| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/00237/и |
| Дугаар | 101/ШШ2021/01199 |
| Огноо | 2021-04-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/01199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд цахимаар хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0оод төгөл 1-1 тоотод оршин суух, Т******* овогт Х*******гийн Ц******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57, өөрийн байранд байрлах, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 20******* оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П*******тай үйл ажиллагааны гэрээ байгуулж тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Гэтэл Засаг дарга Д.П******* 20******* оны 12 сарын 15-ны өдрийн Б/ тоот захирамж гарган хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/ дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ******* дугаар магадлалаар намайг хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоосон. Дээрх шийдвэрийн дагуу намайг 2018 оны 4 сарын *******-ны өдрийн Б/******* тоот захирамжаар буцаан ажилд томилогдсон боловч ажлын нэг өдрийн дараа буюу 2018 оны 4 сарын 17-ны өдрийн 6/******* тоот захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр дахин халсан. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболдод гомдол гаргахад 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/******* тоот захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Бын 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Б/******* тоот захирамжийг хүчингүй болгосон. Намайг ажилд эгүүлэн томилсон 2018 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн Б/******* тоот захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байсан ба намайг 2020 оны 11 сарын 27-ны өдрийн Б/******* тоот захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар ажилдаа эгүүлэн томилогдсон билээ. Иймд намайг хууль бусаар ажлаас чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцаан томилогдсон 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 11 сарын 27-ны өдөр хүртэлх 32 cap ******* хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 35,7,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Би ажиллаж байх хугацаандаа сарын 772,000 төгрөгийн цалинтай байсан ба уг цалин дээр улс төрийн алба хаасаны нэмэгдэл 30 хувь сар бүр олгодог байсан. Анх ажлаас чөлөөлөгдсөн 20******* оны 12 сарын 15-ны өдрөөс ажил эгүүлэн тогтоосон 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингаа авсан байгаа.
Миний оронд авч ажиллуулж байсан Д.О нь энэ хугацаанд нийт 33,550,273 төгрөгийн цалин авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хэрвээ би үндэслэлгүйгээр халагдаагүй ажиллаж байсан бол Д.Оад олгосон цалинг авах байсан. Иймд 33,550,273 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа:
Тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Х.Ц*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Бын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/******* дугаартай захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.”, мөн 50 дугаар зүйлийн 50.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаасчөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныгтөрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5- д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд эолгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт /чирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж тус тус заасан байна. Иймд уг хууль бус шийдвэр гаргасан Баянзүрх дүургийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баар хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Ц*******ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн үйл баримтад маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд татгалзахгүй. Д.Оын авсан цалингийн хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлж байгааг зөвшөөрөхгүй байна. Х.Ц******* нь сар бүр улс төрийн алба хашсаны 30 хувийн нэмэгдэл авдаг байсан үйл баримтад маргахгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ц******* нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/470 дугаар шийдвэрээр Х.Ц*******ыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5-9 дүгээр тал/
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2017 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн Б/******* тоот захирамжаар нэхэмжлэгч Х.Ц*******ыг 20 дугаар хорооны Засаг даргаар буцаан томилсон боловч, дахин 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/******* тоот захирамжаар түүнийг ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 11-12 дугаар тал/
Нэхэмжлэгч Х.Ц******* нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/******* тоот захирамжийг эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн Б/******* тоот захирамжийг хүчингүй болгосон байна. /хх-ийн 10 дугаар тал/
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар захирамжийн биелэлтийг Баянзүрх дүүргийн Засаг дарга эс биелүүлж, ажилтан Х.Ц*******ыг ажилд нь эгүүлэн аваагүй тул Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/ тоот албан бичгээр 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг даалгасан байна. /хх-ийн ******* дугаар тал/
Ажилтан Х.Ц*******ыг ажилд эгүүлэн авсан Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2017 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн Б/******* тоот захирамжийн үйлчлэл хэвээр үлдсэн байхад түүнийг ажил олгогч бодитоор авч ажиллуулаагүй байсаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/******* дүгээр захирамжаар 20 дугаар хорооны Засаг даргаар томилжээ. /хх-ийн ******* дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажил олгогчийн хууль бус тушаал, шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ гүйцэтгэж, авах байсан цалин хөлсөө авч чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүртэл хугацаанд гаргуулах цалин хөлс байдаг тул ажилгүй байсан хугацааг ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлох журамтай.
Ажилтан Х.Ц******* нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсөө авсан үйл баримтын талаар тэрээр тайлбарласан. Одоо Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/******* тоот захирамж гарсан өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар ажилтаны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага болон үндсэн цалин дээр улс төрийн албан хаагчид олгох онцгой нэмэгдэл 30 хувийг сар бүр олгодог үйл баримтад тус тус маргаагүй.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар Х.Ц*******ын оронд ажиллаж байсан Д.О нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн цалин болон улс төрийн албан хаагчид олгох онцгой нэмэгдлийн хамт нийт 33,*******1,665 төгрөгийн цалин хөлс авсан болох нь түүний цалингийн картаар тогтоогдож байна. /хх-ийн 77-79 дүгээр тал/
Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 33,*******1,665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ц*******д олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажил олгогч нь ажилтаны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлж бичилт хийх үүрэгтэй. Иймд ажилтан Х.Ц*******д олгох 33,*******1,665 төгрөгийн цалин хөлснөөс холбогдох шимтгэлийг тооцож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгав.
Нэхэмжлэгч Х.Ц*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтад 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл ажил олгогч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас цалин олгосон талаар бичигдсэн байх боловч энэ хугацаанд бодитоор цалин олгоогүй нь Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар албан бичгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 74 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 33,*******1,665 төгрөг гаргуулж Х.Ц*******д олгож, Х.Ц*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 418,572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 323,608 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ