Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0595

   2022           08          16                                   128/ШШ2022/0595

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ТЗ”ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц, Д.О

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б нарын хооронд үүссэн нөхөн олговор олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.От, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “ТЗ”ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “ТЗ”ХХК-ийн ашиглах эрхтэй байсан МҮ00000дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. “ТЗ”ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучнаар/ -... дүүрэг, Б-ийн голын адаг-1 нэртэй газарт орших 104555.45 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах МҮ00000тусгай зөвшөөрлийг олгожээ.

2.2 Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/000дүгээр захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/000дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэсэн үндэслэлээр “ТЗ”ХХК-ийн МҮ00000дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

2.3. “ТЗ”ХХК дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч заxиргааны xэpгийн шүүхэд xандсан байx бөгөөд Hийслэл дэx Заxиргааны xэргийн анxан шатны шүүxийн 2020 оны 5 дуrаap сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэр, Заxиргааны xэргийн давж заалдаx шатны шүүxийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлал, Улсын дээд шүүxийн заxиргааны xэргийн шүүxийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүxэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Улмаар нэхэмжлэгч “ТЗ”ХХК Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоолын хянавал хэсэгт “...нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор авах асуудлаар жич маргаж шийдвэрлүүлэх боломжтой...” гэж дурдсаныг үндэслэн нөхөн олговор аваx туxай хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/62 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт xандан гаргажээ.

2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000тоот албан бичгээр “...тусгай зөвшөөрөл эзэмшигч биш хуулийн этгээдийн нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх хууль зүйн  үндэслэлгүй” гэж хариу өгсөн байна.

2.6. Дээрх хариуг нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч “ТЗ”ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

... “ТЗ”ХХК-ийн толгой компани болоx БЖXXK нь Т аймгийн А сумын Б-гийн голын адаг-1 нэртэй газарт оршиx 104 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 11893A дуrааpтай тусгай зөвшөөрлийг 2007 онд 30 жилийн xугацаатайгаар авсан. Тусгай зөвшөөрлөө авснаас хойш 2 жилийн xугацаанд олборлолтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэн Т аймгийн А сумын Засаг даpгын Тамгын газрын байгаль орчин нөхөн сэргээх албанд байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлын барьцаанд 4,499,000 төгрөгийг байршуулсан бөгөөд 2009 онд уулын ажлын төлөвлөгөөг батлуулан 2009 оны 05 сараас олборлолтын үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байтал Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүxий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүxий газарт ашигт малтмал xайx, ашиглаxыг хориглоx туxай xууль 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдан мөрдөгдөж эхэлснээр төрийн хууль тогтоомжийг биелүүлэн үйл ажиллагаагаа зогсоосон.

Манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол,  хилийн цэсийг шинэчлэн тогтоосон 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Туул голын хамгаалалтын бүс /Усны тухай хуулийн 22.3-т заасан 200 метрээс доошгүй зайд татсан энгийн хамгаалалтын бүс/-ийн хилтэй давхцалтай болохыг холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн болно.

Улмаар манай компанийн зүгээс Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 235 дугаар тогтоолоор баталсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 2.1 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, газрын солбилцолд өөрчлөлт оруулах зэрэг хүсэлтүүдийг 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15/36, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15/43, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15/177 тоот албан бичгүүдээр удаа дараа илэрхийлж байсан. Тухайн үед Ашигт малтмал, газрын тосны газраас томилогдсон комисс газар дээр нь хяналтын хэмжилт хийж, бидний зүгээс дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад маркшейдрийн хэмжилт хийлгэж байсан боловч хүсэлтүүдийг шийдвэрлэж, хариу мэдэгдээгүй.

Гэтэл Нийслэлийн 3аcar даprын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн A/609 дүгээр захирамжааp тусгай зөвшөөрөл бүхий талбайн энгийн xамгаалалтьн бүсэд үйл ажиллагаа явуулаx эрxийг xангалгүйгээр, xуулд заасан нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй байгаль оpчны нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тус зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны xамгаалалтын бүсэд орсон үндэслэлээр манай компанийн эзэмшлийн МҮ00000дуraapтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Улмаар “ТЗ”ХХК-иас Hийслэлийн Засаг даргад xолбогдуулан “Нийслэлийн 3аcar даprын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/000дүгээр заxирамжийг xүчингүй болгуулаx” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх Заxиргааны xэргийн анxан шатны шүүxийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэр, Заxиргааны xэргийн давж заалдаx шатны шүүxийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны заxиргааны xэргийн 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоолд “...нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор авах асуудлаар жич маргаж шийдвэрлүүлэх боломжтой...” гэж дүгнээд хэргийг эцэслэн шийдвэрлэснээр манай компани нөхөн олговроо авах үндэслэлтэй болсон.

“ТЗ”ХХК нөхөн олговор аваx туxай хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/62 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт xандан гаргасaн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000тоот албан бичгээр “...тусгай зөвшөөрөл эзэмшигч биш хуулийн этгээдийн нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх хууль зүйн  үндэслэлгүй” гэж дүгнээд манай компанид нөхөн олговор олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Манай компани нь 2007-2018 оныг хүртэлх нийт 12 удаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ээлжит төлбөрийг төлсөн бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх зардал, олборлолтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлын зардал, техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөг батлуулах гэх мэт ажилд ойролцоогоор 730,400,000 /долоон зуун гучин сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг зарцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Tycraй зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно” гэж зааснаар манай компани нөхөн олговор авах хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд “ТЗ”ХХК-ийн ашиглах эрхтэй байсан MV-11893А дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговрыг олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үүгэжээ.

3.2. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2007 онд БЖХХК-иас “ТЗ”ХХК Т аймгийн А сумын Бөйн голын адаг-1 нэртэй газар байрлах 104 га талбай ашигт малтмалын ашиглалтын 113А дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар шилжүүлэн авсан байдаг. Тусгай зөвшөөрөл авснаас хойш 2 жилийн хугацаанд олборлолтын үйл ажиллагаа огт хийгээгүй. Олборлолтын үйл ажиллагааны бэлтгэл шатанд явж байсан. Энэ хугацаанд 2009 онд урт нэртэй хууль батлагдсан байдаг. Урт нэртэй хууль батлагдан гарснаас хойш тухайн бүс нутагт үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд тухайн хуультай холбогдуулан гарсан Засгийн газрын 2012 оны 199 дүгээр тогтоол, Хилийн цэсийг шинэчлэн тогтоосон 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Туул голын хамгаалалтын бүсийн 200 метр давхцалтай бүсийг энэ тогтоолоор батлан гаргасан. Энэхүү давхцалтай бүсэд манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсан учраас компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болж түр хугацаанд ашигт малтмалын давхцалгүй бүсэд цааш үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах хүсэлтүүдийг удаа дараа илэрхийлсэн. Гэвч Ашигт малтмал газрын тосны газраас хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байдаг. Улмаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/000захирамжаар манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Энэхүү захирамжид хоёр үндэслэл зааж өгсөн байдаг бөгөөд нэгт, байгаль орчны нөхөн сэргээх үүргийг биелүүлээгүй буюу мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Хоёрт, урт нэртэй хуулийн давхцалтай бүс гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг. Тухайн үед бид гурван шатны шүүхэд А/000дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан. Гэхдээ мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй маргаагүй байдаг. Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч нөхөн олговор авах талаар жич маргах боломжтой талаар тухайн тогтоолд дурдсан байдаг. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан ч татгалзсан хариуг авч байсан.

Байгаль орчны нөхөн сэргээх үүргийн дагуу Тщ аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчныг нөхөн сэргээх албаны нөхөн сэргээлтийн зардлын барьцаа болгож 5,499,000 төгрөгийг анх тусгай зөвшөөрлийн эзэмшлийг авахдаа байршуулсан байдаг. Мөн тухайн тусгай зөвшөөрлийн тайланг жил бүр тусгай зөвшөөрлийн хайгуулын төлөвлөгөөгөөр батлуулж явсан байдаг. Өөрөөр хэлбэл урт нэртэй хууль гарах хүртэл гэсэн үг. Манай компани 2007-2018 оныг хүртэл хугацаанд нийт 12 жилийн турш тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр төлж ирсэн. Мөн хайгуулын бэлтгэл ажлын зардалд маш их хэмжээний зардлыг гаргасан. Эдгээр зардлуудыг нэгтгэн нийтдээ ажлын бэлтгэл, техник эдийн засгийн үндэслэл, уулын төлөвлөгөө зэрэгт 730,000,000 төгрөгийн зардлыг гаргасан. Үүний дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан актын нөхөн олговрын зардлыг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

3.3. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдсан. 2010 онд журам батлагдаж, 2015 онд мөн холбогдох журам батлагдсан байдаг. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. “ТЗ”ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргаас цуцлахдаа цуцалсан шийдвэртээ урт нэртэй хуулийг дурдаж, нэрлэн зааж цуцалсан байдаг. Тус заалт нь “ТЗ” ХХК-д шууд үйлчлэх юм. 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын 298 тоот тушаалын хавсралтаар батлагдсан нөхөх олговор олгох журмын 3.1-д нөхөх олговор тооцон олгох нөхцөлүүдийг зааж нэрлэсэн байдаг. Нөхөх олговор тооцох журмын дагуу нөхөх олговрыг тооцож энэ талаар холбогдох Сангийн яаманд хүргүүлж, тухайн тооцоолсон нөхөх олговрыг гаргуулж өгөх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт чиг үүргийнх нь дагуу хандсан байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчсөн зөрчлийн улмаас учирсан хохирлыг арилгаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохоос татгалзсан байдаг. Үүнд логикийн том зөрчил байдаг. Тооцох ёстой тооцооллуудыг хийгээгүй. Энэ тооцооллуудыг хийсний дараа тухайн байгууллагаас гаргасан зардал, төлбөрийг тооцоолсны дараа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол хэд гэдгийг тооцох ёстой. Биелүүлээгүй байна гэж нэг тогтоож, дараа нь үүний улмаас учирсан хохирол гэдгийг тооцон гаргах ёстой. Учирсан хохирлыг нөхөн төлөөгүй бол нөхөх олговор олгохгүй байх үндэслэл юм. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, учруулсан хохирлоо арилгаагүй гэдэг нь агуулгын хувьд ондоо зохицуулалт юм. Тооцоолол хийгээгүй хэр нь хариуцагч байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

298 тоот тушаалын хавсралтаар батлагдсан нөхөх олговор олгох журмын 4.1-д дурдаж буй тооцоолол хийсний үндсэн дээр тухайн уурхайн цэвэр ашиг, уулын үйл ажиллагаатай холбоотой цэвэр ашиг нь уулын үйл ажиллагаатай холбоотой нөхөн сэргээлт хийх уурхайн хаалт хийх зардлын нийт дүн нь улс болон орон нутгийн төсөвт төлсөн тайлангийн жилүүдийн татвар зардлын нийт дүнгээс их байх тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн зохицуулалттай. Ашигт малтмал, газрын тосны газраас ямар ч тооцоолол, дүгнэлтийг хийгээгүй бөгөөд урьдчилаад дүгнэлт хийчихсэн. Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч нарын албан шаардлагууд дээр бодитой учирсан хохирлыг тооцож, тогтоож гаргаж ирээгүй. Юуг үндэслэсэн нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгч анхнаасаа тухайн талбай дээр ашиглалт хийж амжаагүй байхад ашиглалтын улмаас эвдсэн газраа сэргээгээгүй гэдэг дүгнэлтийг хийчихсэн. Хожим урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар тодруулга хүсэж хандахад ШТББ-д өгчихсөн 30 га талбайтай ургамал тариалах, тариалан эрхлэх зориулалтаар олгосон газар байж таарсан. Мөн зөвшөөрөлгүй худаг гаргасан гэсэн дүгнэлт хийсэн. Худгийг “ТЗ”ХХК огт гаргаагүй. Худгийг иргэн н.Э болон хуулийн этгээд нар гаргасан гэдгийг Туул голын сав газрын захиргаанаас дүгнэсэн. Үндсэндээ “ТЗ”ХХК огт үйл ажиллагаа явуулаагүй. Огт эвдрэл бий болгоогүй бөгөөд тухайн газарт хохирлыг бий болгоогүй. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрлийн тооцооллыг гаргаж холбогдох баримтыг шалгаж эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй хууль бус татгалзал нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, түүнд нийцүүлэн гарсан 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 тоот Засгийн газрын тогтоолоор батлагдсан нөхөх олговор олгохтой холбоотой журмыг бүхэлд нь зөрчсөн захиргааны акт байх тул тус татгалзлыг хууль бус болохыг  тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар шаардагдах захиргааны акт буюу 299 дүгээр тогтоолын хавсралтад заасан үйлдэл, үйл ажиллагаа тооцооллыг хүргүүлэхийг даалгах шийдвэрийг шүүхээс гаргаж өгөхийг хүсэж байна” гэв.

3.4. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус компанийн эзэмшиж байсан түгээмэл тарxацтай ашигт малтмалын MV-11893 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар эрх олгогдсон эрх бүхий этгээд буюу Нийслэлийн Засar даргын 2017 оны 8 дуraap сарын 21-ний өдрийн А/000дүгээр  заxирамжаар “Байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг.

Улмаар аж аxуйн нэгж Нийслэлийн Засаг даргад xолбогдуулан А/000дүгээр заxирамжийг xүчингүй болгуулаxаар заxиргааны xэpгийн шүүхэд xандсан байx бөгөөд Hийслэл дэx Заxиргааны xэргийн анxан шатныl шүүxийн 2020 оны 5 дуrаap сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэр, Заxиргааны xэргийн давж заалдаx шатны шүүxийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлал, Улсын дээд шүүxийн заxиргааны xэргийн шүүxийн 2020 оны 10 дугаар сарын 389 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүxэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ бүxнээс дүгнэхэд “ТЗ”ХХК нь түгээмэл тарxацтай ашигт малтмалын  MV-11893 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байx xугацаандаа байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй болоx нь гурван шатны шүүхээр тогтоогдож Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугааp сарын 21-ний өдрийн А/000дүгээр заxирамж xүчин төгөлдөр болсон байна.

Улсын Иx Xуpлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүxий газрын xамгаалалтын бүс, ойн сан бүxий газарт ашигт малтмал xайx, ашиглаxыг xориглоx туxай xууль”-ийг батлан гаргасан бa мөн xуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д "xилийн заагийг Засгийн газар тогтооно" гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Mонroл Улсын 3асгийн газрын 2010 оныl 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Aшиrт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх oлгoвop олгох туxай” журмыr батлан гаргасан.

Tус журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байx тоxиолдлуудыг дурдсан: 3.4.2 даxь xэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усныl сан бүxий газрын xамraaлaлтын бүс, ойн сан бүxий газаpтай давxцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол”, 3.4.3 даxь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын туxай xуулийн 53.3-т заасан үүргээ биелүүлээгүй, 3.4.5 даxь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг xамraanax туxай xууль тогтоомж зөрчсөний улмаас учруулсан хохирлоо бүрэн хариуцаж арилгаагүй” бол нөхөх олговрыг олгоxгүй гǝж заасан байx тул “ТЗ”ХХК-д нөхөн олговор олгоx xууль зүйн үндэслэлгүй байна.

Mөн Hийслэлийн 3асаг даргын 2017 оны 8 дугааp сарын 21-ний өдрийн А/000дүгээр заxирамжаар тус компанийн эзэмшиж байсан түгээмэл тарxацтай ашигт малтмалын МҮ00000тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байx бөгөөд энэ нь 3асгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон байгааr дурдаx нь зүйтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000тоот aлбан бичгээр “ТЗ”ХХК-aас ирүүлсэн 2021 оныl 3 дугааp саpын 31-ний өдрийн 21/62 тоотоор ирүүлсэн хүсэлтийн xариуг Иргэдээс төрийн байгууллaга, aлбан тушаалтанд гаpгасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэx туxай xуулийн 7 дугаар зүйлийн 1.4, 16 дуrааp зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу xянаж xариуг хүргүүлсэн байна. Энэ нь 3аxиpгааны ерөнxий xуулийн 37.1-д “3аxиргааны акт гэж заxиргааны байгууллагаас тодорхой нэг тоxиолдлыг зоxицуулаxаар нийтийн эрx зүйн xүрээнд эрx зүйн шyуд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаpraсaн, заxирамжилсан шийдвэр болон үйл ажиллагaar ойлгоно” гэж заасан заxиpгааны aкт (шийдвэр) биш бөгөөд албан бичгийн хариу хүргүүлсэн албан бичгийг /шийдвэр гэж үзэж/ хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд хэрэгжих xууль зүйн боломжгүй, үндэслэлгүй байx тул 3аxиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай xуулийн 106 дугааp зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тус компанийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын MV-11893 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар эрх олгогдсон эрх бүхий этгээд буюу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/000дүгээр захирамжаар “Байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг.

Улмаар аж ахуйн нэгж Нийслэлийн Засаг даргад холбогдуулан А/000дүгээр

захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 351 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 389 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ бүхнээс дүгнэхэд “ТЗ”ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын MV-11893 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй болох нь гурван шатны шүүхээр тогтоогдож Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/000дүгээр захирамж хүчин төгөлдөр болсон байна.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-ийг батлан гаргасан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай” журмыг батлан гаргаж мөрдүүлсэн. Тус журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан: 3.4.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол”, 3.4.3 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3-т заасан үүргээ биелүүлээгүй”, 3.4.5 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас учруулсан хохирлоо бүрэн хариуцаж арилгаагүй” бол нөхөх олговрыг олгохгүй гэж заасан байх тул “ТЗ”ХХК-д нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/000дүгээр захирамжаар тус компанийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын МҮ00000тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байх бөгөөд энэ нь Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон байгааг дурдах нь зүйтэй байна.

 Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000тоот албан бичгээр “ТЗ”ХХК-аас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 21/62 тоотоор ирүүлсэн хүсэлтийн хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хянаж хариуг хүргүүлсэн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно"... заасан захиргааны акт (шийдвэр) биш бөгөөд ирүүлсэн албан хүсэлтийн хариу хүргүүлсэн албан бичгийг шийдвэр гэж үзэж хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд хэрэгжих хууль зүйн боломж, үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгч “ТЗ”ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “...”ТЗ”ХХК-ийн ашиглах эрхтэй байсан МҮ00000дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах” гэж тодорхойлон нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагчаас эс зөвшөөрч дараах байдлаар тус тус тайлбарлан маргаж байна.
    1.  Нэхэмжлэгчээс “...Манай компани нь 2007-2018 оныг хүртэлх нийт 12 удаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ээлжит төлбөрийг төлсөн бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх зардал, олборлолтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлын зардал, техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөг батлуулах гэх мэт ажилд ойролцоогоор 730,400,000 /долоон зуун гучин сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг зарцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Tycraй зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно” гэж заасныг үндэслэн нөхөн олговор олгохтой холбоотой тооцоолол хийж, Монгол Улсын Сангийн яаманд уламжлан хүргүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэж,
    2.  Хариуцагчаас “...Hийслэлийн 3асаг даргын 2017 оны 8 дугааp сарын 21-ний өдрийн А/000дүгээр заxирамжаар тус компанийн эзэмшиж байсан түгээмэл тарxацтай ашигт малтмалын МҮ00000тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байx бөгөөд энэ нь 3асгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон... нөхөх олговор олгохгүй байx тоxиолдолд хамаарч байгаа тул нөхөн олговор олгохтой холбоотой тооцоолол хийж, Монгол Улсын Сангийн яаманд уламжлан хүргүүлэх боломжгүй гэж татгалзсан шийдвэр үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргав.
  2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр БЖХХК-аас Т аймгийн г сумын нутаг “Бийн голын адаг-1” нэртэй 104,45 гектар талбай бүхий МҮ00000тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч тз ХХК-д шилжүүлж шийдвэрлэн, үүний дараагаар тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилийн төлбөрүүдийг төлсөн байна.
  3. Нэхэмжлэгчээс ийнхүү дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулах эрхтэй байх үед 2014 онд 1 дүгээр сарын 09-ний өдрийн Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбай нь “түгээмэл тархацтай” ашигт малтмалд хамаарч хуулийн дагуу хяналт тавих чиг үүрэг нь Нийслэлийн Засаг даргад шилжсэн бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогч нар маргадаггүй.
  4. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/000дүгээр “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон энэ захирамжийн 62 иргэн аж ахуй нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсугай” гэж шийдвэрлэсэн байна.
  5. Уг шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр  “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/000дүгээр “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн “ТЗ”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дээрх маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 474 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг “тогтоолын 18...нэхэмжлэгч “ТЗ”ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай, нэхэмжлэгч улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй зэргээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл тогтоогдсон, иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хуульд нийцсэн, анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын А/000дүгээр захирамжийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна” гэж дүгнэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
  6. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь “...Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон буюу хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхээ цуцлуулсан байдал тогтоогдож байна.
  7. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.
  8. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл (цаашид “тусгай зөвшөөрөл” гэх)-ийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.
  9. Дээрх зохицуулалтуудаас үзвэл гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилгах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох харилцааг зохицуулахаар заасан бөгөөд тусгай зөвшөөрлийг ашиглах эрхтэй байх хугацаандаа зөрчил гаргаж, хууль тогтоомж зөрчсөнөөс шалтгаалан өөрийн тусгай зөвшөөрлийн эрхээ цуцлуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох тухай зохицуулаагүй байна.
  10. Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийг ашиглах эрхтэй байх үедээ зөрчил гаргаж, хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр эрх нь цуцлагдсан түүнээс бус Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар цуцлагдаагүй энэ тохиолдолд дээрх Монгол Улсын Засгийн газраас баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/62 дугаар хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн хариуцагчаас нөхөн олговор олгохтой холбоотой тооцоолол хийж, Монгол Улсын Сангийн яаманд уламжлан хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч байгууллагын татгалзлыг хуульд нийцээгүй гэж буруутгах боломжгүй байна.
  11. Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан 2012 оны 194 дүгээр тогтоол /2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай 96 хувийн давхцалтай болох нь тогтоогдож байгаа, яг энэхүү үндэслэлээр нөхөн олговор авах эрх үүсэж болохоор байгаа мэт боловч нөхөн олговор авалгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй байх хугацаандаа дээр дурдсан зөрчил, хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан энэхүү тохиолдолд хуулийн дагуу нөхөн олговор авах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.
  12. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийн хувьд дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15/36 дугаар албан бичгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтэст хүргүүлснийг шийдвэрлээгүй гэх боловч бодит байдалд Ашигт малтмал, газрын тосны газраас үйл ажиллагааг нь зогсоосон, эрхийг нь цуцалсан шийдвэр гараагүй, үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байсан үйл баримт шүүхийн шийдвэрээр өмнө нь тогтоогдсон учир шүүхээс үүнийг дахин нотлох, дүгнэх шаардлагагүй гэж үзсэн.
  13. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 2.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлангийн жилийн татварын тайлан болон орлого, үр дүнгийн тайлангийн зардал, балансын хөрөнгө хэсэгт тусгагдсан ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой улс, орон нутгийн төсөвт төлсөн дараах зардлыг нөхөн олговор тооцоход ашиглана”, 4.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана” гээд 4.1.1 - 4.1.8-д заасан баримт бичгийг хавсаргахаар,            4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” гэж заасан.
  14. Дээрх хэм хэмжээнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийн хувьд нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолт гаргаж санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх хууль зүйн үндэслэл, шаардлагыг хангасан гэж үзэхээргүй болох нь хүсэлтэд хавсаргасан баримт, нөхөн олговор авах ёстой гэж тодорхойлсон Далай ван аудитын гаргасан 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...элс хайрганы ордыг эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээг 730,4 сая төгрөг гэж тодорхойлсон Үнэлгээний тайлан”-аар нөхөн олговорт тооцож болох дүнг дээрх журамд зааснаар баталгаажуулсан хамаарах зардалд оруулах боломжгүй, түүнчлэн байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн тухай тодорхойлолт, татварын албаар баталгаажуулсан тайлан зэрэг заавал хавсаргах ёстой баримтуудыг хүсэлтдээ хавсаргаж хүргүүлээгүй байдлаас нотлогдож байгаа ба энэ тохиолдолд хариуцагч байгууллагад “ажлын 30 өдөрт багтаан хянаж, нөхөх олговрын хэмжээг баталгаажуулах” хууль зүйн үүрэг үүсэхгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй байна.
  15. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хууль тогтоомж зөрчиж, түүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “...”ТЗ”ХХК-ийн ашиглах эрхтэй байсан МҮ00000дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТЗ”ХХК-аас  Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “...”ТЗ”ХХК-ийн ашиглах эрхтэй байсан МҮ00000дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/0000дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                  