| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0279/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/290 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан,
шүүгдэгч У.*******, түүний өмгөөлөгч С.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмчийнхэн овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2410003620251 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч У.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод хохирогч У.*******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн ам руу өөрийн бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон зүйлд харамсаж байна, гэм буруугийн талаар маргахгүй тул Болсон зүйлд харамсаж байна, гэм буруугийн талаар маргахгүй
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэн аль нэг тал нь шүүх хуралдааныг хаалттай явуулах талаар тусгайлсан санал гаргаагүй тул шүүгдэгч У.*******т холбогдох хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар тогтов.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... гэртээ хохирогч У.*******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн ам руу өөрийн бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/, хохирогч У.*******ийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, хохирогч У.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 30-31, 39 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
хохирогч У.*******ийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
хохирогч У.*******ийн ...Би энэ оны 12 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк платпорм дээр “Хажуу өрөөнд түрээслэх групп” гэх нэртэй зарын групп-д өөрийн “..n” гэх фейсбүүк хаягаасаа “элдэв муу зуршилгүй охин байна, сар сардаа түрээсээ авах уу, хажуу өрөө байна уу” гэсэн зар байршуулсан. Маргааш буюу 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 цагт над руу “...” гэх фейсбүүк хаягаас “Hi, хажуу өрөө байна, сарын 360,000 төгрөг, хаяг нь ...тхонд” гээд над руу байрны зураг, байршлаа явуулсан. Би тухайн үед нь “маргааш очиж уулзъя” гээд юм бичихээ больсон. Ингээд тухайн өдрийн 12 цагийн орчимд над руу “Hi, хэзээ ирж байр үзэх вэ” гэх фейсбүүкээр чат явуулсны дагуу би 15 цагийн орчимд байрыг нь очиж үзсэн. Тэр үед тухайн хүн надад “энэ өрөө шүү” гээд нэг ортой үзүүлсэн бөгөөд тэр нь надад таалагдсан. Би тухайн байранд 7 хоногийн дараа нүүж орохоор тохироод 12 дугаар сарын 21-ний өдөр юмаа аваад нүүж очсон. Орой болж байхад тус тоотын хүн “одоо гаднаас хүн ирнэ, өрөөнөөс битгий гараарай” гэж хэлсэн. Орой 23 цагийн орчимд гаднаас нэг эмэгтэй хүн шиг хоолойтой хүн орж ирээд Англи хэлээр ярьж байсан. Маргааш нь би тэр байрнаасаа гараад очихгүй байж байгаад өчигдөр буюу 12 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн орчимд орж амраад өглөө босоод байж байхад 16 цагийн орчимд тухайн байрны эзэн орж ирээд гадуур хувцсаа хувцасны шүүгээнд хийчхээд гараад буцаж орж ирээд надаас “секс үйлчилгээ үзүүлэх үү” гэж асуухад би тухайн үедээ буруу сонсчихсон юм байхдаа гэж бодоод "айн” гэж лавлаж асуухад гараад явсан. Тэгээд том өрөөнөөсөө намайг “нааш ир ээ” гэж дуудахад нь би очоогүй. Тэгсэн чинь том өрөөнөөс орж ирээд “ах нь хийхгүй ээ” гэж хэлээд өмдөө тайлаад надад бэлэг эрхтнээ харуулаад “чи зүгээр хөхөөд өг" гэж хэлээд намайг хэвтэж байхад хажууд ирээд суусан. Намайг босоод суухад “амаа ангай, зүгээр амандаа хийхэд болно” гэж хэлээд баруун гараараа миний толгойг бариад хүчээр миний амыг ангайлгаад бэлэг эрхтнээ миний аманд хийсэн. Тэгэхээр нь толгойгоо хажуу тийш займчуулахад баруун гараараа миний толгойг барьж байгаад зүүн гараараа өөрийнхөө бэлэг эрхтнийг бариад миний нүүрэнд наагаад “нүүрэн дээр чинь тавихад л болно” гэж хэлээд бэлэг эрхтнээ миний ам руу хийх гээд дайраад байсан. Намайг уйлахад “хямдхан гоё байранд амьдарч байж ийм зүйл байх нь ойлгомжтой шүү дээ” гэж хэлчхээд гараад явсан. Тэгээд би айгаад өрөөндөө байж байгаад ариун цэврийн өрөө орж амаа угаачхаад буцаж гарахад тухайн хүн том өрөөнийхөө буйдан дээрээ хэвтэж байхаар нь би “та нэг бол үнээ нэм, үгүй бол өөр хүн ол, би ийм байдалтай байж чадахгүй” гэж хэлэхэд “өрөөндөө орж бай, тэгээд ярилцъя” гэж хэлээд араас орж ирснээ “би маргааш мөнгийг чинь өгнө, өөр хүн олчихно” гэж хэлээд өрөөнөөс гараад явчихаар нь би хувцсаа бэлдээд гарах гэж байхад “би маргааш мөнгийг чинь өгнө, чи маргааш явахгүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус тоотод авч ирсэн хувцаснуудаа үлдээгээд цүнхээ үүрээд тус тоотоос гараад эгч Ц.*******гийн утас руу залгаж хэлэхэд эгч Ц.******* надаас тухайн хүний утасны дугаарыг аваад залгаж яриад над руу буцаж залгаад “цагдаад дуудлага өг” гэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандсан. ...Би байрны түрээсээ тухайн хүний Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Эзэмшигчийн нэр нь ******* ******* гэж байсан. Тухайн хүн миний өгсөн 360,000 төгрөгийг өнөөдөр 17 цаг 28 минутад өөрийнхөө Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Тухайн хүн надад “чиний мөнгийг маргааш өгнө, өөр хүн олчихно” гэж хэлсний дараа миний зар байршуулсан “хажуу өрөө түрээслэх групп” нэртэй фейсбүүк грүппт нэр нь мэдэгдэхгүй хаягаас “хажуу өрөө үнэгүй түрээсэлнэ, жич:болзолтой” гэсэн зар орсон байсан. Би тухайн үедээ тэр хүнийг байх гэж бодсон. ...Дур тавьсан үгүйг мэдэхгүй байна, ямартай ч шингэн зүйл гараагүй, секс хийгээгүй. ...Гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэх гэмтэл шарх надад учраагүй. ...Миний хувьд энэ зүйлийг огт зөвшөөрөөгүй. Миний толгой хэсгээс бариад өөр рүүгээ татаад бэлэг эрхтнээ хөхүүлэх гээд хүч хэрэглэж дарж байсан. Би тухайн үед уйлсан ба намайг энэ үйлдлийг хүчээр хийлгэсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэг болсны дараа ******* нь албан ёсоор надаас уучлалт гуйсан. Миний хувьд ч өөрийгөө ч тэр хүнийг ч хэцүү хүнд байдалд оруулаад яахын гэж бодоод ийм шийдвэр гаргасан. ******* ах надад 3,000,000 төгрөг өгсөн, би энэ мөнгийг надад өгөөч, хохирол барагдуул гэж хэлээгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 30-31, 39 дэх хуудас/,
шүүгдэгч У.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ ...Бид 2 түүний өрөөнд тэврэлдэж байгаад өөрийн бэлэг эрхтнийг тухайн охиноор хөхүүлсэн. Тухайн охин миний бэлэг эрхтэнг хөхөж байгаад “ах аа, би чадахгүй юм байна” гээд болих гэхээр нь “чи жаахан үргэлжлүүлээд өгөөч” гэж гуйх үедээ хүчилсэн юм шиг байна. Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч У.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод хохирогч У.*******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн ам руу өөрийн бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч У.*******ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч У.******* нь мөрдөн байцаалтад “Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэх гэмтэл шарх надад учраагүй. ...Намайг энэ үйлдлийг хүчээр хийлгэсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэг болсны дараа ******* нь албан ёсоор надаас уучлалт гуйсан. ******* ах надад 3,000,000 төгрөг өгсөн, би энэ мөнгийг надад өгөөч, хохирол барагдуул гэж хэлээгүй...гэж /хавтаст хэргийн 13-14, 30-31, 39 дэх хуудас/ мэдүүлсэн ба гэм хортой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч У.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчид 3,000,000 төгрөг, сүүлд хохирогчийн эгчид 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн хэдий ч хавтаст хэрэгт “хохирогч У.*******ийн 3.000.000 төгрөг хүлээн авсан” гэх мэдүүлгээс өөр баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.*******ын нэмж 2.000.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Шүүгдэгч У.******* нь хохирогч У.*******т 3,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах талаар шүүгдэгч У.*******тай ял тохирч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”,
мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.”, 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж тус тус хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.
Иймд прокуророос шүүгдэгч У.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх журамласан заалтыг өөрчилсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч У.******* нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хажуу өрөө түрээсэлдэг байдлыг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эмчийнхэн овогт *******гийн *******ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч У.*******т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.******* нь хохирогч У.*******т сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР