| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2020/00561/И |
| Дугаар | 103/ШШ2021/00037 |
| Огноо | 2021-02-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2021/00037
| 2021 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 10*******/ШШ2021/000******* | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ХК-ийн ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны *******1 тоотод оршин суух, овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 196******* оны 0 дугаар сарын 1-ны өдөр аймгийн суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, нөхөр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны *******1 тоотод оршин суух, овгийн холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие нь овогтой 1992 онд гэр бүл болж 1992 онд охин , 1996 онд хүү нар төрсөн. Охин нь гэр бүлийн хамт ******* хотод амьдардаг. Хүү надтай хамт амьдардаг. Эхнэр болох нь байнга архи ууж, гэртээ ирэхгүй олон хоногоор тэнэж алга болдог ба энэ байдал сүүлийн 10 гаруй жил үргэлжилж хамт амьдрахад маш хүнд байна. Ажилд орвол энэ байдал нь засрах болов уу гээд ******* ХХК болон 2-******* хувийн дэлгүүрүүдэд ажилд оруулсан боловч ажлаа хаяад алга болчихдог. нь алга болж явж байгаад 1 жил гарангийн өмнөөс өөр хүнтэй хамтран амьдрах болсон. Алга болж байгаад ирэхдээ гэр орныхоо эд юмсыг зарж үрдэг тул байнгын хэрүүлтэй байдаг. Иймд Б. цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхээс бид нарыг эвлэрүүлэх захирамж гарснаас хойш бид хоорондоо уулзаагүй, сая ээж нь нас бараад аймгийн суманд 6 хоноод ирсэн, г би ээжийнх нь бие муу байхад Налайх руу хүргэж өгсөн. ээжтэйгээ уулзаж чадаагүй өнгөрсөн, ажил явдлаар би хүүхдүүдтэйгээ очсон. Ажил явдал дээр танихгүй хүмүүс шиг л байсан, өөрөө шийдчихсэн юм шиг байсан. Ах дүү нарт нь гэрлэлтээ цуцдуулахаар шүүхэд хандсан, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан байгаа гэдгээ хэлсэн. Хэд хоногийн өмнө согтуу ирээд таксины мөнгө нэхэж орж ирсэн, очдог, ордог газар нь зөндөө айл байсан, дандаа архины хамааралтай хүмүүс, хамтран амьдардаг залуугаа ална гээд хутга шөвөг бариад цагдаа дуудаж өгсөн гэсэн. Би одоо гэрлэлтээ цуцлуулна, энэ хүнтэй яаж насыг барах вэ дээ, одоо 52 настай, ******* жилийн дараа хүнд нөхцөлөөр тэтгэвэртээ гарна, салж 2 яс амармаар байна. Архины эмчилгээнд явсан боловч ирээд хоноод л дахиад л архиа уусан, их худлаа ярьдаг, архины албадан эмчилгээнд байхад нь байнга эргэдэг байсан, эмч нь манай хамгийн сайн хүмүүжигч гээд байсан худлаа байсан гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: Миний бие овогтой би нөхөр болох овогтой 2******* жил хамт амьдарсан. Миний нөхөр нь 2010 оноос эхэлж гэр бүлийн маргаан үүсгэж байнга сална гэж хөөж тууж байдаг байсан. Би нөхөр гэрлэлтээ цуцлуулахаас татгалзаж байна. Хэрэв нөхөр маань салахыг хүсэж байгаа бол бүх эд хөрөнгийг миний нэр дээр болгож өгсөн тохиолдолд би зөвшөөрнө. ******* дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн баримттай танилцлаа. 2021 оны 02 дугаар сарын 09-ний 16 цагт *******0 минутанд болох шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 1992 онд гэр бүл болж, 1992 оны 0******* дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин , 1996 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүү нарыг төрүүлэн хамтран амьдарч эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж байгаад эхнэр нь 2010 оноос эхлэн архины хамааралтай болсон, гэрлэгчид 201 оноос хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн, хариуцагч нь архины хамааралтай болсон төдийгүй өөр хүнтэй хамтран амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хүүхдүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 10*******/ШШ2020/00 дугаартай шийдвэрийн хуулбар, 11 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь эхнэр нь 10 жил архи ууж байгаа, байнга бусадтай харддаг, гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай, эргэж хамтран амьдрах хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн, хариуцагч нь эвлэрэх хүсэлтэй байгаа хэдий ч санал санаачлага гаргадаггүй, өөрийн алдаа дутагдлаа засдаггүй, архины албадан эмчилгээнд шүүхийн шийдвэрээр хамрагдсан боловч архины хамааралтай хэвээр байгаа, шүүхээс ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ******* сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн ******* дүүргийн , залуучуудын хөгжлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, буцах хуудас зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 0.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.******* дахь хэсгүүдэд зааснаар овгийн , овгийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох аймгийн сумын даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 0.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ