| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2020/00587/И |
| Дугаар | 103/ШШ2021/00114 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2021/00114
| 01 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ01/00114 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам д*******лж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19******* онд ******* хот, ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, ******* настай, халх, ******* боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй, ******* дүүргийн мэдийн төв-д эрчимт ажилтай, ам бүл , хүүхдийн хамт, ******* дүүргийн дугаар хороо, 1 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, одоогоор дугаар байрны 4 тоотод түр оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 онд аймгийн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 1, ******* 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс .000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 00 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , гэрч / онлайнаар/, нарийн бичгийн д******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд г*******сан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: би тэй 1991 онд гэрлэж, гэрлэлтээ 1993 онд бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 199 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү , 00 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүү нар төрсөн. нь эцэг хүний үүрэг хариуцлагаас байнга зайлсхийж, үр хүүхдээ хайхардаггүй, зан харьцааны доголдолтой байсны улмаас хамт амьдрах боломжгүй болж 01 оноос салж тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд удаа эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл г*******сан боловч амжилт олоогүй, эвлэрээгүй. Бид удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа ба цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулмаар байна. Би тэй 0 гаруй жил хамт амьдарсан. Салснаасаа хойш хүү маань миний асрамжинд байсан. Том хүү маань насанд хүрч, өрх тусгаарласан. Бага хүү минь надтай хамт байгаа. Билгүүдэй маань 1 настай, нүд нь хоёулаа болортой, нэг нүд нь огт хардаггүй, нэг нүдний хараа нь муу учир гилжийж хардаг, үүнээсээ шалтгаалж бусдад гадуурхагдаж янз бүрээр хэлүүлдгийн улмаас сэтгэл санааны хувьд маш хэцүү байдалтай байдаг. хүүгийнхээ төлөө хэзээ ч анхаарал тавьж байгаагүй, харь элгийн хүн шиг тоомжиргүй ханддаг. Тэжээж тэтгэдэггүй, юу ч авч өгдөггүй, хайрладаггүй. Хүү нь утсаар залгахад авдаггүй, аваад ярихаараа хөдөө байна, хол байна гэх мэтээр худал ярьж тус дэм болохоос зайлсхийдэг. Би бага хүүгээ жилд удаа ******* хот руу авч явж нүднийх нь болорыг хянуулдаг. Жилд удаа эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгүүлдэг. Бид 1990 онд ******* дүүргийн 1 дүгээр хороо 0 дугаар байрны тоот хаягт 1 өрөө орон сууцыг худалдаж аваад тэндээ амьдарч байсан. Энэхүү орон сууц маань нөхөр, том хүү бид гуравын өмчлөлд бүртгэлтэй байсан. Нөхөр маань том оврын ачааны машин худалдаж авах зорилгоор орон сууцаа хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж зээл авсан. Хэсэг хугацааны дараа буюу 011 оны орчим зээлээ төлж чадахгүй болсон учир орон сууцаа бусдад 3.000.000 төгрөгөөр зарлаа гэсэн. Би тухайн үед орон сууцны төлбөрийг авах өгөх асуудалд оролцоогүй. нь зээлээ төлөөд үлдсэн мөнгөөр нь ******* дүүрэг, дугаар хороо, -гүн 1 дүгээр гудамжинд байх, төрсөн ахынхаа хувийн сууцыг газар, хашааны хамт худалдаж авлаа гээд бид тэр хашаа байшинд нь нүүж очсон. Би энэ хашаа байшин бид нарынх юм бол улсын бүртгэлд бүртгүүлээд гэрчилгээ гаргуулж авъя гэсэн чинь ах нэр дээр, хүргэн ах нэр дээр бүртгэлтэй гээд янз бүрээр хэлээд байдаг байсан, сүүлдээ ах дүү нар нь ч бид нарыг хөөгөөд байсан. Нэгэнт хүний юм бол би энд амьдрахгүй гээд нүүж хэсэг хугацаанд орон сууц түрээслэж амьдарсан. Тухайн үед байшинд нилээн засвар хийсэн, засварын зардалд .000.000 төгрөг г*******сан гэж надад хэлж байсан. Ер нь нөхөр маань өөрийн орлого, хөрөнгө бүх юмаа биднээс нуудаг, хөрөнгүүдээ өөр хүний нэр дээр бүртгүүлдэг зантай. Би өөрөө амьдралаа авч явдаг, бүхнийг болгодог байсан. Би хүчирхийлэл дунд амьдарч ирсэн, эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй хэцүү амьдралыг туулж ирсэн. Архи уухаараа 7-8 хоног архи уудаг. Архи уухаараа агсан согтуу тавьдаг. Энэ амьдралыг олон жил тэвчиж өнгөрөөсөн, зодно гэж учиргүй ийм л хүн шүү дээ. Хүүхдүүдээ айхтар зодоод байдаггүй боловч хүүхдүүдэд их хэцүү л байдаг юм байна лээ. Би эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэж ирсэн. жил байр хөлсөлж амьдарч байна. Цалингийн зээлтэй. Хүүхэд байнга эмчилгээтэй, мөнгө хэрэгтэй, одоо байрны түрээсийн хугацаа дуусаж байгаа, түрээсийн мөнгийг том хүү төлдөг.
Мөн нөхөр маань аксент маркийн - улсын дугаартай , SN маркийн -8 улсын дугаартай, Приус 0 маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй. Эдгээр машинуудыг мөн л бусдын нэр дээр бүртгүүлсэн байна, гэхдээ бүгд өөрийнх нь байнга унаж ашигладаг, өөрийнх нь өмчлөлийн машинууд юм. Нэгэнт эвлэрэх боломжгүй, салаад жил болсон учраас гэрлэлтээ цуцлуулна, г өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс аксент маркийн - улсын дугаартай автомашиныг .000.000 төгрөгөөр, SN маркын -8 улсын дугаартай автомашиныг 4.000.000 төгрөгөөр, Приус 0 маркын автомашиныг 8.000.000 төгрөгөөр тус тус үнэлж 0 хувь буюу 7.000.000 төгрөг, нэг өрөө орон сууцны үнэ 3.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж, хашаа байшин өөр хүнийх учраас хашаа байшингийн .000.000 төгрөгийн 0 хувь 13.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Бидний амьдарч байсан нэг өрөө байрыг зарж мөнгийг өөрөө хэрэглэсэн, орох оронгүй болгосон, эцэг нь учир хүүгийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчинд санаа тавих үүрэгтэй тул бид хоёрт орон сууц болон эд хөрөнгөөс ногдох хэсгийг өгөх ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 1990 оноос хойш 0 жил хамт амьдарсан, энэ хугацаанд ямар амьдралтай байсан талаар сая ярилаа. Гэр бүлээ буруу төлөвлөсөн, амьдрал яагаа ч үгүй байхад хүүхэдтэй болчихсон байсан. Хүүхэд г*******хаа хойшлуулвал яасан юм бэ гэсэн санал г*******ж байсан боловч зөвшөөрөөгүй хүүхдээ г*******сан. Би эрэгтэй хүүхэд хүсэж байсан, хүслээр маань болсон, энэ хүн хар нялхаас нь хүүхдүүдийг маань миний эсрэг хүмүүжүүлсэн. Намайг хүүхдээ г*******хгүй гэж байсан гээд хэрүүл хийдэг байсан боловч би тоогоогүй, хүүхдээ хүмүүжүүлээд явдаг байсан. Би өөрөө зүгээр суудаггүй хүн, хүнээс юм гуйдаггүй. Ажил хаана байна тэнд л явахыг хүсдэг, олох үе ч байна, олохгүй ч үе байна. Анх юм оёод зараад амьдралаа залгуулдаг байсан, тэр үед д хэн хэндээ тус дэмтэй цалин мөнгө орлогоо нийлүүлээд амьдаръя гэсэн санал тавихад миний цалинг хянадаг хэн бэ гээд хүлээж аваагүй учраас тус тусдаа орлоготой болоод хэн нь хэдэн төгрөг олдог гэдгийг мэдэхгүй болсон, хоол хүнс, байрны мөнгийг би өөрөө л төлдөг байсан, энэ хүнээр төлүүлж байгаагүй. Надад гэр бүлээс гадуур амьдрал огт байгаагүй, амьдралын төлөө хүсэл тэмүүлэлтэй байсан. хэмжээний мөнгө олдог надаас нуулаа ах дүү нартаа хадгалуулдаг гээд хардаж сэр******* байдаг байсан, ах дүү нараасаа мөнгө төгрөг зээлээд нэгээс нь нөгөөд нь өгөөд явдаг байсан. өөрийнхөө цалинг амьдралдаа огт хэрэглэдэггүй, цалин хэдэн төгрөг авдаг, цалингаа юунд зарцуулдаг талаар би огт мэдэхгүй. УАЗ-4 машиныг ахаас зээлээр авсан нь үнэн. Энэ машинаараа амжиргаагаа залгуулдаг байсан. хэзээний л зээл хийчихсэн байдаг, би л төлдөг байсан. Сүүлдээ Есөн дэлбээ ХЗХ-нд байраа барьцаанд тавьж зээл авсан. Энэ зээлээ төлж чадахгүй байраа хураалгасан. Би хүнтэй 34 сая төгрөгийн үнэтэй машиныг 0, 0 хувиар хувааж авахаар болоод 1.000.000 төгрөгийн зээл авсан. Сүүлдээ нөгөө найздаа чи машинаа ав би байртайгаа үлдмээр байна гэж хэлсэн. Найз маань зөвшөөрөөд надад 1.000.000 төгрөг өгөөд машиныг авсан. Мөнгөө өгөхдөө цувуулж өгсөн, цувуулж авсан болохоор үрэн таран хийгээд дуусгасан. 1.000.000 төгрөгөөрөө орох оронтой болъё гэж бодсон боловч 3 сая гаран төгрөгийн цалингийн зээл хийчихсэн байсан, зээлийг нь төлсөн. хоёулаа ипотекийн зээл хийе гээд хөөцөлдсөн, тэр нь бүтэлгүй болоод өөрийнхөө орон сууцыг буцаагаад хөлсөлж амьдраад бөөн өр ширэнд орсон, хураалгасан, машин ч үгүй, байр ч үгүй болсон. Ядахдаа хашаа байшинтай болъё гээд гадуур хашаа байшин судалсан, гэр хороололд амьдрахаар унаа хэрэгтэй гээд аксент машиныг ахаасаа 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Сүүлдээ хашаа байшин авах мөнгө хүрэхгүй болоод 1 дүгээр гудамжны 0 тоот ахын хашаа байшинд амьдрахаар болсон. 3 сая гаран төгрөгний зардал г*******ад байшинг янзалж зассан. Дотор тавилгуудыг бүгдийг шинэчилсэн, 1 сая гарнаар тавилга авсан. Гэсэн ч бидний амьдрал бахь байдгаараа, хэвээр л байсан. гэрийн бараа харахгүй ажил гээд л явдаг, нийллэг цайллага, ууж идэх нь элбэгсээд л байдаг байсан. Би байрны мөнгийг яаж зарцуулсан гэдэг тооцоогоо г*******ж өгсөн. Гэтэл тэр хашаа байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүл, тэгэхгүй бол энд амьдрахгүй гээд яваад өгсөн. Тэгээд л хөндийрсөн дөө. Одоо өөрийн гэсэн орон байргүй, малгай тавивал манайх гээд л явж байна. Одоо надад аксент, SM- машинууд байгаа, Приус машин ерөөсөө байгаагүй, ямар машин нэхээд байгааг ойлгохгүй л байна. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна, харин дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, надад өгье ч гэсэн хөрөнгө байхгүй, тендерт явах гэсэн боловч бүтэхгүй, машинаараа таксинд яваад амьдралаа, эм тарианыхаа мөнгийг олдог байсан, машин одоо эвдрээд л байж байгаа гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс .000.000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд г*******ж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад .000.000 төгрөгийн хашаа байшингийн ногдох хэсэг 13.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж м*******ж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
-Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 1991 онд гэр бүл болж 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа хүү г төрүүлсэн болох нь 0090 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №001989, Г-19 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7-10 дугаар/
Зохигчид нь 4 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч нь гэр бүл үр хүүхдээ гэх сэтгэлгүй, хүүхдүүдээ хайхардаггүй, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, гэрлэгчид бие биедээ тавих анхаарах халамж дутмаг, зан харьцааны хувьд хоорондоо таарч тохирдоггүй, эд хөрөнгө, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн хэрүүл м*******антай байдаг зэрэг шалтгаанаар 01 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн, хүүхдүүд эхийн асрамжид үлдэж, том хүү насанд хүрч өрх тусгаарласан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан бөгөөд гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл г*******хаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-ийн дугаар тал/
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 00 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү г өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзээ төрж байна гэж шинжээч томилуулах хүсэлт г*******сан, шүүх хүсэлтийг хүлээн авч, 00 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШЗ00/01809 дугаатай шүүгчийн захирамжаар шинжээч томилсон. 00 оны 1 дугаар сарын -ны өдрийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн нь н эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9 хувь байна гэсэн 89 дугаартай дүгнэлтээр нь н эцэг мөн, хүү эцэг гээр овоглож төрсний гэрчилгээ авсан байна. /хх-ийн 7, 10, 0- дугаар тал/
Гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, тусдаа амьдраад жил болж байгаа, бие биенээ гэх хайр сэтгэлгүй, хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.-т зааснаар дахин эвлэрүүлэх ******* хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь тодорхой үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцалж , 14. хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь х*******лзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоохасуудлыг шүүх шийдвэрлэнэ, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасныг болон хүүхдийн өөрийнх нь саналыг х*******лзан г эх Д. асрамжид үлдээж , 40 дүгээр зүйлийн 40.1. хэсэгт зааснаар тэтгэлгийг тогтоон эцэг гээс гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0. хувиар алданги төлөх журамтайг хариуцагч нь анхаарвал зохино.
-Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, дугаар хороо, 1 дүгээр гудамжны 0 тоотод байрлах хашаа байшинг .000.000 төгрөгөөр үнэлж ногдох хэсэг болох 13.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа тухайн хашаа байшин өөр хүний өмчлөлийнх гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад татгалзсан тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.
Гэрлэгчдийн м*******ж буй хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох - улсын дугаартай Аccent Verna маркын автомашин нь өмчлөлд, -******* УНД улсын дугаартай Toyota prius маркын тээврийн хэрэгсэл нь Адъяанямын Ганбаярын өмчлөлд, -8 улсын дугаартай Samsung SM маркын авто машин нь Эрдэнэтогтохын Цэдэнсодномын өмчлөлд тус тус бүртгэлтэй гэж Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар гарч ирсэн боловч дээрх нэр бүхий хүмүүс хариуцагч гийн төрөл садангийн хүмүүс, Аccent Verna Samsung SM маркын авто машинууд нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй боловч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууц худалдан борлуулсан мөнгөнөөс худалдаж авсан, одоо гийн өөрийнх нь өмчлөлд байгаа талаар шүүх хуралдаан дээр өгсөн тайлбарыг үндэслэн ногдох хэсгийг гаргуулах, харин -******* УНД улсын дугаартай Toyota prius маркын тээврийн хэрэгсэл нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд байсан эсэх талаарх баримтгүй тул ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /хх-ийн -49, 9-93 дугаар тал/
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэг өрөө байрны үнэ 3.000.000 төгрөг гаргуулахаар шаардан, ******* дүүрэгт нэг өрөө орон сууцны үнэ ханш хэд байгаа эсэхэд шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг г*******сан. Шүүх хүсэлтийн дагуу үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан, 01 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр 00 оны байдлаар ******* дүүрэгт байрлах хуучны угсармал 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 39.000.000 төгрөг болохыг тогтоосон байна.
1989 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр баталж, 1990 оны 9 дүгээр сарын -ны өдөр хүчин төгөлдөр болж, Монгол улс 1990 оны 07 дугаар сарын -ны өдөр нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн ******* ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна, дугаар зүйлийн хэсэгт Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог ******* зэргээр бүрдүүлэн хангана. 7 дугаар зүйлийн хэсэгт Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхолыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, Хүүхдийн эрхийн тухай хуулийн дугаар зүйлийн . хэсэгт хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт хүүхдэд гэр бүлдээ аз ж*******лтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх; 10.1.10 хэсэгт хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн хүүхдийг орон байр, эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах нөхцөл бололцоогоор хангахад эцэг эх адил тэгш үүрэгтэй гэж шүүх үзэв.
Иймээс нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох автомашинуудаас ногдох хэсгийг, нэг өрөө орон сууцны үнийн 0 хувийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Аccent Verna маркын автомашиныг .000.000 төгрөгөөр, Samsung SM маркын авто машиныг 4.000.000 төгрөгөөр, нэг өрөө орон сууцыг 3.000.000 төгрөгөөр үнэлж, автомашинуудын үнэлгээний 0 хувийг буюу 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. үнэлгээний төв ХХК нь орон сууцыг 39.000.000 төгрөгийн үнэ ханштай гэж тогтоосон боловч нэхэмжлэгч 3.000.000 төгрөгийн шаардлагаа нэмэгдүүлээгүй учраас орон сууцыг шаардлагын хүрээнд тооцон 0 хувь болох .00.000 төгрөгийг, автомашинуудын нэхэмжлэгчээс тогтоосон үнэд хариуцагч м*******агүй, машины үнэлгээ болох .000.000 төгрөгийг 3 гишүүнд хувааж үүнээс нэхэмжлэгч , хүү нарт ногдох хувь нь 4.000.000 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд 3.000.000 төгрөгийг нийт 0.00.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шаардлагаас нэг өрөө орон сууцны үнийн 0 хувь .00.000 төгрөг, Toyota prius маркийн автомашинаас ногдох хэсэг 4.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хашаа байшингаас ногдох хэсэг 13.000.000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.., 11, 118, 13 дугаар зүйлийн 13.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14., 14.7-д зааснаар 00 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн гийн эх Д. асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасныг журамлан г 1 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас / амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг гээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 хэсэгт заасныг баримтлан хариуцагч гээс 0.00.000 / хорин сая, таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгон, шаардлагаас үлдэх 1.00.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. хэсэгт заасныг баримтлан хашаа байшингийн ногдох хэсэг 13.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгчийн татгалзснаар хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч гаас 0.000 төгрөг гаргуулж үнэлгээний төв ХХК-ийн 0187 тоот дансанд шилжүүлсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., 3 дугаар зүйлийн 3.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1. хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 40.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол г*******х эрхтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.7 хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол г*******х хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ