| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч .......
Өсвөр насны шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******т холбогдох эрүүгийн ....... *******тай хэргийг 2024 оны 03 ******* сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* ******* сарын *******-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газар оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* баг гийн тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй/РД:ЛД0*******32*******18/, овогт ын *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Өсвөр насны яллагдагч П.******* нь 2023 оны ******* ******* сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 ******* баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дотор насанд хүрээгүй иргэн ...... г үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд шарх, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч П.******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: бид хоёр маргалдсан, намайг зодно гэж манай найзад ярьсан байсан. Тэгэхээр нь би маргалдаж эхэлсэн гэв.
2330004210013 *******тай эрүүгийн хэргийн баримтаас:
Насанд хүрээгүй хохирогч А.гийн өгсөн “...Тухайн өдөр манай хичээл 10 цаг 50 минутад тарсан. Тэгээд гадуур хувцсаа өмсөөд гарах гэж байхад манай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дээд ангийн ах ******* гаднаас орж ирээд анги руугаа орох гэж байхдаа намайг наашаа ороод ир гээд ангидаа орсон. Тухайн үед би ангид нь ороод самбарынх нь өмнө зогссон. Тэр үед ******* үгийн зөрүүгүй миний хамар руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарсан. Тэгээд би гараараа хамраа дараад толгойгоо доошлуулахад ******* эргээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ангиас нь гараад явж байхад ******* миний араас дуудаад намайг ороод ир гээд миний хажууд ирсэн. Тэгээд би анги руу нь дагаад орсон. Тэр үед ******* ширээнийхээ урд сандал тавиад намайг суу гээд миний өмсөж явсан куртикнээс татаад байсан. Тухайн үед миний хамраас цус гараад байсан болохоор би суугаагүй. Тэгсэн ******* намайг гар гэсэн. Тэгээд намайг ангиас нь гарах гээд алхаж байхад араас “янз бүрийн юм байхгүй шүү” гэж хэлж байсан. Тэгээд би ангиас нь гараад ариун цэврийн өрөөнд ороод хамрынхаа цусыг угаачхаад гараад явж байхад манай ангийн надтай таараад бид 2 төв рүү орж Төрийн банк дээр очсон. Тэр үед миний толгой эргээд нүд харанхуйлаад дотор мухайраад гадаа бөөлжсөн. Тэгээд би өөрийнхөө утсаар түргэн дуудаад эмнэлэгт ирсэн...Тухайн үед миний хамраас цус гарсан зүүн нүдний доод зовхи улайгаад хөхөрсөн. Тэгээд сургуулиас гарч яваад төрийн банкны гадаа очиход миний нүд харанхуйлаад дотор муухайрсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэгт ирсэн. Эмчид үзүүлэхэд тархи доргилттой байна гэж байсан...Зүүн нүд юм харахад бүрсийгээд байгаа, хамар бадайраад, уруул бадайраад байгаа. Толгой өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 7-10-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч .......өгсөн “...Тэр үед ******* гаднаас доод ангийн хүүхэд болох г дагуулаад ангид орж ирсэн. ******* 2 хоорондоо юм яриад ангийн үүдэнд дотор талд нь зогсож байсан. Тэгээд гэнэт ******* гийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Дараа нь ******* гийн нүүр рүү нь гараараа мангасдсан. Тэгэхэд ангийн хананд нуруугаараа тулсан. Тэгээд тухайн үед доошоо хараад хэсэг зогсож байгаад гараад яваад өгсөн. Тэр үед араас нь ******* гараад эргээд ангид оруулж ирсэн...гийн хамраас нь цус гарч байсан. Өөр ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй...” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 17-18-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч өгсөн “...Тэгтэл ******* гийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод нүүр рүү нь мангасдаад түлхсэн. Дараа нь ******* тэй юм ярьж байгаад манай ангиас гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 21-22-р хуудас/
Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн №37 *******тай “...1. А.гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд шарх, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт,/хавтаст хэргийн 47-48-р хуудас/
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.ийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Нас тоолсон тухай тэмдэглэл”-д “...ын ******* /РД:ЛД0*******32*******18/ нь 2023 оны ******* ******* сарын 25-ны өдөр 1******* нас 11 сар 25 хоногтой байсан байна...” гэх тэмдэглэл/ хх-ийн 70-р хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр өсвөр насны шүүгдэгч П.******* нь2023 оны ******* ******* сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 ******* баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дотор насанд хүрээгүй иргэн А.г үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд шарх, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч А.гийн өгсөн “...дээд ангийн ах ******* гаднаас орж ирээд анги руугаа орох гэж байхдаа намайг наашаа ороод ир гээд ангидаа орсон. Тухайн үед би ангид нь ороод самбарынх нь өмнө зогссон. Тэр үед ******* үгийн зөрүүгүй миний хамар руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарсан. Тэгээд би гараараа хамраа дараад толгойгоо доошлуулахад ******* эргээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон....” гэх,
Насанд хүрээгүй гэрч Х.ийн өгсөн “...Тэгээд гэнэт ******* гийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Дараа нь ******* гийн нүүр рүү нь гараараа мангасдсан. Тэгэхэд ангийн хананд нуруугаараа тулсан...” гэх
Насанд хүрээгүй гэрч Д.ийн өгсөн “...Тэгтэл ******* гийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод нүүр рүү нь мангасдаад түлхсэн... гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн №37 *******тай “...1. А.гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд шарх, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Өсвөр насны шүүгдэгч П.******* нь 2023 оны ******* ******* сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 ******* баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дотор насанд хүрээгүй иргэн А.г үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд шарх, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Өсвөр насны шүүгдэгч П.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Иймд П.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, шүүгдэгч П.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн цаашид бусдад төлөх хохирол төлбөргүй болно...гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Өсвөр насны шүүгдэгч П.******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа насанд хүрээгүй хохирогч А.гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд шарх, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба өсвөр насны шүүгдэгч П.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч П.*******ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал
Улсын яллагчаас: Өсвөр насны шүүгдэгч П.*******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.******* ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өсвөр насны шүүгдэгч П.******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад *******5,*******00 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн, өсвөр насны шүүгдэгч П.******* бүрэн төлж барагдуулсан болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: П.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* ******* зүйлийн 2 дахь хэсэг зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 ******* бүлэгт өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх тогтоол биелүүлэхээр хойшлуулсан хугацаанд *******.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулна. Мөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулах, оногдуулсан ялд нэмж ял оногдуулах эсвэл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно гэж зохицуулсан. Миний үйлчлүүлэгчид ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ. Мөн тус хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 ******* зүйлийн 1 дэх хэсэгт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх зохицуулалт байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 ******* зүйлийн 1 дэх хэсэгт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг нэг жилийн хугацаагаар хэрэглэж өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлт гаргаж байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч П.*******т ял шийтгэл оногдуулахад насанд хүрээгүй хохирогч А.гийн эмчилгээний зардалд *******5,*******00 төгрөгийн хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн *******.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн *******.******* ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.
Өсвөр насны шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 1******* нас 11 сар 25 хоногтой байсан нь мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 70/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/ зэргээр нотлогдоно.
Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлсон байна.
Өсвөр насны шүүгдэгч П.*******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн хуулийн 8.7 ******* зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах” гэж тус тус заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд нийцэх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 ******* зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч П.*******т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 ******* зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
Насанд хүрээгүй хохирогч А. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.5 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Насанд хүрээгүй хохирогч А. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2.4. Бусад асуудлаар
Өсвөр насны шүүгдэгч П.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд Өсвөр насны шүүгдэгч П.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч овогт ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 ******* зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.*******т ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 ******* зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч П.*******т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч П.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******. Өсвөр насны шүүгдэгч П.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, насанд хүрээгүй хохирогч А.д эмчилгээний зардалд *******5,*******00 төгрөг төлсөн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР