Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2021/00036/И |
Дугаар | 103/ШШ2021/00112 |
Огноо | 2021-04-01 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2021/00112
2021 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 10*******/ШШ2021/00112 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* оны 0******* дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* боловсролтой, *******, ******* ******* ******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 4******* тоотод оршин суух, овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 59.294.000 төгрөг гарг*******ах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч байг*******лагын төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие нь ХК-д 97 онд конверийн машинчаар анх ажилд ороод 21 жил ажиллаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *******ын 1 дүгээр хэсэгт лэлийн осол гарч намайг хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргасан хэмээн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр туслах машинчийн үүрэгт ажлаас чөлөөлж бидний ******* хүн цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэлсэн. газраас намайг дуудан ирүүлж гэрчээр мэдүүлэг авсан боловч ямар нэгэн сэжигтэн яллагдагч гэж үзээгүй. Ингээд би буруугүй эсэхээ мэдэхгүй байсаар 2 жил болсон. Надтай хамт лэлийн осол гаргасан хэмээн цуг ажлаас халагдсан 2 нөхөр 2020 оны 02 сард Болгоомжгүйгээр бусдыг алах гэх зүйл ангиар дүүргийн хэргийн шүүхээр ял шийтгүүлсэн байсан. Би энэ тухай 02 сарын сүүлээр мэдсэн. Шүүхээс яаж шийдэгдсэн, материал авах боломжтой эсэхийг асуусан, шүүх та хэргийн оролцогч биш учраас материал өгөх боломжгүй гэж хэлсэн. Үйлдвэрлэлийн осол гаргасан гэж үзээд намайг шууд ажлаас халж Монгол улсын Үндсэн х*******ийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан Гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/186 тоот тушаалыг х*******ь зөрчин гаргаж миний амьдралд ихээхэн хохирол учр*******сан хэмээн үзэж байна. Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай х*******ийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны 2018.11.20-ны өдрөөс 2020.0*******.01-ний өдрийн хүртэлх нөхөн олговорыг тухайн цаг үед авч байсан дундаж цалин хөлсөөр тооцож 59.294.000 төгрөг олг*******ах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн дэвтэрт бичүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Өөрийн нийгмийн даатгалын дэвтрээс ажлаас халагдах үеийн сүүлийн ******* сарын дунджаас 1 сарын цалин *******.490.000 төгрөг байна. Үүнийг ажлын 21 хоногт хуваахад 1 өдрийн цалинг гаргавал 166.*******00 төгрөг болно. Ажилгүй байсан хугацаанд ажлын өдрүүд нь амралтын болон баярын ёслолын өдрүүдийг хасаад *******01 хоног ажиллахаар байна. Тооцвол: 1 хоног 166.*******00х *******01 хоногоор тооцоход 50.056.000 төгрөг, 20 оны ээлжийн амралтын мөнгө 7.*******88.000 төгрөг, Үр дүнгийн шагналт цалин 1.850.000 төгрөг, нийт 59.294.000 төгрөгийг гаргаж өгнө үү. Үйлдвэрлэлийн осол гарах үед би туслах машинчаар ажиллаж байсан, дохиочин байгаагүй. байг*******лагаар шалг*******ж байсан учраас шүүхэд хандаагүй. Намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа, гэхдээ ажилдаа эргэж орохгүй, ажилгүй байсан хугацааныхаа цалинг авна гэв.
Хариуцагч байг*******лага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХК-ийн Уулын 1 дүгээр хэсэгт ЭШ10/70 солих явцад ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж эрдэнэт хүний амь эрсэдсэн хармсалтай үйл явдал болсон. Үүнтэй холбоотойгоор сахилгын шийтгэл хүлээсэн нэр бүхий ажилчдын нэг нь нэхэмжлэгч юм. Тэрээр хэрэг учрал гарах үед дохиочны үүрэг гүйцэтгэж байхдаа осол гаргахгүй байх нөхцлийг бүрэн хангасны дараа ажлыг эхлэх ба ажлын байрны бэлтгэл хангагдаагүй байх, ажлын явцад эрсдэл гарах нөхцөл бүрдвэл нэн даруй ажил зогсоон түүнийг арилгасны дараа ажил эхлүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан. Өөрөөр хэлбэл өргө гэсэн дохио өгчихөөд үргэлжлүүлж ямар үйлдэл хийхийг кранчинд дохиогоор илэрхийлэлгүй тухайн газрыг орхиод явсан үйлдлээс болж осол гарах цаашлаад хүний амь нас эрсдэх гол шалтгаан нөхцлийн нэг болсон гэдгийг лэлийн ослыг судлан бүртгэх комиссын 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн актаар тогтоосон. Дээрх акт нь х*******ь болон бусад дүрэм журамд нийцсэн гэдгийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тогтоон баталгааж*******сан болно. Нэхэмжлэгч Д. ХАБЭА-ийн дүрэм журам зааврыг зөрчсөн, мөрдөөгүй, хяналт тавиагүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь Хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдож байх тул гүйцэтгэх захирал 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн хөдөлмөрийн тухай х*******ийн 129-р зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар халагдсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд хандана гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон. Тус х*******ийн үзэл баримтлалын дагуу 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсныг хэтрүүлсэн байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байг*******лагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компанид оосорлогч, дохиочны мэргэжил олгох курс, ******* техникийн ажилчдын хувьд А******* сургалт гэх мэт сургалтууд өдөр тутам явагддаг. Зарим шаардлагатай тохиолдолд ажлын байрны тодорхойлолтод заагаагүй чиг үүргийг гүйцэтгэх шаардлага гардаг. Хөдөлмөрийн тухай х*******ийн 50 дугаар зүйлийн 50.2-д ...ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно. гэж заасны дагуу нэмэгдэл авч тусгай ажил үүрэг гүйцэтгэдэг. Үйлдвэр дээр 2018 оны 11 дүгээр сард осол гарсан. Нэхэмжлэгч тухайн солих үед нь дохиочны үүргийг гүйцэтгэж байсан. Хүний эрдэнэт амь хохирсон энэ ослын дараа гүйцэтгэх захирлаас эхлүүлээд манай компанийн бүхий л ажилчид сэтгэл санааны хямралд орсон. Хөдөлмөрийн тухай х*******ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байдаг. Гүйцэтгэх захирал зөрчил гаргаснаас хойш нэг сарын дотор буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б/186 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан гэвэл түүний буруутай үйлдлийг тогтоосон ХК-ийн лэлийн ослыг судлан бүртгэх комиссын акт гарсан байсан. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай х*******ьд зааснаар актыг тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн байцаагч баталгааж*******даг. Актыг үндэслэлгүй гэж үзвэл эрх нь зөрчигдсөн иргэн энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шат шатны байг*******лага болон шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч акттай болон захирлын тушаалтай холбогд*******ж ямар нэгэн гомдол, маргаан огт гаргаагүй. гаргасан зөрчлийг компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай х*******ийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учр*******ахгүй байх гэж заасан, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учр*******ахгүй байх нь ганц дохиочны ч үүрэг биш хүн бүгдийн үүрэг, х*******ийн зөвлөх миний ч үүрэг, бид янз бүрийн аваар ослоос сэргийлж байх ёстой. Тийм учраас энэ үүргээ биелүүлээгүй гэж лэлийн ослыг судлан бүртгэх комисс дүгнэсэн. Нэхэмжлэгч нь ХК-ийн гүйцэтгэх захирлын 201******* оны 84 тоот тушаалаар батлагдсан Кранаар ачаа өргөх, б*******гах, шилжүүлэх журмын 16 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын дүгнэлт нь ганцхан ад холбогдох дүгнэлт байгаагүй, ажлын хэсгийн гишүүд уг дүгнэлтэд гарын үсэг зуран албан ёсоор гаргаж, холбогдох ямар нэгэн дүрэм журам х*******ь зөрчөөгүй байна гээд мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын байцаагч Номин баталгааж*******сан. Хөдөлмөрийн гэрээний 4.2-т ХАБЭА-ийн дүрэм журам зөрчсөн, үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол ноцтой зөрчилд тооцохоор заасан. Компани дээр осол гарч хүний амь нас хохирсон учраас мэдээж эрүүгийн хэрэг үүссэн. Гэхдээ эрүүгийн хэрэг үүссэн ч гэсэн ад ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн нэхэмжлэл гаргах, шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Хөдөлмөрийн тухай х*******ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана., 129.*******-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж тус тус заасан. Улсын Дээд шүүхийн 2006 оны ************** дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай х*******ийн зүйл заалтыг тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн тухай х*******ийн 129 дугаар зүйлийн 129.*******-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч хүндээр өвдөөгүй, корона вирусийн халдвар илрээгүй байсан тул хорио цээр болон нийтийг хамарсан гамшиг тохиолдоогүй тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг сарын дотор нэхэмжлэл гаргаагүй гэж үзэх боломжгүй, мөн хэргийн материалд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн баримт хэрэгт авагдаагүй учир түүнийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Улсын ******* шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн *******.7-д ажилтан ажлаас халагдсан тухай гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах, комисс, ҮЭ-ийн байг*******лага, , байг*******лага зэрэг эрх бүхий этгээдэд гомдол гаргаж байсан нь тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл гэж үзэх боломжгүй, харин хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьц*******ан судалсны эцэст шүүх бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй юм гэж заасан байдаг. Тэгэхээр цагдаад хандсан байсан, эцсийн байдлаар гэм буруугийн талаар шүүхийн шийдвэр гараагүй байсан гэх мэт тайлбар нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр ажилдаа эргэж тогтоолгох шаардлага гаргахгүй байгаа нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх талуудын хүсэлтээр нэхэмжлэгч Д. нийгмийн даатгалын дэвтрийн х*******бар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын 20 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-05-6/01 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/186 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, 20 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХК-ийн эзэмшлийн ТL-200Е маркын кранд техникийн дүгнэлт хийсэн акт, 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ХАБ-*******7 дугаартай шинжээчийн дүгнэлт, дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын х*******бар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ХК-д холбогд*******ан ажилгүй байсан хугацааны цалин 59.294.000 төгрөг гарг*******ах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ХК -нь Хөдөлмөрийн тухай х*******ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлийг дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 97 оноос эхлэн ХК-д конверийн машинчаар ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх үедээ туслах машинчаар ажиллаж байгаад ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/186 дугаартай тушаалаар түүнтэй байг*******сан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай х*******ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.*******, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.*******, 10.17.17, Хөдөлмөрийн гэрээний 4.2-д заасныг тус тус баримталсан байна. /хх-ийн 4-5, 9 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь ажил олгогчийн гаргасан шийдвэрийг тушаал гаргаснаас хойш 7 хоногийн дараа авсан гэдэгтээ маргаагүй болно.
Тэрээр байг*******лагад 2 жил эрүүгийн хэрэгт шалгагдсан, гэрчээр дуудагдан 2 удаа мэдүүлэг өгсөн, 2020 оны 02 дугаар сард эрүүгийн хэрэг шүүхэд шилжин холбогдох хүмүүст ял шийтгэл ногд*******сан, өөрийгөө буруугүй гэдгээ 2020 оны өвөл мэдсэн учраас шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн гомдол гаргасан гэж тайлбарлаж байна.
2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ХК-ийн Уулын 1 дүгээр хэсэгт лэлийн осол гарч хүний амь нас хохирсон, уг осолтой холбогд*******ан 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр лэлийн ослыг тогтоосон акт гарч ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай х*******ийн 18 дугаар зүйлийн 18.2.7 Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учр*******ахгүй байх , ХК-ийн Гүйцэтгэх захирлын 201******* оны А/84 тоот тушаалаар батлагдсан Кранаар ачаа өргөх, б*******гах, шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны журам-ын *******.6-ийн А...мэргэжлийн ба эрх сунгах шалгалтын хугацаанд нь өгөх, еосол гаргахгүй байх нөхцөлийг бүрэн хангасны дараа ажлыг эхлэх ба ажлын байрны бэлтгэл хангагдаагүй байх, ажлын явцад эрсдэл гарах нөхцөл бүрдвэл нэн даруй ажлаа зогсоон түүнийг арилгасны дараа ажлаа эхлэх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн, тухайн үед механикаар ажиллаж байсан , кранчинаар ажиллаж байсан нарт х*******ийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор , нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногд*******сан, тухайн хэрэгт ыг гэрчээр дуудан байцаалт авсан үйл баримтууд тогтоогджээ. /хх-ийн 12-14, 25-42 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай х*******ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана, 129.*******-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж тус тус х*******ьчилсан. Х*******ьд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлууд хамаардаг.
Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актад х*******ьд заасан хугацаанд гомдол гаргаагүй, ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалыг гардаж авснаас хойш / өөрөө 7 хоногийн дараа авсан гэдгээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн/ 2 жил 1 сар, хэрэг шүүхээр шийтгэгдснээс хойш 1 жил 10 сар өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг х*******ьд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэл болохгүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй, хугацааг сэргээлгэх гомдлыг шүүхэд гаргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч Д. хариуцагч ХК-д холбогд*******ан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 59.294.000 төгрөг гарг*******ах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг х*******ьд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай х*******ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан овгийн нэхэмжлэлтэй, ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 59.294.000 төгрөг гарг*******ах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4, 1.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилц*******ан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг х*******ьд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ