| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0078/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/78 |
| Огноо | 2024-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/78
2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ц
Хохирогч: Я.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Бд холбогдох эрүүгийн 2412000000043 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн ........ суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Дын Б/РД:АГ........./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын ............. гэх газарт байрлах иргэн С.Бийн гэрт хохирогч Я.Бтэй хувийн шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Я.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...У ах орой манайд ирсэн, Ар, хадам ах хамт ирсэн. С.Б хадам ахынд нэг шил архи уусан. Аварга болсонд баяр хүргэж манайх нэг шил архи задалсан. Морио аргамжих гээд хадам ахынхаас гэрэл авах гэтэл араас Д.Б орж ирээд маргалдсан. Эмчилгээний зардлаа өгчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй. 3,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412000000043 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Я.Бийн өгсөн:
“...Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны орой гэртээ байж байхад манайд У буюу Д.Бийн дүү О, манай саахалтын Н, хадам ах С.Бийн эхнэр Н.С нар машинтай манай хотонд ирээд хадам ах С.Бийнд ороод байж байсан чинь араас нь У буюу Д.Б, хадам ах С.Б, Н эгчийн хүүхэд Ар 3 морьтой ирээд хадам ах С.Бийнд орсон. Тэгсэн Н эгчийн хүүхэд Ар нэг их удаагүй гэр рүүгээ яваад өгсөн, хадам ах С.Бийнд ирсэн хүмүүс тэндээ 1 шил архи уугаад дараа нь манайд орж ирэхээр нь манай эхнэр 1 шил архи гаргаад тэрийг нь хувааж ууцгаасан би хадам ахынд уусан архи болон манайд уусан архинаас жаахан жаахан уусан. Тэгсэн чинь У буюу Д.Б над руу томроод чи их том гэсэн тээ хүргэн болж ирчихээд их том тээ ороодог тамхи татахгүй бэлэн тамхи татдаг биз дээ гэснээ чамайг би хонины чинь бэлчээр дээр буудна шүү гээд над руу дайраад байсан тэгснээ миний хамар руу хажуу талаас нь цохиод миний хамрыг хугалсан одоо миний хамар гадна талдаа далийсан байгаа тэгээд байж байсан чинь над руу хутга бариад дайрсан чинь манай эхнэр У буюу Д.Б гэдэг хүнийг салгасан. Тэгсэн чинь манай эхнэрийг заамдаж аваад чи эмэгтэй хүн байж төрж чаддаггүй биз дээ гээд хэл амаар доромжлоод байсан чинь манай хадам ах С.Б У буюу Д.Бийг салгаж болиулсан чинь У буюу Д.Б морио унаад гэр рүүгээ яваад өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр орж ирээд 06-ны өдөр аймгийн эмнэлэгт үзүүлээд рентген зураг авхуулсан чинь хамар хугарсан байна гэж хэлсэн. Одоо хамрын дээгүүр 2 нүдний дунд хэсгээр хөндүүр байгаад байна. Миний хамар руу хажуу талаас нь 1 удаа цохисон дахин цохиж зодсон зүйл байхгүй. Би У буюу Д.Б гэдэг хүнтэй эхэлж хэрэлдэж маргалдаагүй У буюу Д.Б намайг чи хүргэн болж ирчхээд их том байна аа тээ ороодог тамхи татахгүй, бэлэн тамхи татаад гээд намайг өдөөд байхаар нь би урдаас нь маргалдсан чинь намайг 1 удаа цохиод, хутга бариад дайрахад нь манай эхнэр салгасан чинь манай эхнэрийг бас хэл амаар доромжлоод чи эмэгтэй хүн байж төрж чаддаггүй биз дээ гээд хэл амаар доромжлоод байсан. Өөрөө надад томроод байсан тэрнээс би хэрэлдэж маргалдаагүй чи ороодог тамхи татдаггүй бэлэн тамхи татдаг биз дээ гээд байсан би клаб элди гэдэг тамхи татдаг, байхгүй үед нь ямар ч хамаагүй бэлэн тамхи татдаг. Манайд ирэхдээ тэр хүмүүс ер нь нэг их согтоогүй халамцуу ирцгээсэн тэгэхэд би гэртээ байж байсан. У буюу Д.Б өмнө нь архи уучихсан согтуу байх үедээ намайг өдөөд надтай 2 удаа маргалдаж байсан. Архи уучихаараа л намайг өөрөө өдөөд байдаг. Би гомдолтой байна. У буюу Д.Б гэдэг хүнээс аймгийн төв рүү орж ирсэн зардал, хамраа эмчлүүлэхэд гарсан зардлууд болон цаашид гарах зардлуудаа төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/
*Хохирогч Я.Бийн дахин өгсөн:
“...Би хадам ахынхаас гэрэл авах гээд гэрт нь ороход У буюу Д.Б миний араас орж ирээд надтай маргалдаж байгаад миний хамар руу нэг удаа цохисон, миний хамраас цус гараад би гэртээ орж цусаа угааж цэвэрлэсэн. Тэгсэн миний араас манай гэрт орж ирээд хутгаа аваад намайг ална гээд дайрахад нь манай хадам ах С.Б, манай эхнэр хоёр салгаж хутгийг нь булааж авсан. Миний хамар руу цохиод миний хамар хугарсан. Намайг цусаа угаачихаад байж байсан чинь У буюу Д.Б миний араас манайд орж ирээд хутга бариад дайрахад нь манай хадам ах С.Б та хоёр яахаараа хэрэлдэж маргалдаад байдаг юм бэ гээд миний араас миний шанаа руу 2 удаа цохисон. Манай хадам ах намайг цохисноос миний биед ямар нэг бэртэл гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/
*Гэрч С.Бийн өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр У буюу Д.Б Сумын сайн малчин болоод хүмүүс ирж шагналыг нь гардуулчихаад явсан тэднийд ойрхон байдаг айлын хүмүүс нь очсон. Тэгсэн шагнал гардуулсан хүмүүс нь явсны дараа У буюу Д.Бийнд байж байгаад би өөр айл руу явчихаад буцаж 22 цагийн үед У буюу Д.Бийнд ирсэн чинь надтай хамт ирсэн хүмүүс болон манай эхнэр гэр рүүгээ явсан байсан. Тэгсэн У буюу Д.Б, Н эгчийн хүүхэд Ар бид 2-ыг дагаад морьтой манайх руу явсан намайг гэртээ ирэхэд манайхан нэлээн согтуу байсан. Тэгээд би 1 шил архи задлаад унтаагүй эрүүл байсан хүмүүс тэр архинаас ууцгаасан, тэгээд манайхаас гараад манай хүргэн Я.Бийнд орсон тэр үед Я.Б бас жаахан архи уусан халамцуу байсан Я.Бийнд архи ууж байхад У буюу Д.Б нэлээн согтчихсон Я.Бтэй маргалдаад байсан би тэр үед Я.Бийн хойморт сууж байхдаа хүргэн Я.Бийг ахын дүү гараад морио аргамжчих гэж хэлээд гаргасан. Тэгээд нэлээн байж байгаад Я.Б орж ирсэн, тэгсэн У буюу Д.Б ална муу пиздаг гээд миний урдуур гүйхэд нь харсан чинь гартаа хутга барьчихсан байхаар нь би хутгыг нь булааж аваад та 2 ер нь яахаараа дандаа хэрэлдэж маргалдаж байдаг юм бэ гээд У буюу Д.Бийг барьж аваад шанаа руу нь 2 удаа цохьсон, хүргэн Я.Бийг барьж аваад бас шанаа руу нь 2 удаа цохьсон, би хоёуланг нь зодох гэж цохиогүй. Тэгээд би У буюу Д.Бийг моринд нь мордуулж өгөөд гэр рүү нь явуулаад морио аргамжчихаад гэртээ орж унтсан өглөө нь босоход манайд Мэндээ ах, Охиноо эгч 2 унтаж байсан тэгсэн маргааш өглөө нь манай эхнэр Н.С надад ярихдаа намайг унтаж байхад манайд Я.Б орж ирээд ажаа гэрэл байна уу гэхээр нь манай хүүхдүүд тоглож байгаад хаана хаясан бол цаад орон дээгүүрээ үздээ гэж хэлээд байж байсан чинь араас нь У буюу Д.Б орж ирээд маргалдаад хоорондоо барьцалдаж аваад зодолдсон гэсэн. Манай эхнэр Н.С өөрөө босож хувцасаа өмсөөд арай гэж салгаад байж байхад нь гаднаас Д, Э 2 орж ирээд салгасан. Тэгээд бүгдээрээ гараад явсан гэж ярьсан. Би тухайн үед нэлээн согтуу орж гараад байсан У буюу Д.Бийг хутга барьчихсан миний урдуур гүйхэд нь би барьж аваад хутгыг нь аваад У буюу Д.Бийг 2 удаа, хүргэн Я.Бийг 2 удаа цохисоноо санаж байна. У буюу Д.Б, хүргэн Я.Б 2-ыг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Маргааш нь манай хүргэн Я.Б надад ярихдаа намайг хүргэн болж ирчихээд их том байдаг гээд над руу дайраад байдаг байсан маргалдаж байсан гэж ярьж байсан. Маргааш өглөө нь харахад манай хүргэн Я.Бийн хамар нь мурийгаад, нармай руугаа хавдсан байсан. Би Я.Бийг ахын дүү гараад морио аргамжчих гээд гаргасан тэгээд жаахан байж байгаад Я.Б орж ирсэн араас нь У буюу Д.Б орж ирээд намайг Я.Бийн гэрийн хойморт сууж байхад миний урдуур У буюу Д.Б хутга барьчихсан чамайг ална гээд Я.Б рүү гүйхэд нь би хутгыг нь булааж аваад та 2 ер нь яахаараа дандаа хэрэлдэж маргалдаж байдаг юм бэ гээд У буюу Д.Бийг шанаа руу нь 2 удаа, хүргэн Я.Бийг бас шанаа руу нь 2 удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Манай хүргэн Я.Б ярихдаа намайг хүргэн болж ирсэн энэ тэр гээд байдаг юм тэрнээс болж маргалдаж байсан гэж ярьж байсан. Тэр 2-ыг зодолдож байхад нь би Я.Бийн гэрт байсан тэр 2 манайд зодолдсон юм байна лээ тэгээд Я.Б гэртээ орж ирээд араас нь У буюу Д.Б орж ирээд ална чамайг гээд хутга бариад дайрахад нь би хутгыг нь булааж аваад салгасан. Я.Б тэр өдрөө бараг аймгийн төв рүү явсан. Тэр талаар би сайн мэдэхгүй байна манайхны ярьж байгаагаар өмнө зодолдож байсан талаар ярьдаг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/
*Гэрч Н.Сын өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай нутгийн У буюу Д.Б сумын сайн малчин болоод аймгийн төвөөс хүмүүс ирж шагналыг нь гардуулсан юм тэр үед нь ойр хавийнх нь хүмүүс У буюу Д.Бийнд очсон юм шагнал гардуулсан хүмүүс нь яваад өгсөн тэгсэн жаахан байж байгаад манай нөхөр С.Б, Н эгчийн хүү Ар 2 айлд очих гээд явсан. Тэгсэн У буюу Д.Б 1 шил 075-ын хэмжээтэй архи задалсан байсан тэрийг нь уучихаад манай дээд хотны Н, Ар нарынхаар ороод тэнд нэг нэг шил архи уусан тэгээд манайд ирээд манайд 1 шил архи уугаад манайхаас гараад Я.Бийнд ороход Я.Б 1 шил архи задалсан би тэндээс гараад гэртээ ороод унтаад өгсөн. Тэгсэн хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна 23 цагийн үед байх манай нөхөр С.Б гэртээ орж ирчихээд буцаж гараад Я.Бийнд орсон. Тэгээд би нэг хэсэг унтсан байсан тэгсэн чинь Я.Б манайд орж ирээд намайг татаж сэрээгээд гэрэл байна уу гэхээр нь би цаад орон дээр чинь байж магадгүй гэж хэлээд байж байсан чинь У буюу Д.Б араас нь орж ирээд юм ярьцгаагаад байсан би нойрмог байсан юу ярьсныг мэдэхгүй байна тэгсэн чинь хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод эхлэхээр нь зодолдож байна гэж бодоод хувцасаа өмсөөд өөрийнхөө хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ хүн дуудаадах гээд гаргасан тэр хооронд нь би хувцасаа өмсөөд очсон чинь У буюу Д.Б Я.Бийн дээр нь гараад суучихсан хоолойг нь боосон байсан. Тэгэхээр нь би У буюу Д.Бийг бүснээс нь татаад та болиоч У ахаа гээд татаад хоймор луугаа татаад тэгсэн Я.Б орон дээрээс босч ирээд миний шанаа руу цохиход нь би газар унаад босоод ирэх хооронд У буюу Д.Б, Я.Б 2 барьцалдаад авсан тэгсэн У буюу Д.Б, Я.Бийг тонгорч унагасан Я.Б газар уначихаад босч ирэхэд нь У буюу Д.Б Я.Бийн нүүр рүү нь цохисон чинь Я.Бийн хамарнаас нь цус гарсан байсан тэгсэн гаднаас Д орж ирэхээр нь энэ 2 зодолдоод байна салгаадах гэсэн чинь Д салгах гээд хүчрэхгүй байж байсан чинь Бандиа /Э/ орж ирээд Датай элбэж салгасан. Тэгсэн У буюу Д.Б дуугүй суугаад байсан Я.Б болохоор намайг цохичихлоо пизда чинь гээд түлээний хайрцагнаас 2 мод аваад хооронд нь цохиод байсан тэгснээ тогооны авдар ухаад юм хайгаад байсан. Тэгсэн Я.Б хөнгөн цагаан шанаганы иш барьчихсан байхаар нь чи одоо болиоч гэр оронд зодоон хийгээд гэсэн чинь орилоод гараад явсан тэгэхэд Я.Бийн хаанаас нь цус гарсныг мэдэхгүй нүүр нь цус болчихсон байсан тэгээд би Я.Бийг гарсных нь дараа харсан чинь ширээний хажуу талд шалан дээр цус болсон байсан тэгээд би араас нь Я.Бийн гэрт орсон чинь Я.Б нүүрээ угаачихсан нүүр нь цэвэрхэн болчихсон байсан. Тэгээд би удаагүй гэртээ ороод У буюу Д.Бийг та хаашаа юм бэ айлд зодоон хийгээд гэсэн чинь ахыгаа уучлаарай гээд байсан тэгсэн Я.Б миний араас манайд орж ирээд У буюу Д.Бд та яагаад намайг зодож байгаа юм бэ, би таныг яасан юм бэ гэсэн чинь У буюу Д.Б 2 ах чинь чамайг харж хандаж байгаарай гэж захисан чи харин хайр даахгүй байна гээд тиймэрхүү л юм яриад байсан тэгээд У буюу Д.Б, Я.Б 2 гараад явсан би гэрээ цэвэрлэчихээд Я.Бийн гэрт орсон чинь бүгдээрээ юм ярьцгаагаад байж байхаар нь буцаад гэртээ орж ирээд унтаад өгсөн. Ямар асуудлаас болж маргалдсаныг нь мэдэхгүй манайд зодоон хийгээд барьцалдаад авахаар нь би босч салгах гэж байхдаа Я.Бэд 1 удаа цохиулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/
*Гэрч С.Пын өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манайхтай саахалт байдаг У /Д.Б/ гэдэг хүн сумын сайн малчин болсон гээд аймгийн төвөөс хүмүүс ирж шагналыг нь гардуулсан тэгэхэд манай ах С.Б, эхнэр Н.С болон манайхтай ойрхон өвөлжиж байгаа айлуудын хүмүүс очсон юм байна лээ тэр үед манай нөхөр Я.Б бид гэртээ байсан Угийнд очсон манай бэр эгч Н.С болон хамт явсан хүмүүс нь манай хотонд 18 цагийн үед ирсэн санагдаж байна гэгээ арай тасраагүй байсан тэр хүмүүс манай ах С.Бийнд байж байгаад дараа нь манайд орж ирсэн манайх тэр хүмүүст 2 шил архи гаргаж ууцгаасан тэгж байтал манай ах С.Б, У, Ар нар морьтой ирцгээсэн тэгээд манайд архи ууцгаагаад байж байсан чинь манай нөхөр Я.Б морио идүүлнэ гээд гарсан гарахдаа надаас гэрэл асуухаар нь би надад гэрэл байхгүй агаагийнд байгаа гэсэн чинь гараад явсан удаа ч үгүй манай нөхөр Я.Б хамарнаас нь цус гараад хавдчихсан ороод ирсэн тэгээд өөрөө цусаа угаагаад цэвэрлэж байхад нь яасан юу болсон юм бэ гэсэн чинь У ах намайг цохичихлоо хамар өвдөөд байна гэж ярьсан. Тэгээд манай нөхөр буцаж гарч яваад нэлээн байж байгаад гэртээ орж ирсэн тэгсэн араас нь У ах манайд орж ирээд тогооны авдар ухаад хутга авахаар нь би С.Б ах руу У ахыг түлхээд наадах чинь хутгатай шүү гэсэн чинь С.Б ах У ахаас хутгыг нь булааж авсан тэгсэн У ах намайг хэл амаар доромжлоод чи төрж чадахгүй, чи намайг танайд орж ирэхэд надад архи өгдөггүй гэснээ чамайг малдаа явж байхад чинь араас чинь буудаж ална, чамайг буудчихсан байхад надад харамсах юм байхгүй гээд байсан. Тэгээд манай ах С.Б У хутга бариад манай нөхөр рүү дайрахаар нь хутгыг нь булааж аваад та 2 дандаа яахаараа хэрэлдэж маргалдаж байдаг юм бэ гээд нөхрийн шанаа руу нь 2 удаа, Угын цээж рүү нь 2 удаа цохиод салгасан. Тэгээд жаахан байж байгаад манай ах С.Б Уг авч гараад моринд нь мордуулж өгөөд гэр рүү нь явуулсан. Манайд байсан хүмүүс бүгдээрээ архи уусан согтуу байсан манай нөхөр Я.Б ч гэсэн архи уусан согтуу байсан, У ах сүүлд нь манай ах С.Бтой хамт манай хотонд ирсэн бас л согтуу байсан. Манайд архи ууж байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Манай нөхөр Я.Б морио идүүлэх гээд гарсан чинь араас нь У ах гараад явсан тэгээд нэлээн байж байгаад буцаад орж ирэхдээ хамраас нь цус гараад хавдчихсан орж ирээд цусаа угааж байхдаа У ах хамар руу цохичихлоо гэж ярьж байсан. Манай нөхөр маргааш нь надад ярихдаа гэрэл асуух гээд С.Б ахынд орсон гэрэл асуух гээд орсон чинь миний араас орж ирээд надаас хэрүүл өдөөд чи хүний нутагт хүргэн болж ирчхээд ямар том юм бэ гээд намайг өдөөд байсан тэгээд бариад авахаар нь би зөрүүлээд бариад авсан чинь намайг орон дээр дарж унагаад миний дээр гарчихсан би хүчрэхгүй байсан тэгээд намайг цохисон гэж ярьсан. Гэртээ орж ирээд цусаа угааж байхдаа намайг хамар руу цохичихлоо гэж ярьж байсан. Намайг байхгүй хойгуур манайд У ах архи уучихсан согтуу орж ирээд манай нөхрийг чи манай нутагт хүргэн болж ирчхээд их том байна аа гээд өдөөд байдаг гэж манай нөхөр ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23 дугаар тал/
*Яллагдагч Д.Бийн өгсөн:
“...Би 2024 оны 02 сарын 03-ны өдөр С.Б, Ар, Э, Д нар намайг сумын аварга малчин боллоо гэж баяр хүргэж манайд ирээд би 2 литрийн нийслэл нэртэй пиво гарган өгч хамт уусан. Тэгээд С.Б манай гэрт очъё гээд тэднийд очоод тэгээд би Я.Бтэй маргалдсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад Я.Бийг мөргөсөн, Я.Б намайг цохисон тэгээд С.Б ирж салгаад бид хоёрыг цохиж авсан. Тэгээд миний хамраас цус гарсан байсан тул гадаа гарч цасаар цусаа угаачхаад мориндоо мордон гэр рүүгээ явсан. Тэд нар үлдээд С.Бийнд хонож архидаж байгаа бололтой байсан би дахин очоогүй. 2023 оны 11 дүгээр сард Я.Б манай хоёрын хонин сүрэг нийлсэн тэгээд Я.Бийн хонинд манай 6 тооны мал үлдсэн байсан дараа нь авах гэхэд байхгүй 1 тооны ямаа нь үлдсэн байсан тэгээд би Я.Бтэй миний хонинуудыг чи яасан гээд л маргалдах шалтгаан болж маргалдсан. Би Я.Бийн хамар хэсэг рүү 1 удаа толгойгоороо мөргөсөн, хэсэг дараа хамраас нь цус гарсан. Тэгээд сая цагаан сараар хоорондоо уулзахад хамар нь муруй болсон байсан би уучлал гуйгаад хамрыг нь эмчлүүлж өгнө гэж хэлсэн. Я.Б намайг гараараа 1-2 удаа цохисон миний зүүн нүд бага зэрэг хавдсан байсан удалгүй зүгээр болчихсон өөр гэмтэл учраагүй. С.Б, Я.Б бид хоёрыг хоорондоо зодолдоод байна гээд уурлаад бид хоёрыг 2, 2 удаа гараараа толгой хэсэг рүү цохисон. Миний хамраас цус гарсан, Я.Бийн биед гэмтэл учраагүй. Я.Б бид хоёр С.Бийг цохиж зодоогүй. Би өөрийн уур уцаараа барьж хорьж дийлэхгүй Я.Бийн хамрыг мөргөж гэмтэл учруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-58 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай“...Я.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын ........ гэх газарт Я.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын ......... гэх газарт байрлах иргэн С.Бийн гэрт хохирогч Я.Бтэй хувийн шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Я.Бийн”...У буюу Д.Б над руу томроод чи их том гэсэн тээ хүргэн болж ирчихээд их том тээ ороодог тамхи татахгүй бэлэн тамхи татдаг биз дээ гэснээ чамайг би хонины чинь бэлчээр дээр буудна шүү гээд над руу дайраад байсан тэгснээ миний хамар руу хажуу талаас нь цохиод миний хамрыг хугалсан одоо миний хамар гадна талдаа далийсан байгаа тэгээд байж байсан чинь над руу хутга бариад дайрсан чинь манай эхнэр У буюу Д.Б гэдэг хүнийг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бийн”...Я.Б орж ирсэн, тэгсэн У буюу Д.Б ална муу пиздаг гээд миний урдуур гүйхэд нь харсан чинь гартаа хутга барьчихсан байхаар нь би хутгыг нь булааж аваад та 2 ер нь яахаараа дандаа хэрэлдэж маргалдаж байдаг юм бэ гээд У буюу Д.Бийг барьж аваад шанаа руу нь 2 удаа цохьсон, хүргэн Я.Бийг барьж аваад бас шанаа руу нь 2 удаа цохьсон, би хоёуланг нь зодох гэж цохиогүй. Тэгээд би У буюу Д.Бийг моринд нь мордуулж өгөөд гэр рүү нь явуулаад морио аргамжчихаад гэртээ орж унтсан өглөө нь босоход манайд Мэндээ ах, Охиноо эгч 2 унтаж байсан тэгсэн маргааш өглөө нь манай эхнэр Н.С надад ярихдаа намайг унтаж байхад манайд Я.Б орж ирээд ажаа гэрэл байна уу гэхээр нь манай хүүхдүүд тоглож байгаад хаана хаясан бол цаад орон дээгүүрээ үздээ гэж хэлээд байж байсан чинь араас нь У буюу Д.Б орж ирээд маргалдаад хоорондоо барьцалдаж аваад зодолдсон гэсэн. Манай эхнэр Н.С өөрөө босож хувцасаа өмсөөд арай гэж салгаад байж байхад нь гаднаас Д, Э 2 орж ирээд салгасан. Тэгээд бүгдээрээ гараад явсан гэж ярьсан. Би тухайн үед нэлээн согтуу орж гараад байсан У буюу Д.Бийг хутга барьчихсан миний урдуур гүйхэд нь би барьж аваад хутгыг нь аваад У буюу Д.Бийг 2 удаа, хүргэн Я.Бийг 2 удаа цохисоноо санаж байна. У буюу Д.Б, хүргэн Я.Б 2-ыг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Маргааш нь манай хүргэн Я.Б надад ярихдаа намайг хүргэн болж ирчихээд их том байдаг гээд над руу дайраад байдаг байсан маргалдаж байсан гэж ярьж байсан. Маргааш өглөө нь харахад манай хүргэн Я.Бийн хамар нь мурийгаад, нармай руугаа хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Сын”...Д.Б Я.Бийн дээр нь гараад суучихсан хоолойг нь боосон байсан. Тэгэхээр нь би У буюу Д.Бийг бүснээс нь татаад та болиоч У ахаа гээд татаад хоймор луугаа татаад тэгсэн Я.Б орон дээрээс босч ирээд миний шанаа руу цохиход нь би газар унаад босоод ирэх хооронд У буюу Д.Б, Я.Б 2 барьцалдаад авсан тэгсэн У буюу Д.Б, Я.Бийг тонгорч унагасан Я.Б газар уначихаад босч ирэхэд нь У буюу Д.Б Я.Бийн нүүр рүү нь цохисон чинь Я.Бийн хамарнаас нь цус гарсан байсан тэгсэн гаднаас Д орж ирэхээр нь энэ 2 зодолдоод байна салгаадах гэсэн чинь Д салгах гээд хүчрэхгүй байж байсан чинь Бандиа /Э/ орж ирээд Датай элбэж салгасан. Тэгсэн У буюу Д.Б дуугүй суугаад байсан Я.Б болохоор намайг цохичихлоо пизда чинь гээд түлээний хайрцагнаас 2 мод аваад хооронд нь цохиод байсан тэгснээ тогооны авдар ухаад юм хайгаад байсан. Тэгсэн Я.Б хөнгөн цагаан шанаганы иш барьчихсан байхаар нь чи одоо болиоч гэр оронд зодоон хийгээд гэсэн чинь орилоод гараад явсан тэгэхэд Я.Бийн хаанаас нь цус гарсныг мэдэхгүй нүүр нь цус болчихсон байсан тэгээд би Я.Бийг гарсных нь дараа харсан чинь ширээний хажуу талд шалан дээр цус болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Пын”...Манай нөхөр Я.Б хамарнаас нь цус гараад хавдчихсан ороод ирсэн тэгээд өөрөө цусаа угаагаад цэвэрлэж байхад нь яасан юу болсон юм бэ гэсэн чинь У ах намайг цохичихлоо хамар өвдөөд байна гэж ярьсан. Тэгээд манай нөхөр буцаж гарч яваад нэлээн байж байгаад гэртээ орж ирсэн тэгсэн араас нь У ах манайд орж ирээд тогооны авдар ухаад хутга авахаар нь би С.Б ах руу У ахыг түлхээд наадах чинь хутгатай шүү гэсэн чинь С.Б ах У ахаас хутгыг нь булааж авсан тэгсэн У ах намайг хэл амаар доромжлоод чи төрж чадахгүй, чи намайг танайд орж ирэхэд надад архи өгдөггүй гэснээ чамайг малдаа явж байхад чинь араас чинь буудаж ална, чамайг буудчихсан байхад надад харамсах юм байхгүй гээд байсан. Тэгээд манай ах С.Б У хутга бариад манай нөхөр рүү дайрахаар нь хутгыг нь булааж аваад та 2 дандаа яахаараа хэрэлдэж маргалдаж байдаг юм бэ гээд нөхрийн шанаа руу нь 2 удаа, Угын цээж рүү нь 2 удаа цохиод салгасан...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Б нь хохирогч Я.Бийг зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн маргаж мэтгэлцээгүй болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийн хохирогч Я.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Я.Бийн биед ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Я.Б нь хагалгаанд орох мөнгө нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт ирээгүй байх тул өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Я.Б нь өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР