Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т  холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2024 оны 0******* сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, 2 ах, 2 дүүгийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* гэх газар оршин суух хаягтай, одоогоор Сүхбатаар аймгийн сумын ******* баг “Чулуут”-ын 24-24 тоотод оршин суух, урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:*******/, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 60 ширхэг борлон зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Л.ийг төөрөгдөлд оруулж 1,800,000 төгрөгийг төрийн банкны тоот дансаар авч залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлсөн ” гэв.

 

23300210013  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

 Хохирогч өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* суманд ирээд уг хүүхдийг ямар ч төлбөрийн чадваргүй мянгат малчин хүний хүүхэд биш айлын малчин байсан хүүхэд байна гэж мэдсэн. Тэгээд уг хүүхдээс залилж авсан 1,800,000 төгрөгөө нэхсэн чинь би ямаа самнаж байгаад мөнгийг чинь олж өгнө гэсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25-р хуудас/

 

Гэрч....... өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед манай хадам дүү Л. утсаар залгаад Сүхбаатар аймгийн ******* суманд 30.000 төгрөгөөр борлон олдоно гэж байна. Тэгээд одоо 60 борлонгийн 1.800.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад борлон өгч байгаа хүн чинь найдвартай юм уу гэж асуухад найдвартай гэж хэлсэн гэсэн. Тэгээд мөнгө шилжүүлэх дансыг над руу явуулсан чинь уг данс нь Төрийн банкны данс байхаар нь надаас шилжүүлж болохгүй байсан тул хадам дүү болох.......  гэх хүн рүү утсаар яриад уг явуулсан Төрийн банкны тоот данс руу 1.800.000 төгрөгийг нь шилжүүлсэн юм... Би Улаанбаатар хотод мал махны наймаа хийдэг ингэж хөдөөгүүр ямаа самнаж явдаггүй юм. Манай хадам дүү нь айлын ямаа самнаад явдаг болохоор нь дүүдээ итгэсэн юм. Тэгээд ч уг хүнийг нь найдвартай гэхээр нь хамт яваад дүү нараа ямаа самнаж байх хооронд нь 30.000 төгрөгөөр 200 борлон олдоно гэсэн болохоор хажуугаар нь борлон цуглуулах бодолтой ирсэн юм. Тэгсэн чинь ******* суманд ирээд уг хүнд залилуулснаа мэдсэн юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-36-р хуудас/

 

Гэрч өгсөн “...Тэгээд замдаа нэг хоноод 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр ******* суман дээр ирээд ямаагаа самнахаар явах болтол нөгөө ямаа самнуулна гэсэн залуу маань самнуулах ямаа байхгүй, тухайн үедээ мянгат малчны хүүхэд гэж эгчид хэлсэн нь худал болж өөрөө айлын малчин болж бид нарыг залилан мэхэлж эгчээс 1.800.000 төгрөг залилсан мөн дээрээс нь бид нарын ажлыг алдуулж бензин тосны хохирол учруулсан болж таарсан тэгээд манай эгч цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-40-р хуудас/

 

Гэрч өгсөн “...Би *******ыг танина. Төрөл садны холбоо байхгүй. ******* нь манайд хурдан морь унаж байсан болохоор таньдаг юм. ******* нь цагаан сарын дараахан манай хойд эцэг ямаа сайн самнадаг юм. Ямаа самнуулах уу гэхээр нь би зөвшөөрсөн юм. Өөр хүн амьтан олж ирнэ гэж бол ярьж байгаагүй. Мал зарна гэж бол ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 49-50-р хуудас/

 

Гэрч өгсөн “...Би яг одоо өдрийг нь санахгүй байна. 2022 оны 02 сарын үед байх ******* нь өглөө хөдөөгөөс ирлээ гэж манайд орж ирээд миний утсыг гуйж аваад хүнтэй утсаар яриад байсан. Тэгж байгаад эгчээ карттай дансныхаа дугаарыг өгчих би хүнээс мөнгө авах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь юун мөнгө юм бэ гэж асуутал миний цалин орж байгаа би барилга дээр ажиллаж байгаад ирсэн гэж ярьж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө төрийн банкны тоот дансаа өгсөн бөгөөд уг дансаар үдийн хойно 1.800.000 төгрөг орж ирсэн юм. Тэгээд би мөнгө орж ирлээ гэж хэлсэн чинь миний картыг ******* нь авч яваад уг орсон 1.800.000 төгрөгийг Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас бүгдийг нь бэлнээр авсан байсан. Тэгээд манайд 15 цагийн үед ирж миний картыг өгөөд Улаанбаатар явах унаа байхгүй байна. Би аймгийн унаанд суулаа гэж хэлээд суугаад явсан. Түүнээс хойш би энэ хүүхэдтэй дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58-р хуудас/

 

*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 90 х/

 

 Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 1,109 х/ зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна зэрэг болно  .

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 60 ширхэг борлон зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Л.ийг төөрөгдөлд оруулж 1,800,000 төгрөгийг төрийн банкны тоот дансаар авч залилсан  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* суманд ирээд уг хүүхдийг ямар ч төлбөрийн чадваргүй мянгат малчин хүний хүүхэд биш айлын малчин байсан хүүхэд байна гэж мэдсэн. Тэгээд уг хүүхдээс залилж авсан 1,800,000 төгрөгөө нэхсэн чинь би ямаа самнаж байгаад мөнгийг чинь олж өгнө гэсэн...” гэх,

гэрч  ын өгсөн “...хадам дүү Л. утсаар залгаад Сүхбаатар аймгийн ******* суманд 30.000 төгрөгөөр борлон олдоно гэж байна. Тэгээд одоо 60 борлонгийн 1.800.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн... тэгээд хадам дүү болох Дулмаа гэх хүн рүү утсаар яриад уг явуулсан Төрийн банкны тоот данс руу 1.800.000 төгрөгийг нь шилжүүлсэн юм....” гэх,

гэрч “...Тэгээд замдаа нэг хоноод 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр ******* суман дээр ирээд ямаагаа самнахаар явах болтол нөгөө ямаа самнуулна гэсэн залуу маань самнуулах ямаа байхгүй, тухайн үедээ мянгат малчны хүүхэд гэж эгчид хэлсэн нь худал болж өөрөө айлын малчин болж бид нарыг залилан мэхэлж эгчээс 1.800.000 төгрөг залилсан...” гэх,

гэрч “...******* нь өглөө хөдөөгөөс ирлээ гэж манайд орж ирээд миний утсыг гуйж аваад хүнтэй утсаар яриад байсан. Тэгж байгаад эгчээ карттай дансныхаа дугаарыг өгчих би хүнээс мөнгө авах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь юун мөнгө юм бэ гэж асуутал миний цалин орж байгаа би барилга дээр ажиллаж байгаад ирсэн гэж ярьж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө төрийн банкны тоот дансаа өгсөн бөгөөд уг дансаар үдийн хойно 1.800.000 төгрөг орж ирсэн юм. Тэгээд би мөнгө орж ирлээ гэж хэлсэн чинь миний картыг ******* нь авч яваад уг орсон 1.800.000 төгрөгийг Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас бүгдийг нь бэлнээр авсан байсан... гэх мэдүүлгүүд, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 1,109 х/ зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 60 ширхэг борлон зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Л.ийг төөрөгдөлд оруулж 1,800,000 төгрөгийг төрийн банкны тоот дансаар авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 1,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг бүрэн барагдуулсан болно.

 ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн эд хөрөнгийн эрхийг хуурч авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна ...” гэх

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх  дүгнэлтийг гаргав.

 

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 60 ширхэг борлон нэг ширхгийг нь 30,000   зарна гэж хуурч хохирогч Л.ээс 1,800,000 төгрөгийг төрийн банкны тоот дансаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. 

Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 1,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлд ялын сонголт байдаг. Шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв

   

 2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Б.д 1,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх зааснаар Шүүгдэгч *******ыг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР