Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/75

 

 

 

 

 

                                         2024/ШЦТ/75    

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Уцахимаар/  

Шүүгдэгч: Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Тод холбогдох эрүүгийн 2212001650391 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Дгийн Т/РД:УХ......./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн ........... 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн Г.С нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Т үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Сгийн “...2022 оны 07 сарын 21-ний шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын ....... багийн нутаг .......... дээр бассейн цэвэрлэж дуусаад цуг ажилладаг Д.Н, манай найз охин Д.М нарын хамт амралтын гэрийн урдуур угтах үйлчилгээний жижиг байшин руу алхаж явтал 2 эрэгтэй амарч байгаа гэрийнхээ гадаа шээгээд зогсож байхаар нь энд шээж болохгүй манайд 24 цагийн бие засах газар байгаа гэтэл тэр чинь хаалттай байна лээ пизда чинь яах гээд байгаа зүгээр цаашаа яв гэхээр нь гадуур шээвэл торгуультай байдаг юм шүү гэж хэлчихээд эргээд явтал хамт байсан орос залуу нь араас юм яриад байх шиг байсан. Тэгээд явж байгаад эргээд хартал тэр 2 гэртээ орчихсон. Тэгэхээр нь бид гурав гэрт нь ядаж эрүүл хүн байгаа байх орж ойлгуулж хэлье гэж бодоод хаалгыг нь тогшоод ортол монгол залуу нь яах гээд манайд орж ирээд байгаа пизда вэ гээд намайг заамдаад автал манай найз Д.М зүгээр тавиач гээд нүүр рүү нь түлхсэн чинь чи намайг шаалаа гэж хэлчихээд над руу дайраад чи яахаараа манай гэрт орж ирдэг юм бэ гээд заамдаад авахаар нь урдаас нь тавиулах гээд адилхан заамдаад автал тэр залуугийн эхнэр нь боль гээд босоод иртэл эхнэрийгээ цаашаа бай гээд түлхчихсэн чинь арай унаагүй цаашаа яваад өгсөн. Нөгөө монгол залуу нь миний эрхтнийг гараараа чанга базаад байхаар нь ноцолдож байгаад арай гэж салаад гэрээс нь гартал менежерээ дууд гэхээр нь Д.Нийг дуудаад ир гээд явуулсан. Тэгээд би Д.Мын хамт угтах үйлчилгээний хаалга руу явах гэтэл араас пизда гээд хараагаад байхаар нь та юу гээд байгаа юм бэ гээд эргээд хартал урдаас тулж ирээд өвдөж байна уу одоо би наадахыг нь хавтгана гээд өвдгөлчихсөн. Тэгтэл араас нь нөгөө орос залуу нь гараад иртэл 2 эхнэр нь гарч ирээд тэр 2 залууг гэртээ авч ороод хаалгаа түгжчихсэн. Ил харагдах шарх байхгүй. Харин миний эрхтэн тэр шөнөө хавдаж унтаж чадаагүй. Одоогоор өвчтэй 2 цавиар өвдөөд байгаа. Би одоо өөрөөрөө шээж чадахгүй шээх гээд дүлэхээр өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/, гэрч Д.Мын ”...Би тухайн шөнө 11-р гэрт цагаан хэрэглэлээ хатаах гээд гал түлээд байж байтал гэрийн урдуур хөлийн чимээ гарахаар нь Г.Сг байна гэж бодоод араас гараад хартал Г.С Д.Нийн хамт явж байсан. Тэгэхээр нь би араас очтол 2 амрагч гэрийнхээ гадаа шээгээд зогсож байхаар нь Г.С очоод ард чинь 24 цагийн бие засах газар байхад яагаад энд шээж байгаа юм бэ наана чинь хүмүүс хоол ундаа иддэг юм гэтэл нэг залуу нь чамд ямар хамаатай юм бэ гэр рүүгээ ор лалар минь гэхээр нь Г.С юу гэсэн үг юм бэ би танд шаардлага тавьж байна гэтэл нөгөө залуу нь Г.С рүү духаараа урдаас нь толгой руу хүрээд чи яасан том дуутай банди вэ гээд хараагаад байхаар нь би 2 нөхрөө аваач ээ гээд орилтол нэг эмэгтэй гарч ирээд хоёуланг нь аваад орсон. Тэгтэл гэрээсээ янз бүрээр орилоод хараагаад байсан чинь Г.С гэрт нь эрүүл хүн байгаа байлгүй би очоод шаардлага тавиад хэлчихээд ирье гээд явахаар нь би араас нь очоод Г.С хаалгыг нь тогшоод хаалгаар нь шагайтал нөгөө залуу нь Г.Сг гэр рүүгээ татаад аваад орчихоор нь араас нь ороход монгол залуу нь Г.Сг заамдчихсан зогсож байсан. Г.Сгийн гарыг ард мушгиж дараад заамдалцаж байсан залуу нь төмсгөөс нь базаад зулгаагаад байсан. Тэгтэл Г.С болиоч ээ гээд орилоод байхад тавихгүй байсан. Тэгээд би голоор нь ороод болиулаад Г.Сг аваад гэрээс нь гартал Д.Н гадаа зогсож байсан тэгээд би Г.Сг цааш нь дагуулаад одоо тайвшир гээд явж байтал монгол залуу нь араас нь гарч ирээд чи ямар олон юм яриад байгаа юм бэ гэсэн чинь би танд шаардлага тавьж байна тэглээ гээд та миний төмсгөөс базаад байхдаа яадаг юм гэтэл тийм их өвдөөд байгаа юм уу алив харъя гэж байснаа дахин өвдгөлчихсөн чинь Г.С яаая гээд доошоо тонгойтол дээш нь татсанаа нэг удаа алгадсан. Тэгснээ над руу дайрснаа би чамайг эмэгтэй болохоор чинь гар хүрэхгүй их тэвчиж байна шүү цаашаа зайл гээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/, гэрч Д.Нийн”...Би Архангай аймгийн Цэнхэр сумын ........ дээр Г.С ахтай хамт ажлаа хийж байгаад шөнийн 00 цагийн үед угтах үйлчилгээний байшин руу явж байтал Тэгээд Д.М эгч Г.С ахын эрхтэнг базаж байсан ахыг болиоч гээд түлхэж харагдсан. Тэгсэн чинь Санжаа ах намайг менежер дуудаад ир гэхээр нь би менежер рүү яваад хаалгыг нь нүдээд хэлтэл Н ахыгаа дууд гэхээр нь Н ах руу менежерээр яриулаад буцаад гүйгээд очтол хүмүүс нь гэрийнхээ хаалгыг түгжчихсэн Г.С ах Д.М эгч 2 гадаа нь зогсож байсан. Тэгээд Н ах ирээд Г.С ах бид 2-г орж амар гээд бид хоёр 11-р гэр рүү явж байхад Г.С ах миний төмсөг өвдөөд явж чадахгүй байна гэхээр нь яасан юм гээд асуутал саяны залуу миний төмсгийг базаад гарч ирсний дараа өвдөж байна уу хавдаж байна уу одоо улам өвтгөнө гээд өвдгөчихсөн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/, шинжээч эмч Г.Хн”...Тухайн үед Г.Сгийн биед 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эмч нарын үзлэгээр хавдартай өвчин эмзэглэл ихтэй байсан байна. 08 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгээр баруун төмсөг, цавь орчмоор эмзэглэлтэй байсан. Эдгээрийн үндэслэл баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлийг тогтоож дүгнэлтэд хуучин буюу 07 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой гэж дурдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 88-90 дүгээр тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Тын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10753 дугаартай: “...Г.Сгийн биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 49-50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Д.Т нь хохирогч Г.Сгийн биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулахдаа гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь хохирол төлбөрөө авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Д.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Д.Т нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.             

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.

                                                                                                                                                                                         

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овогт Дгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР