Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/01231

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

                                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Г*******ын Э /рд:0/, Боржигон овогт О*******ын Э /рд:0/ нарын гэрлэлтийг цуцалсугай.        

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.А,  2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Ам нарыг  эх Г.Эийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.А,  2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Эөөр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гаргуулан Г.Эөд олгосугай.               

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 0 тоот хаягт байршилтай 90 м.кв талбай бүхий хувийн сууц, 190 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч О.Эийн өмчлөлд үлдээж, хариуцагч О.Эөөс 26,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эөд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Нарантуяад даалгасугай.  

 

6. Гэрлэлтийг цуцалж байгаа боловч охин Э.А, Э.А нарын хувьд эцэг О.Э, эх Г.Э нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг зохигчдод үүрэг болгосугай. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 478,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 478,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.              

 

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БЯМБАЖАРГАЛ