| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0094/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/92 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/92
2024/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: С.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Хт холбогдох эрүүгийн 2312000000194 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Сын Х/РД:АЭ................/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Х нь 2023 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б, Д.Д нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000194 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Бы өгсөн:
“...Би 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............ дугаар багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүргийг эргүүлийн цагдаа дэд ахлагч Д.Дын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Орой 19 цагийн хавьцаа :.......... тоотод жижүүрээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн. Бид 2 дуудлагад оччихоод буцаад явж байх замд Батномгон дэлгүүрийн урд талын Петровисын тэнд ... ... УНЗ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн машин чиргүүл дээрээ нэг эрэгтэй хүн суулгачихсан явж байсан. Бид 2 араас нь дагаж замыг нь чөлөөлүүлж зогсоогоод жолоочийнх нь бичиг баримтыг шалгасан. Тэгэхэд жолооч нь гээд С.Х гэх хүн нь жолооны үнэмлэхээ гэртээ үлдээчихсэн гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгсөн. Би тухайн хүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дугаар зүйлд заасан хүн тээвэрлэх журмыг зөрчсөнийг тайлбарлан тухайн жолоочийг 50-н нэгжээр торгоно гэж хэлэхэд би чамд торгуулахгүй шүү гэж хэлчихээд зугтаасан. Тэгэхээр нь бид 2 араас нь дагаж явж байгаад ТОСК-ийн байрны арын эмийн сантай дэлгүүрийн тэнд зогсохоор нь яваад очтол жолооч С.Х нь түрхүүрээ сугалж авангуутаа хол шидчихсэн. Араас нь Д.Д түлхүүрийг нь авахаар явсан. Би жолооч С.Хт хандан та яагаад зугтаагаад байгаа юм бэ таныг торгоно гээд Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дугаар зүйлд зааснаар 50 нэгжээр торгоод торгуулийн тасалбараа өгсөн. Тэгсэн чинь Архангайд намайг чи мэдэхгүй байна уу намайг торгодог хэн юм бэ чи нугасыг чинь тас шаагаад энд ална гээд над руу дайрахаар нь би та цаашаа бай араас ажил руу дагаад яв гээд машины түлхүүр бичиг баримтыг нь аваад машиндаа суутал тухайн жолооч нь нэг хүнтэй цуг араас дагаж ирээд миний хаалгыг онгойлгоод одоо энд чинь ална гээд миний хоолойг машины суудалтай хавсруулж боосон. Тэр хооронд Д.Д машинаас бууж ирээд тухайн жолоочийг 2 гараас нь татаад надаас салгасан. Тэгсэн цаанаас жолооч С.Хтай хамт явж байсан нэг залуу болон нэг үл таних 2 залуу ирээд Д.Дтай ноцолдоод чирээд аваад явсан. Миний хүзүүний урд болон 2 хажуу хэсэг улайж шалбарсан. Баруун талын шуу хэсэгт хөхөрсөн. Өөр гэмтэл байхгүй. Жолоочийн эсрэг талд өндөр нуруутай үсэндээ хими хийлгэсэн нэг залуу суусан байсан. Харин чиргүүл дээр ажлын хувцас өмссөн намхан бор хүн сууж явсан. Би тухайн жолооч С.Хт хандан дээр сууж яваа хүн чинь кавиндаа багтахгүй байгаа юм уу яагаад дээрээ гаргачихсан юм бэ гэж асуухад халууцаад байхаар нь дээр суулгасан юм гэж хэлсэн. Миний биед жолооч С.Х халдсан өөр хүн халдсан зүйл байхгүй. 2 залуу ирээд Д.Дыг хойш нь чирээд аваад явахад баруун гарын шуу нь хөхөрсөн байна лээ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/
*Хохирогч Д.Дын өгсөн:
“...Би 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .............. багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүргийг эргүүлийн цагдаа дэд ахлагч Б.Бы хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Орой 19 цагийн хавьцаа Бор толгойн .. ... тоотод жижүүрээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн. Бид 2 дуудлагад оччихоод буцаад явж байх замд ...... урд талын Петровисын тэнд .. ... УНЗ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн машин чиргүүл дээрээ нэг эрэгтэй хүн суулгачихсан явж байсан. Бид 2 араас нь дагаж замыг нь чөлөөлүүлж зогсоогоод жолоочийнх нь бичиг баримтыг Б.Б шалгасан. Тэгэхэд жолооч нь гээд С.Х гэх хүн нь жолооны үнэмлэхээ гэртээ үлдээчихсэн гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгч шалгуулсан. Б.Б тухайн хүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дугаар зүйлд заасан хүн тээвэрлэх журмыг зөрчсөнийг тайлбарлан жолоочийг 50-н нэгжээр торгоно гэж хэлэхэд би чамд торгуулахгүй шүү гэж хэлчихээд зугтаасан. Тэгэхээр нь бид 2 араас нь дагаж явж байгаад ................ дэлгүүрийн тэнд зогсохоор нь яваад очтол жолооч С.Х нь түрхүүрээ сугалж авангуутаа хол шидчихсэн. Би араас нь очоод түлхүүрийг нь авсан. Бид 2 жолооч С.Хт хандан “та яагаад зугтаагаад байгаа юм бэ таныг торгоно” гээд Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дугаар зүйлд зааснаар 50-н нэгжээр торгоод торгуулийн тасалбараа өгсөн. Тэгсэн чинь Архангайд намайг чи мэдэхгүй байна уу намайг торгодог хэн юм бэ чи нугасыг чинь тас шаагаад энд ална гээд Б.Б руу дайрахаар нь би та цаашаа бай араас ажил руу дагаад яв гээд машины түлхүүр бичиг баримтыг нь аваад машиндаа суутал тухайн жолооч нь нэг хүнтэй цуг араас дагаж ирээд Б.Бы сууж байсан хаалгыг онгойлгоод одоо энд чинь ална гээд хоолойг нь машины суудалтай хавсруулж боосон. Тэр хооронд би машинаас бууж ирээд тухайн жолоочийг 2 гараас нь татаад Б.Баас салгасан. Тэгсэн цаанаас жолооч С.Хтай хамт явж байсан нэг залуу болон нэг үл таних 2 залуу ирээд надтай ноцолдоод чирээд аваад явсан. Миний баруун гарын бугалга хэсэг хөхөрсөн тухайн гэмтэл нь намайг хойш нь чирээд аваад явсан 2 залуугаас болж үүссэн. Жолоочийн эсрэг талд өндөр нуруутай үсэндээ хими хийлгэсэн нэг залуу суусан байсан. Харин чиргүүл дээр ажлын хувцас өмссөн намхан бор хүн сууж явсан. Б.Б тухайн жолооч С.Хт хандан дээр сууж залуу чинь кавиндаа багтахгүй байгаа юм уу яагаад дээрээ гаргачихсан юм бэ гэж асуухад халууцаад байна гэхээр нь дээр суулгасан юм гэж хэлсэн. Жолооч С.Хтай хамт явж байсан гэх 2 залуу намайг хойш нь татаж чирээд аваад явсан. Жолооч С.Х нь Б.Быг машины суудалтай хавсруулан боосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Яллагдагч С.Хын өгсөн:
“…Би 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орой 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ....... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад ..... ардын уулзвар дээр явж байхад приус-20 маркийн саарал өнгийн машин араас дуут дохио өгөхөөр би уулзвар өнгөрөөд зогссон. Тэгсэн ард явсан приус маркийн машин миний машины урд ирж зогссон тэгсэн дотроо нь нэг цагдаа жолооч талаас бууж ирэхээр нь би мөн машинаасаа бууж бичиг баримтаа аваад очиход машинд сууж яваа ахлахтай уулз гэж хэлэхээр нь тухайн ахлахтай нь уулзахаар жолоочийн эсрэг талын урд сууж явсан цагдаа дээр очоод машины бичиг баримтаа шалгуулаад эрхийн үнэмлэхээ орхисон байна гэж хэлсэн. Тэгсэн тухайн цагдаа нь надад та хүн тээвэрлэх журам зөрчсөн байна гэж хэлээд 50.000 төгрөгөөр торгож 2 оноо хасна гэхээр нь ахынх нь буруу намайг 20.000 төгрөгөөр торгочих ах нь хүний машин унаж яваа гэж хэлсэн. Тэгсэн хаана ингэж торгуулиад сурчихсан юм гэж хэлэхэд ах нь өмнө зөндөө торгуулж байсан ах нь өөрөө том тэрэг барьж байсан хот хөдөөгөөгүүр их явдаг тиймээс ахыгаа 20.000 төгрөгөөр торгочих гэж хэлэхэд тийм зүйл байхгүй 50.000 төгрөгөөр торгож 2 оноо хасна гэсэн. Тэгвэл ах нь торгуулмааргүй байна маргааш цагдаа дээр очиж уулзъя гэж хэлээд гэрчилгээгээ орхиод хөдөлсөн. Тэгээд цааш гэр рүүгээ орох гарц руу ороод толиндоо харахад нөгөө саарал приус буруу талаар дуут дохио өгөөд шахаж орж ирсэн тэр үед би гэрийн хажууд ирсэн байсан. Манайх гарц гараад л байдаг. тэгсэн тухайн машинаас 2 цагдаа зэрэг бууж ирээд Б.Б гэх цагдаа нь Д.Д гэх цагдаадаа машиных нь түлхүүрийг ав машиныг нь авч явна гэж хэлсэн. Тэгсэн Д.Д цагдаа нь машины түлхүүр авахаар над дээр ирэхээр нь би машин өгч явуулах хэрэг хийгээгүй гэж хэлээд дүү болох П. рүү түлхүүрээ шидэхэд дүү түлхүүрийг авч амжилгүй байхад Д.Д түлхүүрийг аваад машинд суугаад машин асаахыг завдсан, тэгсэн Б.Б чи зугтаадаг хэн юм бэ гэж хэлсэн. Тэгээд тухайн үед маргаан үүсэж, намайг цагдаа Б.Б хэлэх хэлэхгүй үгээр хэлж пизда минь гэж хэлээд намайг 50.000 төгрөгөөр торгосон. Үүний дараа тухайн 2 цагдаа машиндаа суусан, би дүү Пд хандаж машиныхаа цонхыг хаа гэж хэлэхэд энэ 2 цагдаа чинь түлхүүр өгөөгүй ш дээ гэж хэлэхээр нь би тухайн үед цагдаа нар дээр араас нь очиж түлхүүрээ авъя гээд машины цонхоор нь Бы сууж байсан сандалыг татсан. Тэгсэн Д.Д цагдаа бууж ирээд өгөх гэж байхад та яаж байгаа юм бэ гэж хэлээд миний машины түлхүүр болон гэрчилгээг өгөлгүй буцаад машиндаа суугаад яваад өгсөн. Би араас нь аймгийн цагдаа дээр нэр ус нь мэдэгдэхгүй 2 цагдаа ирээд миний машины түлхүүр, гэрчилгээг аваад явчихлаа гэж хэлэхэд жижүүрийн цагдаа нь мэдэхгүй болохоор нь би цагдаагийн гадаа Б.Б, Д.Д гэх цагдаа нарыг хүлээж байхад тэр 2 цагдаа ирээд та миний хүзүүг ийм болгосон байна гээд Б.Б цагдаа надад хүзүүгээ үзүүлэхэд түүний хүзүү бага зэрэг улайж цамцны ором үүссэн байсан. Тэгээд Б.Б цагдаа цагдаа нарт намайг энэ хүн ийм болгосон гэж хэлээд надтай мөрдөгч Алтантулга гэх хүн уулзаад та наад 2 цагдаагаасаа аятайхан уучлалт гуйчих гэж хэлсэн тэгэхээр нь би уучлал гуйх санаатай Б.Бы араас жижүүрийн өрөө рүү орох үед Б.Б надад хандаж чи цаашаа байж бай чиний ордог газар биш гээд намайг зандарсан тэр үед жижүүрт гарч байсан жижүүрийн цагдаа нь Б.Бд хандаж чи хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ аятайхан харьцаач гэж хэлж байсан. Ер нь бол тухайн үед ийм л асуудал болсон тухайн үед Б.Б, Д.Д 2 ажлаасаа гараад явах үедээ надад би мөрдөгчид гомдолгүй гэж хэлсэн шүү гэж хэлээд явсан. Би тухайн үед Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байх үедээ арын ачаан дээрээ 1 хүн тээвэрлэж яваад тухайн үед цагдаа нартай таараад шалгуулсан. Тухайн үед цагдаа Б.Б гэх хүн та хүн тээвэрлэх журам зөрчсөн байна таныг 2 оноо хасаж 50.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Би тухайн үед хүний машин барьж явна ахыгаа 20.000 төгрөгөөр торгочих ах нь гаргасан зөрчлөө мэдэж байна гэсэн. Гэтэл хаана яриад ингэж торгуулаад сурчихсан юм бэ гэж хэлээд үл ойлголцох байдал үүсэж эхэлсэн юм. Тухайн үед Б.Б болон Д.Д нар цагдаагийн албаны дүрэмт хувцастай явж байсан. Тухайн үед Д.Д надаас машины түлхүүр авна гээд би өгөхгүй гээд машины түлхүүр булаацалдаж барьцалдаж авсан. Ямар нэгэн байдлаар зодоон цохион хийсэн зүйл бол байхгүй. Тэр үед миний зүүн гар улайсан байсан цагдаа дээр ирсэн байхдаа би Д.Д өөрт үзүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 85-87 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаартай “...Б.Бы биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай “...Д.Дын биед баруун тохойн хонхорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/
*2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Хоногийн хэсгийн томилгооны хуудас, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Шийтгэлийн хуудас” /хх-ийн 11-12 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч С.Х нь Архангай аймгийн ........ дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Х нь 2023 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б, Д.Д нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бы“...Батномгон дэлгүүрийн урд талын .. тэнд ... УНЗ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн машин чиргүүл дээрээ нэг эрэгтэй хүн суулгачихсан явж байсан. Бид 2 араас нь дагаж замыг нь чөлөөлүүлж зогсоогоод жолоочийнх нь бичиг баримтыг шалгасан. Тэгэхэд жолооч нь гээд С.Х гэх хүн нь жолооны үнэмлэхээ гэртээ үлдээчихсэн гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгсөн. Би тухайн хүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дугаар зүйлд заасан хүн тээвэрлэх журмыг зөрчсөнийг тайлбарлан тухайн жолоочийг 50-н нэгжээр торгоно гэж хэлэхэд би чамд торгуулахгүй шүү гэж хэлчихээд зугтаасан. Тэгэхээр нь бид 2 араас нь дагаж явж байгаад ТОСК-ийн байрны арын эмийн сантай дэлгүүрийн тэнд зогсохоор нь яваад очтол жолооч С.Х нь түрхүүрээ сугалж авангуутаа хол шидчихсэн. Араас нь Д.Д түлхүүрийг нь авахаар явсан. Би жолооч С.Хт хандан та яагаад зугтаагаад байгаа юм бэ таныг торгоно гээд Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дугаар зүйлд зааснаар 50 нэгжээр торгоод торгуулийн тасалбараа өгсөн. Тэгсэн чинь Архангайд намайг чи мэдэхгүй байна уу намайг торгодог хэн юм бэ чи нугасыг чинь тас шаагаад энд ална гээд над руу дайрахаар нь би та цаашаа бай араас ажил руу дагаад яв гээд машины түлхүүр бичиг баримтыг нь аваад машиндаа суутал тухайн жолооч нь нэг хүнтэй цуг араас дагаж ирээд миний хаалгыг онгойлгоод одоо энд чинь ална гээд миний хоолойг машины суудалтай хавсруулж боосон...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Дын”...эргүүлийн үүргийг эргүүлийн цагдаа дэд ахлагч Б.Бы хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Орой 19 цагийн хавьцаа ........... тоотод жижүүрээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн. Бид 2 дуудлагад оччихоод буцаад явж байх ...... тэнд .... .. УНЗ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн машин чиргүүл дээрээ нэг эрэгтэй хүн суулгачихсан явж байсан. Бид 2 араас нь дагаж замыг нь чөлөөлүүлж зогсоогоод жолоочийнх нь бичиг баримтыг Б.Б шалгасан. Тэгэхэд жолооч нь гээд С.Х гэх хүн нь жолооны үнэмлэхээ гэртээ үлдээчихсэн гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгч шалгуулсан. Б.Б тухайн хүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дугаар зүйлд заасан хүн тээвэрлэх журмыг зөрчсөнийг тайлбарлан жолоочийг 50-н нэгжээр торгоно гэж хэлэхэд би чамд торгуулахгүй шүү гэж хэлчихээд зугтаасан. Тэгэхээр нь бид 2 араас нь дагаж явж байгаад ....... дэлгүүрийн тэнд зогсохоор нь яваад очтол жолооч С.Х нь түрхүүрээ сугалж авангуутаа хол шидчихсэн. Би араас нь очоод түлхүүрийг нь авсан. Бид 2 жолооч С.Хт хандан “та яагаад зугтаагаад байгаа юм бэ таныг торгоно” гээд Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дугаар зүйлд зааснаар 50-н нэгжээр торгоод торгуулийн тасалбараа өгсөн. Тэгсэн чинь Архангайд намайг чи мэдэхгүй байна уу намайг торгодог хэн юм бэ чи нугасыг чинь тас шаагаад энд ална гээд Б.Б руу дайрахаар нь би та цаашаа бай араас ажил руу дагаад яв гээд машины түлхүүр бичиг баримтыг нь аваад машиндаа суутал тухайн жолооч нь нэг хүнтэй цуг араас дагаж ирээд Б.Бы сууж байсан хаалгыг онгойлгоод одоо энд чинь ална гээд хоолойг нь машины суудалтай хавсруулж боосон. Тэр хооронд би машинаас бууж ирээд тухайн жолоочийг 2 гараас нь татаад Б.Баас салгасан. Тэгсэн цаанаас жолооч С.Хтай хамт явж байсан нэг залуу болон нэг үл таних 2 залуу ирээд надтай ноцолдоод чирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Хын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Хын хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Хыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Х болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч С.Хт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, улсын яллагч нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд тус тус гаргасан. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “.. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заажээ. Дээрх хуулийн заалтад заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэн шүүхээс шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР