Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/01233

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Х******* овогт Б*******гийн У /рд: /,

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, А******* ******* овогт Ч*******ийн М /рд:0/,

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, У******* ******* овогт Б*******ийн М /рд:0/,

Нэхэмжлэгч: Б дүүргийн 0 тоотод оршин суух, Б******* овогт Бгийн Н /рд:0/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Б дүүргийн Засаг даргын тамгын газар /рд:/-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Э, түүний өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Э, гэрч З.Ц, Б.Б, С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.У нь нь 2013 оны 01 дүгээр сараас хойш Б дүүргийн 4-р хорооны 14 дугаар хэсгийн хэсгийн ах*******чаар, Ч.М нь 2016 оны 02 дугаар сараас Б дүүргийн 18 дугаар хорооны 9 дүгээр хэсгийн ах*******чаар, Б.М нь 2013 оны 01 дүгээр сараас Б дүүргийн 18 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ах*******чаар, Б.Н нь 2017 оны 01 дүгээр сараас Б дүүргийн 17 дугаар хорооны 11 дүгээр хэсгийн ах*******чаар тус тус ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуц*******а алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ах*******чаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт амаар илэрхийлсэн. Гэвч Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай Хэсгийн ах*******ч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж дээрх хэсгийн ах*******ч нарыг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаард*******а гаргаж байна. Үүнд:

1. Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ болохын хувьд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирд*******ын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар Хэсгийн ах*******чийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ах*******ч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгуул*******ын үндсэн үйл ажил*******ааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгуул*******ад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажил*******аанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ах*******чийн тоог гэр хорооллын хороонд 200-250 орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ах*******ч ажилла*******р тогтооно гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ах*******ч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос Хэсгийн ах*******чийн ажиллах журам гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм.

2. Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд;

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ах*******ч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/23 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирд*******ын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ах*******ч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй.

Мөн хэсгийн ах*******чийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ах*******ч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно.

3. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд;

Хэсгийн ах*******ч нь 7 хоногт нийтдээ 40-н цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ах*******ч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирд*******а болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. Б дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ах*******ч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна.

Иймд Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Уийг  Б дүүргийн 4 дүгээр хорооны 14 дугаар хэсгийн хэсгийн ах*******чаар, Ч.Мийг Б дүүргийн 18 дугаар хорооны 9 дүгээр хэсгийн ах*******чаар, Б.Мийг Б дүүргийн 18 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ах*******чаар, Б.Нийг Б дүүргийн 17 дугаар хорооны 11 дүгээр хэсгийн ах*******чаар тус тус ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинд нэхэмжлэгч тус бүрт 2,520,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаард*******а гаргасан. Иймд нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаард*******ыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.У, Ч.М, Б.М, Б.Н нь Б дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдуулан хэсгийн ах*******чийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар шаард*******ыг гаргажээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор хэсгийн ах*******чийн ажиллах журмыг баталсан бөгөөд уг тушаалын 2 дахь хэсэгт хэсгийн ах*******ч нарт сар бүр олгох урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгохоор тогтоосон. Б дүүргийн засаг даргын тамгын газар нь дээрх тогтоол, түүний хавсралтаар олгосон эрх хэмжээний хүрээнд хэсгийн ах*******ч нарт тавигдах шаард*******а хангасан иргэнтэй тухайн хорооны гэр хороолол болон орон сууцны хорооллын өрхийн айлын тоонд тулгуурлан хэсгийн ах*******чийн ажиллах журмын 2.1-т заасны дагуу хөлсөөр ажиллуулах гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар 3 тал харилцан тохиролцож хүсэл зоригийн үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Дээрх гэрээ нь хугацаатай бөгөөд хэсгийн ах*******чийн ажиллах журмын 2.3-т зааснаар 1 жилийн хугацаатай байгуулж, 6.6-д зааснаар жил бүрийн 12 дугаар сард хөлсөөр ажиллуулах гэрээг дүүргийн засаг даргын тамгын газар дүгнэж байсан. Гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нар нь гэрээтэй холбоотой санал гаргаж байгаагүй. Өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан. Төр, төрийн байгуул*******а, түүний ажлын алба, албан тушаалтанд хууль тогтоомж, журам, дээд шатны байгуул*******ын шийдвэр, захиргааны актаар олгосон, зөвшөөрснөөс бусад эрхийг иргэний нэгэн адил эдлэхээр хязгаарласан байдаг. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тогтоолд хэсгийн ах*******чийн ажиллах журмаар олгосон хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн Б/03 тоот тушаал гаргаж хэсгийн ах*******ч нарыг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь ямар нэг хууль дүрэм зөрчөөгүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон. Хэсгийн ах*******ч нарт Б дүүргийн засаг даргын тамгын газраас ямар нэг байнгын ажлын байр зааж өгөөгүй, энэ талаар хэсгийн ах*******ч нартай байгуулсан гэрээнд заагаагүй. Ажиллах горим тогтоогоогүй, хөдөлмөрийн багаж хэрэгсэл олгоогүй. Б дүүргийн засаг даргын тамгын газар, хороон засаг дарга нар нь хэсгийн ах*******ч нарын урамшууллын хэмжээг тогтоодоггүй. Урамшууллын хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоосон байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь сард хэдэн хоног, хэдэн цаг ажиллах талаар заагаагүй. Хэсгийн ах*******ч нар өгөгдсөн ажлыг өөрийн боломжид тулгуурлан хийсэн. Иргэний хуулийн 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хэсгийн ах*******чийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан тодорхойлолтод нийцэхгүй. Байнгынх биш тул хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй. Төр, төрийн байгуул*******а нь ажил олгогч мөн бөгөөд хорооны бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны жагсаалтыг дүүргийн засаг дарга баталдаг. Хэсгийн ах*******ч нь байнгын ажлын байрны орон тоонд багтдаггүй, хорооны өрхийн тоо хэмжээнээс хамаардаг. Өрхийн тоо цөөрсөн тохиолдолд хэсгийн ах*******ч байхгүй болох тул өрхийн тоотой шууд хамааралтай юм. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А/82, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/236 тоот засаг даргын тамгын газрын ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай захирамжаар тус тус засаг даргын тамгын газрын ажлын байрны жагсаалтыг баталсан. Дээрх захирамжуудад хорооны хэсгийн ах*******чийн орон тоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтны төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгуул*******ын саналыг үндэслэн засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 276 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан *******гчийн жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад хэсгийн ах*******чийн албан тушаал байхгүй. Хөлсөөр ажиллуулах гэрээний урамшууллыг цалин гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-т Доор дурдсан төрийн албан *******гчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуул*******а болон төрийн албаны төв байгуул*******ын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 тоот тогтоолоор цалин хөлсийг тогтоох ёстой. Гэтэл хэсгийн ах*******ч нарын цалин хөлсийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор тогтоосон байгаа нь нэхэмжлэгч нартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгуу*******даж, гэрээгээр тохирсон урамшууллыг Б дүүргийн засаг даргын тамгын газар саадгүй олгож, гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасны дагуу дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн ярьж байгаа хөдөлмөрийн харилцаатай төстэй боловч зарим нэг ялгаа, хуулийн шаард*******а байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан шаард*******ыг бүгдийг хангасан байхыг шаарддаг. Аль нэг шаард*******а нь хангагдаагүй бол хөдөлмөрийн гэрээнд тооцогддоггүй. 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэггэж заасан. Хэсгийн ах*******ч нартай ажлын байрны тодорхойлолт огт хийгээгүй, ганцхан хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У, Ч.М, Б.М, Б.Н нар нь хариуцагч Б дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан хэсгийн ах*******чийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаард*******а гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...хорооны хэсгийн ах*******чийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн. Гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж,

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн. Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул ажиллуу*******ч нь гэрээг дуусгавар болгох эрхтэй. Мөн гэрээний хугацаа дуусах үед нэхэмжлэгч нараас гэрээг цааш нь үргэлжлүүлэх санал, хүсэлтээ ирүүлээгүй тул гэрээг дуусгавар болгосон” гэж  тус тус тайлбарласан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаард*******ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.У нь 2013 оны 01 дүгээр сараас Б дүүргийн 4 дүгээр хорооны 14 дүгээр хэсгийн ах*******чаар, Ч.М нь 2016 оны 02 дугаар сараас Б дүүргийн 18 дугаар хорооны 9 дүгээр хэсгийн ах*******чаар, Б.М нь 2013 оны 01 дүгээр сараас Б дүүргийн 18 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ах*******чаар, Б.Н нь 2017 оны 01 дүгээр сараас Б дүүргийн 17 дугаар хорооны 11 дүгээр хэсгийн ах*******чаар тус тус 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь тэдгээрийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, хөлсөөр ажиллах гэрээ, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 244-250, 2-р хх-ийн 1-2 дугаар тал/

Ажил*******ч нар нь ажиллуу*******чтай хөлсөөр ажиллах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулдаг, гэрээний хугацааны дуусмагц жил бүр гэрээг сунгах замаар 2020 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан үйл баримтын талаар талуудын хэн нь аль тайлбарласан.

Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 тушаалаар тус дүүргийн хороодын хэсгийн ах*******ч нарын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгч нарыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1-р хх-ийн 215-219, 235-239 дугаар тал/

Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч нар үгүйсгэж, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байхад гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот  тогтоолоор Хэсгийн ах*******чийн ажиллах журмыг хавсралтаар баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөхөөр, хэсгийн ах*******ч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоосон байна. Уг тогтоолын хавсралтаар баталсан Хорооны хэсгийн ах*******чийн ажиллах журмын 1.4-т Хэсгийн ах*******ч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана гэж заажээ. /1-р хх-ийн 101-106 дугаар тал/

Уг журмыг үндэслэн нэхэмжлэгч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Б дүүргийн Засаг даргын тамгын газартай хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай тус бүр байгуулсан байна. Мөн нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод нэхэмжлэгч нарын цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг  ажил олгогч Б дүүргийн Засаг даргын тамгын газар төлжээ. /1-р хх-ийн 4-10, 36-37, 53-54, 74-80, 116-123, 135-150 дугаар тал/

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот  Нийслэлийн хороодын хэсгийн ах*******ч нарыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулах тухай тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх ба Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтад хорооны хэсгийн ах*******чийн орон тоо бат*******даагүй байна. /1-р хх-ийн 101-106, 209-214 дүгээр тал/

Хэсгийн ах*******чийг ажиллуулах журмын 2.1-т заасны дагуу дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ах*******чийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ах*******ч ажилла*******р тогтооно, 2.3-т Энэ журмын 2.5-д заасан шаард*******ыг хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнтэй дүүргийн Засаг даргын тамгын газар журмын 1.4-т заасан гэрээг нэг жилийн хугацаатай байгуулна гэж тус тус заажээ.

Иймд хорооны хэсгийн ах*******чийн ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Б дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалаар хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгч нарыг хэсгийн ах*******чийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан хөлсөөр гэрээний 1.1-т гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бай*******р заасан. /1-р хх-ийн 116-123, 135-150 дугаар тал/

Мөн талуудын хооронд байгуу*******дсан хөлсөөр ажиллах гэрээний 7.1-т “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно”, 7.2-т “Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссаныг гэрээ дуусгавар болох өдрөөс ажлын 15 хоногийн өмнө дүүргийн Засаг даргын тамгын газраас хэсгийн ах*******ч нарт мэдэгдэнэ”, 7.3-т “Гэрээ дуусгавар болохыг мэдэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор хэсгийн ах*******ч  нь гэрээг үргэлжлүүлэхийг хүссэн саналыг дүүргийн Засаг даргын тамгын газарт ирүүлэх ба тогтоосон хугацаанд ирүүлээгүй санал хүчингүйд тооцогдоно” гэж тус тус заажээ. /1-р хх-ийн 116-123, 135-150 дугаар тал/

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад хариуцагч Б дүүргийн Засаг даргын тамгын газар нь хөлсөөр ажиллах гэрээний 7.2-т заасан үүргийг хэрэгжүүлсэнтэй холбоотой бичгийн нотлох баримт авагдаагүй боловч нэхэмжлэгч нартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусмагц цаашид сунгахгүй талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Тодруулбал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...2020 оны 10 сард орон нутгийн сонгууль болж дууссаны дараа нэхэмжлэгч нартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууса*******р цаашид сунгахгүй талаар нэхэмжлэгч тус бүрт Б дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдэж байсан. Ингээд хэсгийн ах*******ч нарыг 2021 оны 01 дүгээр сарын  04-ний өдрөөр ажлаас чөлөөлсөн. Ардчилсан намын хүмүүсийг ихэвчлэн халсан, улс төрийн зорилготой байсан” гэж тайлбарласан. /2-р хх-ийн 26 дугаар тал/

Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусахад цаашид  үргэлжлүүлэн сунгахгүй талаар 2020 оны 10 дугаар сард мэдсэн атлаа гэрээг үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа хариуцагчид мэдэгдээгүй, энэ талаар илэрхийлээгүй байна.  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хөлсөөр ажиллах гэрээг сунгах талаар хариуцагчид мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажил*******аанд гэрчээр оролцсон З.Цэрэнмаа, Б.Бадамгарав, С.Ариунаа нар нь нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хороодын Засаг дарга болон Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг байх ба  гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нарын хэн нь ч үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, мэдэгдээгүй болох нь тогтоогдсон. /2-р хх-ийн 20-25 дугаар тал/

Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-т Гэрээний хугацаа дууссаныг ажил*******ч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуу*******ч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох боловч нэхэмжлэгч нар нь гэрээний хугацааг сунгах талаар хариуцагчид мэдэгдээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуу*******дсан хөлсөөр ажиллах гэрээ нь тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болсон байх тул хариуцагч Б дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.У, Ч.М, Б.М, Б.Н  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаард*******а нь бие даасан нэхэмжлэл бус ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаард*******ын үндэслэл байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нар гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд хамааруулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх шаард*******агүй гэж үзсэн болно . 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирд*******а болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийн ах*******чийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.У, Ч.М, Б.М, Б.Н нарын нэхэмжлэлийн шаард*******ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.БЯМБАЖАРГАЛ