Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/187

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2425000000234 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 02 дугаар сарын 29-өөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны хажууд зам дээр Ц.О , Ц.М нарыг зодож хохирогч Ц.М-н эрүүл мэндэд “баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун даланд зулгаралт, зүүн чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч Ц.О ын эрүүл мэндэд “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Ц.О , Ц.М нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.. Хохирогч Ц.О ын 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед найз Э , М  нарын хамт Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Vegas баарнаас гарч яваад Төрийн банкны урдаас такси барих гээд зогсож байсан чинь нэг залуу манай найз М ыг таниад юу байна таньж байна уу гэсэн чинь М  нээх танихгүй байгаагаа хэлээд хэн бэ гээд асуусан чинь Говилын О  байна гээд ярианы өнгө нь таалагдахгүй их сонин яриад байсан тэгэхээр нь заза бид нар явлаа та нартай маргаад байх зүйл байхгүй гээд явах гэсэн чинь чи байж бай хоёулаа эсхүл зодолдъё гэхээр нь үгүй үгүй хэрэггүй гээд такси барих гэсэн чинь найз Э-тай  маргалдаад байхаар нь боль явъя гээд салгаж байхад хажуу талаас нэг залуу нь орж ирээд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон би өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж зодолдоогүй аль болох зугтаад зайгаа бариад байсан. Миний сэтгэцэд гэм хор учраагүй. Надад одоо гомдол санал хүсэлт байхгүй мөн нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд өөрт учирсан хохирлоо барагдуулан авсан. Би хэргийн материалтай танилцахгүй мөн шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19, 22-р тал/

2. Хохирогч Ц.М-н “02 дугаар сарын 29-ний өдөр Э  О  нарын хамт Вегас бааранд ороод 01 цагийн үед баарнаас гараад такси барих гээд Төрийн банкны урд явж байгаад 2 залуутай таараад намайг нэг залуу нь таниад мэнд ус мэдээд байхаар нь би нээх сайн танихгүй болохоор нь гар бариад танилцсан тэгээд ойр зуурын юм яриад тамхи татаад зогсож байхад манай 2 найзтай тэд нарын яриа нэг л таарч өгөхгүй маргалдах гээд байсан тэгэхээр нь би салгаж байтал О ыг нэг залуу нь цохиод авсан тэгэхээр нь та нар чинь яагаад байгаан бэ гээд салгаад 2 найзыг таксиндаа сууж бай гэчихээд 2 залуутай нь учирлаж ярихаар авч явж байсан чинь нэг өндөр залуу нь эргэж харснаа миний зүүн нүд рүү шууд цохиод авсан тэгээд би нүдээ дараад доошоо тонгойход дээрээс цохиод байсан. Тэгж зодуулж байхад манай 2 найз намайг хараагүй юм байна лээ. Намайг цохидог өндөр залуу нь О  гэх залуу нь мөн байна. Намхан залуу нь Г  гэх залуу нь байна Г  зодоонд оролцоогүй. Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй тул энэ талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол гэж О-с  2.300.000 төгрөгийг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27, 29-р тал/

3. Гэрч Б.Э ын “2024 оны 02 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед би өөрийн найзууд болох М , О  нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вегас нэртэй бааранд үйлчлүүлсэн юм. Баарнаас 2024 оны 03 дугаар сарын 01-ны шөнө 01 цагийн үед гараад Вегас баарны ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах Төрийн банкны гадаа очоод такси дуудчихаад хүлээж байхдаа тэнд зогсож байсан 4-5 залуучуудаас манай найз О  очиж тамхи асуугаад араас нь М  тухайн залуучууд дээр очсон тэд нар хоорондоо юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгсэн дуудсан такси хүрээд ирэхээр нь би таксинд ороод хүлээсэн тэр хоёр ирэхгүй байсан би 2 удаа тэр 2 дээр очиход маргалдаад явахгүй байсан. Би таксинд сууж байтал О ын хамраас цус гарсан байдалтай над дээр хүрээд ирсэн О  зодуулчихлаа цагдаа дуудаарай гэсэн би цагдаа дуудах хооронд М ыг тухайн залуучууд зодоод зугтчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/

4. Гэрч Ү.Г-н “Тухайн өдөр Вегас баарнаас 01 цагийн үед гараад цуг баар орсон Ж , Ж ын ах хоёр баарнаас гараад салаад явсан би О-н  хамт Төрийн банк тал руу такси барихаар алхаж байтал нэг залуу гал асуугаад тэгэхээр нь галаа өгөөд байж байхад О  нэг залуутай нь гар бариад танилцаад байсан. Тэр залуу 3-лаа явж байсан. Тэгээд О тай юм ярьж байсан залууг найзууд нь явъя гээд дуудахад тэр залуу байж бай гээд О тай юм яриад зогсоод байсан тэгсэн 1 найз нь уурлаад явъя гээд байхад яах гээд байгаан бэ гэж уурласнаа О-н  нүүр хэсэг рүү гараараа цохиод авсан тэгсэн О  зөрүүлээд 2 удаа цохиод салтал М  гэх залуу нь О-г  хавсарч унагаагаад цохисон тэгсэн О  босож ирээд тэр хоёр цохилцоод унахаар нь би дундуур нь орж салгаад О-г  авч яваад гэрт нь хүргэж өгсөн О  нэлээн согтсон байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35-р тал/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 252 дугаартай “Ц.М-н биед баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун даланд зулгаралт, зүүн чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/

6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 253 дугаартай “Ц.О ын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 46-47-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О 2024 оны 02 дугаар сарын 29-өөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны хажууд зам дээр хоёр хүний буюу хохирогч Ц.О , Ц.М нарыг зодож хохирогч Ц.М-н эрүүл мэндэд “баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун даланд зулгаралт, зүүн чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч Ц.О ын эрүүл мэндэд “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.О ын нэг залуу нь орж ирээд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон би өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж зодолдоогүй аль болох зугтаад зайгаа бариад байсан гэх мэдүүлэг, хохирогч Ц.М-н “О ыг нэг залуу нь цохиод авсан тэгэхээр нь та нар чинь яагаад байгаан бэ гээд салгаад 2 найзыг таксиндаа сууж бай гэчихээд 2 залуутай нь учирлаж ярихаар авч явж байсан чинь нэг өндөр залуу нь эргэж харснаа миний зүүн нүд рүү шууд цохиод авсан тэгээд би нүдээ дараад доошоо тонгойход дээрээс цохиод байсан. Намайг цохидог өндөр залуу нь О  гэх залуу нь мөн байна гэх мэдүүлэг, гэрч Б.Э ын “Би таксинд сууж байтал О ын хамраас цус гарсан байдалтай над дээр хүрээд ирсэн О  зодуулчихлаа цагдаа дуудаарай гэсэн би цагдаа дуудах хооронд М ыг тухайн залуучууд зодоод зугтчихсан гэх мэдүүлэг, гэрч Ү.Г-н “О  зөрүүлээд 2 удаа цохиод салтал М  гэх залуу нь О-г  хавсарч унагаагаад цохисон тэгсэн О  босож ирээд тэр хоёр цохилцоод унахаар нь би дундуур нь орж салгаад О-г  авч яваад гэрт нь хүргэж өгсөн О  нэлээн согтсон байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 252 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 253 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б Б.О 2024 оны 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны хажууд зам дээр хохирогч Ц.О , Ц.М нарыг зодож хохирогч Ц.М-н эрүүл мэндэд “баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун даланд зулгаралт, зүүн чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч Ц.О ын эрүүл мэндэд “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.О нь хоёр хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-н эрүүл мэндэд “баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун даланд зулгаралт, зүүн чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч Ц.О ын эрүүл мэндэд “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг , учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Б-ын О-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС