Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/441

 

 

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч А.Намдаг (томилолтоор),

шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **********,*********,************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 0000 00016 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**********,*******,***********, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн 1979 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой хүнд машин механизм оператор мэргэжилтэй, “*********” ХХК-нд операторч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ********** дүгээр хороо Монел ****** дугаар гудамжны ******* тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн ******** дугаар хороо, нефть 1 дүгээр байрны ********* тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч ********** нь согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо нефть хотхоны ********* байрын 00 тоотод байрлах СӨХ-ийн өрөөнд ********* маргалдан түүний хувцаснаас татан доош цементэн шалан дээр хоёр өвдгөөр нь хүчтэй унаган эрүүл мэндэд “баруун тойг яс дунд хэсгээр салсан хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч *******, хохирогч ********** нар нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо нефть хотхоны ******* байрын 00 тоотод байрлах СӨХ-ийн өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улаар хохирогч ******** нь “СӨХ-н дарга *********д агсан тавьсан аав шиг хүн лүү дайрлаа” гэж шаардлага тавихад шүүгдэгч ********** нь түүний хувцаснаас татан доош цементэн шалан дээр хоёр өвдгөөр нь унагаснаас биед нь баруун тойг яс дунд хэсгээр салсан хугарал бүхий гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын ******** дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн:  

00, ...Дуудлага хүлээн авсан: 2023-07-12 01:38:53, ...Дуудлагын утга: Нэг хүн миний хөл гэмтээчихлээ..” гэх баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******** байрны подвалыг түрээсэлж хивс цэвэрлэгээ хийдэг. 2023 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 23 цаг 30 минутын үед ажлаа хийгээд ажлын ах ******** хамтаар ажил руу хивсний усыг шавхах гэж ороод гарч иртэл хөтөч аян СӨХ-н дарга ******** гэж залуу уурлаад манай байр халахгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би очоод тайвшруулах гээд ******* халаалт ирэхгүй байна гээд байсан болохоор би манайх хивс үйл ажиллагаа явуулдаг манайх халаалтыг авч барьсан юм байхгүй чи манайх руу ороод үз гээд ******* дагуулж оруулаад харуулсан. Тэгээд ***** нь янз бүрийн юм болсон зүйл алга гэсэн. Тэгээд Сөх-ийн даргын өрөөнд ******* бид 3 орсон. Тэгээд өрөөнд ороод чи бас явж үзэх эрхтэй биз дээ танайх бол ямар ч асуудал алгаа гэсэн тэгээд хоорондоо ойлголцоод байж байтал ******* нь өврөөсөө 0.5 литрийн нэг шил Агар нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд бид 3 ярьж хөөрөөд хувааж уусан. Тэгээд нөгөө хоёрыг гэр рүү оруулах гэсэн чинь тэр хоёр явахгүй гээд байсан. Тэгээд юм яриад сууж байснаа дахиад нөгөө хоёр маргалдаад ***** нь байрны ус ирэхгүй байгаа болон байрны гадаа машинаа тавьсан чинь 3 удаа мөргөсөн байсан танайх хяналтын камер байхгүй гээд маргалдаад байсан. Би тэгэхээр нь ******* руу чи болчих пиздаа минь аав шиг хүн рүүгээ дайрлаа гэсэн чинь ******* босож ирээд бид барилцаж авсан. Тэгтэл ******* намайг татаад би доошоо цементэн шал дээр хоёр өвдгөөрөө хүчтэй тас гээд газар унасан тэгээд миний дээр гараад ноцолдоод байж байхад ******** ах салгаад татаад холдуулсан. Тэгээд босоод зогсох гэсэн чинь хөл дээрээ тогтож чадахгүй арагшаа унасан. Тэгээд би миний хөл болохгүй байна гээд баруун хөлийн өвдгөө дараад өвдөөд байхаар босож чадахгүй байсан чинь нөгөө залуу ирээд чи ямар сүртэй бааштай юм гээд миний хөл рүү 2-3 удаа өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал)

“...Миний эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар нийтдээ 1.786.300 төгрөг болсон. Тэрнээс надад одоогоор 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний данс руу ******** нь 400.000 төгрөг өгсөн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 700.000 төгрөг өгсөн байгаа. ******* нь надад нийтдээ 1.100.000 төгрөг өгсөн. Мөн би цаашид гаргах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэсэн байгаа...би цаашид нөхөн сэргээх эмчилгээ болон миний тойгог бэхэлсэн уяан утас авхуулах хагалгаанд эдгэрэлтээс хамаарч хагалгаанд 1 жилийн хугацаанд тэгээд нөхөн сэргээх эмчилгээнд тэр эмчилгээнд орох зардлаа гаргуулж авна. Мөн би хувиараа эхнэртэйгээ нийлж хивс цэвэрлэгээ ажиллуулдаг тэр сарын орлого нь харилцан адилгүй хамгийн багадаа 3.000.000 төгрөгийн орлоготой байсан боловч энэ сард би ажиллаж чадахгүй болохоор манай гэрийн орлого буурсан. Би ойролцоогоор дор хаяж 3 сар ажил хийж чадаахгүй хөдөлж чадахгүй учир миний хөл гэмтээснээс болоод манай гэрийн сарын орлого буурсан тул миний ажлын 1 сарын орлого нь 1.500.000 төгрөгөөр бодож 3 сарын орлого буюу цалингаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дэх тал)

-“...Надад баримтаар 914.886 төгрөг, өмгөөлөгч авсан зардал 3.000.000 төгрөг, ажиллахгүй болсон хугацааны 2 сарын цалин болох 3.600.000 төгрөг, такси унааны зардал 386.600 төгрөг, нийт 7.895.486 төгрөг болж байна...би гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгтээр сэтгэцийн хор уршгийг тогтоох А/275 дугаартай хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоолоо би энэ хүснэгттэй санал нийлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

- Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сууж байгаад хивсээ үзэх гээд гарсан. Тэгээд буцаад ороод ирсэн ****** нөгөө залуутай барилцаад авсан байсан. Тэгээд тэр залуу ****** газар унагаад дээр нь гараад ноосон цамцны хоёр захыг зөрүүлээд боогоод байхаар нь би очиж хуруунаас нь татаж салгасан. Тэгээд босож ирээд дахиад тэр хоёр хоорондоо барилцаад авсан. Тэгээд нөгөө залуу ******* мушгиад газар унагасан. Тэгээд би голоор нь ороод хана руу шахаад зогсоосон. ******* нь газар хөл эвгүй болчихлоо гээд байсан. Тэгтэл нөгөө залуу чи битгий маяглаад бай хүнээс мөнгө аваад сурчихсан юм уу гээд ****** өвдөөд байна гээд барьж байсан баруун хөл руу 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 350 дугаар дүгнэлт:

- Хэсэг газрын үзлэг: Суга таягтай, баруун өвдөгт чиг, бэхэлгээ зүүсэн. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2023.12.07-ны өдрийн баруун өвдөгний 2 байрлалын рентген зурагт: Тойг яс дунд хэсгээрээ салсан хугаралтай харагдана.

2023.12.08-ны өдрийн баруун өвдөгний 2 байрлалын рентген зурагт: Тойг ясны хугарлыг 2 ширхэг шургаар бэхэлж, төмөр утсаар ороож бэхэлсэн харагдана...ДҮГНЭЛТ

1. ********* биед баруун тойг яс дунд хэсгээрээ салсан хугарал, хугарал засах мэс засал тогтоогдлоо.

2. Дээрх баруун тойг яс дунд хэсгээр салсан хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

- Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо нефть хотхоны ****** байрны 00 тоотод байрлан Сөх-ийн өрөөнд ****** маргалдан түүний хувцаснаас татаад доошоо цементэн шал дээр хоёр өвдгөөр нь хүчтэй унагаан эрүүл мэндэд “баруун тойг яс дунд хэсгээр салсан хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хохирогч ****** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ****** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дахь тал)

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр...***** хамт ***** ахын өрөөнд орсон тэгээд өөрийнхөө авсан байсан ***** архийг гаргаж ирээд ******* бид 3 уусан. Би зарим зүйлийг санахгүй байна. **** ах руу байрны гадаа хяналтын камертай байж хяналтын камерын бичлэг шүүхээр тод харагддаггүй гээд уурласан. Тэгтэл **** дундуур орж над руу томроод байсан тэгэхээр нь барилцаж авсан. Тэгээд юу болсноо сайн санахгүй байна. Нэг ухаан орсон чинь цагдаа болон түргэн ирсэн байсан. ***** нь шал дээрээ хөл өвдөөд байна гээд хэвтэж байсан...Би одоогоор эмчилгээний мөнгө гэж 400.000 төгрөг өгсөн байгаа. Би хуулийн дагуу гаргаж өгсөн эмчилгээний баримтын дагуу зардлыг төлөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 350 дугаартай дүгнэлтээр хохирогч ******* биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсанд хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч тэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ 1.786.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 48.000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлснийг шүүгдэгч ****** нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 74 дэх талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч ******* нь шүүгдэгч ******* харилцан тохиролцон 3 сарын хугацаанд 4.500.000 төгрөгийг цаашид гарах эмчилгээний зардалд авахаар тохиролцож (хавтаст хэргийн 67 дахь тал) шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг төлжээ. Тиймээс шүүгдэгч нь харилцан тохиролцсон төлбөрөө төлж байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45, 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 48, 50 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч ****** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******** торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2408 0000 00016 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 34, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **********,********,********** Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ