| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
24 04 ******* 24/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Г.Бат-Оргил
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Т.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 24 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.
Нэг: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймаг ******* сум 5 дугаар баг *******ын оршин суух, урьд Сум дундын ******* дүгээр шүүхийн 2015 оны дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн РД:ЛМ92**************11, овогт ын *******.
Хоёр: Монгол Улсын иргэн, *******93 оны дугаар сарын -ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сүхбаатар аймаг ******* сум 9 дүгээр баг ын *******-37 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:ЛМ9317, овогт ын *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Б.*******, Т.******* нар нь бүлэглэн 20 оны 11 дүгээр сарын 10-ны оройн 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн .......... олон тооны мал буюу 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тухайн газарт байх өвөлжөөний хашаанд оруулан барьж авч, нядалж хохирогч ...............3,270,500 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн ........ сумын 1 дүгээр багийн нутаг “..................” гэх газраас амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ............... улаан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, -20 маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч....... 1,439,750 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 09 дүгээр сарын 08-наас 10-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн М., М. нарын олон тооны мал буюу 300 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй маркийн мотоциклийг ашиглан тууж, малыг хулгайлан хохирогч нарт 50,664,000 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн Т.гийн мухар хар халзан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, -20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч Т.д 1,390,250 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн Б.гийн хар халзан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, Ниссан вингроад маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч Б.д 1,443,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 2-8-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9-13-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 22-р хуудас/,
Хохирогч Х.гийн “...Би Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр баг “” гэх газарт нутагладаг. 20 оны 11 сарын 10-ны өдөр сум руу өвөлжөө гаргах нутаг үзэхээр яваад орой цаг өнгөрөөгөөд хөдөө гэртээ иртэл манай дүү над руу залгаад ны худаг дээр 2 үхрийг чинь нядалчихсан байна гэсэн яриа яригдахаар нь худаг дээр ирэхэд мөн тухайн газарт цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. Тэгээд тухайн цагдаагийн алба хаагч нар яваад 1 цаг гаран болоод буцаж ирэхдээ хар өнгийн машинтай 2 хүнийг барьж авчирсан... Тухайн 2 эр үхэр хоёулаа араасаа ганзага имтэй, Улаан эр үхэр нь 6 настай эр үхэр ба нөгөө эр үхэр нь саарал халзан зүсмийн 5 настай эр үхрүүд байсан. Тухайн 2 үхэр нь баруун чих араасаа ганзага имтэй үхрүүд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-27-р хуудас/,
Гэрч Б.ын “...Би найз хамт Сүхбаатар аймгийн сумаас идшээ хийхээр өөрийн эзэмшлийн альфард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 20 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ******* цагийн орчимд гарсан. Тэгээд орой 20 цагийн орчимд ******* суманд орж ирээд сум руу гарсан. ******* сумаас 40 орчим км-т хамаатан гэх айлаас идэш хийхээр 22 цагийн үед очсон. Тэгээд орой болсон учраас өглөө идшээ хийхээр болоод амарцгаах гэж байтал саахалт айлын гэх нэг ах орж ирээд "малын хулгайчид яваад байна, хойд талын худаг дээр 2 үхэр унагаачихсан байна тийшээ бүгдээрээ очиж барьж авъя" гэсэн тэгэхээр нь би машинаа асаагаад Гомбо, ах, тэр ирсэн ах бид нар худаг дээр яваад очтол 2 үхэр унагаачихсан хар өнгийн Приус 20 маркийн машинтай 2-3 хүн байна гэж харагдсан. Тэгээд нэг мөрөвчтэй ажлын өмдтэй залуу нь бид нарын өөдөөс алхсан ба бид нар тухайн Приус 20 маркийн машины дугаарыг харахад гэсэн дугаартай байсан. Тэгээд бид нар тухайн хүмүүсийг хулгай хийж байгаа болохыг нь мэдээд буу шийдэмтэй ч байж магадгүй гэж айгаад тэндээс буцаж яваад өөр нэг айл руу очиж тэднийд байсан хүмүүст болсон зүйлийн талаар хэлэхэд стана машинтай хэдэн хүн бид нартай хамт буцаад нөгөө худаг дээрээ очиход нөгөө хар өнгийн машин зогсож байсан ба бид нарыг очиход машиндаа сууцгаагаад шууд зугтсан тэгээд станатай хүмүүс болон бид нар машинтайгаа араас нь алдахгүйг бодоод дагаж явтал стана машин цасанд унтраад суугаад үлдсэн тэгэхээр нь бид нар тухайн хар өнгийн Приус машиныг дагаад ямар ч байсан бараатай явж байя гэж бодоод 30 орчим км яваад өгсүүр газар өгсөөд гараад иртэл замын эргэлт таарсан ба дараад эргэтэл замын эрэг рүү гулсаад машин зүүн талаараа жалга руу гулсаж ороод өндөр жалга мөргөсөн тэгээд буугаад хартал зүүн талын их гэрэл гупер, карлан, 2 хаалга, арын дугуйны дээд хонго, хойд гупер, арын их гэрэл зэрэг эвдэрч хагарсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-31-р хуудас/,
Гэрч Б. “...Би Улаанбаатар хотоос найз ын альфард машиныг гуйгаад ын хамт өвлийн идшээ хийхээр 20 оны 11 дүгээр сарын 10-ны орой Сүхбаатар аймгийн сумын нутагт байх хамаатан ах ийнд очсон... машинаа унаад ах, бид дөрөв тухайн худаг дээр очиход нэг хар өнгийн Приус 20 машинтай 2-3 хүн байх шиг байсан. Худгийн хажууханд 2 үхэр унагаагаад хуулах гэж байх шиг харагдсан. Тэгээд бид нар машиных нь дугаарыг утсан дээрээ тэмдэглэж аваад зогсож байтал тэнд байсан нэг хүн нь гэрлийн өөдөөс алхаад байхаар нь буутай ч байж магадгүй яаж ч мэднэ гээд хажуугаар нь өнгөрч байгаа юм шиг болъё гээд өнгөрч яваад ойр хавийн саахалт айлын хүмүүс рүү очиж энэ талаар хэлсэн ба нэг айлаас истана маркийн машинтай хүмүүс бид нартай хамт тухайн газарт очтол тухайн хар өнгийн Приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл шууд хоёр машины голоор гараад тэр хавийн айлуудаар сүлжээд зугтаагаад байсан. Тэгээд хэсэг яваад истана унтраад үлдсэн ба бид нар тухайн машиныг алдчихгүйн тулд бараадаад явж байтал гэнэт замын эвгүй хэсэг дээр гулгаад гуу жалга руу машин зүүн талаараа ороод цохигдоод буцаж гарч ирсэн... Тэгээд бид нар хөөхөө больсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...2 тооны үхрийн зах зээлийн үнэ 3,270,500 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-48-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “…Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 11,400,000 төгрөг…” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-65-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “...Тухайн үед 20 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* над руу утсаар яриад 2 үхрийн хэрэг байна гэсэн. Тэгээд оройны 6 цагийн үед зүүн урагшаа явсан. Тэгээд явж байтал барилга дээр үхэр таарсан. Тэгээд барилгын урдхан талд байх худаг дээр зогсоод машинаа худгийн хажууд тавиад барилга руу очоод үхрүүдийг барилга дотор хашаад хөтлөөд явсан. Тэгээд худгийн хажууд аваачаад 2 үхрийн амийг нь таслаад байж байтал бид хоёрын хажуугаар цагаан машин өнгөрсөн. Тэгээд үхрээ ярж байтал 2 машин ирсэн би машиндаа суугаад ******* худгийн хажуугаас гүйж ирээд машинд суухаар нь бид хоёр зугтсан. Тэгээд айлуудын хажуугаар ороод замд нийлээд цааш зугтсан. Тэгээд *******ы замаар яваад урагшаа хэсэг явж байгаад буцаад аймгийн чиглэлд явж байтал нэг цагаан машин таарсан тэгээд тэр цагаан машин гэрлээрээ дохихоор нь зогсолгүйгээр шууд чигээрээ аймгийн замаар зугтсан. Тэгээд давхиж байтал өмнүүр адуу орж ирээд мөргүүлээд удаашрах үед тэр цагаан машин өмнүүр орж ирээд дотроос нь цагдаа нар бууж ирээд барьсан. Ийм зүйл болсон... Барилгад хийгээд би улаан зүсмийн үхрийг нь уяа шидээд барьж авсан нөгөө үхрийг нь Галаа барьж аваад бид 2 хөтлөөд худаг руу авч явсан. Тэгээд худгийн дэргэд уяан дээрээс нь Галаа барьж байгаад би лантуугаар цохиж унагааж амийг нь тасалсан... Би өөрийн эзэмшлийн хар өнгийн приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-90-р хуудас/,
Яллагдагч “...Анх бол найз руугаа утсаар би ярьсан.. ямар учраас гэвэл мөнгө төгрөгийн хэрэгтэй, банкны зээл болсон, олон жоохон хүүхэдтэй, эхнэр маань жирэмсэн байсан ажил төрөл хийхээр удах юм шиг санагдаад тэгээд ийм зүйл хийсэн. Тухайн 2 үхрийг яраад орхичихсон байсан болохоор эзэн нь ирээд хийгээд авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-1-р хуудас/,
Хохирогч Т.гийн “...Манай үхэр намар 20 оны 10 дугаар сарын 08-нд ус уугаад баруун тийшээ аймгаас ******* сум ордог төв замын хажуугаар бэлчдэг байсан. Үхрээ бид нар 20 оны 10 дугаар сарын 08-нд услаад гаргах даа тоолоход бүрэн байсан юм. Тэгээд 20 оны 10 дугаар сарын 10- аар бүртгээд тоолоход улаан зүсмийн зүүн чих урдаас ганзага имтэй сувай үнээ алга болсон байсан. Манай алдсан үнээ 5 настай үнээ байсан. Тэгээд манай саахалт айлын гэх хүн ******* сум руу явдаг төв замын хажууд нэг сэвс байна лээ гэж ярьж байсан бид хэдийг очиж үзэх гэсээр байтал цас ороод дарчихсан байсан. Манайх үхрээ 20 оны 10 дугаар сарын 08-нд услаад гаргах даа тоолоход бүрэн байсан юм. Тэгээд 20 оны 10 дугаар сарын 10-аар бүртгээд тоолоход улаан зүсмийн зүүн чих урдаас ганзага имтэй сувай үнээ алга болсон байсан. Тухайн үед ойр хавиараа сайн эрж хайсан боловч олоогүй... Манайх Улаан зүсмийн 5 настай сувай үнээ алдсан зүүн чих урдаасаа ганзага, баруун чих имгүй байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 136-137-р хуудас/,
Гэрч Э.ын “...Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт хувиараа "" нэртэй зоогийн газрыг ажиллуулдаг юм. 20 оны 10 дугаар сарын 09-ний өдөр танихгүй дугаараас миний утас руу залгаад "үхрийн мах авах уу?" гэж асуусан тэгэхээр нь би зоогийн газрынхаа хаягийг хэлээд аваад ирээ үзэж харж байгаад авъя" гэж хэлсэн тэгэхэд манай зоогийн газрын гадна ирээд үл таних 2 залуу хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд үхрийн мах үзүүлээд би авахаар болж тохироод махаа манай зоогийн газарт буулгаж хиллэж үзэхэд 201 кг болж байсан тэгээд би 200 кг-д бодоод 9000 төгрөгөөр бодож 1.800.000 төгрөг ******* гэх хүний данс руу шилжүүлж байсан. Миний бие 21 оноос хойш тухайн зоогийн газраа ажиллуулж эхэлсэн. Надад мал мах тодорхой бүртгэл судалгаа бол байхгүй... Би тухайн үхрийн махыг хулгайн үхрийн мах гэж мэдээгүй. Би тухайн 2 хүнээс малын гарал үүслийн бичиг асууж байсан тэгэхэд тухайн 2 хүн "бид 2 өөрсдийнхөө үхрээс авч ирж өгч байгаа юм аа харин манай багийн дарга малын эмч нар өөрсдийнхөө малаас авч байгаа болохоор малын бичиг хийж өгөхгүй байна" гэж хэлж байсан... Би тухайн хүмүүсээс 1 удаа л мах авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140-141-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 077 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...1 тооны үхрийн зах зээлийн үнэ 1,439,750 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 155-165-р хуудас/,
24 оны дугаар сарын -ны өдрийн 03 дугаартай Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухайн прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 130-131-р хуудас/,
Б.*******ын Хаан банкны 5642*******29******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн *******0-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “...20 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* бид хоёр ярилцаж байгаад машинтай явж ганц нэг үхэр таарвал нядалж мөнгө болгоё аль алинд нь мөнгөний хэрэг байна гээд бид хоёр миний эзэмшлийн тоёота приус-20 маркийн улсын дугаартай автомашинтай Сүхбаатар аймгаас зүүн урагш чигт буюу *******ы замаар явсан. Тэгээд замаар явж байгаад зам дагуу сумын гэх газарт замын хажууд хэдэн үхэр хэвтэж байсан ба машинаа замаас гаргаж үхрийн хажууд зогсоогоод бид хоёр буугаад ******* улаан зүсмийн үнээг бугуйлдаж бариад би машинд авч явж байсан лантуугаар цохиж унагаагаад тэнд нь янзлаад арьс, шийр, толгойг нь тэнд нь үлдээгээд махыг нь хаа гуяар нь болгоод машиныхаа багажид хийгээд шууд аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд маргааш нь тэр махаа Их талын урсгал гэдэг гуанзанд өгсөн санаж байна. 1 сая гаран төгрөг болсныг нь бид хоёр хувааж аваад ойр зуурын хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-189-р хуудас/,
Яллагдагч “...20 оны 10 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед ******* бид хоёр ярилцан тохиролцож байгаад үхэр таарвал хийж ирье гээд Сүхбаатар аймгийн төвөөс *******ын хар өнгийн Приус-20 маркийн машинтай гараад ******* сум явдаг төв зам дагуу явж байтал сумын нутаг н ойролцоо замын хажууд үхэр хэвтэж байхаар нь тэр үхрээс нэг үхэр барьж аваад махалъя гэж тохироод машиныхаа гэрлийг тусгаж байгаад бугуйл шидэж барьж аваад замаас хөндий байсан болохоор шууд тэнд нь лантуугаар цохиж унагаагаад хоёулаа хамт махлаад үхрийн шир, толгой, хөлүүдийг нь үлдээгээд махаа машиныхаа багажид ачаад тэндээсээ аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд шөнө нь машиндаа хонуулаад маргааш нь хамт Их талын урсгал гэдэг гуанзанд очиж эзнийх нь дугаарыг олоод мах авах уу гэхэд авна аваад ир гэхээр нь аваачиж өгсөн. 1 сая гаран төгрөг болсон, тэгээд мөнгөө бид хоёр хувааж аваад ойр зуурын хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 178-180-р хуудас/,
Хохирогч Т.гийн “...Манайх Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг "Цагаан Толгой" гэх газар нутагладаг юм. Манай үхэр намар 20 оны 10 дугаар сарын 10-аар ус уугаад баруун тийшээ аймгаас ******* сум ордог төв замын хажуугаар бэлчдэг байсан. Үхрээ бид нар 20 оны 10 дугаар сарын 10-аар услаад гаргах даа тоолоход 1 тооны улаан зүсмийн үнээ дутуу байсан юм. Тэгээд 20 оны 11 дүгээр сарын эхээр бүртгээд тоолоход дахиад мухар хар халзан зүсмийн зүүн чих урдаас ганзага имтэй үнээ алга болсон байсан. Манай алдсан хар халзан мухар үнээ 2-3 удаа тугалсан бүдүүн үнээ байсан. Манайх үхрээ 20 оны 10 дугаар сарын 08-нд услаад гаргах даа тоолоход бүрэн байсан юм. Тэгээд 20 оны 10 дугаар сарын 10-аар бүртгээд тоолоход улаан зүсмийн зүүн чих урдаас ганзага имтэй сувай үнээ алга болсон байсан. Дахиад 11 дүгээр сарын эхээр /яг өдрийг сайн санахгүй байна/ эргээд үхрээ бүртгээд тоолоход мухар хар халзан зүсмийн тугалтай үнээ маань байхгүй алга болсон байсан. Тухайн үед ойр хавиараа сайн эрж хайсан боловч олоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203-204-р хуудас/,
Гэрч М.ий “...Миний бие Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй зоогийн газарт менежерээр нь ажилладаг юм. 20 оны 11 дүгээр сарын -ны өдөр манай захирал над руу залгаад "нэг үхрийн мах зарахаа хүн очно тэр махыг үзэж хараад авчхаарай" гэж хэлсэн тэгээд удалгүй үл таних 2 залуу ирээд надад үхрийн мах үзүүлээд би үхрийн махыг нь хиллэж үзээд захирал руу зургийг нь явуулаад махыг нь авч байсан. Тухайн үед мах нь 176 кг болоод захирал 1.400.000 төгрөг явуулсан гэж байсан миний бодлоор махыг нь 8.000 төгрөгөөр бодсон юм шиг байна. Миний бие 22 оноос хойш тухайн зоогийн газарт ажиллаж эхэлсэн. Манай байгууллагад мал мах авдаг бүртгэл судалгаа байгаа. Би тухайн үхрийн махыг хулгайн үхрийн мах гэж мэдээгүй. Би тухайн 2 хүнээс малын гарал үүслийн бичиг асууж байсан тэгэхэд яг юу гэж хэлж байсныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 209-210-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 076 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...1 тооны үхрийн зах зээлийн үнэ 1,390,250 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 224-4-р хуудас/,
Б.*******ын Хаан банкны 5642*******29******* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 9-р хуудас/,
24 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1дүгээр хавтаст хэргийн *******6-*******7-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “…20 оны 01 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед найз Гал- Эрдэнэтэй утсаар ярьж байгаад уулзсан тэгээд мөнгөний хэрэг гараад байна хоёулаа ойрхон яваад үхэр таарвал ганц үхэр хийгээд ирье" гэж ярилцаад би өөрийн приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн төвөөс зүүн урагш буюу ******* сум руу явах төв замаар яваад сумын нутаг дэвсгэр гэх газар явж байгаад замын хажууд хэвтэж байсан үхэр дотроос мухар хар халзан зүсмийн үнээ хэвтэж байхаар нь ******* машинаас буугаад бугуйлдаж барьж аваад машиныхаа хажууд унагаагаад махлаад толгой шийрийг нь хаяад махыг нь машиныхаа багажинд ачиж аймгийн төв рүү оруулаад маргааш нь машинд нь байлгаад хэдэн хоолны газруудаас асууж байгаад Үүлэн төв мах авна гэхээр нь аваачиж өгөөд 1 сая гаран төгрөг болсныг ******* бид хоёр хувааж авсан…” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248-р хуудас/,
Яллагдагч “...20 оны 11 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед ******* бид хоёр ярилцаж байгаад хэн хэнд нь мөнгөний хэрэг байна зүүн урагшаа гарч үхэр таарвал махалж ирье гээд бид хоёр Сүхбаатар аймгийн төвөөс *******ын хар өнгийн Приус-20 маркийн улсын дугаартай автомашинтай гараад ******* сум явдаг төв зам дагуу явж байтал сумын нутаг н ойролцоо замын хажууд үхэр хэвтэж байгаа таарахаар нь нь тэр үхрээс нэг үхэр барьж аваад махалъя гэж тохироод машиныхаа гэрлийг тусгаж байгаад бид хоёр бугуйл шидэж барьж аваад замаас хөндий байсан болохоор шууд тэнд нь лантуугаар цохиж унагаагаад хоёулаа хамт махлаад үхрийн шир, толгой, хөлүүдийг нь үлдээгээд махаа машиныхаа багажид ачаад тэндээсээ аймгийн төв рүү шөнө орж ирсэн. Махаа машиндаа хонуулаад маргааш нь хамт Үүлэн төв дээр очиж утасны дугаараар нь мах зарна авах уу гэж ярьж байгаад үхрийн мах авна гэхээр нь зах зээлийн ханшнаас арай хямдаар өгөхөд 1 сая гаран төгрөг болсон, тэгээд мөнгөө бид хоёр хувааж авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6-8-р хуудас/,
Хохирогч М.ын “...Би 20 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Сүхбаатар аймгийн сум 1 дүгээр баг "" гэх газраас өөрийн 240 тооны хонь болон өөрийн төрсөн дүү ийн 60 тооны хонио хайгаад олохгүй 20 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын цагдаагийн хэсэгт хандаад удалгүй 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын нутаг дэвсгэр "" гэх газраас эрээд олохгүй байсан 300 тооны хонио олсон. Тухайн үед өөрийн эзэмшлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл болон маркийн мотоцикл, сумын захиргааны улсын дугаартай маркийн 3 тээврийн хэрэгсэлтэй сумын 1 дүгээр баг, аас эхлээд сумын нутаг , , , , , болон ******* сумын нутаг дэвсгэр , , , , сумын нутаг 5 уул, гэх газруудаар нийт ойролцоогоор 800 км газар алдсан хонио хайж явсан. сумын 1 дүгээр баг, гэх айлын хүмүүс утсаар холбогдож манай хонины сургийг гаргасан. Би хайгаад олохгүй байсан 240 тооны хонь болон дүү М.ийн 60 тооны хонь, нийт 300 тооны хонио 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын нутгаас бүрэн бүтэн олсон учир хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
Хохирогч М.ийн “...Би 20 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Сүхбаатар аймгийн сум 1 дүгээр баг "" гэх газраас өөрийн 60 тооны хонь болон өөрийн ах ын 240 тооны хонио хайгаад олохгүй 20 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын цагдаагийн хэсэгт хандаад удалгүй 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын нутаг дэвсгэр "" гэх газраас эрээд олохгүй байсан 300 тооны хонио олсон. Тухайн үед өөрийн эзэмшлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл болон маркийн мотоцикл, сумын захиргааны улсын дугаартай маркийн 3 тээврийн хэрэгсэлтэй сумын 1 дүгээр баг, аас эхлээд сумын нутаг , , , , , болон ******* сумын нутаг дэвсгэр , , , , сумын нутаг 5 уул, гэх газруудаар нийт ойролцоогоор 800 км газар алдсан хонио хайж явсан. сумын 1 дүгээр баг, гэх айлын хүмүүс утсаар холбогдож манай хонины сургийг гаргасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 078 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...240 тооны бог малын зах зээлийн үнэ 41,079,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 54-67-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 079 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...60 тооны бог малын зах зээлийн үнэлгээ нь 9,585,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 76-87-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 24 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 241 дугаартай “...Улсын дугааргүй маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 1,220,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 94-103-р хуудас/,
24 оны дугаар сарын -ны өдрийн 04 дугаартай Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн *******-13-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “...20 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* надад миний 2 үрээ олдохгүй байгаа юм миний 2 үрээний сураг сумын гэх газарт гараад байна хоёулаа тийшээ явъя гээд миний эзэмшлийн улсын дугааргүй маркийн мотоциклтой явцгаасан. Тэгээд бид хоёр явж байгаад орой болохоор нь нэг айл руу очсон чинь тухайн айл эзэнгүй гаднаа хонь нь байхаар нь бид хоёр "хоёулаа энэ хонийг ******* сумын нутаг рүү манай ахынх руу тууя тэгээд очоод чиний хонийг гээд хэлье" гэхэд ******* зөвшөөрөөд бид хоёр тухайн айлын хониноос нь тастаад хэсэг хонийг нь зүүн зүгт туугаад шөнөжин туугаад нэг айлын өвөлжөө байхаар нь тэр айлын барилга дотор хийж орхиод маргааш нь авах гээд очтол тэр барилга дээр хүмүүс хөрзөнгөө гишгэх гээд ирчихсэн байхаар нь бид хоёр өндөр дээрээс хараад байж байгаад хөрзөнгөө гишгээд дуусаад явахаар нь бид хоёр буцаж очиж хашсан хонио гаргаад зүүн тийшээ туугаад явж байгаад нэг газар тогтоогоод хажууд нь бид хоёр ядраад унтаад өгсөн тэгээд маргааш өглөө нь сэртэл тухайн хонь байхгүй байсан. Тэгээд тэр хавиар нь хайгаад олоогүй тэгээд бид хоёр ******* сумын гэх газарт байх ахынх руу очиж унага тамгалчхаад 20 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр аймаг руу орж ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114-115-р хуудас/,
Яллагдагч “...Би 20 онд 2 тооны үрээ алдсан байсан ба тухайн 2 үрээ нь сумын Их булаг, гэх газруудаар сураг гараад байхаар нь *******т хэлээд цуг явахаар болоод *******ын эзэмшлийн улсын дугааргүй маркийн мотоциклтой 09 дүгээр сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна бид хоёр явсан. Тэгээд бид хоёр яваад 2 үрээгээ олоогүй орой болохоор нь нэг айл руу очсон чинь эзэнгүй айлын гаднаа хонь нь байхаар нь бид хоёр ******* сумын зүгт тастаж тууя гэж ярилцаад бид хоёр тухайн айлын хониноос нь тастаад хэсэг хонийг нь зүүн зүгт туусан цаг тухайн үед 21 цаг болж байсан байх. Тэгээд тэр шөнөдөө тууж явж байгаад сумын нутагт нэг айлын өвөлжөөний барилга дотор хашчихаад өглөө нь авах гэтэл тэр өвөлжөөн дээр хүмүүс ирчихсэн байхаар нь бид хоёр очилгүй холоос хартал тухайн хүмүүс хөрзөнгөө гишгэж байсан. Тэгээд бид хоёр очилгүй холоос харж байтал тэр оройдоо хүмүүс явцгаахаар нь зөрж очиж гаргаад шөнө нь хөөж явж байтал нойр хүрээд байхаар нь бид хоёр хэсэг унтаад өглөө сэрсэн чинь тууж явсан хонинууд бэлчээд явчихсан юм уу байхгүй байсан. Тэгээд бид хоёр тэр хавиар нь хартал машин унаа холхилдоод байхаар нь тэр чигээрээ яваад ******* сумын гэдэг газар очиж Эрдэнэбаатар ахынд унагыг нь тамгалж өгчхөөд аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн *******3-*******4-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 134-138-р хуудас/,
Хохирогч Б.гийн “...20 оны 07 дугаар сарын 07-ны өдөр малдаа явж байгаад 11 цаг өнгөрч байх үед тосны сайжруулсан замын хойд талд үхрийн сэвс толгой байхыг харсан юм. 2 чихийг нь тасалж авсан болохоор нь үхрээ бүртгэх санаатай яваад үхрээ цуглуулаад бүртгэж үзэхэд манай 2 жил сувайрсан хар халзан зүсмийн үнээг маань нядалж толгой ширийг нь сэвстэй нь хаяад махыг нь аваад явсан байна. Тэгээд өөрийн үнээгээ таниад цагдаад мэдэгдсэн юм. Миний 2 жил сувайрсан нас гүйцсэн бүдүүн үнээ юм. Би үнээгээ 2 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141-142-р хуудас/,
Гэрч Б.ийн “...Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. "Наран" рестораныг ажиллуулдаг юм. 20 оны 07 дугаар сарын 07-ны өглөө үл таних 2 залуу манай ресторан дээр ирээд “үхрийн мах авах уу?" гэж асуусан тэр үед манай ресторан махгүй болж байсан болохоор тэр 2 залуугийн зарна гэсэн үхрийн махыг авсан. Тэгээд тухайн үед үхрийн мах нь 1.300.000 төгрөг болоод / яг хэдэн кг мах болсныг нь санахгүй байна/ тэгээд би ******* гэх хүний 5642*******29******* тоот данс руу 1.300.000 төгрөг шилжүүлж байсан. Миний бие 20******* оноос хойш Наран рестораныг ажиллуулж эхэлсэн. Би тухайн үед тэр 2 хүнээс малын гарал үүслийн бичиг асуусан тэгэхэд нэг залуу нь "та авч бай би малын эмчтэйгээ уулзаад малын гарал үүслийн бичгээ аваад ирье” гэж хэлээд явсан тэгээд надад эргэж малын гарал үүслийн бичиг авч ирж өгөөгүй. Би тухайн 2 хүнээс нэг л удаа мах авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 148-149-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *******8 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...1 тооны үхрийн зах зээлийн үнэ 1,443,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 163-171-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 24 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 240 дугаартай “... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2,436,400 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 179-*******0-р хуудас/,
24 оны дугаар сарын -ны өдрийн 01 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн *******6-*******7-р хуудас/,
Б.*******ын Хаан банкны 5642*******29******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 222-р хуудас/,
Авто тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 1-2-р хуудас/,
Р.тэй утсаар ярьсан мөрдөгчийн “...Би 21 онд улсын дугаартай “” маркийн машинаа 3,000,000 төгрөгөөр Сүхбаатар аймгийн хүнд зарж байсан. Нэрийг нь одоо санахгүй байна, тухайн үедээ нэрийг нь шилжүүлээгүй тэгж байгаад нэрийг нь шилжүүлж авна гэж байгаад чимээгүй болсон...” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 4-р хуудас/,
Яллагдагч “...20 оны 07 дугаар сарын 06-ны орой ******* бид хоёр ярилцаж байгаад миний эзэмшлийн Ниссан вингроад маркийн машинтай зүүн урагш ******* сумын замаар явж байгаад Сүхбаатар сумын урдуур явдаг сайжруулсан шороон замын урд талд хэвтэж байсан үхрүүд дотроос хар халзан зүсмийн үнээг ******* бугуйлдаж барьж аваад бид хоёр машиныхаа хажууханд лантуугаар цохиж унагаагаад махалж машиндаа ачаад тэр шөнөдөө аймгийн төв рүү орж ирээд маргааш нь өглөө нь машиндаа байлгаж байгаад Наран гэх хоолны газарт аваачиж A 1.300.000 төгрөгөөр зараад ******* дансаараа мөнгийг нь аваад бид 2 мөнгөө хувааж авсан... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 21 онд хотоос 3,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэрийг нь шилжүүлж чадаагүй байсан. Уг машин эвдрээд манай хашаанд байж байгаад 20 оны сүүлээр задаргаанд 250,000 төгрөгөөр зарсан. Одоо машин бол байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210-211-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “...20 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ******* бид хоёр ярилцаж байгаад Ниссан вингроад маркийн машинтай зүүн урагш ******* сумын замаар явж байгаад Сүхбаатар сумын урдуур явдаг сайжруулсан шороон замын урд талд хэвтэж байсан үхрүүд дотроос хар халзан зүсмийн үнээг би бугуйлдаж барьж аваад бид хоёр машиныхаа хажууханд лантуугаар цохиж унагаагаад махалж машиндаа ачаад тэр шөнөдөө аймгийн төв рүү орж ирээд маргааш өглөө нь машиндаа байлгаж байгаад Наран гэх хоолны газарт аваачиж өгөөд 1,300,000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5642*******29******* тоот дансаараа аваад ******* бид 2 хувааж зарцуулсан... эзэмшлийн маркийн улсын дугаарыг нь санахгүй байна, саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2*******-220-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******0 х/
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1******* х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь бүлэглэн 20 оны 11 дүгээр сарын 10-ны оройн 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас иргэн Х.гийн олон тооны мал буюу 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тухайн газарт байх өвөлжөөний хашаанд оруулан барьж авч, нядалж хохирогч Х.д 3,270,500 төгрөгийн хохирол учруулсан, үйл баримт нь
Хохирогч Х.гийн ... 20 оны 11 сарын 10-ны өдөр сум руу өвөлжөө гаргах нутаг үзэхээр яваад орой цаг өнгөрөөгөөд хөдөө гэртээ иртэл манай дүү над руу залгаад ны худаг дээр 2 үхрийг чинь нядалчихсан байна гэсэн яриа яригдахаар нь худаг дээр ирэхэд мөн тухайн газарт цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. Тэгээд тухайн цагдаагийн алба хаагч нар яваад 1 цаг гаран болоод буцаж ирэхдээ хар өнгийн машинтай 2 хүнийг барьж авчирсан...гэх,
Гэрч Б.ын “...Тэгээд орой болсон учраас өглөө идшээ хийхээр болоод амарцгаах гэж байтал саахалт айлын гэх нэг ах орж ирээд "малын хулгайчид яваад байна, хойд талын худаг дээр 2 үхэр унагаачихсан байна тийшээ бүгдээрээ очиж барьж авъя" гэсэн тэгэхээр нь би машинаа асаагаад Гомбо, ах, тэр ирсэн ах бид нар худаг дээр яваад очтол 2 үхэр унагаачихсан хар өнгийн Приус 20 маркийн машинтай 2-3 хүн байна гэж харагдсан. Тэгээд нэг мөрөвчтэй ажлын өмдтэй залуу нь бид нарын өөдөөс алхсан ба бид нар тухайн Приус 20 маркийн машины дугаарыг харахад гэсэн дугаартай байсан....гэх,
Гэрч Б. “... машинаа унаад ах, бид дөрөв тухайн худаг дээр очиход нэг хар өнгийн Приус 20 машинтай 2-3 хүн байх шиг байсан. Худгийн хажууханд 2 үхэр унагаагаад хуулах гэж байх шиг харагдсан. Тэгээд бид нар машиных нь дугаарыг утсан дээрээ тэмдэглэж аваад зогсож байтал тэнд байсан нэг хүн нь гэрлийн өөдөөс алхаад байхаар нь буутай ч байж магадгүй яаж ч мэднэ гээд хажуугаар нь өнгөрч байгаа юм шиг болъё гээд өнгөрч яваад ойр хавийн саахалт айлын хүмүүс рүү очиж энэ талаар хэлсэн ба нэг айлаас истана маркийн машинтай хүмүүс бид нартай хамт тухайн газарт очтол тухайн хар өнгийн Приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл шууд хоёр машины голоор гараад тэр хавийн айлуудаар сүлжээд зугтаагаад байсан....” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...2 тооны үхрийн зах зээлийн үнэ 3,270,500 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-48-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “…Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 11,400,000 төгрөг…” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-65-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “.... Тэгээд худгийн хажууд аваачаад 2 үхрийн амийг нь таслаад байж байтал бид хоёрын хажуугаар цагаан машин өнгөрсөн. Тэгээд үхрээ ярж байтал 2 машин ирсэн би машиндаа суугаад ******* худгийн хажуугаас гүйж ирээд машинд суухаар нь бид хоёр зугтсан. Би өөрийн эзэмшлийн хар өнгийн приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-90-р хуудас/,
Яллагдагч “.... Тухайн 2 үхрийг яраад орхичихсон байсан болохоор эзэн нь ирээд хийгээд авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-1-р хуудас/ зэргээр,
2. 20 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас иргэн Т.гийн улаан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, -20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч Т.д 1,439,750 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Т.гийн ... 20 оны 10 дугаар сарын 10-аар бүртгээд тоолоход улаан зүсмийн зүүн чих урдаас ганзага имтэй сувай үнээ алга болсон байсан. Тухайн үед ойр хавиараа сайн эрж хайсан боловч олоогүй гэх,
Гэрч Э.ын ... манай зоогийн газрын гадна ирээд үл таних 2 залуу хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд үхрийн мах үзүүлээд би авахаар болж тохироод махаа манай зоогийн газарт буулгаж хиллэж үзэхэд 201 кг болж байсан тэгээд би 200 кг-д бодоод 9000 төгрөгөөр бодож 1.800.000 төгрөг ******* гэх хүний данс руу шилжүүлж байсан...гэх,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 077 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...1 тооны үхрийн зах зээлийн үнэ 1,439,750 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 155-165-р хуудас/,
24 оны дугаар сарын -ны өдрийн 03 дугаартай Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухайн прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 130-131-р хуудас/,
Б.*******ын Хаан банкны 5642*******29******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн *******0-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “...Тэгээд замаар явж байгаад зам дагуу сумын гэх газарт замын хажууд хэдэн үхэр хэвтэж байсан ба машинаа замаас гаргаж үхрийн хажууд зогсоогоод бид хоёр буугаад ******* улаан зүсмийн үнээг бугуйлдаж бариад би машинд авч явж байсан лантуугаар цохиж унагаагаад тэнд нь янзлаад арьс, шийр, толгойг нь тэнд нь үлдээгээд махыг нь хаа гуяар нь болгоод машиныхаа багажид хийгээд шууд аймгийн төв рүү орж ирсэн....” гэх,
Яллагдагч “... сумын нутаг н ойролцоо замын хажууд үхэр хэвтэж байхаар нь тэр үхрээс нэг үхэр барьж аваад махалъя гэж тохироод машиныхаа гэрлийг тусгаж байгаад бугуйл шидэж барьж аваад замаас хөндий байсан болохоор шууд тэнд нь лантуугаар цохиж унагаагаад хоёулаа хамт махлаад үхрийн шир, толгой, хөлүүдийг нь үлдээгээд махаа машиныхаа багажид ачаад тэндээсээ аймгийн төв рүү орж ирсэн ... гэх мэдүүлэг зэргээр,
3. 20 оны 09 дүгээр сарын 08-наас 10-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас иргэн М., М. нарын олон тооны мал буюу 300 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй маркийн мотоциклийг ашиглан тууж, малыг хулгайлан хохирогч нарт 50,664,000 төгрөгийн хохирол учруулсан
Хохирогч М.ын “...Би 20 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Сүхбаатар аймгийн сум 1 дүгээр баг "" гэх газраас өөрийн 240 тооны хонь болон өөрийн төрсөн дүү ийн 60 тооны хонио хайгаад олохгүй 20 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын цагдаагийн хэсэгт хандаад удалгүй 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын нутаг дэвсгэр "" гэх газраас эрээд олохгүй байсан 300 тооны хонио олсон... гэх,
Хохирогч М.ийн “...Би 20 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Сүхбаатар аймгийн сум 1 дүгээр баг "" гэх газраас өөрийн 60 тооны хонь болон өөрийн ах ын 240 тооны хонио хайгаад олохгүй 20 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын цагдаагийн хэсэгт хандаад удалгүй 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын нутаг дэвсгэр "" гэх газраас эрээд олохгүй байсан 300 тооны хонио олсон...гэх
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 078 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...240 тооны бог малын зах зээлийн үнэ 41,079,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 54-67-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 079 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...60 тооны бог малын зах зээлийн үнэлгээ нь 9,585,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 76-87-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 24 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 241 дугаартай “...Улсын дугааргүй маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 1,220,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 94-103-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “...Тэгээд бид хоёр явж байгаад орой болохоор нь нэг айл руу очсон чинь тухайн айл эзэнгүй гаднаа хонь нь байхаар нь бид хоёр "хоёулаа энэ хонийг ******* сумын нутаг рүү манай ахынх руу тууя тэгээд очоод чиний хонийг гээд хэлье" гэхэд ******* зөвшөөрөөд бид хоёр тухайн айлын хониноос нь тастаад хэсэг хонийг нь зүүн зүгт туугаад шөнөжин туугаад явсан.. гэх,
Яллагдагч “... Тэгээд бид хоёр яваад 2 үрээгээ олоогүй орой болохоор нь нэг айл руу очсон чинь эзэнгүй айлын гаднаа хонь нь байхаар нь бид хоёр ******* сумын зүгт тастаж тууя гэж ярилцаад бид хоёр тухайн айлын хониноос нь тастаад хэсэг хонийг нь зүүн зүгт туусан цаг тухайн үед 21 цаг болж байсан байх... гэх мэдүүлэг зэргээр,
4. 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх иргэн Т.гийн мухар хар халзан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, -20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч Т.д 1,390,250 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Т.гийн “...Тэгээд 20 оны 11 дүгээр сарын эхээр бүртгээд тоолоход дахиад мухар хар халзан зүсмийн зүүн чих урдаас ганзага имтэй үнээ алга болсон байсан...”
Гэрч М.ий “...20 оны 11 дүгээр сарын -ны өдөр манай захирал над руу залгаад "нэг үхрийн мах зарахаа хүн очно тэр махыг үзэж хараад авчхаарай" гэж хэлсэн тэгээд удалгүй үл таних 2 залуу ирээд надад үхрийн мах үзүүлээд би үхрийн махыг нь хиллэж үзээд захирал руу зургийг нь явуулаад махыг нь авч байсан...” гэх,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 076 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...1 тооны үхрийн зах зээлийн үнэ 1,390,250 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 224-4-р хуудас/,
Б.*******ын Хаан банкны 5642*******29******* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 9-р хуудас/,
24 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1дүгээр хавтаст хэргийн *******6-*******7-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын “… сумын нутаг дэвсгэр гэх газар явж байгаад замын хажууд хэвтэж байсан үхэр дотроос мухар хар халзан зүсмийн үнээ хэвтэж байхаар нь ******* машинаас буугаад бугуйлдаж барьж аваад машиныхаа хажууд унагаагаад махлаад толгой шийрийг нь хаяад махыг нь машиныхаа багажинд ачиж аймгийн төв рүү оруулсан ...гэх,
Яллагдагч “... сумын нутаг н ойролцоо замын хажууд үхэр хэвтэж байгаа таарахаар нь нь тэр үхрээс нэг үхэр барьж аваад махалъя гэж тохироод машиныхаа гэрлийг тусгаж байгаад бид хоёр бугуйл шидэж барьж аваад замаас хөндий байсан болохоор шууд тэнд нь лантуугаар цохиж унагаагаад хоёулаа хамт махлаад үхрийн шир, толгой, хөлүүдийг нь үлдээгээд махаа машиныхаа багажид ачаад тэндээсээ аймгийн төв рүү шөнө орж ирсэн...гэх мэдүүлэг зэргээр,
5. 20 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас иргэн Б.гийн хар халзан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, Ниссан вингроад маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч Б.д 1,443,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
Хохирогч Б.гийн “... үхрээ бүртгэх санаатай яваад үхрээ цуглуулаад бүртгэж үзэхэд манай 2 жил сувайрсан хар халзан зүсмийн үнээг маань нядалж толгой ширийг нь сэвстэй нь хаяад махыг нь аваад явсан байна...гэх,
Гэрч Б.ийн “...20 оны 07 дугаар сарын 07-ны өглөө үл таних 2 залуу манай ресторан дээр ирээд “үхрийн мах авах уу?" гэж асуусан тэр үед манай ресторан махгүй болж байсан болохоор тэр 2 залуугийн зарна гэсэн үхрийн махыг авсан. Тэгээд тухайн үед үхрийн мах нь 1.300.000 төгрөг болоод / яг хэдэн кг мах болсныг нь санахгүй байна/ тэгээд би ******* гэх хүний 5642*******29******* тоот данс руу 1.300.000 төгрөг шилжүүлж байсан...гэх,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ ХХК-ийн 20 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *******8 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...1 тооны үхрийн зах зээлийн үнэ 1,443,000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 163-171-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 24 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 240 дугаартай “... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2,436,400 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 179-*******0-р хуудас/,
Б.*******ын Хаан банкны 5642*******29******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 222-р хуудас/,
Яллагдагч “...Сүхбаатар сумын урдуур явдаг сайжруулсан шороон замын урд талд хэвтэж байсан үхрүүд дотроос хар халзан зүсмийн үнээг ******* бугуйлдаж барьж аваад бид хоёр машиныхаа хажууханд лантуугаар цохиж унагаагаад махалж машиндаа ачаад тэр шөнөдөө аймгийн төв рүү орж ирээд маргааш нь өглөө нь машиндаа байлгаж байгаад Наран гэх хоолны газарт аваачиж A 1.300.000 төгрөгөөр зараад ******* дансаараа мөнгийг нь аваад бид 2 мөнгөө хувааж авсан...гэх,
Яллагдагч Б.*******ын “...Сүхбаатар сумын урдуур явдаг сайжруулсан шороон замын урд талд хэвтэж байсан үхрүүд дотроос хар халзан зүсмийн үнээг би бугуйлдаж барьж аваад бид хоёр машиныхаа хажууханд лантуугаар цохиж унагаагаад махалж машиндаа ачаад явсан ...” гэх баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь бүлэглэн 20 оны 11 дүгээр сарын 10-ны оройн 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн Х.гийн олон тооны мал буюу 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тухайн газарт байх өвөлжөөний хашаанд оруулан барьж авч, нядалж хохирогч Х.д 3,270,500 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн Т.гийн улаан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, -20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч Т.д 1,439,750 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 09 дүгээр сарын 08-наас 10-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн М., М. нарын олон тооны мал буюу 300 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй маркийн мотоциклийг ашиглан тууж, малыг хулгайлан хохирогч нарт 50,664,000 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн Т.гийн мухар хар халзан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, -20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч Т.д 1,390,250 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн Б.гийн хар халзан зүсмийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бэлчээр дээр нь нядалж, Ниссан вингроад маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, нядалсан малын махыг зөөвөрлөх үйлдэлдээ ашиглан, хохирогч Б.д 1,443,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.д 3,270,500 төгрөгийн хохирол, хохирогч Т.д 2,830,000 төгрөгийн хохирол, хохирогч М., М. нарт 50,664,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.д 1,443,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нар нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан хохирогч нарын зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн ба өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагддаг.
Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, бүлэглэж үйлдсэн эсхүл олон тооны мал буюу найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны малыг хулгайлсан бол 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг ба энэ нь хууль хэрэглээний жишигт тогтсон бөгөөд хэргийн нийгмийн аюулын түвшин, хэр хэмжээг ямагт ихэсгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтооход гол нөлөө үзүүлдэг ойлголт юм.
Б.*******, Т.******* нар нь бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа. Мөн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Прокуророос шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /олон тооны мал/, 2.2-т /бүлэглэж/, 2.4-т /машин механизм ашиглаж/ гэж заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч, шунахайн сэдэлтээр үйлдэж гэмт хэргийг төгс үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон хийгээд хэргийн баримтаар шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь харилцан ярилцаж дээрх гэмт хэргийг үйлдэх санаачилгыг гарган хамтран үйлдсэн нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд “бүлэглэн мал хулгайлах” үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм. Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.
Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь хохирогч Х.гийн 2 үхрийг хулгайлсны улмаас 3,270,500 төгрөгийн, Т.гийн 2 үхрийг хулгайлж 2,829,750 төгрөгийн, М., М. нарын 300 тооны бог малыг хулгайлж 50,664,000 төгрөгийн, Б.гийн 1 үхрийг хулгайлж 1,443,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг машин ашиглан хулгайлсан үйлдэл нь хэрэгт бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос тэдгээрт холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч Т.******* нь хохирогчийн хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогч нарын хохирлыг барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутга, 1 ширхэг лантуу зэрэг эд зүйлийг устгах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.*******ын эзэмшлийн улсын дугааргүй маркийн мотоцикл 1 ширхэг, -20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хураан авч, улсын орлогод оруулах, мөн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2,436,400 төгрөгийг шүүгдэгч Т.*******эс гаргуулж улсын орлого болгуулах. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих гэсэн гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: Улсын яллагчийн яллаж байгаа дээрх зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг хэдий ч шүүгдэгч нар хохирогч нарт учирсан хохирлыг мөнгөн байдлаар болон биет байдлаар бүрэн төлж барагдуулсан. Энэ нь тэдний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна. Шүүгдэгч нар нь баг насны хүүхдүүдтэй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогч нараас уучлалт гуйсан зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна. Тухайн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоход саналгүй. Шүүгдэгч нар нь хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч *******: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бага насны өвчтэй хүүхэдтэй, миний хэргийг хөнгөлөөд надад бугуйвч зүүж өгөх боломж байна уу гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын хувийн байдлыг авч үзэхэд Б.******* нь уушгины сүрьеэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, байнгын хяналтад байдаг, шүүгдэгч хувьд ам бүл 7, эхнэр 0-11 насны 5 хүүхдийн хамт амьдардаг, түүний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Т.д, Б., Х., М., М. нарт учруулсан хохирлыг мөнгөн болон биет байдлаар нөхөн төлсөн хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Иймд Б.*******, Т.******* нарын үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдсон, тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Т.******* нарт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Х.д 3,270,500 төгрөг, хохирогч Т.д 2,830,000 төгрөг, хохирогч М., М. нарт 50,664,000 төгрөг, хохирогч Б.д 1,443,000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч нарын зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж, хохирлыг барагдуулсан хохирогч .д, Б., Х., М., М. нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх төдийгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан болно.
Шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч Т.*******тэй бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн улсын дугааргүй маркийн мотоцикл 1 ширхэг, - 20 маркийн улсын дугаартай автомашиныг мөн Р.Загдсүрэнгийн эзэмшлийн Ниссан вингроад маркийн улсын дугаартай авто машиныг тус тус ашигласан болох нь хэрэгт нотлогдсон тул түүний улсын дугааргүй маркийн мотоцикл 1 ширхэг, - 20 маркийн улсын дугаартай автомашиныг хурааж, Р.Загдсүрэнгийн эзэмшлийн Ниссан вингроад маркийн улсын дугаартай авто машиныг үнэд 2,436,400 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо.
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 24 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 241 дугаартай дүгнэлтээр “...улсын дугааргүй маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээ 1,220,000 төгрөг”, 20 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтээр “...- 20 маркийн улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээ 11,400,000 төгрөг, 24 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 2420 дугаартай дүгнэлтээр Ниссан вингроад маркийн улсын дугаартай авто машины зах зээлийн үнэлгээ 2,436,400 төгрөг” гэж тус тус тогтоосон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Т.******* нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн "хутга 2 ширхэг, лантуу 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 20 оны 07 дугаар сарын -ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгана.
Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын *******, овогт ын ******* нарыг бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Т.******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Т.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.*******ын эзэмшлийн хэрэгт улсын дугааргүй маркийн мотоцикл 1 ширхэг, - 20 маркийн улсын дугаартай автомашиныг улсын орлогод оруулж, Р.Загдсүрэнгийн эзэмшлийн Ниссан вингроад маркийн улсын дугаартай авто машины үнэ 2,436,400 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн "хутга 2 ширхэг, лантуу 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 20 оны 07 дугаар сарын -ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.д 2,830,000 төгрөг Б.д 1,443,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Х., М., М. нар нь хохирлоо биет байдлаар буцаан авсан хохирогч нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР