Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/330

 

            

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн, Г.Цолмонгэрэл,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт;

овогт ийн ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

овогт гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004860344 дугаартай 4 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* ******* үйлдвэрийн төвийн бүс ******* *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ******* *******од түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ХБ/, овогт .

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 1******* тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд нь

-2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 580 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

-2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:ЗП/, овогт ийн .

3.  Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, 6 хүүхэд, зээ нарын хамт Баянгол дүүргийн Хатанбаатар Магсаржавын гудамж од оршин суух бүртгэлтэй хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ЧЗ/, овогт гийн .

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

            Шүүгдэгч ******* нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 27.788 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2021 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос хууль бусаар олж авч, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            улмаар дээрх бодисоос 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим 0.191 граммыг *******д, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим 11.4 граммыг *******д, 0.206 граммыг *******д тус тус өгч худалдсан,

         мөн дээрх мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үлдсэн 15.991 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ болон Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “Золо” (Zolo) зочид буудлын 209 тоот өрөөнд хадгалсан гэмт хэрэг,

            -Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.191 грамм, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.206 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

           улмаар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэр “Төмөр замын зураг төслийн төв”-ийн орчим биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.397 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

              мөн *******тай урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 11.4 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахад нь *******той холбон өгч, зуучилж, гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

             -Шүүгдэгч ******* нь *******тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 11.4 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг *******оос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн Хатанбаатар Магсаржавын гудамж өөрийн оршин суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                            

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 06-нд Станбул хотоос ирсэн гэв.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаа Сүхээ өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн шиг санагдаж байна. Би Турк улсад байхдаа Эрдэнэбаатар буюу тай танилцаж байсан. Надаас тухайн үед монгол мөнгөөр 18 орчим сая төгрөг зээлж байсан. Монголд ирсний дараа Wthat’s аpp-аар холбогдоод мөнгөө нэхсэн чинь тэнд нэг тийм юм байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь очоод үзсэн чинь мөс байсан. Тухайн бодисыг Эрдэнэбаатарын зааж өгсөн Баянгол зочид буудлын хажуугаас олж авсан.  Би өмнө нь мөс гэх бодисыг хэрэглэж байгаагүй. нь тэй холбогдож миний дугаарыг өгсөн байсан. Тэгээд д 1 граммыг 2 сая төгрөгөөр, дараа нь д 10 граммыг 6000 доллароор өгсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Эрдэнэбаатартай Хонгконгод танилцсан. Тэгээд ын дугаарыг өгч байсан. Тэгээд намайг энэ хүнтэй холбогдоод аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь той очиж уулзсан. Мөсийг хаанаас олж авсан талаар надад хэлж байгаагүй. Би эхний удаад их дэлгүүрийн урд талын фантамд 2021 оны 10 сард 0.08 грамм орчмыг авсан байх 1 грамм хүрэхгүй байсан. Дараа нь тай очсон. нарыг би холбож өгсөн нь үнэн.”  гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ над дээр ирээд гэх залууд мөс гэх бодис байгаа гэхээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гадаа авсан оос тухайн 10 грамм мөсийг 6000 доллароор худалдаж авсан. Гэр бүлээрээ хар тамхи гэх бодисын хэрэглээтэй болсон байсан. Өдөрт 1 грамм орчмыг хэрэглэдэг. Тухайн 6000 долларын эх үүсвэр нь миний ажилуулдаг компанийн ковш түрээсийн мөнгө байсан. нь мөнгө асуухаар нь бэлнээр өгье гээд хамт очиж авсан. өөр дамжуулж оос мөс авсан нь үнэн.” гэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос

*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улсын хилээр нэвтрүүлж, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэрэгт,

*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Нэг. Шүүгдэгч ******* нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 27.788 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2021 оны 9 дүгээр сард хууль бусаар олж авч, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дээрх мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үлдсэн 15.991 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ болон Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “Золо” (Zolo) зочид буудлын 209 тоот өрөөнд хадгалсан болох нь:

1.1 Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 21 дэх тал)

1.2 Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд“...******* “Миний ухаан санаа эрүүл өөрийн үйлдлийн удирдан жолоодох чадвартай байна. Надад “мөс” гэх мансууруулах бодис байгаа, сайн дураар гаргаж өгнө” гэж хэлээд орны дэргэд байх хар өнгийн цүнх заав. Уг цүнхэнд нэгжлэг хийхэд хар өнгийн оймс дотор цагаан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон, амсар хэсгийг нь задалсан, жижиг хэмжээтэй гялгар уут 12 ширхэг байна. Мөн шар өнгийн гялгар уутанд 20.000 төгрөгийн дэвсгэрт 343 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 394 ширхэг, 100 ам долларын дэвсгэрт 60 ширхэг байна. Нэгжлэгийг үргэлжлүүлэхэд цүнхний дотор талд, хажуу хэсгээрээ урагдсан байх ба урагдсан хэсгийн дотор талд хар өнгийн оймс дотор нийт 20 хэсэг жижиг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг 1-ээс 20 хүртэл дугаарлаж хураан авав... Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Zolo” нэртэй зочид буудлын ертөнцийн зүгээр урд талаас орсон шилэн хаалгаар ороод эгц урдаас харсан шатаар 2 давхарт гарахад 209 дугаартай ертөнцийн зүгээр хойшоо харсан бор өнгийн модон хаалга байна. Уг хаалгаар ороход зүүн талд ариун цэврийн өрөө байх ба залгаад 1 ортой унтлагын өрөө байна. Өрөөнд нэгжлэг хийхэд орны матрасны доод хэсэгт бор шаргал өнгийн гуурс мэт 3 ширхэг, цэнхэр өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг байсныг №23 гэж дугаарлан хураан авав. Уг орны дэргэд байрлах ширээн дээр “GRANINI” гэсэн шошготой улаан өнгийн тагтай, шилэн сав байх ба улаан өнгийн таг нь 2 хэсэг цоолсон цоорхойтой байсныг №24 гэж дугаарлан хураан авав. Мөс мэт талстлаг зүйл гарч ирсэн хар өнгийн цүнхнээс үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон хайч байсныг №22 гэж дугаарлан хураан авав. *******ын гарт дотор хэсэг нь бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл байсныг №21 дугаарлан хураан авав. *******ын дугаартай гадаад паспорт байсныг хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 23-37 дахь тал)

1.3 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд“...Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "ZOLO" нэртэй зочид буудлын гадна ил зогсоолд УНК улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Toyota RAUM маркийн тээврийн хэрэгсэлд үзлэгийг хийв... УНК улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Toyota RAUM маркийн тээврийн хэрэгслийн гадна болон дотор хэсэгт ямар нэгэн шинэ эвдрэл гэмтэл байхгүй, хэрэглээний хуучин сэвүүдтэй, дотор хэсэгт хэрэгт ач холбогдолтой эд зүйл илрээгүй. Хойд тэвшний хэсэгт хар өнгийн цүнх байх ба цүнхэнд үзлэг хийхэд үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон хямсаа 2 ширхэг, задлаагүй гуурс мэт зүйл 2 ширхэг, ашигласан гуурс мэт зүйл 2 ширхэг, резин гуурс мэт зүйл, XLITE гэсэн бичиглэлтэй ажиллагаагүй, хар өнгөтэй асаагуур, ******* "мансууруулах бодисыг гадуур нь боож хилээр нэвтрүүлэхэд ашигласан" гэж зааж хэлсэн тугалган цаас байсныг хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 38-43 дахь тал),

1.4 Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай (*******) “...6,9,10 дугаар багананд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ буюу дээрх төрлийн бодисыг хэрэглэсэн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 65-67 дахь тал),

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.гийн гэрчээр өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 13-нд модны хоёроос гэр лүүгээ явж байх үед найз Ариука залгаад “Good” ломбардын залуутай уулзаадхаач би лагериас гэр лүүгээ харьж байна амжихгүй юм шиг байна. Би ломбардын залуутай 2018 оноос хойш уулзаагүй, уулзъя гээд удаа дараа гуйгаад байх юм 9909-тэй дугаараас залгана гайгүй хүн байгаа шүү очоод уулзчих гэж хэлсэн. Ингээд Ариукаг залгаад дуусмагц дугаараас “Ариукагийн найз байна завтай байна уу би “Zolo” нэртэй зочид буудалд байна, орой ажилтай ганц цаг байж чадах уу гэхээр нь ганц цаг юм бол тэгье тэгье” гэж хэлээд нарны зам дагуу “Zolo” нэртэй зочид буудлын 2 давхар 209 тоотод очсон. Тухайн үед 35-40 орчим насны өөрийгөө гэж танилцуулсан ба би өөрийгөө Золоо гэж танилцуулсан. гэх залуу нь ороход ганцаараа пиво уугаад сууж байсан. Намайг “чи надад аймаар таалагдаж байна хөөрхөн юм байна хамт хонож болох уу” гэхээр нь би” хонож чадахгүй байхаа орой найзтайгаа уулзана, чи надад хэдийг өгөх юм” гэж асуухад 150.000 төгрөг өгье гэж хэлсэн. Ингээд бид хоёр ярилцаад секс хийхээр болсон секс хийгээд 30 минут болоод удаад байхаар нь “чи ямар сонин юм бэ яасан уддаг юм бэ болъё болъё “гэсэн чинь “би сорсон юмаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь  би “хар тамхи уу” гэж асуухад “тийм” гэж хэлээд орны хажуугаас шилтэй юм гаргаж ирээд энэ юу юм гэж асуухад сороод манардаг юмаа секс хийвэл илүү их таашаал мэдэрдэг гэж хэлсэн. Энэ талаар би өмнө нь хүмүүсээс сонсож байсан. Ер нь бол би хар тамхи гэх зүйлээс маш хол байдаг Монголд байдаг үгүй талаар ч мэдэж байгаагүй, секс хийхээр илүү их таашаал мэдэрдэг гэж хэлэхээр нь сорж үзсэн, би тамхи татдаггүй болохоор сорж чадахгүй хахаж цацаад байсан ба хэд хэдэн удаа ямар ч гэсэн сорсон. Ингээд сексээ үргэлжлүүлж хийгээд тавьсан. Тухайн үед сорсоны дараа бие хөнгөн болоод, толгой сэргэг болоод, стресс тайлагдаад маш гоё мэдрэмжийг авсан. Би нэлээн их өр ширтэй, дандаа мөнгө бодоод явж байсан. Ингээд орой уулзах залуу маань залгаад “чи битгий утсаа тасалчхаарай орой уулзана шүү” гэж яриад би хувцсаа өмсөөд явах гэж байх үед “би чамд 250.000 төгрөг өгье гэхээр нь ёстой их баярлалаа” гэж хэлээд нөгөө залуугаа залгатал нь той хамт байж байсан. надад чи түр буудалдаа байж бай би гялс хүүхдийн 100 ороод ирье гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа буудалд юу хийж байх юм ханиндаа явъя гэхэд найзууд дуудаад байна би гялс яваад ирье гэж хэлэхээр нь цаг болоод ирэхгүй бол би явна шүү гэж хэлсэн. Цаг нь өнгөрөөд 2 цагийн дараа ирсэн энэ хооронд удаа дараа руу “явлаа шүү буудлын картыг хаана үлдээх үү” гэж асуухад “би одоо орлоо чи картаа доор битгий үлдээ” гэж хэлсэн. Ингээд би өрөөндөө г хүлээсэн ба одоо орлоо гэж хэлээд 30 минутын дараа орж ирсэн. г орж ирэхээр нь “надтай уулзах залуу маань согтчихсон байна би чамтай хамт хоноё чи хэдийг өгөх бэ” гэж асуухад “би чамд нэмээд 100.000 төгрөгийг шилжүүлье” гэж хэлээд миний данс руу шилжүүлсэн. Өмнөх 250.000 төгрөгийг мөн энэ данс руу шилжүүлсэн байсан. орж ирэхдээ нэлээн манарсан байдалтай орж ирээд нөгөө сорууртай зүйлээ цэвэрлээд сууж байх үед гаднаас цагдаа нар орж ирээд баривчилсан. Ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн талаар би мэдэхгүй байна. буудалд байх үедээ хоёр удаа гарч явсан эхний удаа ломбардын мөнгө дууссан мөнгөө аваачаад егье гэж хэлээд цүнхээ аваад явсан. 2 дахь явалт дээрээ найзуудтайгаа уулзаад ирье гэж хэлээд 2 цаг гаруй болоод ирсэн. Надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй. Надад өөрөө 1 грамм нь 3.000.000 төгрөгийн үнэтэй байдаг гэж хэлэхээр нь ямар аймаар үнэтэй юм бэ хаанаас авдаг юм гэж асуухад Монголд нууцлагдмал байдаг гэж хэлсэн. Би огт хэрэглэж үзээгүй байж байгаад өчигдөр анх удаа хэрэглэж үзсэн. Жижиг шүүсний саванд жижигхэн шил хийгээд нэг талаас нь гуурс гаргасан байсан. Өөр ямар зүйл байсныг хараагүй би өөрөө ч сонирхоогүй. Юу ч байсан бүү мэд. Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Турк руу ах, эгч хоёр руугаа явах гэж байгаа юм хүнээс хүүтэй мөнгө зээлээд онгоцны билетээ авсан. Энэ мөнгөө олохын тулд ийм ажил хийсэн. Цагдаа нар ирээд гийн цүнхийг онгойлгож үзэхэд цүнх дүүрэн сахар шиг цагаан өнгийн зүйлүүд, баахан бэлэн мөнгөнүүд байсан. Тухайн үед би шоконд ороод цохиод авмаар санагдаад уур аймаар хүрсэн.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 136-137 дахь тал),

1.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.гийн гэрчээр өгсөн: “...Энэ оны 7 дугаар сарын 28-ны өдөр той маргалдсан чинь гэрээсээ гараад явсан түүнээс хойш гэртээ ирэхгүй сураггүй болсон байсан ба найз нараас нь сонсоход Турк улс явсан гэж хэлж байсан. Ингээд хүлээж байхад хэзээ ирснээ ч хэлээгүй гэнэт нэг өдөр найз Баяраа нь намайг дуудаж уулзахад Турк яваад ирсэн гэсэн ба хэрэгт холбогдоод байж байна гэдгийг хэлсэн. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа...Надтай хамт амьдарч байхдаа ямар нэгэн хэрэгт орж байгаагүй, мөн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 171-172 дахь тал),

1.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Батзаяагийн гэрчээр өгсөн: “...Миний мэдэхээр 2021 оны 10 дугаар сарын 06-нд билетийн мөнгийг шилжүүлж өгсөн. Тэгээд Туркээс ирсэн, явсан талаар нь мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 179-180 дахь тал),

1.8 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4718 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,264 г цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйлд метамфетамин /Methamphetmine/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “******* /ХБ/ 2021.10.14” гэж хаягласан шээсэнд метамфетамин /MAMP/ илрэв. Метамфетамин/Methamphetmine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 226-228 дахь тал),

1.9 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4705 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. №1-20 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлс, №21 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, №23 гэж дугаарласан зиплок ууттай шаргал өнгийн 3 ширхэг гуурс, №23 гэж дугаарласан зиплок ууттай цэнхэр өнгийн гуурс, амсар хэсгийг нь задалсан жижиг хэмжээтэй 12 ширхэг гялгар уут, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон мөнгөлөг өнгийн хямсаа, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон шаргал өнгийн хямсаа, тугалган цаас мэт зүйл, хэрэглэсэн 2 ширхэг гуурс тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. №22 гэж дугаарласан үзүүр хэсэг нь бохирлогдсон хайчнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”- ийн II жагсаалтад багтдаг болно. 4.5. “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7902 грамм, “2" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7896 грамм, “3" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7971 грамм, “4” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7623 грамм, “5” гэж Дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.8811 грамм, “6” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7475 грамм, “7” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7525 грамм, “8" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7821 грамм, “9" гэж Дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7687 грамм, “10" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.8133 грамм, “11" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7950 грамм, “12" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7400 грамм, “13" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7966 грамм, “14” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7869 грамм, “15” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7767 грамм, “16” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7999 грамм, “17” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7871 грамм, “18” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.8032 грамм, “19” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7809 грамм, “20” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7763 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 208-223 дахь тал),

1.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “...Би Турк улсад байхдаа тай уулзаж байсан ба би бараа авахаар тэнд очсон байж байгаад бараа авах ёстой 40 орчим сая төгрөгөө тэр залууд өгсөн юм, ингээд тэр мөнгөө авахаар залгаж нэхэх үед надад мөс өгсөн, 1 грамм орчим мөсийг 1.000.000 төгрөгөөр бодож 40 орчим грамм мөс авсан. Ингээд авсан мөсөө яахаа мэдэхгүй байхад над руу залгаад гэх залуу болон өөр бусад хүний нэрийг хэлээд тэр хүмүүст зараад мөнгөө олж аваарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 85-87 дахь тал)

1.11 Эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаартай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 117-119 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хоёр. Шүүгдэгч ******* нь өөрийн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий бодисоос 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчимд 0.191 грамм бодисыг *******д  худалдсан,

мөн ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.206 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг *******, 11.4 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ******* нарт худалдсан,

шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчимд *******оос 0.191 грамм метамфетамины агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу худалдан авсан,

2021 оны 10 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.206 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг *******оос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу худалдан авсан,

мөн *******оос 11.4 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ******* худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу худалдан авсан болох нь:

2.1 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Яллагдагч ******* нь яллагдагч *******оос бодис авсан гэх Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урд талын замын хэсгийг харуулав. Яллагдагч ******* нь яллагдагч *******оос бодис авсан гэх Чингэлтэй дүүргийн *******ны нутагт байх Улсын их дэлгүүрийн урд талын замын хэсгийг харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 117-120 дахь тал),

2.2 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Яллагдагч ******* нь яллагдагч *******д бодис өгсөн гэх Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг байх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урд талын замын хэсгийг харуулав. Яллагдагч ******* нь яллагдагч *******д бодис өгсөн гэх Чингэлтэй дүүргийн *******ны нутагт байх Улсын их дэлгүүрийн урд талын замын хэсгийг харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 88-91 дэх тал),

2.3 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 59-63 дахь тал),

2.4 Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 44-58 дахь тал),

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн:...Би уншиж бичиж чадна, надад асуух зүйл байхгүй, Тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хамуу хочтой гэдэг хүнээс мөнгө авах ёстой байсан болохоор / нь Турк улсад байгаа гэх/ гар утсаар мессеж бичиж “Whats-up” аппликейшнээр дамжуулан яриад мөнгөө нэхэх үед надад мөнгөний оронд мөс байгаа түүнийг мөнгөний чинь оронд өгье гэсэн. Ингээд Баянгол зочид буудлын хашаанд цэцгийн мандлын хажууд тамхины хайрцагтай зүйл байгаа түүнийг авчих гэхээр нь очиж үзэхэд байсан ингээд тэр зүйлийг авсан, харин би ямар нэгэн хүнд зарна гэж бодоогүй байхад над руу “Whats-up” аппликейшнээр дамжуулан залгаад тэр хүнд тэдэн грамм өгөөрэй тэр хүнд утасны дугаарыг өгсөн байгаа шүү гээд мөн дараагийн хүнд бас хэдэн грамм мөсийг тэдэн төгрөгөөр өгөөрэй гээд зааж өгөөд байсан болохоор түүний хэлснээр мөснүүдийг зарсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 85-87 дахь тал),

2.6  Мөрдөн шалгах ажиллагааны явцад н гэрчээр өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед гэх залуу над руу интернэт мессенжерээр залгаад танд мөнгө олдох уу, мөнгө байна уу гэж хэлсэн. Би д эгчид нь юу байхав дээ, мөнгө байхгүй, чи манай нөхөртэй уулзаад үз, мөнгө байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд шөнө 2 цагийн үед г нөхөр тай уулзуулж өгсөн. Тэгсэн намайг гэртээ ороод байж бай гэж хэлээд намайг үлдээгээд тэй хамт явсан. Тэр яваад удаагүй их хурдан ирсэн. гэр лүү ороход би г хүргэж өгөөд ирье гэж хэлээд зөрөөд гарсан. Би , нарыг ямар зүйлд явсны гадарлаж байсан боловч ыг ирэх үед мансууруулах бодис авчирсан эсэхийг хараагүй. Би гэрээс гарах үед орцонд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь г дагуулаад г хүргэж өгөхөөр хамт явсан. , бид гурав хамт Эх нялхсын тэнд очиход хүнд түлхүүр өгсөн. Тухайн газраасаа бичил хорооллын Хаан банкны АТМ орсон. Тэгээд Өргөө кино театрын урд машинтайгаа нэлээн удаан зогсож байгаад буцаад төмөр зам руу явсан. Тэгээд Төмөр замд хуучнаар “Варета” чуулгын хажууд машинтайгаа зогсож байхад цагдаа нар ирсэн. Тэгэхэд гийн өмсцөн хувцасны халааснаас 2 хэсэг мөс гэх мансууруулах бодис гарч ирсэн. д мөс гэх мансууруулах бодис байсныг мэдэж байсан. өрөө надад хүн өгсөн гэж хэлж байсан. Би д байсан мансууруулах бодисоос огт хэрэглээгүй. Гэхдээ өнөөдрөөс 6-7 хоногийн өмнө гэрийнхээ хажууд мөс гэх мансууруулах бодис хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 148-р дахь тал),

2.7  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4719 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 241-250 дахь тал),

2.8 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2590 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* ЗП 2023.05.28” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 21-23 дахь тал),

2.9 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4717 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,191 цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай, 0,206 г цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл, №3 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил зэрэгт тус тус метамфетамин /Methamphetmine/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “******* /ЭТ/ 10.14.21”  гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илрэв. 3. Метамфетамин /Methamphetmine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 10-14 дэх тал),

2.10 *******ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...4 дүгээр багана буюу KET /Кетамин/ илэрсэн, 8 дугаар бага буюу MDMA /Экстази/ илэрсэн, 9 дүгээр багана буюу МЕТ /Метамфетамин/ илэрсэн, 10 дугаар багана буюу AMP /Амфетамин/ илэрсэн...” гэсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 19-20 дахь тал),

2.11 Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4/1149 дугаартай албан бичиг, түүний хавсралт (2-р хавтаст хэргийн 149-152 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гурав. ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-нд 0.397 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр замын зураг төслийн төв”-ийн орчимд биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

3.1 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд“...Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр замын зураг төслийн төв”-ийн ертөнцийн зүгээр урд талд байрлах ил зогсоолд 63-64 УНР улсын дугаартай, хар өнгөтэй “Toyota ВВ” маркийн тээврийн хэрэгсэл урагш харсан байдалтай зогсож байна. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхийн өмнө тээврийн хэрэгсэлд байсан Г.Тунгалаг, ******* нараас "тээврийн хэрэгсэлд хууль бус эд зүйл, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэх, хэрэв байгаа бол сайн дураар гаргаж өгөх" эсэхийн тодруулж асуухад Г.Тунгалаг "63-64 УНР улсын дугаартай машин бол миний машин, машинд ямар хууль бус эд зүйл байхгүй" гэж хэлсэн. ******* "тээврийн хэрэгсэлд хууль бус эд зүйл, мансууруулах бодис байхгүй, харин миний биед "мөс" гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт байгаа, би сайн дураар гаргаж өгнө" гэж хэлээд өөрийн өмссөн жинсэн өмдний баруун талын жижиг халааснаас зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл гаргаж өгснийг №1 гэж дугаарлан хураан авсан, ногоон өнгийн куртикний гадна талын зүүн талын халааснаас тамхины хайрцаг дотроос жижиг хэмжээтэй гялгар ууттай, мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйлийг гаргаж өгснийг №2 гэж дугаарлан хураан авав, жинсэн өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, дээд хэсгээрээ хагарсан тарианы усны шил гаргаж өгснийг №3 гэж дугаарлан хураан авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 59-63 дахь тал),

3.2 Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай (*******) “...7,9,10 дугаар багананд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ буюу дээрх төрлийн бодисыг хэрэглэсэн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 69-72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дөрөв. ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-нд Баянгол дүүргийн Хатанбаатар Магсаржавын гудамж өөрийн оршин суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

4.1 Хэргийн газар үзлэг хийсэн тухай “...Баянгол дүүргийн ******* 4 дүгээр байр нь дээр ирэхэд...8 давхарт баруун гар талд 57 гэсэн дугаартай бор өнгийн төмөр хаалга байх ба...******* нь хаалгаар ороод зүүн гар талд байрлах шар өнгийн модон хаалгаар дотогш орж ...буйдангийн хойд хэсэгт байрлуулж тавьсан саарал өнгийн дэрийг сөхөж...нүдний шилний хайрцгийг онгойлгоод дотор нь цагаан болон ногоон өнгийн соруул мэт зүйл зиплок ууттай дотроо талст хэлбэртэй мөс мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...нүдний шилний хайрцгийг 1 гэж дугаарлан,... гар жинг 2 гэж дугаарлав... мөс мэт зүйлийг 1-2 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэхэд 10.2 грамм жинтэй, мөн ...мөс мэт зүйлийг жинлэхэд 0.6 грамм жинтэй байх ба 1-3 гэж дугаарлав. Мөн зиплок түгжээтэй дотроо тус тусдаа мөс мэт зүйлтэй 4 ширхэг гялгар уутыг 1-4 гэж дугаарлан цахилгаан жин дээр тавихад 3.6 грамм жинтэй байх ба доторх ширхэг гялгар ууттай мөс мэт зүйлийг 1-4.1-1-4.4 хүртэл дугаарлан хураан авч...хуванцар зүйлийг 6 гэсэн тэмдэглэгээ тавьж сэйф дотор байсан бэлэн мөнгө дээр 5 гэсэн дугаар тавьж хураан авч тоолоход ... 4сая 600 мянган төгрөг байв...саарал өнгийн буйдангийн зүүн талын хэсэгт байрлуулж тавьсан саарал дэрэн доороос 3 ширхэг гаанс хэлбэртэй соруул мэт зүйл мөн цагаан болон ягаан өнгийн соруул байсныг 3 дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 44-58 дахь тал),

4.2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4719 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс болон шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1-1 гэж дугаарласан ногоон, цэнхэр өнгийн гуурс мэт зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл “1-2” гэж дугаарласан зиплок ууттай 9,526 г жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйл, “1-3” гэж дугаарласан зиплок ууттай зүйл байх ба 4 хэсэг гялгар уутны хэсэг, “1-4” гэж дугаарласан зиплок ууттай зүйлийг задлахад “1-4-1”, “1-4-2”, “1-4-3”, “1-4-4” /Зураг№10/ тус бүрд цагаан өнгийн мөс мэт зүйл байх ба “1-4-1” гэх цэвэр жин нь 0,166 г зүйл, “1-4-2” гэх цэвэр жин нь 1,267 г зүйл, “1-4-3” гэх цэвэр жин нь 0,197 г зүйл. “1-4-4” гэх цэвэр жин нь 0,244 г зүйл, 7 см урт хэмжээтэй 2 талдаа хөвөнтэй мод 2 хэсэг ширхэг, №3 дугаарласан гялгар ууттай 3 ширхэг шилэн гаанс /1 ширхэг гаанс мэт зүйл нь цагаан өнгийн гуурсны хамт /Зураг№20/, 11 см урт соруул мэт цагаан өнгийн гуурс, 6,5 см урттай улаан өнгийн гуурс, 1,2 см урт ногоон өнгийн гуурс мэт зүйл, №6 гэж дугаарласан гаанс хэлбэртэй зүйл зэрэгт тус тус метамфетамин /Methamphetmine/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “ ЧЗ” гэж хаягласан шээсэнд метамфетамин /MAMP/ илрэв. Метамфетамин /Methamphetmine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн “1-2”, “1-4” гэх 4 хэсэг мөс мэт зүйл нь нийт 11,4 г жинтэй байв.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 241-250 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улсын хилээр нэвтрүүлж, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт,

-*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

-*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцлоо.  

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэлээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь *******ын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж яллаж байна.  Иймд *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,

-шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ж.Ганболд “...хэрэгт авагдсан баримтуудаар Улсын хил нэвтрүүлж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг оруулж ирсэн гэдэг нь эргэлзээтэй. Иймд 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн, 

-шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн “...улсын хилээр оруулж ирсэн гэх үйлдэл тогтоогдоогүй...” гэсэн,

-шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Наранбаатараас “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй...” гэсэн,

-шүүгдэгч *******ы өмгөөлөгч П.Гансүхээс “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй...” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт,

-иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч нарыг гэм буруутай...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүхийн дүгнэлт.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг 2021 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 27.788 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснээр хэргийн бүрдэл хангагддаг.

*******од холбогдох энэхүү хэргийн тухайд хавтаст хэрэгт

*******ын гадаад паспортод үзлэг хийсэн тухай “...10 дугаар хуудсанд Турк Улс руу 21.08.24-нд орсон, 21.10.06-нд гарсан штамб дарагдсан. 32 дугаар хуудсанд Монгол Улсын хилээр 2021.08.23-нд гарсан, 2021.10.06-нд буцаж орсон талаар тэмдэглэгээ тэмдэглэгдсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 98-99 дэх тал),

Хил хамгаалах Ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2-4в/3316 дугаартай албан бичиг, түүний “... , ХВ, Е3017202, нил нэвтэрсэн огноо: 20220529 гарах, 20211006 орох, 20211006 гарах Чингис Хаан боомт...” гэсэн хавсралт (2-р хавтаст хэргийн 156-157 дахь тал),

Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2-4в/4475 дугаартай албан бичиг, түүний “...Шүрбаатар , ХБ, E2900144, 20210823 гарах Чингис Хаан, 20211006 орох Чингис Хаан...” гэх хавсралт (3-р хавтаст хэргийн 5-7 дахь тал),

******* мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирэхдээ 40 гаран грамм мөсийг өөрийн хувцас хийдэг хар өнгийн чемоданы дотор талын доод хэсгийн цахилгаантай хэсэгт нь хийж цахилгаанаа татаад дээрээс нь хувцсаа хийгээд Монгол Улсын хилээр орж ирсэн юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 125-126 дахь тал)-д авагджээ.

Эдгээр баримтууд нь *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлийг бий болгожээ.

Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцож болохгүй юм.

Гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 27.788 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.191 грамм бодисыг *******д, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим 11.4 грамм бодисыг *******д, 0.206 грамм бодисыг *******д тус тус худалдан борлуулсан, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дээрх бодисоос үлдсэн 15.991 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ болон Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “Золо” (Zolo) зочид буудлын 209 тоот өрөөнд хадгалсан,

улмаар ******* нь *******оос 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчимд худалдан авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.191 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчимд худалдан авсан 0.206 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг тус тус хууль бусаар олж авч, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэр “Төмөр замын зураг төслийн төв”-ийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.397 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

******* нь *******оос Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчимд худалдан авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 11.4 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг Баянгол дүүргийн Хатанбаатар Магсаржавын гудамж өөрийн оршин суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь нууц далд аргаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарах “олж авах” гэдэг нь  “тухайн бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж,  худалдаж олж авсан бэлэг, өр зээлээр болон бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

“Худалдах” гэдэг нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг ойлгоно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи бичгийн нотлох баримтуудаар  шүүгдэгч тус бүрийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан”  гэмт хэрэгт гэм буруутайд,

шүүгдэгч *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

Нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 09 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 03 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар тогтоох саналыг,

-шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэлээс “...анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,

өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нараас “...ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн,

-шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Наранбаатараас “Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

-шүүгдэгч *******ы өмгөөлөгч П.Гансүхээс “...Миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн...ар гэрт нь  бага насны хүүхдүүд үлдсэн байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас тэдгээрийн тус тусын хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн (императив) шинжтэй хэм хэмжээ биш юм.

Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй юм.  Мөн эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял,

-*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил  10 /арван/ сарын хугацаагаар хорих ял,

-*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч ******* 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1035 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байна. Уг хорих ялаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар биеэр эдэлсэн 01.08.07, шагналын хоног 00.00.20, бүгд эдэлсэн 01.08.27, эдлээгүй үлдсэн 01.03.03 гэж (2-р хавтаст хэргийн 139 дэх тал)-д авагдсан ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч *******ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон үйлдэл нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1035 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 03 /гурван/ сар 03 /гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 03 /гурван/ жил 03 /гурван/ сар  03 /гурав/ хоногийн хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгч нарын эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь тус тус харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Таслан сэргийлэх арга хэмжээний талаар.

Шүүхээс хорих ял оногдуулсантай холбоотойгоор шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 184 хоног, *******ийн цагдан хоригдсон 38 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг, хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан ба, тус зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна..” гэж, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулж олсон хууль бус орлого болох 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******ын байрлаж байсан “Zolo” зочид буудлын 209 тоот өрөөнд үзлэг хийх явцад хураагдсан 60 ширхэг 6000 /зургаан мянган доллар/, 343 ширхэг хорин мянгатын мөнгөн дэвсгэрт, 6.860.000 /зургаан сая найман зуун жаран мянган төгрөг/, 394 ширхэг арван мянгатын мөнгөн дэвсгэрт, 3.940.000 /гурван сая есөн зуун дөчин мянган төгрөг/ зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг прокурорт даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7902 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7896 грамм, №3 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7971 грамм. №4 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7623 грамм, №5 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8811 грамм, №6 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7475 грамм, №7 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7525 грамм, №8 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7821 грамм, №9 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин цэвэр жин нь 0,7950 грамм, №12 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нь 0,7687 грамм, №10 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8133 грамм, №11 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн зүйлийн цэвэр жин нь 0,7400 грамм, №13 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7966 грамм, №14 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7869 грамм, №15 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7767 грамм. №16 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7999 грамм, №17 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7871 грамм, №18 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8032 грамм, №19 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7809 грамм, №20 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7763 грамм, №21 гэж дугаарласан дотор хэсэг нь бохирлогдсон шилэн гаанс 1 ширхэг, №22 гэж дугаарласан үзүүр хэсэг нь бохирлогдсон хайч 1 ширхэг, №23 гэж дугаарласан зиплок ууттай гуурс мэт зүйл 4 ширхэг, дотор хэсэг нь бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, амсар хэсгийг задгайлан жижиг хэмжээтэй гялгар уут 12 ширхэг, үзүүр хэсэг нь харлалтай хямсаа 2 ширхэг, гуурс мэт зүйл 2 ширхэг, тугалган цаас 1 ширхэг, №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,264 грамм цэвэр жинтэй мөс мэт зүйл, №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,191 грамм цэвэр жинтэй мөс мат цагаан өнгийн талстлаг зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай, 0,206 грамм цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл, №3 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил 1 ширхэг, №1 гэж дугаарласан саарал өнгийн нүдний шилний хуванцар хайрцагтай 1-1 гэж дугаартай 2 ширхэг гуурс мэт зүйл, 1-2 гэж дугаартай зиплок ууттай 9,526 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл, 1-3 гэж дугаартай ууттай мөс мэт зүйл, 1-4 гэж дугаартай зиплок ууттай 4 хэсэг гялгар ууттай мөс мэт зүйл буюу 1-4-1 гэх зүйлийн цэвэр жин нь 0,166 грамм, 1-4-2 гэх зүйлийн цэвэр жин нь 1,267 грамм, 1-4-3 гэх зүйлийн цэвэр жин нь 0,197 грамм, 1-4-4 гэх зүйлийн цэвэр жин нь 0,244 грамм, 7 см хэмжээтэй 2 ширхэг хөвөнтэй мод, №3 гэж дугаартай 3 ширхэг шилэн гаанс, 2 ширхэг цагаан өнгийн гуурс, 1 ширхэг улаан өнгийн гуурс, №6 гэж дугаартай гаанс хэлбэртэй зүйл 1 ширхэг, GRANINI гэсэн бичигтэй 2 цоорхойтой улаан өнгийн тагтай шилэн сав 1 ширхэг, "XLITE" гэсэн бичигтэй хар өнгийн асаагуур 1 ширхэг, резин гуурс мэт зүйл 1 ширхэг, гялгар ууттай задлаагүй гуурс мэт зүйл 2 ширхэг, “2” гэсэн дугаартай жин 1 ширхэг, 4 гэсэн дугаартай хэрэглээгүй зиплок уут 1 ширхэг зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн замаар бий болсон гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *******, *******ы гэрээс нэгжлэгээр хураан авсан 200 ширхэг хорин мянган төгрөг буюу 4.000.000 төгрөг, 30 ширхэг арван мянган төгрөг буюу 300.000 төгрөг нийт 4.300.000 төгрөгийг (Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа) шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулж түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа *******ын дугаартай гадаад паспорт 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт хураагдсан 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, *******, *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                     

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. овогт ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт,

- овогт ийн , овогт гийн нарыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,

-*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял,

-*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 03 /гурав/ жил 03 /гурав/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 184 хоног, *******ийн цагдан хоригдсон 38 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7902 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7896 грамм, №3 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7971 грамм. №4 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7623 грамм, №5 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8811 грамм, №6 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7475 грамм, №7 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7525 грамм, №8 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7821 грамм, №9 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин цэвэр жин нь 0,7950 грамм, №12 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нь 0,7687 грамм, №10 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8133 грамм, №11 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн зүйлийн цэвэр жин нь 0,7400 грамм, №13 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7966 грамм, №14 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7869 грамм, №15 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7767 грамм. №16 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7999 грамм, №17 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7871 грамм, №18 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8032 грамм, №19 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7809 грамм, №20 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7763 грамм, №21 гэж дугаарласан дотор хэсэг нь бохирлогдсон шилэн гаанс 1 ширхэг, №22 гэж дугаарласан үзүүр хэсэг нь бохирлогдсон хайч 1 ширхэг, №23 гэж дугаарласан зиплок ууттай гуурс мэт зүйл 4 ширхэг, дотор хэсэг нь бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, амсар хэсгийг задгайлан жижиг хэмжээтэй гялгар уут 12 ширхэг, үзүүр хэсэг нь харлалтай хямсаа 2 ширхэг, гуурс мэт зүйл 2 ширхэг, тугалган цаас 1 ширхэг, №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,264 грамм цэвэр жинтэй мөс мэт зүйл, №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,191 грамм цэвэр жинтэй мөс мат цагаан өнгийн талстлаг зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай, 0,206 грамм цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл, №3 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил 1 ширхэг, №1 гэж дугаарласан саарал өнгийн нүдний шилний хуванцар хайрцагтай 1-1 гэж дугаартай 2 ширхэг гуурс мэт зүйл, 1-2 гэж дугаартай зиплок ууттай 9,526 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл, 1-3 гэж дугаартай ууттай мөс мэт зүйл, 1-4 гэж дугаартай зиплок ууттай 4 хэсэг гялгар ууттай мөс мэт зүйл буюу 1-4-1 гэх зүйлийн цэвэр жин нь 0,166 грамм, 1-4-2 гэх зүйлийн цэвэр жин нь 1,267 грамм, 1-4-3 гэх зүйлийн цэвэр жин нь 0,197 грамм, 1-4-4 гэх зүйлийн цэвэр жин нь 0,244 грамм, 7 см хэмжээтэй 2 ширхэг хөвөнтэй мод, №3 гэж дугаартай 3 ширхэг шилэн гаанс, 2 ширхэг цагаан өнгийн гуурс, 1 ширхэг улаан өнгийн гуурс, №6 гэж дугаартай гаанс хэлбэртэй зүйл 1 ширхэг, GRANINI гэсэн бичигтэй 2 цоорхойтой улаан өнгийн тагтай шилэн сав 1 ширхэг, "XLITE" гэсэн бичигтэй хар өнгийн асаагуур 1 ширхэг, резин гуурс мэт зүйл 1 ширхэг, гялгар ууттай задлаагүй гуурс мэт зүйл 2 ширхэг, “2” гэсэн дугаартай жин 1 ширхэг, 4 гэсэн дугаартай хэрэглээгүй зиплок уут 1 ширхэгийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа *******ын гэмт хэрэг үйлдэж олсон 60 ширхэг зуутын доллар буюу 6000 /зургаан мянган доллар/, 343 ширхэг хорин мянгатын мөнгөн дэвсгэрт буюу 6.860.000 /зургаан сая найман зуун жаран мянган төгрөг/,  394 ширхэг арван мянгатын мөнгөн дэвсгэрт 3.940.000 /гурван сая есөн зуун дөчин мянган төгрөг/ зэргийг улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг прокурорт даалгасугай.  

10. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дугаартай гадаад паспорт нэг ширхгийг *******од, *******ы гэрээс нэгжлэгээр хураан авсан 200 ширхэг хорин мянган төгрөг буюу 4.000.000 төгрөг, 30 ширхэг арван мянган төгрөг буюу 300.000 төгрөг нийт 4.300.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулж өөрт нь буцаан олгосугай.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсүгэй.

12. Хэрэгт хураагдсан 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, *******, *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

        

 

                                 ШҮҮГЧИД                                   Г.ЗОЛБОО

 

 

                                                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ