Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/355

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр /томилолтоор/

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405000000486 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 09-нд Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, овоот , од оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн *******, *******од түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ВЮ*******/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Жи” караокены гадна *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд баруун зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Жи” караокены гадна *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд баруун зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хохирогч *******ын “...Би өчигдөр орой *******тай цуг хүүхдийн 100-д байдаг бааранд ороод манай найз ******* бага зэрэг коктейль уусан байх би жолоо барьж байсан тул согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд бид хоёр тэр баарнаас 2024 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 02-03 цагийн үед гарсан чинь найз надтай холбоо бариад манай найзын караоке хороололд байдаг тийшээ явж караоке орох уу гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн машинтайгаа Номин Их дэлгүүрийн ар талд байдаг “Castle” баарны урд талд байрлах "CJ” нэртэй караокед очоод үүдэнд нь тэй таарсан чинь нэрийн мэдэхгүй 2 эмэгтэй, 5 эрэгтэй найзыгаа дагуулаад ирсэн байсан. Тэгээд бид хэд тоотыг нь мэдэхгүй нэг өрөөнд ороод би тухайн үед 3 хундага “Jack” нэртэй виски уусан. Тэгээд байж байсан чинь намайг зодсон эмэгтэй эрэгтэй хүнтэй маргалдаад хэрэлдэж байх үедээ шилтэй вискиг тэр залуу руу цацсан чинь миний өмссөн байсан саарал өнгийн куртикийг бохирдуулахаар нь би чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь над руу дахиж виски цацаад, намайг зайл гэхээр нь би ******* найзтайгаа цуг тухайн караокеноос гараад баруун талд нь байсан зогсоолд байсан машин дээрээ очоод дуудлагын жолооч дуудаад хүлээж байсан чинь надтай маргаж байсан эмэгтэй караокеноос гарч байхыг хараад би машинаасаа буугаад хөөе золбин халтар минь гээд хэлсэн чинь тэр эмэгтэй над руу найз залуу -Эрдэнэтэйгээ бас танихгүй 4 эмэгтэйтэй хүрч ирээд намайг үсдэж дараад чирээд тэгээд намайг тонгойж байх үед өвдгөөрөө толгой руу өвдөглөсөн. Тэгсэн чинь манай найз *******, нар нь бид хоёрыг салгаад би өөрийн машины жолоочийн сандал дээр сууж байсан чинь намайг зодсон эмэгтэй дахиж хүрч ирээд миний баруун нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Гэрч Г.*******ын “...2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад би гэж найз руугаа залгаад өнөөдөр уулзах уу, гарах уу гэсэн чинь болно гарья гээд тэгээд би өөр хүн рүү залгаад ярьж байгаад цуг ажилладаг гэдэг сайн найзтайгаа фейсбүүк групп чатаар холбогдоод уулзахаар болоод бид хоёр хүүхдийн 100 дээр байдаг лоунж руу ороод бүгдээрээ нэг нэг пиво коктейль уусан. Тэндээсээ гараад гэж танилтай холбогдож байгаад Өргөөгийн ард байдаг караоке руу орсон чинь танихгүй 21-23 орчим насны 2 эмэгтэй 7-8 эрэгтэй байсан тэгээд тэнд бид хэд сууж дуулж виски бага зэрэг ууж сууж байх үед биеийн тамирын хувцаст ай 27-28 орчим насны, 165 орчим см өндөртэй, цагаан өнгийн хувцастай хар өнгийг гадуур хувцастай эмэгтэй тэнд байсан нэг залуутай маргалдаж байгаад ууж байсан архиа тэр эрэгтэй рүү цацах гэж байгаад манай найз руу цацахад нь уурласан чинь дахиж цацсан. Тэгсэн чинь ганцаараа гараад явахаар нь би араас нь үлдээсэн гадуур хувцсыг нь аваад гарсан чинь электрон тамхиа үлдээсэн байхаар нь би орж тэрийг нь авсан чинь тэр эмэгтэй их уурласан байдалтай манай найз бид хоёрыг муулсан байдалтай байж байхаар нь электрон тамхиа олоогүй буцаад гарсан чинь өөрийнхөө машинд жолооны хүрд дээр сууж байхаар нь би хажуу талд суугаад тэгээд бид хоёрыг орсон чинь муулж байна гээд хэлсэн чинь машинаасаа буугаад тэр эмэгтэй рүү халтар минь гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь бид хоёр руу гүйж ирээд ыг үсдээд чирээд байсан, гараараа нүүр рүү нь цохиод үснээс нь зулгаагаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад салаад машинд орж ирээд суугаад уйлж байгаад тэгээд бид хоёр явах гээд жолооны хүрд дээр суусан байсан цонхоо бүтэн онгойлгосон байсан чинь онгорхой цонхоор нь нүүрэнд нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл: Уг тэмдэглэлд 4 гэж дугаарласан зурагт *******гийн ******* /РД:ВЮ*******/-ийг оролцуулан 4 хүний зургийг 1-4 хүртэл дугаарлан эгнүүлэн ижил хэмжээтэй байрлуулж таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч ******* нь 4 дугаартай хүнийг зургийг хараад шууд заасныг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4072 дугаартай “*******ын биед баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн“...2024 оны 3 дугаар сарын 21-ний 06 цаг 11 минут 19 секундэд хохирогч *******ыг уг хэрэгт сэжиглэгдэж байгаа ******* нь үснээс нь татаж газар унагааж дээр нь гарч сууж байгаа бичлэгийн зургийг тэмдэглэв. 06 цаг 11 минут 21 секундэд хүмүүс салгаж байх үед хохирогчийн толгой хэсэгт ******* нэг удаа баруун хөлөөрөө өшиглөж байгаа нь бичигдсэн байв...”  гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 57-64 дэх тал)

Яллагдагч *******ын “...Би 2024 оны 3 дугаар сарын 21-ний шөнө бид хоёр нөхөр бид хоёр гэртэй буюу Хан-Уул дүүргийн 15-р хороо Цэнгэлдэх хотхон 204-23/02 тоотод байж байх үед нөхөр -н найзууд дуудаад машин бариад гэрт хүргээд өгөөч гэхээр нь нөхөр бид хоёр Туушин зочид буудлын хажуу талаас , гэж хоёр найзыг нь аваад тэгээд хороолол руу явж байх үедээ цуг караоке орох уу таньдаг караоке байгаа гэхээр нь бид хоёр за гээд тэгээд бид дөрөв “Кастле” нэртэй баарны хажуу талд байдаг караоке руу ороод тэгээд байж байсан чинь гээд нь найз нь хоёр охин дуудчих уу гэхээр нь тэг гэсэн чинь хоёр охин орж ирээд бид нар бөөндөө нийт 6 эрэгтэй 4 эмэгтэй цуг тэр караокед суугаад виски ууж байхаар нь би виски ууж чадахгүй шүү гэж хэлсэн чинь намайг ялгарлаа гэхээр нь би та хоёртой нээх харьцмааргүй байна гэж хэлсэн. Тэгтэл эмэгтэйчүүд тамхи татна гээд гарсан хойгуур бид нар дуу дуулна гээд намайг дуул гээд мик өгөхөөр нь би дуулахгүй гэж хэлсэн чинь чи түрүүнээс хойш яах гээд байна гэхээр нь би та хоёртой харьцмааргүй байна гэж хэлсэн...Би очиж үсдээд газар унагаасан, тэгээд нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ын нүүрэн тус газарт өшиглөсний улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоо тогтоогджээ.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  үл ялих зүйлээр шалтаглаж *******ын нүүрэн тус газарт өшиглөж биед нь баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч *******д учирсан хөнгөн хохиролд хохирогчоос “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэсэн баримт (хавтаст хэргийн 53 дахь тал)-д авагдсан байна.

Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч ******* нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ хэрэгт шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч *******ыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                            ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ