Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01170

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01170

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

    

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

         

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.О, Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсуай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Б.Ж, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Б.Б, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Б.Бонарыг  эх Б.Огийн асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар  охин Б.Ж, Б.Б, Б.Бонарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй.

 4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 6. Хариуцагч Ц.Б нь хүүхдүүдтэйгээ уулзахад эхийн зүгээс саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Од даалгаж, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг, хариуцагч шинжээч томилох хүсэлтээс татгалзсанг тус тус  дурдсугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      

 

                     

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА