Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 196

 

                               

 

 

                                                                

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч  Н.Гэрэлмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Энхтүвшин ҮД:06-11,

шүүгдэгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд   1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 25  настай, эрэгтэй, халх,  боловсролгүй,  барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл-8, аав, дүү  нарын хамт  Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Холбоо толгой 11-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Батнасангийн Батжаргалд /РД:ЖИ92011419/,

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг  яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батнасангийн Батжаргалд холбогдох эрүүгийн 2017 2501 0835 дугаартай, 105/2017/0194/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Батжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладагс “Жуков”-ын автобусны буудал орчимд явж байсан иргэн Ч.Баянжаргалын цүнхнээс түрүүвчийг хулгайлан авч бусдад 264.155 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батжаргал мэдүүлэхдээ:  Би 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчимд   автобусанд явж байгаад  нэг охины цүнхнээс  түрийвчийг нь аваад  автобуснаас бууж яваад  энгийн хувцастай цагдаа  Ган-Өсөхтэй  тааралдаж  түрийвчийг буцааж өгсөн. Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:   

Мөрдөн байцаалтанд  хохирогч С.Баянжаргалын: ... 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн үед Ботаникийн автобусны буудлаас Налайх-Дүнжингарав чиглэлийн автобусанд сууж Жуковын хойд талын автобусны буудал дээр буугаад цүнх рүү хартал цүнх онгорхой доторхыг нь үзтэл түрийвч байхгүй байсан. Тэгээд би сууж явсан автобусандаа буцаж ороод ард зогсож байсан залуугаас түрийвчээ авлаа гэсэн чинь би аваагүй чиний ард зогсож байсан бор өндөр туранхай залуу аваад буусан гэж хэлэхээр нь автобуснаас буугаад цагдаагийн газар луу залгаж Сансарт байдаг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирсэн. Би хулгайд алдсан түрийвчээ цүнхэндээ хийсэн байсан. Миний хулгайд алдсан түрийвч цайвар шар цоохор, хуучивтар, дотор нь бэлнээр 239.520 төгрөг, 1 юань 6 ширхэг, 1 доллар байна. Миний хулгайд алдсан түрийвч, 239.520 төгрөг, валютыг үнэлгээний комиссоос үнэлсэн 264.150 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр алдагдсан эд зүйл байхгүй. Би хулгайд алдсан түрийвч, 239.520 төгрөг, валютаа 2017 оны 02дугаар  сарын 24-ны өдөр хүлээн авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй болно... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

2. Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ган-Өсөхийн:.. Би Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн дөрөвдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтай. Би Ч.Баянжаргалыг танихгүй. Ч.Баянжаргал нь манай цагдаагийн байгууллагад гар утсаа хулгайд алдлаа гэж өргөдөл гаргасан хүн байгаа юм. Б.Батжаргал нь халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг хүн байгаа юм. Би 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэсгэрт байрлах Жуковын автобусны буудал орчимд ажлаа хийгээд явж байхад бор царайтай, өндөр, туранхай, хүрэн өнгийн куртиктэй залуу автобусны буудал дээр хар богино куртиктэй эмэгтэй хүний цүнхнээс шар цайвар өнгөтөй, ногоон судалтай дөрвөлжин юм аваад явахаар нь очоод барьтал манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтэний бүртгэлд байдаг "Бачаа" хочтой Батнасангийн Батжаргал байхаар нь уулзаж ярилцахад өөрөө хар богино куртиктэй эмэгтэй хүний цүнхнээс шар цайвар өнгөтөй, ногоон судалтай түрийвч хулгайлснаа  ярьж гаргаж ирсэн юм. Түүнийг хураан авч хохирогчийг олж тогтоон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэнцэх нэгжийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх  хэлтэст авчирч хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Жадамбад хүлээлгэн өгсөн..Б.Батжаргал нь урьд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

3. Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батжаргалын:.. Би Б.Батжаргалыг танина. Манай эхнэр Б.Жаргалтуяагийн төрсөн дүү. Би 2017 оны 02 дугаар сарын 24-нд гэртээ зурагт үзээд байж байтал 99034875 дугаараас Б.Батжаргал залгаад цагдаагийн газар ирээд намайг батлан даалтанд  авч чадах уу гэхээр нь би 1 цагийн дараа Сансарт байдаг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэрэг бүртгэгч,цагдаагийн дэслэгч Б.Жадамбаатай уулзаж болсон хэргийн талаар сонсож мэдсэн. Миний мэдэж байгаагаар Б.Батжаргал нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Манай Батжаргалын зан байдлын хувьд үнэн ч, хамт олонч, найрсаг, төлөв томоотой, элдэв янзийн зан аашгүй хүнд тусархуу, хий гэсэн юмыг цаг тухайд нь хийчихдэг, ажлыг дуустал нь хийдэг дүү маань байгаа юм. Баянзүрх дүүргийн 8-р хороо Холбоо толгой 11-7 тоотод аав Батнасан, дүү Энхтуяа, 5 дүүгийн хамт амьдарч байгаа.... гэх мэдүүлэг / хх-ийн  15-р тал/ 

4. Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Энхтуяагийн:.. Би Б.Батжаргалыг танина. Манай төрсөн ах. Би 2017 оны 02 дугаар сарын 24-нд гэртээ хоол хийгээд байж байтал Б.Батмөнх гаднаас орж ирээд Б.Батжаргал ах чинь цагдаагийн газар байна гэнээ ирээд даалтанд аваач гэсэн гэхээр нь би 1 цагийн дараа Сансарт байдаг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэрэг бүртгэгч.цагдаагийн дэслэгч Жадамбаатай уулзаж болсон хэргийн талаар сонсож мэдсэн. Миний мэдэж байгаагаар Батжаргал нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Манай Батжаргал зан байдлын хувь үнэн ч, нийтэч яриасаг, найрсаг, төлөв томоотой, элдэв янзийн зан байхгүй, хүнд тусархуу, тайван дөлгөөн зантай, хий гэсэн юмыг цаг тухайд нь хийчихдэг, ажлыг дуустал нь хийдэг ах маань байгаа юм. Баянзүрх дүүргийн 8-р хороо Холбоо толгой 11-7 тоотод амьдарч байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

5. Мөрдөн байцаалтанд сэжигтэн Б.Батжаргалын:… Би 2017 оны 02дугаар  сарын 24-ний өдөр 09 цагийн үед Ботаникын автобусны буудлаас Налайх-Дүнжингарав  чиглэлийн автобусанд сууж Жуковын автобусны буудал хүрэх хоорондоо буух хаалганы хажууд зогсож байсан үл таних 25-30 орчим насны эмэгтэй хүний цүнхнээс баруун гараараа бор шаргалдуу өнгийн түрийвч хулгайлан авч Жуковын автобусны буудал дээр буугаад явж байгаад энгийн хувцастай цагдаад баригдаж Сансарт байдаг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүргэгдэн ирсэн. Миний хулгайлсан түрийвч бор шаргал өнгийн, хуучивтар, дотор нь бэлэнээр 239.520 төгрөг, 1 юан 6 ширхэг, 1 доллар байсан. Би улаан хүрэн куртик хар саарал өмд, ногоон өнгийн кеттэй явж байсан. Би ганцаараа явж байсан. Би мөнгө олох зорилгоор  хулгай хийсэн юм аа. Би өөр хуулийн байгууллагад шалгагдаагүй. Би хулгайлсан түрийвчээ УБХЦГ-ын 4-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ган-Өсөхөд хүлээлгэн өгч хохиролыг барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-н 9-11-р тал/

           -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 7-р тал/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 8-р тал/ зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

 Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд  Б.Батжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчимд “Жуков”-ын автобусны буудал орчимд явж байсан иргэн Ч.Баянжаргалын цүнхнээс түрүүвчийг хулгайлан авч яваад цагдаагийн  ажилтнуудад баригдсанаар хэрэг илэрсэн  байна.

 Иймд  Б.Батжаргал  нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг  “Жуков”-ын автобусанд  явж байсан иргэн Ч.Баянжаргалын цүнхнээс түрүүвчийг хулгайлан авч бусдад 264.155 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдож байх  ба  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.1-т заасан  гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй тул гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Батжаргал нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 30-р тал/

Шүүгдэгч Б.Батжаргал нь хохирогчийн  түрийвч мөнгийг  хүлээлгэн өгсөн байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 8-р тал/

Хохирогч  Ч.Баянжаргал шүүгдэгч Б.Батжаргал  нар нь сайн дураараа эвлэрсэн,шүүгдэгч  Б.Батжаргал   нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн  улмаас  учруулсан  гэм хорын хохирлыг арилгасан,  хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. /хх-н 63-р тал/

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Батнасангийн Батжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар сэжигтнийг  яллагдагчаар  татах тогтоол  үйлдэн ирүүлсэн  Батнасангийн Батжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар  Б.Батжаргалыг эрүүгийн  хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           

            5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж   Б.Батжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ