Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01186

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01186

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫНЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* дүүргийн******* дугаар хороо, Ү/тойруу******* дугаар гудамжны******* дугаар байрны******* тоотод оршин суух, регистр*******,************** нэхэмжлэлтэй

 Хариуцагч:******* дүүргийн******* дугаар хороо, Ү/тойруу******* дугаар гудамжны******* дугаар байрны******* тоотод оршин суух, регистр*******1012804,**************д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч.Мөнхцэцэг, хариуцагч Ч.Сугаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* дүүргийн******* дугаар хороо, Ү/тойруу******* дугаар гудамжны******* дугаар байр нь нийт 1283 м.кв талбайтай ба үргэлж залгаа гадна талаасаа ордог нэг хаалгатай нийтийн орон сууц юм.Уг орон сууцыг нийт 10 иргэн өмчилж эзэмшдэг ба уг байрны 1 миний ээж.Таня эзэмшдэг байсан боловч гэрчилгээгээ авч чадаагүй нас барж үүний дараагаар нь анх худалдаж авсан хүнээс нь шүүхийн шийдвэрээр өөрийн нэр дээр болгож авсан, 02.Болор-Эрдэнэ, 03.Милхажав,., Хасизинг, З.Нямцэрэн, 07 Д.Өлзийсодон, 08 Ч.Сугаржаргал, 10 Ч.Сугаржаргал тус тус эзэмшдэг.Би анх ******* дүүргийн******* дугаар хороо, Ү/тойруу*******-2 дугаар байрны******* тоотод байрлах 13,76 м.кв нэг өрөө орон сууцыг*******07 онд Ч.Сугаржаргалаас 850 000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлсөн ба энэ үеэс өнөөдрийг хүртэл 14 жил уг байрны******* тоотод оршин сууж, эзэмшиж, ашиглаж байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй байна.Намайг ун байрны******* худалдан авч, амьдарч байгаа болохыг тус байрын иргэд болон манай хорооны засаг дарга, өрхийн эмнэлгийнхэн мэднэ.Би*******07 оноос амьдарч эхэлсэн боловч*******12 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний үнэмлэхээ шинэчлэхдээ уг байрны******* тоот хаягаар үнэмлэхээ авсан байдаг.Өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахаар Ч.Сугаржавыг дагуулан ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст очсон боловч шүүхийн байгууллагад хандаж өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай болохыг мэдсэн.Иймд ******* дүүргийн******* дугаар хороо, Ү/тойруу*******-2 дугаар байрны******* тоотод байрлах 13,76 м.кв нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч.Мөнхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:******* дүүрэг,******* дугаар хороо, үйлдвэрийн тойруу******* дугаар гудамж,******* дугаар байр,******* манай ээж Ч.Сугаржаргалаас*******07 онд худалдаж авсан,*******07 оноос хойш би тус орон сууцад амьдарч эхэлсэн.Манай ээж*******16 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан.Олон эзэн дамжиж явсан учраас бичиг баримт байхгүй гэсэн.Энэ талаар мэдэж байсан хэдий ч аман хэлцэл хийж, 850,000 төгрөгөөр худалдаж авсан.Би одоо тус орон сууцад амьдарч байна.Иймд ******* дүүрэг,******* дугаар хороо, үйлдвэрийн тойруу******* дугаар гудамж,******* дугаар байр,******* тоотын өмчлөгчөөр.Мөнхцэцэг намайг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Сугаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:Уг байрыг анх Дорждүгэр гэдэг хүн хувьчилж авсан бөгөөд би Дорждүгэрээс*******00 онд худалдаж авсан, намайг уг байрыг худалдаж авахад байрны гэрчилгээ гараагүй байсан,*******07 оны намар 850 000 төгрөгөөр.Мөнхцэцэгт худалдсан.Н.Мөнхцэцэг өнөөг хүртэл уг байранд амьдарч байна.Иймд уг байрны өмчлөгчөөр.Мөнхцэцэгийг тогтоохыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ч.Сугаржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Энэ байрыг 1998 онд байшин үйлдвэрлэх комбинатаас ажилчдадаа хувьчилж өгсөн.Тухайн үед манай нөхөр байшин үйлдвэрлэх комбинатад ажиллаж байсан.Би энэ байрыг Дорждүгэрээс*******02 онд худалдаж авч*******07 онд.Мөнхцэцэгийн ээжид 850,000 төгрөгөөр худалдсан.Түүнээс хойш ******* дүүрэг,******* дугаар хороо, үйлдвэрийн тойруу******* дугаар гудамж,******* дугаар байр,******* тоотод.Мөнхцэцэг амьдарч байгаа. Тиймээс уг орон сууцыг.Мөнхцэцэг өмчлөх эрхтэй гэж үзэж байна.Худалдаж авсан хүн нь олдохгүй байсан учраас би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч чадаагүй, өөр өмчлөгч байхгүй, би тус байранд 31 жил амьдарч байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч.Мөнхцэцэг нь хариуцагч Ч.Сугаржаргалд холбогдуулан ******* дүүрэг,******* дугаар хороо, үйлдвэрийн тойруу******* дугаар гудамж,******* дугаар байрны******* өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ч.Сугаржаргал нь ******* дүүрэг,******* дугаар хороо, үйлдвэрийн тойруу******* дугаар гудамж,******* дугаар байрны**************07 онд.Мөнхцэцэгийн ээжид худалдсан, энэ үеэс эхлэн тухайн байрыг.Мөнхцэцэг эзэмшиж, амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүсэл зоригийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өөрийн мэдэлдээ авч эзэмшил үүссэн байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байна.

Нөгөө талаар ******* дүүрэг,******* дугаар хороо, үйлдвэрийн тойруу******* дугаар гудамж,******* дугаар байрны******* тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын*******21 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 7/2372 дугаартай баримтаар нотлогдож байна./хх-41/

 

Иймд.Мөнхцэцэг нь ******* дүүрэг,******* дугаар хороо, үйлдвэрийн тойруу******* дугаар гудамж,******* дугаар байрны******* тоотод байршилтай, 13,76 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ******* дүүргийн******* дугаар хороо, үйлдвэрийн тойруу******* дугаар гудамж,******* дугаар байрны******* тоотод байршилтай, 13,76 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг.Мөнхцэцэг өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ч.Сугаржаргалаас 70*******0 төгрөгийг.Мөнхцэцэгт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор доторийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН