| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/93 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/93
2024/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгч: А.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Пад холбогдох эрүүгийн 2412............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, .......... аймаг, ............. сум, ...........дугаар багийн ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Аийн П /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 03 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Гүнж хорооллын 34 тоотод иргэн О.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, зүүн хацарт цус хуралт, хамар, дух, уруул, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.П нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Дгийн “...Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Гүнж хорооллын 34 тоотод 2024 оны 03 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө гэртээ өөрийн дүү Тгийн хамт унтаж байхад хашааны хаалга нүдээд сүүлдээ гэрийн хаалга нүдээд байхаар нь гарсан чинь нутгийн залуу П Н нар байсан. Тэгээд П нь сайн уу ахын дүү гээд гар барьсан. Тэгээд миний баруун, зүүн шанаа хэсэгт 3-5 удаа гараараа цохисон, миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан. Өглөө 5 цагийн үед гал тогооны өрөөндөө сэргэсэн. Миний хажууд дүү байсан. Би ухаан алдсан байх үедээ дүүгээсээ нэг юм аа л олон дахин асуусан гэсэн. Харин П, Н нар байхгүй байсан. Намайг гаднаас дүү оруулсан гэсэн. Тэгээд би цагдаад хандсан. Пын дүү П нь ахдаа надад зодуулсан гэж худал хэлсэн юм шиг байсан. Бас Нгийн дүү С нь бас Нд надад зодуулсан гэж худал хэлсэн байсан. гэхдээ намайг ухаан алдахаас өмнө Н нь надад хүрээгүй, ухаан алдсан үеэс хойш намайг зодож цохисон байж магадгүй. Би эрүүл байсан. Н эрүүл байсан харагдаж байсан, харин П согтуу харагдаж байсан. Би хэнийг ч цохиж зодоогүй намайг П нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн ямар нэг эд зүйл бариагүй байсан. Би тэр үед Н, П, дүү Т найз Э нар байсан. Өөр хүн байгаагүй. Би энэ асуудлыг цагдаад хандахгүй 2-3 хоног харж Пыг ирж уулзах байх гэж бодоод хүлээсэн. Би чатаар П руу ахаа та намайг арай их зодсон байна гэж бичсэн чинь П нь би чамайг арай бага зодсон байна гэж бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/, гэрч А.Нгийн “...П нь Дд хандан дүү зоддог, дээрэлхдэг гэж байна гэж хэлсэн чинь Д нь ёстой тийм юм байхгүй ах гээд байсан. Тэгээд миний харснаар П нь Дгийн нүүрэнд нэг цохисон. Тэгээд би хашааны хаалга руу нохой хоргоогоод байхаар нь эргэж хараад буцаад харсан чинь Д нь газар унасан байсан. П нь дүүгээ өмөөрөн Дтэй хэрүүл хийж улмаар түүнийг цохиж зодсон гэж би ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...О.Д нь эрүүл мэндийн даатгалын сангаас 203.500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авсан,, үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/, А.Пын яллагдагчаар өгсөн “...миний үйлдэл тохирч байна, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай дүгнэлтэд “О.Дгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, зүүн хацарт цус хуралт, хамар, дух, уруул, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч А.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч О.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч О.Дд 400.000 төгрөгийг шилжүүлсэн талаар нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь “...ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцсон...” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан. Иймд хохирогч О.Дгийн эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн хоёр зуун гурван мянга таван зуу төгрөгийг шүүгдэгч А.Паас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100........... тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч А.П нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П нь шүүхээс оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.Паас 203.500 /хоёр зуун гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.М-д /Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100................ тоот дансанд/ олгосугай.
6. Шүүгдэгч А.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР