Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/94 

 

 

 

 

 

/


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Ө.О

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Өы От холбогдох эрүүгийн 2412.............. тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо ................. бааранд хөгжмийн дижи ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ............ аймгийн ........... сумын ...............дүгээр багийн ................ тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Өы О /РД:.........../  

 

                         Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян- Эндөр багийн нутаг дэвсгэр Хүрэн хоолой гэх газарт засмал зам дээр Б.Эгийн эзэмшлийн 96-68 ОРХ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осол байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу талруу онхолдож, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч Ж.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                                                                                                                                                    Эрүүгийн 2412................ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

             Насанд хүрээгүй хохирогч Ж.Оийн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өглөө үеэл эгч Эийн хамт Улаанбаатар хот руу явах гээд фейсбүүкээс зарын дагуу утсаар холбогдож суугаад явсан. Цэнхэр сумаас дахин нэг хүн суугаад хэсэг явж байгаад Хүрэн хоолой гэх газар замын хажуу руу онхолдсон. Түргэн дуудаад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэхэд миний баруун эгэм хугарсан байна гэсэн. Би Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн.  Миний сууж явсан тээврийн хэрэгсэл Приус 11 маркийн 96-68 ОРХ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед засмал зам маш их цас мөстэй байсан. Тэгээд гулгаад замын хажуу руу орсон. Тухайн тээврийн хэрэгсэл дотор жолоочтойгоо нийлээд 5 хүн явсан. Надаас өөр хүн гэмтээгүй. Миний баруун эгэмийн яс хугарсан, томографикт харуулахад хамрын яс хугарсан байсан.  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эгэмний яс бүрэн гүйцэд эдгээгүй байна. Тухайн үед машин жолоодож явсан Оаас эмчилгээний зардалд зориулж 223.000 төгрөг авсан. Үеэл эгч Э томографикт үзүүлэх 130.000 төгрөгийг авсан. Би Архангайд ирсэн унааны зардал мөнгөө нэхэмжилж байна. Мөн хөдөө цас зуд ихтэй байгаа тул шүүх хурал болон бусад зүйлд ирмээгүй байна. Би руль талын ар захад, Э дунд, нөгөө захад Цэнхэр сумаас суусан охин, О жолоо бариад түүний эхнэр Э хажуугийн суудалд сууж явсан. Урд суудалд сууж явсан жолооч болон Э хоёр нь зүс зүүсэн байсан. Арын суудалд суусан хүмүүс бүгд хамгаалах бүс зүүгээгүй. О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. О нь хурд хэтрүүлээгүй, засмал зам халтиргаатай байсан. Ер нь их хурдтай яваагүй байх би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-92 дугаар тал/,

 

             Гэрч Б.Эийн өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот явахаар фейсбүүк зараас унаа олж явсан бөгөөд Архангай аймгаас хөдлөхөд жолооч болон  3 хүн явсан. Архангай аймгийн Цэнхэр сумаас нэмж нэг эмэгтэй хүн суусан. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газар явж байтал зам халтиргаа гулгаатай байсан тул гэнэт машин гулгаад замын хажуу руу орж осол гарч зогссон. Би улсын дугаарыг нь мэдэхгүй, ямар ч байсан Приус 10 маркийн автомашин байсан. Би тэр эмэгтэйг танихгүй, хаана юу хийдэг талаар ч мэдэхгүй, надтай адилхан фейсбүүк зараас зар хараад унаа олоод суусан байх. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,

 

             Гэрч С.Агийн өгсөн: “...би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас Улаанбаатар хот явахаар фейсбүүкээс зар хайж байгаад нэг унаа олоод сууж явахаар болсон. 10 цагийн үед гэж санаж байна. Жолооч нь утсаар ярьсан бөгөөд 96-68 ОРХ улсын дугаартай Приус маркийн автомашин байсан. Ингээд суугаад явж байтал Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газар явж байтал машин гэнэт шарваж гулгаад замын хажуу руу орж онхолдож 4 дугуй нь дээшээ хараад зогссон. Ингээд Төвшрүүлэх сумаас цагдаа, эмч ирээд машинд сууж явсан. Надаас бусад зорчигч аймаг руу эмнэлэг үзүүлэхээр явсан. Намайг гэрээс ах ирж авсан. Ингээд би Цэнхэр сумынхаа эмнэлэгт очиж үзүүлсэн, мөн Архангай аймгийн төвд очиж Тана арцат гэх эмнэлэгт мөн үзүүлсэн, тэгэхэд миний бие зүгээр гэмтээгүй байсан учир би шууд харьсан. Би машинд хойд суудалд яг жолоочийн ард сууж явсан. Машинд жолоочтой нийлээд тавуулаа явж байсан. Тухайн үед жолооч эрүүл байсан архи уугаагүй. Зам их мөсөрчихсөн халтиргаа гулгаа ихтэй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Учир нь миний бие гэмтээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-74 дүгээр тал/, 

 

             Гэрч Д.Сн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг Гурван тэс суманд ажил дээрээ байсан. Би тэр үед 2024 оны 02 дугаар сард сунаж ажиллахаар болоод 21 хоног ажилласан. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа яваад 2024 оны 02 дугаар сарын 26-нд буусан. Би Отай Улаанбаатар хотод хамт найз Бын гэрт байдаг байсан. Ингээд би 2022 оны 11 дүгээр сард цэрэгт явахдаа Бын гэрт иргэний баримт бичгээ үлдээгээд явсан. Тэрнээс харсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар тал/, 

 

             Гэрч Б.Эгийн дахин өгсөн: “...осол болсны маргааш нь Архангай аймгийн Цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн. Тэгэхэд манай найз залуу О мэдүүлгээ өгчихөөд гарч ирээд надад “Сийн нэрээр мэдүүлэг өгсөн шүү, Намайг С гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд би “яагаад” гэж асуухад О “би өмнө нь нэг удаа баривчлагдсан, осол гаргасан болохоор хэрэг хүндрэх байх гэж айгаад Сийн нэрээр хэлчихлээ” гэж хэлсэн. Би танина. С нь манай найз залуу Оийн найз. ...автомашин миний нэр дээр байдаг. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дугаар тал/, 

 

            Шинжээч Б.Ч “...Жолооч нь замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан зам тээврийн осол гаргахгүйгээр хурдыг тохируулж явах ёстой. Яг тогтоосон хурд гэж замын хөдөлгөөнд заагаагүй. Орно нутгийн замд дээд хурд нь 80 км цагийн хурдтай явах ёстой гэж заасан байдаг. Тухайн жолоочийг хурд хэтрүүлсэн гэж үзнэ. Учир нь тухайн зам нь халтиргаа, гулгаатай зам байсан учраас хөдөлгөөний хурдаа тохируулж яваагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139 дүгээр тал/

 

             Яллагдагч Ө.Оийн “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 дугаар тал/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай дүгнэлтэд:

              1. Б.Э биед баруун мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

              3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

               4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/

              Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаартай дүгнэлтэд:

  1. Ж.Оийн биед баруун эгэм ясны далд зөрүүтэй хугарал, эрүү, хамрын

нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх баруун эгэм ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

              3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/

               Шинжээч Б.Ч 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлтэд

             “...1. 69-68 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Өы О нь замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осол байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

              2. Тус осол гарсан зам нь асфальт, тэгш шулуун, мөстэй цастай, үзэгдэх орчин чөлөөтэй, бүрхэг, цасан шуургатай байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй...гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр тал/

 

             Үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 05-11 дүгээр тал/        

             Жолоочийн бүртгэлийн систем жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар лавлагаа авсан тэмдэглэл /хх-ийн 105 дугаар тал/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян- Өндөр багийн нутаг дэвсгэр Хүрэн хоолой гэх газарт засмал зам дээр Б.Эгийн эзэмшлийн 96-68 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осол байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу тал руу онхолдож, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч Ж.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

            Насанд хүрээгүй хохирогч Ж.Оийн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өглөө үеэл эгч Эийн хамт Улаанбаатар хот руу явах гээд фейсбүүкээс зарын дагуу утсаар холбогдож суугаад явсан. Цэнхэр сумаас дахин нэг хүн суугаад хэсэг явж байгаад Хүрэн хоолой гэх газар замын хажуу руу онхолдсон. Түргэн дуудаад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэхэд миний баруун эгэм хугарсан байна гэсэн. Би Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн. ...тухайн үед засмал зам маш их цас мөстэй байсан. Тэгээд гулгаад замын хажуу руу орсон. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-92 дугаар тал/,

 гэрч Б.Эийн өгсөн: “...Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газар явж байтал зам халтиргаа гулгаатай байсан тул гэнэт машин гулгаад замын хажуу руу орж осол гарч зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,

 гэрч С.Агийн өгсөн: “...би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас Улаанбаатар хот явахаар фейсбүүкээс зар хайж байгаад нэг унаа олоод сууж явахаар болсон. 10 цагийн үед гэж санаж байна. Жолооч нь утсаар ярьсан бөгөөд 96-68 ОРХ улсын дугаартай приус маркийн автомашин байсан. Ингээд суугаад явж байтал Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газар явж байтал машин гэнэт шарваж гулгаад замын хажуу руу орж онхолдож 4 дугуй нь дээшээ хараад зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-74 дүгээр тал/,

 шинжээч Б.Ч “...Жолооч нь замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан зам тээврийн осол гаргахгүйгээр хурдыг тохируулж явах ёстой. Яг тогтоосон хурд гэж замын хөдөлгөөнд заагаагүй. Тухайн жолоочийг хурд хэтрүүлсэн гэж үзнэ. Учир нь тухайн зам нь халтиргаа, гулгаатай зам байсан учраас хөдөлгөөний хурдаа тохируулж яваагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139 дүгээр тал/,

яллагдагч Ө.Оийн “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 дугаар тал/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаартай дүгнэлт,

шинжээч Б.Ч 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх насанд хүрээгүй хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх шинжийг шаарддаг. Уг шинжийг хангасан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.  

 

Шүүгдэгч Ө.О нь “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осол байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай  “Хүний биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт”-ээр тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ө.О нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр Хүрэн хоолой гэх газарт засмал зам дээр Б.Эгийн эзэмшлийн 96-68 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осол байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу тал руу онхолдож, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч Ж.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.О нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ө.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгчид хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ө.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Ө.От хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн хуульд заасан  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ө.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1,  37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Өы Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  Ө.Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ө.О нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Ө.От хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ө.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОНИДДОЛГОР