Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/102

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: Э.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эы От холбогдох эрүүгийн 2412............... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн удирдлага мэргэжилтэй, ...........аймгийн ............ сумын сургуулийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............. аймгийн ........... сумын .......... багийн ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Эы О /РД:............/  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 03 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт иргэн П.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Э.От зодуулж, П.Мийн биед нь нүүр, зулай, дал орчим зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Э.О нь 2024 оны 03 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр П.Мтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

          Хохирогч П.Мийн “...2024 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 23 цаг өнгөрөөд манай нөхөр болох Э.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд манай найз Үтай юм яриад сууж байсан. Би ер нь бол нөхөр Э.Оыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь юм хэлдэггүй. Манай нөхөр Э.О найз Үаас машиныхаа түлхүүрийг нэхээд байх шиг байсан. Манай найз байхгүй гэхэд надаас машины түлхүүрээ асуусан би “байхгүй” гэхэд “чи бууны нохой хийдэг, манай ажлын эрчүүд бүгд ярьж байна гэх юм яриад намайг алгадаад, толгой руу цохиод байсан.” Би “яагаад цохиод байгаа юм бэ гэхэд чи бууны нохой хийсэн, миний нэр төрийг унагаасан гээд зодоод байсан” “...Би гарах гэтэл намайг гаргахгүй гар хөлөөрөө миний толгой, хүзүү, биеийн хэсэгт зодоод байсан. Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны шөнийн 03 цагийн үед Бын унтлагын өрөөний жижиг цонхоор зугтаж гарсан. Тэгээд гадаа хөл нүцгэн 2 цаг шахуу зогсож байгаад 05 цаг 05 минутад гэртээ ороод хэвтсэн. Тэгээд миний биеийн бүх хэсэг өвдөөд эмнэлэг рүү яриад эмнэлгийн машинаар хүргэгдэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-13 хуу/,

 

          Хохирогч П.Мийн дахин өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Надад сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Ямар нэгэн хор уршиг учраагүй гэж үзэж байна. Би ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй, хувийн эмнэлгээр нөхөр бид хоёр үзүүлсэн. Нөхөртөө зодуулснаас хойш олон хоногийн дараа, өөрийн хувийн шалтгаанаар Улаанбаатар хотод цаг авч байсан гэхэд 15.000 төгрөгийн хураамж гарсан юм шиг байна. Надад санал гомдол байхгүй. Хэргийг түргэн шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуу/,

Гэрч Д.М “...Би өөрийн охин болох Мтэй 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед утсаар залгаад ярьсан чинь дуу нь их цаана уйлаад байгаа юм шиг ярьсан. Би юу болсон яасан талаар лавлахад би эмнэлэгт байна намайг О  /Э.О/ зодсон гэсэн. Тэгээд би том 2 охин руугаа ярьсан. Тэгээд манай охидууд тодруулаад хэлье та тайван байж бай гээд удалгүй манай охидууд хот руу ирнэ гэж байна гэж над руу утсаар ярьсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа хот руу явуулахаа больсон замдаа бие нь муудах нь гээд болиулсан гэнэ гэсэн тэгээд би наашаа ирсэн. Манай охин П.М нь 2023 оны 08 дугаар сард над руу залгаад би очлоо О намайг зодсон гээд ярьсан. Би тэгээд хүрээд ир миний охин гээд Сэлэнгэ аймаг С суманд манай гэрт ирсэн юм. Тэр үед нэг зодсон талаар нь мэдсэн өмнө муудалдсан гэж сонсож байснаас зоддог байсан гэж мэдээгүй. 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр хүүхдээ санаад байна гэртээ харимаар байна гээд байхаар нь би битгий яв яваад хэрэг байна уу? сая зодсон юм чинь дахиад зодуул яах вэ гэхэд би явна гээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,

 

             Гэрч Ө.Тын “...Би тухайн иргэний дуудлагад очсон, тухайн иргэн намайг очиход гэртээ бага насны эрэгтэй хүүхдийн хамт байсан. Тухайн хүүхэд хичээлдээ явж байсан. М нь орондоо хэвтэж байсан толгой өвдөөд босохоор дайвалзаад намайг үзэхэд амин үзүүлэлт нь бол хэвийн байсан тухайн иргэнийг харахад ил харагдах байдал нь толгой нүүр болон зүүн хэсэг нь хавдартай болон нүдний доод зовхи хөхөрсөн 2 далны голд хөхөрсөн мөн зүүн далны доод хэсэгт хөхөрсөн хүзүүний зүүн хэсэгт хавдартай хүрэхэд эмзэглэл ихтэй байсан мөн зүүн гуяны дотор хэсэг хөхөрсөн байдалтай байсан болохоор эмнэлэгт тээвэрлэж аваачин эмчилгээ хийж байгаа. М нь нөхөртөө зодуулсан гэж байсан өөрөө цагдаад мэдэгдмээргүй байна гэж байсан. Би эмнэлгийн дотуур утсаараа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,

 

             Гэрч  У.Үын “...нөхөр болох О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Манайд тэр 2 хоорондоо ярилцаад сууж байгаад маргаан гарсан. Тэгээд М нь нөхөр Оыг алгадаад авсан. Тэгээд О нь зөрүүлээд алгадаад, тэгсэн М ширээн дээр байсан юм шидсэн юм. Намайг боль гэхэд чи цаашаа бай гэсэн тухайн үед манай 2 охин айгаад байсан. Тэгэхээр нь би 2 охин болон Оын хүү нарыг аваад нөгөө өрөөндөө орсон. Тэгэхэд тэр 2 хэрэлдээд байсан. Тэгээд хоорондоо ярилцаад байх шиг байсан би хүүхдүүдээ унтуулчихаад гарч ирэхэд тэр 2 тайвширсан байсан. Тэгээд надаас О машины түлхүүр өгчих гэхэд би боль гээд өгөөгүй юм. М гараад явсан О нь унтаад өгсөн. Цагдаа дуудах хэмжээний байгаагүй тэр хоёр нэг бол хэрэлдээд нэг бол эвлэрээд сууж байсан. О эхнэртээ хандаад чи цагдаа дууд гэхэд эхнэр М нь цагдаа дуудах шаардлагагүй гэсэн, тэгээд би дуудаагүй юм. Эхлээд эхнэр нь алгадаад авсан юм, тэгсэн чинь О зөрүүлээд 2 удаа алгадсан.  М ширээн дээрээс юм аваад шидэхэд О зөрүүлээд эхнэрээ толгой хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. Тэгэхэд нь би боль гээд салгах гэхэд О нь намайг холд гээд түлхээд эхнэр Мийг бие рүү нь өшиглөсөн. Тэгээд салцгаасан тэрнээс өөр надад цохиж зодож байгааг нь харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,

 

Яллагдагч Э.Оын “...надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын  2024 оны 03 сарын 29-ний өдрийн 134 дугаартай дүгнэлтэд:

1.  П.Мийн биед нүүр, зулай, дал орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Э.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр П.Мтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодож биед нь нүүр, зулай, дал орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Э.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Мийг зодож эрүүл мэндэд нь нүүр, зулай, дал орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Э.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл

байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Э.От Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

             Шүүгдэгч Э.Оыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Эы Оыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.    

 

4. Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9

дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР