| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/104 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/104
2024/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Бын Мд холбогдох эрүүгийн 2412................. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Ханбогд суманд зам ангид ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт .......... аймгийн ............ сумын ............. багийн бор бургас гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Бын М /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ........... аймгийн ......... сумын ................. тоотод иргэн Э.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Б.Мд зодуулж, Э.Цгийн биед нь зүүн зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ............. аймгийн ................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Цтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Э.Цгийн “...2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хонхорын 06-09 тоот гэртээ оройн хоолоо хийж дуусаад нөхөр Б.Мг гэртээ ирэхгүй байхаар хадам ээж Н.Н рүү утсаар залгаад хүү чинь архи уугаад алга болчихлоо хийх юм зөндөө байна гэж хадам ээжид хэлсэн. Нөхөр Б.М удалгүй гаднаас согтуу орж ирээд хадам ээжид загнуулсны улмаас над руу дайрсан чи муу ал минь, пизда минь наад амаа хамхиад явж чадахгүй байна уу яах гэж ээж рүү утсаар ярьсан юм би олон хоногоор архи уугаад алга болоод байна уу гэсэн. Би аягатай хоолыг нь өгсөн. Идэж байсан аягатай хоолоо над руу шидсэн. Удалгүй босож ирээд миний зүүн талын дал хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Зүүн талын нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд би арагшаа саваад унасан. Нөхөр Б.М нь хана руу гараараа нэг удаа цохисон. Хэсэг сууж байгаад намайг уучлаарай би дахиж ийм үйлдэл хийхгүй гээд уучлалт гуйсан. Ээждээ загнуулсны улмаас уурлаж бухимдаад надад гар хүрсэн. Миний зүүн талын дал руу 2 удаа гараараа цохисон, зүүн талын нүд рүү нэг удаа баруун гараараа цохисон. Урд өмнө Б.М нь хэд хэдэн намайг цохиж зодож байсан. Би нөхрөө ухаарах болов уу гээд цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би нөхөртөө зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/,
Хохирогч Э.Цгийн дахин “...би ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй, цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвд даралтаа л үзүүлсэн өөр үйлчилгээ аваагүй. Бид хоёр гэр бүлээ батлуулаагүй. 2020 оны 03 дугаар сараас хойш Цэцэрлэг сумандаа хамтран амьдраад 2022 оны 03 дугаар сард хүүхэдтэй болсон. Бид хоёр хурим найраа хийж амжаагүй. Надад гомдол санал байхгүй, хэргийг түргэн шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/,
Гэрч Д.Эын “....Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 39-а 12 тоотод гэртээ байж байхад охин Э.Ц нь над руу утсаар залгаад 03 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Б.М нь гаднаас согтуу орж ирээд миний зүүн талын нүд рүү цохиод хөхрүүлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Архангай аймгийн Цэцэрлэг сум руу 15 цагийн үед гарч 19 цагийн үед Цэцэрлэг сумын Хонхорын 06-09 тоотод хүргэн Б.Мгийн гэрт ороход миний охин Э.Цгийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Б.М нь гэртээ байхгүй байсан. Би юунаас болоод миний охиныг Б.М зодсон юм бэ гэж асуухад дэлгүүр ороод хадаас аваад ирье гээд гарч явсан. Хэсэг хугацааны дараа гаднаас Б.М нь согтуу орж ирээд миний охин Э.Цгийн зүүн талын нүд рүү нь баруун гараараа нэг удаа цохисон гэж охин надад хэлсэн. Тэгээд би охиноо Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвд биеийг үзүүлэхэд тархи доргисон байна гэж байсан. Би 22 цагийн үед охин Э.Цг Архангай аймаг руу авч явсан. Б.М нь миний охин Э.Цг урд өмнө цохиж зодож байсан. Миний охин Э.Ц нь хувийн зан байдлаараа юмыг бодож санах юмгүй шууд хэлдэг, хүнд тушаахдаа дуртай хүүхэд байгаа юм. Миний хүргэн Б.М нь хувийн зан байдлаар хүнтэй харилцахдаа сайн, төлөв даруухан, архи уухаараа их цочмог ууртай...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
Гэрч М.Бын “...Миний хүү М нь хүнд тусархаг элдэг зөөлөн араншинтай, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Миний бэр охин Э.Ц нь гэр бүлээ гэсэн сэтгэлтэй гэр бүлээ авч явах чадвартай мундаг хүүхэд байгаа юм. Хүнийг гэсэн сэтгэлтэй хэнийг ч хаана ч хаяж чадахгүй тийм л хүн дээ. Би хүү Б.М бэр охин Э.Ц хоёртой хамт амьдардаггүй учир хүүгээ эхнэрээ цохиж зодсон талаар сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Яллагдагч Б.Мгийн “...надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 127 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Цгийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
З.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна...” гэх дүгнэлт /хх-ийн хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Э.Цтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодож биед нь зүүн зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Цг зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Бын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9
дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР