Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/189

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Т.Б

Шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2425000000080 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.ж

 

Б.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.О  нь 2023 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоот Б.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, плипис /Philips/ ус буцалгагч, төмөр хүрз, лоом, 8 литрийн төмөр хувин, 20 литрийн шар өнгийн усны хуванцар сав зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болон 28-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоотод байрлах Т.Б ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай зуны байшингийн цонхоор нэвтрэн орж, үхрийн гуяны мах 38 кг, адууны ястай мах 17 кг, үхрийн ястай мах 42 кг, төмөр хайруулын таваг, газны хошуу, газан плитка, үстэй малгай, 0.75 литрийн хэмжээтэй Эдэн архи 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 200 500 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 19-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоотод байрлах П.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай зуны байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн бүс, булган малгай, пальто зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 575 000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар 10-наас 12-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Овоот багийн * тоотод оршин суух Ш.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, монетон ээмэг 1 хос, Ёслол архи 1 ширхэг, эрэгтэй хүний хос гутал, бэлэн 600 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 025 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-ийг үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О  мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи уусан үедээ эзэнгүй айл руу орж эд зүйл авсан, согтуу байсан тул сайн санахгүй байгаа. Б-н  гэрт 2 удаа орсон, хохирлыг төлж барагдуулна. Архины хамаарал, өөрийн арчаагүй байдлаасаа болоод олон айлд хохирол учруулсандаа харамсаж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.Б  мэдүүлэхдээ “Гомдолтойн хувьд гомдолтой байна. Энэ хүнийг яллуулах, хориулах бодол алга. Хохирлоо бүрэн барагдуулах хүсэлттэй байна” гэв.

 

Хохирогч Б.Э , П.Э  нар шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Хохирогч Ш.Б-д шүүх хуралдааны тов хүргэсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоотод байрлах зуны байшинд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд.х-ийн 3-6 дугаар хуудас/

2. Хохирогч Т.Б ийн “Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын * тоотод зуслангийн зориулалтын шовгор байдаг юм. Зундаа очдог, өвөлдөө байдаггүй юм. Хамгийн сүүлд 2023 оны 12 сарын 16-ны өдөр шалгаж үзэхэд зүгээр байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр очиход байшингийн хойд талын вакум цонхоор хүн орсон байдалтай, хөлдөөгчид байсан хязаалан үхрийн гуя 1 ширхэг, хөлдөөгчид байсан адууны ястай мах, хайруулын таваг зэрэг зүйлс байхгүй байсан. Тухайн орсон хүн хоноглосон байх магадлалтай, зуухны дотор талд ястай мах шатсан байдалтай байсан, цог нь бүрэн унтраагүй байсан. Дуудлага өгсөн өдрөө буцаж очоод эхнэрийн хамт гэрт байсан зүйлээ шалгахад үхрийн гуя 38 кг, адууны ястай мах 17 кг, төмөр хайруулын таваг, газны хошуу, газан плитка, миний өмсдөг байсан үстэй малгай, 0,75 хэмжээтэй Эдэн архи алдагдсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-11 дүгээр хуудас/

3. Гэрч Н.М-н “Завхан аймагт байдаг манай төрсөн дүү Л  өвлийн идэшний мах гээд хязаалан насны адууны мах бүтнээр нь хязаалан үхрийн мах бүтнээр нь өгсөн бөгөөд 2023 оны 11 сарын сүүлээр ирээд нөхөр Б-н  хамт Яргуйт баг Овоотын * тоотод байрлах гэртээ аваачиж тавьсан байсан. Хязаалан үхрийн гуя нь хөлдөөгчийн дээр ил ууттай байсан. Харин адууны ястай мах хөлдөөгчин дотор байсан. Үхрийн ястай мах нь шуудайтайгаа сандал дээр байсан” гэх мэдүүлэг.х-ийн 13 дугаар хуудас/

4. Мэргэшсэн үнэлгээчний 2024-01-26-ны өдрийн 09 дугаартай “үхрийн гуяны махыг 465.000 төгрөг, адууны ястай махыг 420.000 төгрөг, үхрийн ястай махыг 144.500 төгрөг, төмөр хайруулын таваг 25.000 төгрөг, газны хошуу 25.000 төгрөг, газан плитка 40.000 төгрөг, Эдэд архи 40.000 төгрөг, нийт 1.200.500 төгрөгийн үнэлгээтэй” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 16 дугаар хуудас/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1,2,6 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай цонхноос бэхжүүлсэн гарын мөр Б-н  О-н  баруун гарын ядам хуруугаар, 6 дугаартай чүдэнзний гялгар уутнаас бэхжүүлсэн гарын мөр нь Б.О ийн баруун гарын дунд дунд хурууны хээгээр үүссэн байна” гэх дүгнэлт.х-ийн 26- 28 дугаар хуудас/

6. Сэжигтэн Б.О ийн “2023.12.28-ны өдрийн орой 20:00 цагийн орчим архи уучихсан явж байгаад даараад байхаар нь эзэнгүй байсан улбар шар өнгийн төмрөн дээвэртэй, жижигхэн шовгор байшингийн хойд талын цонхны хаалтыг өргөж байгаад цонхоор нь ороод тэндээ гал түлээд хоносон. Маргааш өглөө нь 08:00 цагийн үед тухайн байшингаас гарахдаа сандал дээр шуудайтай байсан мах, газны хошуу, хайруулын таваг, 1 шил архи зэрэг эд зүйлийг гаргаж хашааны буланд тавьж байгаад 2 удаа зөөж зам руу уруудаж зам дээрээс хувиараа такси үйлчилгээнд явж байгаа хүний машинд суугаад тухайн жолоочид нь шуудайтай ястай махыг нь 50.000 төгрөгийг бэлнээр аваад зарчихсан, 1 шил архийг нь өөрөө уусан. Газны хошуу, хайруулын тавгийг нэг газар хаячихсан, хаана гэдгээ санахгүй байна. 2023.12.28-ны өдөр тэрх байшинд хонохдоо гал түлээд хөлдөөгчинд байсан 2-3 жижиг махтай ясыг гал дотор хийгээд шарж идсэн. Үстэй малгайг нь яасан болохоо мэдэхгүй, санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

7. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын *тоот зуны байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд.х-ийн 81-83 дугаар хуудас/

8. Хохирогч Б.Э-н “Би Яргуйт баг Овоотын *тоотод 4 айлын газартай, тухайн газартаа 6x5 хэмжээтэй зуслангийн байшинтай бөгөөд 2023 оны 09 дүгээр сараас хойш очоогүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сард усны сав авах гээд очиход байшингийн баруун талын вакум цонх онгорхой байхаар нь хаалгаа онгойлгоод ороход плипис ус буцалгагч, газар ухдаг хүрз 1 ширхэг, 20 литрийн шар өнгийн усны сав, 8 литрийн төмөр хувин зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг.х-ийн 87 дугаар хуудас/

9. Мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 01 сарын 22-ны өдрийн 02/09 дугаартай “ус буцалгагч 85,000 төгрөг, хүрз 25,000 төгрөг, төмөр хувин 20,000 төгрөг, шар өнгийн канистр 20,000 төгрөг нийт 175,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт, /хх-ийн 90 дүгээр хуудас/

10. Яллагдагч Б.О ийн “би ганцаараа 2023 оны 11 сард байх, өдрийг нь санахгүй байна, архи уусан согтуу байхдаа архины мөнгө олох гээд эзэнгүй байшин харагдахаар нь цонхыг нь гараараа түлхэж ороод ус буцалгагч, төмөр хүрз, лоом, хувин, усны шар сав зэргийг хулгайлж гараад замдаа таксины жолоочид өгөөд 20 билүү, 30,000 төгрөг зарсан. Одоо таксины жолооч, дугаарыг нь мэдэхгүй. Архи уухын тулд уг үйлдлийг хийх болсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 110 дугаар хуудас/

11. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Овоот багийн * тоот байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд.х-ийн 138 дугаар хуудас/

12. Хохирогч Ш.Б-н “2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 09 цагийн үед эхнэрийн хамг Булган аймгийн Бугам сум 2 дугаар баг руу аав, ээжийндээ золгуут хийж яваад 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баян-Овоот баг * тоот гэртээ ирсэн чинь байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэн хүн ороод байшингийн хойморт байрлах авдрын түгжээг эвдээд дээлэнд ороосон байсан бэлэн 600.000 төгрөг, гэрийн тавилган дээр байсан гоёлын хайрцган дотор байх эмэгтэй хүний монетон ээмэг, бурхан дээр байсан Ёслол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи, үүдэнд байсан эрэгтэй хүний ногоон арьсан өвлийн дотортой гутлыг өмсөөд өөрийнхөө хар түрүүтэй гутлыг үлдээгээд явсан байсан” гэх мэдүүлэг.х-ийн 146 дугаар хуудас/

13. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 5/10 дугаартай “ээмэг монетон хос 250,000 төгрөг, эрэгтэй хүний арьсан пүүз 150,000 төгрөг, Ёслол архи 25,000 төгрөг, нийт 425,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт. /хх-ийн 168 дугаар тал/

14. Яллагдагч Б.О ийн “цагаан сарын шинийн нэгэн буюу 2024 оны 02 сарын 10-ны өдөр орой 18 цагийн орчимд өөрийн гэр болох Баян-Овоот багийн 13-48 тоот хаягтай гэр лүүгээ орох гээд явж байхдаа гэрийн зүүн талд байдаг хашаан дотор байх байшин эзгүй харагдахаар нь вакум цонхыг түлхэж ороод бурхан дээр байсан архи, модон авдрыг хутгаар хөшиж нээгээд дээлэнд ороосон байсан 600.000 төгрөгийг аваад өөрийн өмсөж байсан хар түрийтэй гутлыг уг айлд үлдээгээд ногоон өнгийн пүүзэн гутлыг өмсөөд цонхоор нь гараад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 198 дугаар хуудас/

15. Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын * тоот хулгай орсон гэх байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /2-р хх-ийн 5-8 дугаар хуудас/

16. Хохирогч П.Э-н “Би Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн овоотын * тоот хаягт оршин сууж амьдардаг юм. Би гэрээсээ хамгийн сүүлд 2023 оны 03 сарын орчим Улаанбаатар хотод амьдрахаар болж хашаа байшингаа цоожлоод өөрийн бэр дүү болох С-д   хашаа байшингаа үлдээгээд гэрийн түлхүүрээ үлдээгээд Улаанбаатар хот руу явж байсан юм. Оны өмнө нь 2023 оны 12 сарын орчим С  манай хашаа байшинг шалгахад хэвийн байна гэж хэлж байсан. Үүнээс хойш 2024 оны 01 сарын 19-ний өдөр орой 18 цагийн орчим С  над руу залгаж ахаа танай гэрт хулгай орсон юм шиг байна доод давхрын ар талын цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би видеогоор залгаад гэрийн доторх байдлыг харуулчих гэж хэлтэл манай гэрийн жижиг өрөөний хувцасны шүүгээнд байсан пальто, куртик болон дээд талд нь байсан дөрвөн тал булган малгай, мөнгөн бүс зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Өөр манай гэрээс эд зүйлүүд алдагдаагүй байсан. Тэгээд би дүүгээ цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөрэй гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед фейсбүүкийн видео калл хийж дүү С тай ярихад шкафт байсан пальто, куртик болон дээд талд нь байсан дөрвөн тал булган малгай, мөнгөн бүс зэрэг эд зүйл алга болчихсон юм шиг харагдсан. Дараа нь өөрийн биеэр шалгаж үзэхэд куртик нь байсан. Газан плитка Улаанбаатар хот руу явахдаа аваад явсан байсан тул алга болсон гэж хэлсэн байх” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 17-19 дүгээр хуудас/

17. Гэрч П.С гийн “Би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг * тоот хадам ахын гэрийг шалгах гэж очсон чинь байшингийн хойд талийн цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тэгээд ороод эд зүйлийн шалгаж үзсэн чинь мөнгөн бүс 1 ширхэг, булган малгай, газан пилетик, зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр очиж хашаа байшингаа шалгах үед зүгээр байсан юм” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 21-23 дугаар хуудас/

18. Мэргэшсэн үнэлгээчний 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай “2024 оны 02-р сарын 16-ны өдрийн байдлаар мөнгөн бүсийг 300.000 төгрөгөөр, булган малгайг 150.000 төгрөгөөр, пальтог үнэлэхэд нийт 575.000 төгрөг байна” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 28 дугаар хуудас/

19. Яллагдагч Б.О ийн “манай хашаанаас 5 айлын цаадах ногоон өнгийн гүйдэг хаалгатай, саарал өнгийн 2 давхар байшингийн хойд талын цонхыг түлхэж, ороод том өрөөнд байсан булган малгай, мөнгөн бүс зэргийг авч гарсан. Би зам дээрээс такси бариад жолооч нь эрэгтэй хүн байхаар нь булган малгай, мөнгөн бүсийг 50,000 төгрөгөөр зарсан. Хувцсыг нь би өөрөө өмсөж байгаад хаясан” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О  нь 2023 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын *тоот Б.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, плипис /Philips/ ус буцалгагч, төмөр хүрз, лоом, 8 литрийн төмөр хувин, 20 литрийн шар өнгийн усны хуванцар сав зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болон 28-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоотод байрлах Т.Б ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай зуны байшингийн цонхоор нэвтрэн орж, үхрийн гуяны мах 38 кг, адууны ястай мах 17 кг, үхрийн ястай мах 42 кг, төмөр хайруулын таваг, газны хошуу, газан плитка, үстэй малгай, 0.75 литрийн хэмжээтэй Эдэн архи 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.200.500 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 19-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоотод байрлах П.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай зуны байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн бүс, булган малгай, пальто зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 575.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 02 дугаар 10-наас 12-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Овоот багийн * тоотод оршин суух Ш.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, монетон ээмэг 1 хос, Ёслол архи 1 ширхэг, эрэгтэй хүний хос гутал, бэлэн 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.025.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгчээс хохирлыг гаргуулан хохирогч нарт олгох саналтай байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоотод байрлах зуны байшинд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Т.Б ийн “2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр очиход байшингийн хойд талын вакум цонхоор хүн орсон байдалтай, хөлдөөгчид байсан хязаалан үхрийн гуя 1 ширхэг, хөлдөөгчид байсан адууны ястай мах, хайруулын таваг зэрэг зүйлс байхгүй байсан. Тухайн орсон хүн хоноглосон байх магадлалтай, зуухны дотор талд ястай мах шатсан байдалтай байсан, цог нь бүрэн унтраагүй байсан. Дуудлага өгсөн өдрөө буцаж очоод эхнэрийн хамт гэрт байсан зүйлээ шалгахад үхрийн гуя 38 кг, адууны ястай мах 17 кг, төмөр хайруулын таваг, газны хошуу, газан плитка, миний өмсдөг байсан үстэй малгай, 0,75 хэмжээтэй Эдэн архи алдагдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.М-н “Завхан аймагт байдаг манай төрсөн дүү Л  өвлийн идэшний мах гээд хязаалан насны адууны мах бүтнээр нь хязаалан үхрийн мах бүтнээр нь өгсөн бөгөөд 2023 оны 11 сарын сүүлээр ирээд нөхөр Б-н  хамт Яргуйт баг Овоотын * тоотод байрлах гэртээ аваачиж тавьсан байсан. Хязаалан үхрийн гуя нь хөлдөөгчийн дээр ил ууттай байсан. Харин адууны ястай мах хөлдөөгчин дотор байсан. Үхрийн ястай мах нь шуудайтайгаа сандал дээр байсан” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчний 2024-01-26-ны өдрийн 09 дугаартай хөрөнгийн унэлгээний тайлан, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, сэжигтэн Б.О ийн “эзэнгүй байсан улбар шар өнгийн төмрөн дээвэртэй, жижигхэн шовгор байшингийн хойд талын цонхны хаалтыг өргөж байгаад цонхоор нь ороод тэндээ гал түлээд хоносон. Маргааш өглөө нь 08:00 цагийн үед тухайн байшингаас гарахдаа сандал дээр шуудайтай байсан мах, газны хошуу, хайруулын таваг, 1 шил архи зэрэг эд зүйлийг гаргаж хашааны буланд тавьж байгаад 2 удаа зөөж зам руу уруудаж зам дээрээс хувиараа такси үйлчилгээнд явж байгаа хүний машинд суугаад тухайн жолоочид нь шуудайтай ястай махыг нь 50.000 төгрөгийг бэлнээр аваад зарчихсан, 1 шил архийг нь өөрөө уусан. Газны хошуу, хайруулын тавгийг нэг газар хаячихсан, хаана гэдгээ санахгүй байна. 2023.12.28-ны өдөр тэрх байшинд хонохдоо гал түлээд хөлдөөгчинд байсан 2-3 жижиг махтай ясыг гал дотор хийгээд шарж идсэн. Үстэй малгайг нь яасан болохоо мэдэхгүй, санахгүй байна” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын *тоот зуны байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.Э-н “Би Яргуйт баг Овоотын *тоотод 4 айлын газартай, тухайн газартаа 6x5 хэмжээтэй зуслангийн байшинтай бөгөөд 2023 оны 09 дүгээр сараас хойш очоогүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сард усны сав авах гээд очиход байшингийн баруун талын вакум цонх онгорхой байхаар нь хаалгаа онгойлгоод ороход плипис ус буцалгагч, газар ухдаг хүрз 1 ширхэг, 20 литрийн шар өнгийн усны сав, 8 литрийн төмөр хувин зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 01 сарын 22-ны өдрийн 02/09 дугаартай гэх дүгнэлт, яллагдагч Б.О ийн “би ганцаараа 2023 оны 11 сард байх, өдрийг нь санахгүй байна, архи уусан согтуу байхдаа архины мөнгө олох гээд эзэнгүй байшин харагдахаар нь цонхыг нь гараараа түлхэж ороод ус буцалгагч, төмөр хүрз, лоом, хувин, усны шар сав зэргийг хулгайлж гараад замдаа таксины жолоочид өгөөд 20 билүү, 30,000 төгрөг зарсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Овоот багийн * тоот байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Ш.Б-н “Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баян-Овоот баг * тоот гэртээ ирсэн чинь байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэн хүн ороод байшингийн хойморт байрлах авдрын түгжээг эвдээд дээлэнд ороосон байсан бэлэн 600.000 төгрөг, гэрийн тавилган дээр байсан гоёлын хайрцган дотор байх эмэгтэй хүний монетон ээмэг, бурхан дээр байсан Ёслол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи, үүдэнд байсан эрэгтэй хүний ногоон арьсан өвлийн дотортой гутлыг өмсөөд өөрийнхөө хар түрүүтэй гутлыг үлдээгээд явсан байсан” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 5/10 дугаартай гэх дүгнэлт, яллагдагч Б.О ийн “гэрийн зүүн талд байдаг хашаан дотор байх байшин эзгүй харагдахаар нь вакум цонхыг түлхэж ороод бурхан дээр байсан архи, модон авдрыг хутгаар хөшиж нээгээд дээлэнд ороосон байсан 600.000 төгрөгийг аваад өөрийн өмсөж байсан хар түрийтэй гутлыг уг айлд үлдээгээд ногоон өнгийн пүүзэн гутлыг өмсөөд цонхоор нь гараад явсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын * тоот хулгай орсон гэх байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч П.Э ийн. “2024 оны 01 сарын 19-ний өдөр орой 18 цагийн орчим С  над руу залгаж ахаа танай гэрт хулгай орсон юм шиг байна доод давхрын ар талын цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би видеогоор залгаад гэрийн доторх байдлыг харуулчих гэж хэлтэл манай гэрийн жижиг өрөөний хувцасны шүүгээнд байсан пальто, куртик болон дээд талд нь байсан дөрвөн тал булган малгай, мөнгөн бүс зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Өөр манай гэрээс эд зүйлүүд алдагдаагүй байсан” гэх мэдүүлэг, гэрч П.С гийн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг * тоот хадам ахын гэрийг шалгах гэж очсон чинь байшингийн хойд талийн цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчний 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.О ийн “манай хашаанаас 5 айлын цаадах ногоон өнгийн гүйдэг хаалгатай, саарал өнгийн 2 давхар байшингийн хойд талын цонхыг түлхэж, ороод том өрөөнд байсан булган малгай, мөнгөн бүс зэргийг авч гарсан. Би зам дээрээс такси бариад жолооч нь эрэгтэй хүн байхаар нь булган малгай, мөнгөн бүсийг 50,000 төгрөгөөр зарсан. Хувцсыг нь би өөрөө өмсөж байгаад хаясан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

-Шүүгдэгч Б.О  нь 2023 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын *тоот Б.Э-н зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, плипис /Philips/ ус буцалгагч, төмөр хүрз, лоом, 8 литрийн төмөр хувин, 20 литрийн шар өнгийн усны хуванцар сав зэрэг эд хөрөнгийг авч 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болон 28-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоотод байрлах Т.Б ийн зуны байшингийн цонхоор нэвтрэн орж, үхрийн гуяны мах 38 кг, адууны ястай мах 17 кг, үхрийн ястай мах 42 кг, төмөр хайруулын таваг, газны хошуу, газан плитка, үстэй малгай, 0.75 литрийн хэмжээтэй Эдэн архи 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг авч 1 200 500 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 19-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын * тоотод байрлах П.Э-н зуны байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн бүс, булган малгай, пальто зэрэг эд хөрөнгийг авч 575 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 02 дугаар 10-наас 12-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Овоот багийн * тоотод оршин суух Ш.Б-н байшингийн цонхоор нэвтрэн орж, монетон ээмэг 1 хос, Ёслол архи 1 ширхэг, эрэгтэй хүний хос гутал, бэлэн 600 000 төгрөгийг авч 1 025 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.О  нь 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4 хохирогчийн орон байранд нууцаар хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч нийт 2 975 500  төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.О ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б ид 1 200 500 төгрөгийн хохирол, хохирогч Ш.Б-д 1 025 000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Э ад 175 000 төгрөгийн хохирол, хохирогч П.Э д 575 000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгуулах нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.О  нь нь 38 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос гутал, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ням овгийн Б-н  О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.О-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийн цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас нийт 2 975 500 /хоёр сая есөн зуун далан таван мянгатаван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д 1 200 500 төгрөг, хохирогч Ш.Б-д 1 025 000 төгрөг, хохирогч Б.Э-д 175 000 төгрөг, хохирогч П.Э-д 575 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 хос гутал, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС