Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2021/01636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Мягмарын Б /рд:0/, Ө******* овогт У*******гийн Б /рд:0/ нарын гэрлэлтийг цуцалсугай.        

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.М, 2011 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Ч нарыг эх У.Бий асрамжид үлдээсүгэй.

3. Хариуцагч У.Б нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт тус тус зааснаар эрхийн улсын бүртгэлийн                   Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах 6.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай лангуу, 0 улсын дугаартай ZVW******* тоот арлын дугаартай Приус-30 маркийн автомашиныг тус тус нэхэмжлэгч М.Бын өмчлөлөөс гаргуулж, хариуцагч У.Бий өмчлөлд олгосугай.

5. Хариуцагч У.Бийг  “эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 0тоот 132 мкв 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байрлах авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 0тоот хаягт байрлах авто зогсоол,  эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 0 тоот хаягт байрлах хувийн сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг гаргуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.М, У.Б, Б.М, Б.Ч нар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг,  хариуцагчаас төлсөн 2,889,724 төгрөгөөс 760,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,129,424 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч У.Бд олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Нарантуяад даалгасугай. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.БЯМБАЖАРГАЛ