| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0029/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Г.А
Иргэдийн төлөөлөгч Д.Н
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О , Д.Л
Хохирогчийн өмгөөлөгч Д.О , О.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б
Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г-д холбогдох эрүүгийн 2325000000436 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
З.Г
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч З.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр “Согоот уулын энгэр” гэх газар иргэн Б.Г-н монгол гэрт Ц.Б-той маргалдаж, цээжний баруун хэсэгт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г мэдүүлэхдээ “Талийгаачтай урьд нь хэрэлдэж, маргалдаж байгаагүй, хуурай ах дүү шиг байсан. Тэр өдөр согтуу байсан тул болсон зүйлийг сайн санахгүй байна. Хохирлыг төлнө. Хутгыг хаанаас авснаа санахгүй байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О мэдүүлэхдээ “Маш их гомдолтой байна, 6 хүн явснаас 1 хүн нь нас бараад 1 хүн нь одоо энд байна. Бусад хүмүүс нь надад мэдэгдээгүй би эд нарт маш их гомдолтой байна. Цаана нь байсан тэр олон хүн яагаад залгаж болоогүй юм бэ, гомдолтой байна. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол нийт 126 807 100 төгрөгийг Г аас нэхэмжилнэ. Г ын ар гэрээс 7 сая 400 мянган төгрөг төлсөн“ гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л мэдүүлэхдээ “Хохиролтой, гомдолтой байна, хэлэх үг олдохгүй байна. Хамт авч явсан Б мөн тэр гэрийн эмэгтэй утасгүй байсан гэх боловч утас нь цэнэглээтэй байсан. Эмнэлэгийн тусламж үзүүлсэн бол амьд байж болох байсан. Сэтгэл санааны хохирол, хүүхдийн тэжээн тэтгэх зардал гаргуулмаар байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд. /1-р хх-ийн 15-25-р тал/
2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд. /1-р хх-н 27-29-р тал/
3.Амь хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд. /1-р хх-н 30-32-р тал/
4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд. /1-р хх-н 33-47-р тал/
5. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-н 48-49-р тал/
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О ийн “Миний хүү Б 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Тохой бригадад төрсөн, эхээс тавуулаа, айлын 2 дахь хүүхэд, бага боловсролтой, Орхон аймгийн Жаргалант суманд эхнэр 4 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг байсан. Зан байдлын хувьд их төлөв даруу, ажил ч хичээнгүй, нийтэч, мал маллах арга ухаанд сайн суралцсан, Жаргалант сумандаа нэр хүндтэй, малд нүдтэй, хурдан морь уядаг, аймаг орон нутгаа төлөөлөн малчдын хурал зөвлөгөөнд оролцдог нийгмийн ажилд идвэхи зүтгэлтэй хүн байсан. Мөн Хөдөө аж ахуй яамны “Тэргүүний малчин”-аар шалгарч байсан. Би хүүтэйгээ хэрэг болохыг урд орой 20-21 цагийн орчим манай хашаанд үхэр хурааж ирчихээд байж байтал хүүгийн гар утас дуугараад хүнтэй ярьсан тэгэхээр нь би чи хаачих гэж байна гэхэд Г ах залгаад байна Г ахтай уулзчихаад ирье гэж хэлээд манай гэрээс гараад явсан хүүгээ хурдан ирээрэй гэж хэлсэн үүнээс хойш би хүүтэйгээ уулзаагүй маргааш нь хүүгээ нас барсан талаар мэдсэн. Би маш их гомдолтой байна. Хэрэг болсон гэх газар байсан хүмүүс бүгд утасгүй байсан гэж ярьсан байдаг гэтэл манай хүүг нас барснаас хойш манай бэр Л рүү Б гэх залуу гар утсаараа залгаад танай нөхөр хутгалуулчихлаа гэж хэлсэн байсан. Эхнэр лүү нь ярьж байхын оронд түргэн тусламж дуудаж мэдэгдэхгүй, тусламж дуудаагүй учир тэнд байсан хүмүүст бүгдэд нь гомдолтой байна” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 246-р тал/
7. Гэрч Г.Н-н “Манай гэрт ирэхдээ 2 шил архитай ирсэн байсан бөгөөд бид нар хувааж ууж дуусгаад шөнө 23 цаг 30 минутын орчим Г , Б , Б нар нь төв рүү явж дахиж 2 шил архи авч ирж уусан. Үүний дараа 02-оос 03 цагийн орчим авчирсан архи дуусаж бүгд согтуу байсан болохоор машин барьж төв орж болохгүй байсан болохоор Б манай гэрт байсан айргийг нэрж тогооны архи хийж ууцгаасан. Үүрээр 04-оос 05 цагийн орчим Г , Б , А , Б нар нь яваад би нөхөр, хүүхдийнхээ хамт унтаж амарсан. Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн нь 08-аас 09 цагийн орчим нөхөр бид хоёрыг гэртээ амарч байхад Г , Б , А , Б дөрөв 2 шил архитай ирээд Г , Б , Б , манай нөхөр Г нар гэр дотор юм ярьж суугаад авчирсан архийг нь хувааж уусан. Архи ууж байхдаа Б манай гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байгаад өндийж орон дээр босож суухад Г нь Б ыг чи “Бурхан шиг айлын орон дээр яагаад гараад суугаад байгаа юм” гэж хэлсэн тэгэхэд Б би найз нөхдийнхөө гэрт, орон дээр нь сууж болдоггүй юм уу гэж хэлэхэд Г чи ямар том пизда вэ гэж хэлээд Г , Б хоёр хоорондоо маргалдаж муудалцаад эхэлсэн. Тухайн үед Г нь манай гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаж байгаад Б би тэгвэл чиний сууж байгаа орон дээр очиж сууя гэж хэлээд Г , Б хоёр нь сууж байсан ороо сольж Г зүүн талын орон дээр очиж сууж Б нь баруун талын орон дээр очиж сууцгаасан. Тэгээд ороо сольж сууцгаачхаад Г , Б нар хоорондоо чи ямар том пизда вэ гэж маргалдаж байгаад орон дээрээсээ босоцгоож гэрийн зүүн талын багана хэсэгт Г , Б хоёр хоорондоо барьцалдаж авсан барьцалдаж авахдаа Б нь Г ын толгой хэсэгт өөрийнхөө урт түрүүтэй бакалан гутлаар нэг удаа цохисон. Тэгэхээр нь Б бид хоёр Б , Г хоёрыг салгаж Б ыг баруун талын орон дээр суулгасан. Тэгэхэд Г ын эхнэр А Г ыг салгаж гэрээс авч гарсан. Би гэрийнхээ хогийг шүүрдэж цэвэрлэчхээд хонинд явсан хүүхдээ харах гээд явсан. Би гэрийнхээ ойролцоо байх уулан дээрээс хүүхдээ харчихаад 10-аас 20 минутын дараа буцаж гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд Г эхнэр А ынхаа хамт гэрийн гадна талд зогсож байсан. Би гэртээ ороод гэрийн зүүн талаар явж халуун савнаас цай хийж авчихаад иргэж харахад Г нь гэрт орж ирээд Б ын сууж байсан баруун талын орон дээр очиж Б той барьцалдаад авсан. Тэгэхээр нь би Б д чи Г , Б хоёрыг салгаач наадах хоёр чинь одоо хоорондоо зодолдлоо гэж хэлчхээд би өөрөө бас салгах гээд очиход Г ын гарт хутга харагдсан тэгэхээр нь би Б д Г ын гарт нь хутга байна хутгыг нь аваач гэж хэлсэн. Энэ үөд Б босоод Г , Б хоёр дээр очих үед Б намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Б очоод Г ын гартаа барьсан байсан хутгыг булааж аваад Г ыг Б гэрээс гаргасан. Б хутгыг нь булааж авахад хутганы урд ир хэсэг нь нэлэнхүүдээ цус болчихсон харагдсан. Тэгээд Г ыг гэрээс гарсны дараа Б нь баруун талын орон дээрээс аль талын гараараа гэдгийг нь мэдэхгүй байна баруун талын цээж хэсэгтээ гараараа дарчихсан Г пизда намайг хутгалчихлаа гарч ална гэж хэлж орон дээрээс босоод гэрээс гарсан. Тэгээд гэрээс гарахад Г ыг эхнэр А нь барьчихсан гэрийн урд хэсэгт явж байсан. Б гэрээс гараад гэрийн зүүн талд баруун талын цээж хэсгээ гараараа дараад суусан тэгэхэд Б нь Б дээр очоод толгойг нь өвөр дээрээ тавьж Б ыг хэвтүүлээд Б Б ын цээж хэсэгт гараараа дарж байсан тэгэхэд Б ын цээжнээс маш их цус гарч байсан. Би түргэн тусламж цагдаа дуудах гэсэн боловч гар утас байхгүй байсан болохоор машинтай гэрээс хөдөлж вокзалын өртөө лүү орж харуул хийж байсан ахын утсыг гуйж түргэн тусламж болон цагдаагийн байгууллагат дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би зам дээр түргэн тусламжийн машиныг хүлээж байгаад ирэхээр нь дагуулж гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд Б ыг Г өвөр дээрээ толгойг нь тавьчихсан гэрийн гадна зүүн талд байсан. Тэгээд эмч ирээд Б ыг үзэхэд царай нь цайчихсан харагдаж байсан эмч үзчихээд энэ хүн нас барчихсан байна гэж хэлээд цагдаа ирж байгаа та яваад тосоод ирж гэж хэлээр нь би явж зам дээрээс цагдааг тосож аваад гэртээ буцаж ирсэн. Г нь Б ыг орон дээр суулаа ямар том пизда вэ гэж хэлээд хоорондоо маргалдаж Б , Г ын толгой хэсэгт өөрийнхөө өмсөж явсан урт түрүүтэй бакалан гутлаар нэг удаа цохиж маргалдсан. Манай нөхөр Г гэрийн гол хэсэгт газар согтчихсон унтаж байсан. Б гэрийн баруун талын орны урд хэсэгт газар сууж байсан. А нь маргалдаж байхад нь гэрийн гаднаас орж ирсэн. Г , Б хоёрын маргалдаж муудалцаад барьцалдаж авах үед тухайн ногоон иштэй хутга нь гэрийн зүүн доод хэсэгт байрлах гал тогооны тавцан дээр халбага хийдэг саван дотор байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 248-с 2-р хх-ийн 01-р тал/,
8. Гэрч Д.Б гийн “Ингээд буцаж яваад дэлгүүр ороод Б ах Агар нэртэй 1 шил архи, Г ах 1 шил архи авсан. Буцаж яваад Г ах замаараа эхнэр А ыг аваад Вокзалаас цааш нь хөдөө байх Г ийн гэрт очсон. Г нь эхнэр хүүхдүүдийн хамт байсан. Г , Г , Б бид дөрөв архи уугаад суусан, энэ үед Г , Б хоёр дээр суулаа, доороо суулаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж барьцалдаж аваад нэг нэгнийгээ бакал нь гутлаар цохиод байхаар нь Г ын эхнэр, бид хоёр салгаад Г ыг эхнэр нь аваад гэрээс гарсан. Г ийн эхнэр нь хонь хариулж яваа хүүхдээ харахаар гараад явсан, Б нь Г ийн гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Би ширээний хажууд цай уугаад сууж байсан. Г нь ширээний зүүн талд газраар хэвтэж байсан, хэсэг хугацааны дараа Г ийн эхнэр нь гаднаас орж ирсэн. Араас нь Г нь орж ирээд орон дээр дээр хэвтэж байгаа Б руу дайрсан, энэ үед Г ийн эхнэр нь “хүүе Б хутгын аваарай” гэж хэлэх үед би сууж байсан газраасаа босоод Г ыг салгах уед түүний гарт цус болсон хутга байсан. Энэ үед Б цээжээ дарж босоод ирсэн. Түүний цээж хэсэг нь цус болчихсон байсан. Энэ үед гаднаас Г ын эхнэр орж ирээд хүн алчихсан байна шүү дээ гэж орилох шиг болсон. Би 00-ын цаасаар Б ын цээж, цус гарч байсан шархыг дарсан. Энэ үед Г ийн эхнэр машин руу өргөөд тавиад өг би эмнэлэг рүү аваад явъя гэж хэлээд Б ыг гэрээс авч гараад машинд суулгах гэсэн боловч өргөх хүн олдоогүй. Б нь гэрийн гадна суучихсан юм. Би энэ хооронд цус гарч байгаа газрыг нь дарж байхдаа Б ын эхнэр лүү залгаад “Б ах хутгалуулчихлаа Г ах хутгалчихлаа” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа түргэний машин болон Б ахын эхнэр ирсэн. Тэр хоёр архи уугаад сууж байхдаа нэг нь дээр суулаа, доор суулаа гэж хоорондоо ярилцаж байгаад маргалдаж эхэлсэн. Маргалдаж нэг нэгнийгээ барьж аваад талийгаач Б нь өмсөж байсан бакал нь гутлаа тайлж аваад Г ыг цохиод байсан. Би ширээний хажууд сандал дээр цай уугаад сууж байсан, Г нь ширээний зүүн талд газраар унтаж байсан. Б нь гэрийн баруун талын төмөр орон дээр хэвтэж байсан” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 3-4-р тал/
9. Гэрч Г.М-н “Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд намайг Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өртөөний харуул хамгаалалтын ажлын өрөөнд байж байсан чинь 40 гаруй насны эмэгтэй хүн цагдаа хайчихсан явж байсан юм. Тэгэхээр нь юу болсон яасан талаар асуухад нэг хүн нэг хүнийг хутгалчихлаа гэхээр нь манай төмөр замын харьяа биш учир хамааралгүй Орхон аймгийн Цагдаагийн газар луу залгахыг зөвлөсөн чинь утас байдаггүй, утас цэнэггүй болчихсон гэхээр нь би 12 цаг 35 минутад өөрийнхөө утаснаас Орхон аймгийн Цагдаагийн газрын 7035102 дугаар луу залгаж өгсөн чинь тухайн эмэгтэй миний утсаар Согтуу хүмүүс нэгнийгээ хутгалчихлаа гэх дуудлага өгсөн юм. Тэгээд хутгалуулсан хүнийх нь бие муу гэхээр би БОЭТ-ийн яаралтай тусламжийн 7035103 дугаарын утас руу залгаж согтуу хүмүүс нэг нэгнийгээ хутгалчихлаа бие нь муу байгаа юм шиг байна вокзал дээр мэдээлэл өгсөн хүн нь байна гэж дуудлага өгсөн бөгөөд 20 орчим минутын дараа түргэний машин ирээд над дээр ирсэн эмэгтэйг дагуулаад явсан юм” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 6-р тал/
10. Гэрч Л.Х-н “Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 35 минутад “Вокзал дээр хүн хутгалуулсан” гэх дуудлага авсан бөгөөд дуудлагын дагуу Вокзал дээр очиход нэг эмэгтэй машинтай тосож аваад хүн хутгалуулсан гэх Уулын орой дээр дагуулж очсон. Тэгээд очиход Монгол гэрийн зүүн талд хутгалуулсан гэх залууг хутгалсан гэх залуу тэврээд сууж байсан. Хутгалуулсан залуугийн биеийг үзэхэд амьсгал зүрх судас зогссон, бие нь хөрсөн, хүүхэн хараа 2 талдаа өргөссөн байсан учир цагдаагийн газарт дуудлага өгч мэдэгдсэн. Баруун талын эгэмний доод талд зүссэн ил шархтай байсан. Цусыг нь цэвэрлэсэн байсан. Хутгалуулсан хүнийг дээшээ харуулсан байдалтай өвөр дээрээ тэврээд байж байсан. Хутгалуулсан гэх залуу 30 гаруй насны залуу байсан. Тэнд байсан хүмүүсийг ажиглаагүй цагдаа дуудчихаад хүлээж байсан. Хутгалсан гэх залуу 40 гаруй насны эрэгтэй хүн харагдсан” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 08-09-р тал/,
11. Гэрч Д.Л гийн “Г ахын гэрт дээр бүсээ орхичихсон гялс тийшээ явчхаад ирье гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед манай нөхөр Б гийн утсаар надтай яриад байсан. 12 цаг 45 минутын үед Б залгаад Б ыг Г ах хутгалчихлаа та хурдан хүрээд ирээч гэж хэлээд гар утсаа салгасан. Би тухайн газар яваад очтол манай нөхөр Г ахын Монгол гэрийн зүүн хойд талд талийгаач дээгүүрээ цээж нүцгэн дээлтэйгээ доогуураа гуталгүй хөл нүцгэн цээжин тус газраа хутгалуулсан шархтай цус алдсан байдалтай нас барсан байсан. Би нөхрийнхөө шархыг дараад уйлж байхад Г ах “би нөхрийг чинь хутгалсан чи юундаа уйлаад байгаа юм бэ юун сүртэй юм бэ нэг нь үхэж нөгөө нь шоронд ороо л биз чи наад хүнээсээ холдооч” гэж жишим ч үгүй хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би маш их гомдолтой байна. Талийгаачтай би 2018 онд анх танилцаж айл гэр бүл болсон. Дундаасаа 1 хүүхэдтэй. Би нөхөртэйгөө танилцахдаа 2 дагавар хүүхэдтэй байсан. Одоо би 7 сартай жирэмсэн мөн удахгүй төрөх гэж байгаа” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 11-р тал/
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4119 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “З.Г эр” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 39-40-р тал/
11. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 140 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 5 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 1, 4, 6 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 52-54-р тал/
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3268 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн эмжээртэй саарал өнгийн дээл, улаан өнгийн цамцанд урагдалт, гогодолт, түлэгдэлт, зүсэгдэлт хуучин эдэлгээний явцад үүссэн байна. Харин улаан өнгийн цамцны баруун энгэрт зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 64-66-р тал/
13. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаартай “Талийгаач Ц.Б ын цогцост цээжний баруун дээд хэсэгт баруун хөхний толгойноос дээш 13 см, баруун мөрний шонтонгоос доош 10 см зайд 1,2-р хавирганы завсраар цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушгины 3, 6-р сегмент, цээжний 5, 6-р нугалмын гялтан хальсыг гэмтээсэн хатгалдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус алдалт /950мл/, баруун уушгины уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ц.Б нь цээжний баруун дээд хэсэгт баруун хөхний толгойноос дээш 13 см, баруун мөрний шонтонгоос доош 10 см зайд 1, 2-р хавирганы завсраар цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушигны 3, 6-р сегмент, цээжний 5, 6-р нугалмын гялтан хальсыг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаач Ц.Б од үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 28-30 цаг болсон байна. Тухайн нөхцөлд амь насыг аврах боломжгүй байжээ” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 75-78-р тал/
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3267 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 88-89-р тал/
15. Шинжээч А.А-н “Би 3267 дугаартай дүгнэлтийг гаргасан. Хутганы ир хэсэг бүхэлдээ цус мэт зүйлээр бохирлогдсон бөгөөд үзлэг хийхэд гарын цусан мөр илрээгүй. Ажлын хэсэг ногоон барзгар нийллэг гадаргуутай байсан. Тиймээс гарын мөр илрүүлэх химийн арга буюу цианы уураар утах аргыг сонгосон ба цианаар утасны дараа хар сопла нунтгийг ашиглаж шинжилж үзэхэд гарын мөр илрээгүй. Мөр хүлээн авагч гадаргын онцлогоос шалтгаалж гарын мөр илрэхгүй байх тохиолдлууд байдаг. Тухайн хутганы хувьд их хэмжээний барзгар цэгчилсэн гадаргуутай байсан тул гарын мөр хуулбарлагдан үлдээгүй байх боломжтой” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 93-94-р тал/
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4468 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хагас энгэртэй цамц, хөх өнгийн имжээртэй саарал өнгийн монгол дээл, бор өнгийн тэлээ, саарал өнгийн ажлын өмд, хар өнгийн 1 хос оймс, 1 хос хромон гутал, улбар шаргал өнгийн бүснээс цус илэрсэн. Дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Ц.Б ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 102-103-р тал/
17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4467 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс цус илэрсэн. Хутган дээрх ДНХ-ийн тогтоц нь Ц.Б ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 111-112-р тал/
18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4471 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн арчидас, хөвөн, хумснууд дээрээс цус илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь холимог байх бөгөөд З.Г , Ц.Б нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 130-131-р тал/
19. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Магадлуулагч З.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 149-р тал/
20. Яллагдагч З.Г ын “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд талийгаач, Б , Г бид 4 дэлгүүрээс авсан архиа хувааж ууж байсан хэсэг хугацааны дараа талийгаачтай маргалдсан. Талийгаач миний толгой руу өөрийнхөө өмсөж явсан хромон гутлаар цохисныг санаж байна. Үүнээс хойш юу болсноо сайн санахгүй байна. Нэг ухаан ортол би талийгаачийг тэвэрчихсэн цээжнээс нь цус гарч байсан хэсгийг гараараа дараад сууж байсан. Тэгээд би түргэн болон цагаад дууд гэж хэлсэн. Удалгүй түргэн цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 167-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр “Согоот уулын энгэрт” гэх газар иргэн Б.Г-н Монгол гэрт амь хохирогч Ц.Б-той “бурхан шиг айлын орон дээр яагаад гараад суугаад байгаа юм” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар амь хохирогчийн цээжний баруун хэсэгт нэг удаа хутгаар хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул З.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 221 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Гэм хорын нэхэмжлэлийн хувьд оршуулгын зардлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Сэтгэл санааны хохирол 99 сая төгрөгийг гаргуулах боломжтой. Банкны зээлийг гаргуулах үндэслэлгүй байна. Харин банк нь З.Г аас нэхэмжлэх эрхтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ “Амь хохирогчийн эгч эд зүйлээ барьцаанд тавьж мөн Монгол гэрээ зарж буяны ажилд зарцуулсан тул эдгээр мөнгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Шүүгдэгч нь гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу хариуцан төлөх ёстой. Амь хохирогчийн эхнэр 2 хүүхэд нь түүний өв залгамжлагч гэж үзэх боломжтой. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 4-д “16 нас хүрээгүй хүүхдийн” гэж, 508 дугаар зүйлийн 4.4-д “8 нас хүрээгүй хүүхдийг насанд хүртэл тэжээн тэтгэх” талаар заасан байгаа. Мөн 508 дугаар зүйлийн 5-д зааснаар хамт амьдарч байсан хүн сэтгэцэд учирсан хохирлоо шаардах эрхтэй. Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр эсхүл амь хохирогчийн насны байдлыг харгалзан тогтоох боломжтой. Талийгаачийн 2 хүүхдэд төлсөн хохирол байхгүй. Талийгаачийн олж байсан орлогын дундаж нь 516.666 төгрөг байгаа. Үүнийг 4 хувааж үзэхэд 138.000 төгрөг болж байна. Иймд хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар маргахгүй, З.Г маш их гэмшиж харамсаж байгаа. Гэмт хэргийн хохирлыг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Хохирлын баримтуудыг судалж үзэхэд миний тооцсноор оршуулгын зардалд 8.054.715 төгрөг зарцуулсан баримт байна гэж үзсэн. Бусад зүйлүүд нь нотлогдохгүй байна. Оршуулгын зардалд шүүгдэгчээс 7.400.000 төгрөг төлсөн байгаа. Иймд оршуулгын зардлын зөрүү 654.715 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх боломжтой. Сэтгэл санааны хохирлыг гэр бүлийн гишүүнд олгохоор хуульд заасан болохоос гэр бүлийн гишүүн бүрт олгохоор заагаагүй. Банкны зээлийн хувьд 2021 онд авсан зээл бөгөөд Л хамтран зээлдэгч юм. Иймд уг зээлийг төлөх үндэслэлгүй. Ломбардад тавьсан эд зүйлийн буцааж авах мөнгийг төлсөн гэж үзэж байгаа. Энэ мөнгө оршуулгын зардалд орсон. Хохирогчид учирсан хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулах боломжтой гэж үзэж байна. Хүүхдийн тэтгэмжийн зөрүү нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хуульд заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Н дүгнэлтдээ “З.Г нь найз нөхөд болон хуурай дүү нартайгаа хамт архи дарс ууж хоорондоо маргалдаж зодоон цохион хийж хүний амь насанд хүрсэн байна. З.Г нь хүний амь насанд халдсан тул гэм буруутай байна” гэжээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, талийгаачийн биеэс авсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О ийн “Г ах залгаад байна Г ахтай уулзчихаад ирье гэж хэлээд манай гэрээс гараад явсан хүүгээ хурдан ирээрэй гэж хэлсэн үүнээс хойш би хүүтэйгээ уулзаагүй маргааш нь хүүгээ нас барсан талаар мэдсэн. Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Н-н “Би Б д Г ын гарт нь хутга байна хутгыг нь аваач гэж хэлсэн. Энэ үед Б босоод Г , Б хоёр дээр очих үед Б намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Б хутгыг нь булааж авахад хутганы урд ир хэсэг нь нэлэнхүүдээ цус болчихсон харагдсан. Б ын цээжнээс маш их цус гарч байсан. Г , Б хоёрын маргалдаж муудалцаад барьцалдаж авах үед тухайн ногоон иштэй хутга нь гэрийн зүүн доод хэсэгт байрлах гал тогооны тавцан дээр халбага хийдэг саван дотор байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Б гийн “Г ийн эхнэр нь “хүүе Б хутгын аваарай” гэж хэлэх үед би сууж байсан газраасаа босоод Г ыг салгах уед түүний гарт цус болсон хутга байсан. Энэ үед Б цээжээ дарж босоод ирсэн. Түүний цээж хэсэг нь цус болчихсон байсан. Би 00-ын цаасаар Б ын цээж, цус гарч байсан шархыг дарсан” гэх мэдүүлэг, гэрч Г.М-н “40 гаруй насны эмэгтэй хүн цагдаа хайчихсан явж байсан юм. Тэгэхээр нь юу болсон яасан талаар асуухад нэг хүн нэг хүнийг хутгалчихлаа гэхээр нь манай төмөр замын харьяа биш учир хамааралгүй Орхон аймгийн Цагдаагийн газар луу залгахыг зөвлөсөн чинь утас байдаггүй, утас цэнэггүй болчихсон гэхээр нь би 12 цаг 35 минутад өөрийнхөө утаснаас Орхон аймгийн Цагдаагийн газрын 7035102 дугаар луу залгаж өгсөн чинь тухайн эмэгтэй миний утсаар Согтуу хүмүүс нэгнийгээ хутгалчихлаа гэх дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг, гэрч Л.Х-н “Монгол гэрийн зүүн талд хутгалуулсан гэх залууг хутгалсан гэх залуу тэврээд сууж байсан. Хутгалуулсан залуугийн биеийг үзэхэд амьсгал зүрх судас зогссон, бие нь хөрсөн, хүүхэн хараа 2 талдаа өргөссөн байсан учир цагдаагийн газарт дуудлага өгч мэдэгдсэн. Баруун талын эгэмний доод талд зүссэн ил шархтай байсан. Цусыг нь цэвэрлэсэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Л гийн “12 цаг 45 минутын үед Б залгаад Б ыг Г ах хутгалчихлаа та хурдан хүрээд ирээч гэж хэлээд гар утсаа салгасан би тухайн газар яваад очтол манай нөхөр Г ахын Монгол гэрийн зүүн хойд талд талийгаач дээгүүрээ цээж нүцгэн дээлтэйгээ доогуураа гуталгүй хөл нүцгэн цээжин тус газраа хутгалуулсан шархтай цус алдсан байдалтай нас барсан байсан” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4119 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 140 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3268 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3267 дугаартай дүгнэлт, шинжээч А.А-н “Хутганы ир хэсэг бүхэлдээ цус мэт зүйлээр бохирлогдсон өгөөд үзлэг хийхэд гарын цусан мөр илрээгүй. Мөр хүлээн авагч гадаргын онцлогоос шалтгаалж гарын мөр илрэхгүй байх тохиолдлууд байдаг” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4468 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4467 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжэчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4471 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт, яллагдагч З.Г ын “Талийгаач миний толгой руу өөрийнхөө өмсөж явсан хромон гутлаар цохисныг санаж байна. Үүнээс хойш юу болсноо сайн санахгүй байна. Нэг ухаан ортол би талийгаачийг тэвэрчихсэн цээжнээс нь цус гарч байсан хэсгийг гараараа дараад сууж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр “Согоот уулын энгэр” гэх газарт иргэн Б.Г-н гэрт согтууруулах ундаа хэрэглэж, амь хохирогч Ц.Б-той маргалдаж, түүний цээжний баруун хэсэгт нь нэг удаа хутгалсаны улмаас хохирогчийн цээжний баруун хөндий рүү нэвтэрч, уушигны 3, 6-р сегмент, цээжний 5, 6-р нугалмын гялтан хальсыг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх үүсч, цус алдалтын шоконд орж амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “З.Г нь найз нөхөд болон хуурай дүү нартайгаа хамт архи дарс ууж хоорондоо маргалдаж зодоон цохион хийж хүний амь насанд хүрсэн байна. З.Г нь хүний амь насанд халдсан тул гэм буруутай байна” гэж дүгнэсэн бөгөөд хэргийн үйл баримт, хуулийн зүйлчлэлийн талаар улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч З.Г нь согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, шууд санаатай үйлдлээр хохирогчийн цээжэн тус газарт хутгалж, амь насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Г ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хүнд хохирол учирсан бөгөөд амь хохирогчийн эх Т.О , хамтран амьдрагч Д.Л нар амь хохирогчийг төлөөлөн хохирогчоор тогтоогдсон байна. Хохирогчийн төлөөлөгч Т.О нь оршуулгын зардал 25.154.113 төгрөг, оршуулгын ажилд хэрэглэхээр эд зүйл ломбардад тавьж зээлж авсан мөнгө, сэтгэцэд учирсан хохирол нийт 126.807.100 төгрөгийг нэхэмжилсэн, хохирогчийн төлөөлөгч Д.Л нь өөрийн болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасан хэмжээгээр, 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэлх хугацаагаар, амь хохирогчийн банкнаас авсан зээлийн үйлдэгдэл 7.155.916 төгрөг, өмгөөллийн хөлс 3 сая төгрөг зэргийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч З.Г ын ар гэрээс оршуулгын зардалд тооцон 7.400.000 төгрөгийг Т.О т төлсөн байна.
Шүүх гэм хорын нэхэмжлэлийн баримтуудыг шинжлэн судлаад оршуулгын ажилтай холбоотой 10.125.520 төгрөгийн зардал баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Нотлох баримтаар тогтоогдсон оршуулгын зардал 10.125.520 төгрөгөөс Т.О т төлөгдсөн 7.400.000 төгрөгийг хасч 2.725.520 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Т.О т олгуулахаар шийдвэрлэв. Оршуулгын зардалтай холбоотой баримтуудаас 15.028.593 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, оршуулгын ажилд зарцуулсан эсэх нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Оршуулгын зардалд зарцуулахаар амь хохирогчийн эгч эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт тавьж зээлсэн гэх мөнгө нь оршуулгын зардалд хамаарах бөгөөд шүүх оршуулгын зардлыг шийдвэрлэсэн учир уг мөнгийг гаргуулах үндэслэлгүй байна. Мөн уг мөнгийг нэхэмжлэх эрх Т.О т хуулиар олгогдоогүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд амь хохирогч нь хамтран амьдрагч Д.Л болон 2 хүүхдийн хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул Т.О ийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь заалтын дагуу хохирогчийн төлөөлөгч Д.Л гийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хуульд заасан журмаар шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй бөгөөд уг хохирлыг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөсний доод хэмжээ болох 550.000 төгрөгөөр тооцон хохирогчид ашигтай байдлаар 150 дахин нэмэгдүүлж, нийт 82.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Д.Л д олгуулахаар шийдвэрлэв.
Өмгөөлөгчийн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллааны зардалд тооцох боломжгүй, зээлийн үлдэгдлийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул Д.Л гийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс болох 3 сая төгрөг, банкны зээлийн үлдэгдэл болох 7.155.916 төгрөгийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Амь хохирогчийн 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоох боломжгүй, мөн нэг хүүхдийн тэтгэмж тогтоогдоогүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан хохирогчийн төлөөлөгч нарт олгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч санал гаргасан боловч тус сан нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэд гэм буруутай этгээдээс хохирлоо гаруулан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх ашгийг нь хамгаалах зорилготой бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай заалт тусгагдаагүй байх тул тус сангаас хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч шууд санаатай үйлдлээр хүний амь нас хохироосон байх тул тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч З.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 221 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон 5 хэсэг ариун цэврийн цаас, ягаан өнгийн хагас энгэртэй цус мэт зүйлээр бохирлогдсон цамц, ногоон өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, улаан өнгийн нойтон алчуур, саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон нойтон алчуур, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн бүтээлэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, арчидас, 10 гарын хуруунаас авсан хумсны дээж, цуснаас дээж, арчидас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн З-ын Г ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч З.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-д оногдуулсан 11 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г ын цагдан хоригдсон 221 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-аас нийт 85.225.520 /наян таван сая хоёр зуун хорин таван мянга таван зуун хорь/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-д, 2.725.520 /хоёр сая долоон зуун хорин таван мянга таван зуун хорь/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О ийн нэхэмжлэлийн шаардлагаас 116.681.580 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л гийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.155.916 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 5 хэсэг ариун цэврийн цаас, ягаан өнгийн хагас энгэртэй цус мэт зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, улаан өнгийн алчуур 1 ширхэг, саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур 1 шихэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн бүтээлэг 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, арчидас 1 ширхэг, 10 гарын хуруунаас авсан хумсны дээж, цуснаас дээж, арчидас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л 2 хүүхдийнхээ тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Г.ЭНХТУНГАЛАГ