Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/194

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч А.Ц , Ц.Д , М.Ш , Г.У, Н.Э , Л.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ц , Ц.Д , М.Ш , Г.У, Н.Э , Л.М нарт холбогдох эрүүгийн 2425000000222 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. А.Ц

2. М.Ш

3. Л.М

4. Н.Э

5. Ц.Д

6. Г.У

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Ц , Н.Э , Ц.Д , М.Ш , Г.У, Л.Мнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вегас” баарны гадна Б.Б , Б.Б , У.Б нартай “найз охиныг нь хоргоосон” гэсэн шалтгаанаас маргалдаж, хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд “дээд уруул цус хуралт, шарх, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хэвлийд зулгаралт зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” хохирогч У.Б ийн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ц , Ц.Д , М.Ш , Г.У, Н.Э , Л.М нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц  мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д  мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ш  мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э  мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ммэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Б.Б , У.Б , Б.Б  нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.. Хохирогч Б.Б ийн “2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийг шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вэгас бааранд найз Б , З  нартай орсон юм. Тэгээд тэндээ баар хаах дөхүүлээд гараад үүд рүү явж байтал араас хэдэн хүүхдүүд хөөе наашаа хүрээд ир писда нуудаа гээд байсан тэгээд өөрсдөө араас хүрч ирээд шууд бид 3-ийг зодсон. Тухайн хүүхдүүд 6-7 уулаа явж байсан. Бөөнөөрөө орж ирээд бид гурвыг зодсон биеэ хамгаалах ямар нэгэн завдал гараагүй би царайг нь харж амжаагүй” гэх мэдүүлэг. /хх-н 10-р тал/

2. Хохирогч У.Б ийн “2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийг шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вэгас” бааранд найз Б , Б  нартай орсон юм. Баарнаас шөнийн 00 цаг өнгөрөөгөөд гарсан шиг санагдаж байна бид гурав гараад явж байтал араас үл таних 6-7 хүний нэг нь хөөе гээд Б ийг дуудсан тэгээд эргээд хартал Б  ганцаараа очиж явсан тэгсэн 2 залуу зэрэг дайраад тэгсэн араас нь хэдэн залуучууд ороод ирсэн. Би хооронд нь салгах гэж явж байгаад хэнийг нь мэдэхгүй байна нэг удаа хамар хэсэг рүүгээ цохиулсан тэгээд удалгүй салцгаасан юм. Би тэрийг мэдэхгүй байна гараад явж байсан чинь араас хөөе гээд дуудсан тэгээд яваад очсон юм шууд урдаас зодоон хийсэн. Би тухайн хүүхдүүдийг хараад танихгүй ямар нэгэн содон шинж тэмдэг хэлэх гээд харж чадаагүй харанхуй хэсэг байсан болохоор” гэх мэдүүлэг. /хх-н 18-р тал/

3. Гэрч Ц.М-ий “Тухайн өдөр би эгчийн дэлгүүр дээр байж байгаад гэртээ харих гэтэл нөхөр маань гэртээ хариагүй байсан тэгэхээр нь би гадуур явж байгаа юм байна гэж бодоод 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Вегас баар руу яваад очсон чинь нөхөр маань найзуудтайгаа сууж байсан тэгээд тэндээ хэсэг байж байгаад баарнаас гарах гээд 00-ийн өрөө ороод бие засах гэж байхад тухайн үед зодоон хийдэг 3 залуугийн намхан тарган, нэг нь өндөр залуу байсан тэгсэн чинь намайг өдөж хоргоосон юм яриад байсан согтуу байсан болохоор би хэлийг нь сайн ойлгоогүй тэгсэн манай нөхөр бүгдээрээ архи уучихсан согтуу байна шүү дээ гээд намайг 00-ийн өрөөнөөс аваад гарсан юм. Тэгээд баарнаас гараад манай нөхөр Д-д  сая 00-ийн өрөөнд энэ 3 залуу манай эхнэрийг өдөж хоргоогоод би жаахан ам мурийчхаад гараад ирлээ гэж хэлсэн тэгээд удалгүй зодоон болоод эхэлсэн би хэн хэнийг нь цохиод байгааг нь сайн харж чадаагүй ямар ч гэсэн хоорондоо зодолдоод байсан. Өндөр залууг нь тэгээд намхан махлаг дуу залууг нь зодсон нэг залууг нь зодоогүй харанхуй байсан сайн хараагүй. Намайг хэл амаар доромжилсон зүйл байхгүй нөхрийг маань писда минь чи яагаад байгаа юм бэ гээд байсан. Тэгээд бүгдээрээ согтуу байсан болохоор зодоон хийсэн” гэх мэдүүлэг. /хх-н 20-р тал/

4. Гэрч Г.С-н  “2024 оны 03 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Уурхайчин багт байрлах Вегас бааранд байгаагаа бичсэн байхаар нь би чатыг хараад ганцаараа явж очиход Д , Э , Ц , У , М , М , Э ийн эхнэр Н, М-ний эхнэр М нар байж байсан баар хаах үед гараад баарны гадаа тамхи татаад зогсож байсан чинь гурван ах баарнаас гараад цааш явж байсан чинь араас нь Д  “Сайхан амраарай” гэж чанга дуугаар орилсон чинь нөгөө гурван ах эргэж ирээд яасан гэнээ гэж хэлээд үгийн зөрүүгүй Д , Э , Ц , У , Мөнх-Эрдэнэ, Ш зургаа нөгөө гурван ахыг зодож эхэлсэн. Тэр нь тэрийг нь ингэж цохисон гэж хэлэхэд хэцүү, манай зургаан найз зургуулаа нийлээд баарнаас гарч ирсэн гурван ахыг нийлж цохиж зодсон. Н, М хоёр эхнэртэй бид гурав нийлээд салгаж бид нар гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг. /хх-н 22-р тал/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаартай “У.Б ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 30-31-р тал/

8. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 262 дугаартай: “1.Б.Б ийн биед дээд уруул цус хуралт, шарх, баруун, зүүн гуян цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-н 35-36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Ц , Н.Э , Ц.Д , М.Ш , Г.У, Л.Мнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вегас” баарны гадна Б.Б , Б.Б , У.Б нартай “найз охиныг нь хоргоосон” гэсэн шалтгаанаас маргалдаж улмаар хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд “дээд уруул цус хуралт, шарх, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хэвлийд зулгаралт зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” хохирогч У.Б ийн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч А.Ц , Ц.Д , М.Ш , Г.У, Н.Э , Л.Мнарт тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б ийн “хэдэн хүүхдүүд хөөе наашаа хүрээд ир писда нуудаа гээд байсан тэгээд өөрсдөө араас хүрч ирээд шууд бид 3-ийг зодсон. Тухайн хүүхдүүд 6-7 уулаа явж байсан. Бөөнөөрөө орж ирээд бид гурвыг зодсон биеэ хамгаалах ямар нэгэн завдал гараагүй би царайг нь харж амжаагүй...” гэх мэдүүлэг, хохирогч У.Б ийн “үл таних 6-7 хүний нэг нь хөөе гээд Б ийг дуудсан тэгээд эргээд хартал Б  ганцаараа очиж явсан тэгсэн 2 залуу зэрэг дайраад тэгсэн араас нь хэдэн залуучууд ороод ирсэн. Би хооронд нь салгах гэж явж байгаад хэнийг нь мэдэхгүй байна нэг удаа хамар хэсэг рүүгээ цохиулсан тэгээд удалгүй салцгаасан юм” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-ий “Д-д  сая 00-ийн өрөөнд энэ 3 залуу манай эхнэрийг өдөж хоргоогоод би жаахан ам мурийчхаад гараад ирлээ гэж хэлсэн тэгээд удалгүй зодоон болоод эхэлсэн би хэн хэнийг нь цохиод байгааг нь сайн харж чадаагүй ямар ч гэсэн хоорондоо зодолдоод байсан. Өндөр залууг нь тэгээд намхан махлаг дуу залууг нь зодсон нэг залууг нь зодоогүй харанхуй байсан сайн хараагүй” гэх мэдүүлэг, гэрч Г.С-н  “Д , Э , Ц , У , Мөнх-Эрдэнэ, Шинэбаяр зургаа нөгөө гурван ахыг зодож эхэлсэн. Тэр нь тэрийг нь ингэж цохисон гэж хэлэхэд хэцүү, манай зургаан найз зургуулаа нийлээд баарнаас гарч ирсэн гурван ахыг нийлж цохиж зодсон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 262 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Ц , Н.Э , Ц.Д , М.Ш , Г.У, Л.Мнар нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вегас” баарны гадна Б.Б , Б.Б , У.Б нартай маргалдан, бүлэглэн зодож, хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд “дээд уруул цус хуралт, шарх, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хэвлийд зулгаралт зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч У.Б ийн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ц , Ц.Д , М.Ш , Г.У, Н.Э , Л.Мнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд “дээд уруул цус хуралт, шарх, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хэвлийд зулгаралт зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч У.Б ийн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн А-ийн Ц , Х овгийн М-н Ш, Б овгийн Л-ийн М, Э овгийн Н-ын Э , А овгийн Ц-ын Д , Т овгийн Г-ын У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц , Ц.Д , М.Ш , Г.У, Н.Э , Л.М нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц , Ц.Д , М.Ш , Г.У, Н.Э , Л.М нарт оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц , Ц.Д , М.Ш , Г.У, Н.Э , Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС