Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/шш2022/0552

 

2022              07              05                                            128/ШШ2022/0552 Улаанбаатар хот \ъ

   

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Л.Х********ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/295 тоот захирамжийн Л.Х********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажлын хэсгийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 121/01 дүгээр санал, дүгнэлтийн иргэн Л.Х********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Х******** нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Л.Х********ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дарга Д.С*********т холбогдох захиргааны хэрэгт талууд харилцан ойлголцон, тохиролцсон тул нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Жич: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 06/3439 албан тоотыг хавсаргав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Х********ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдох нэхэмжлэгч Л.Х******** нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э****** нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласныг ойлгож энэ тухай баримтад гарыг үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Х********ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/295 тоот захирамжийн Л.Х********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажлын хэсгийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 121/01 дүгээр санал, дүгнэлтийн иргэн Л.Х********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН