| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/345 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/345
2024 03 19 2024/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /томилолт/,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
*** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** гудамжинд ***ын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1385 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 11-12, 16, 19-20, 26-27, 89-91, 93-97 дугаар хуудас)",
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй" гэв.
1.2 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** гудамжинд хохирогч ***ын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 06-р сарын 16-ны өдөр 19 цагийн үед *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ийн гэрт очсон. Бид хоёр юм ярьж сууж байгаад нэг шил архиа хувааж уусан. Гаднаас зүс таних *** гэж дууддаг залуу нэг шил архи барьчихсан орж ирсэн. Би нэлээн согтоод ганцаараа гарах үедээ хашааны хаалганы хажууд тээглээд уначихсан. Тэгээд босох үед *** араас гарч ирээд миний нүүр хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
- Гэрч ***ийн “2023 оны 06-р сарын 16-ны өдөр гэртээ байж байхад найз *** нэг шил архи барьж орж ирсэн. Бид хоёр юм яриад сууж байхад зүс таних *** орж ирээд агсам тавиад маргалдаад байсан. *** “гэртээ харилаа” гээд гараад явахаар нь ***г гаргаж өгөх гээд дагуулаад гарах үед *** хашааны үүдэнд юманд тээглээд уначих шиг болсон. Тэгсэн *** араас нь очоод “Чи ямар арчаагүй юм бэ” гэж хэлээд нүүр хэсэгт нь өшиглөхөөр нь би очиж салгаад ***ыг гэрт нь хүргэж өгсөн. ***гийн бүтэн нэрийг *** гэдэг. Би ***тэй архи ууж байгаад танилцсан. Хүмүүс ихэвчлэн *** гэж дууддаг. Тухайн үед ***ын амнаас цус гарчихсан байхаар нь асуудал шүд хугарчих шиг боллоо гээд амаа дараад байсан. Өөр ямар нэгэн хүнтэй маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06-р сарын 29-ний өдрийн 8248 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ын биед эрүү ясны хугарал, баруун доод агт арааны сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, иргэн ***ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тиймээс шүүгдэгч ***ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг шүүх хүлээн авсан болно.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг хуульчилсан бөгөөд ***өд холбогдох хэргийг хүлээн авсан даруйд, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргон зайлсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоосон болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
1.3 Хохирол, хор уршиг.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын биед хүндэвтэр хохирол учирч, тэрээр хавтаст хэрэгт эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 118 дугаар хуудас)-ийг гаргасан тул шүүгдэгч ***ийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, харин *** нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл(хавтаст хэргийн 136 дугаар хуудас)-ийн баримт авагдсан ба Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагаас “...гэмт хэргийн улмаас *** нь эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 512.000 төгрөгийн зардал гарсан тул гэм буруутай этгээдээс гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 134 дүгээр хуудас)-ийг өгсөн байна.
Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул дээрх баримтын хүрээнд шүүгдэгч ***өөс 512.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй юм.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан үндэслэл нь шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар тодорхой эрхэлсэн ажилгүй, орлого олдог талаарх баримтгүй, бусдад учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар сайн дураар төлж барагдуулаагүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт (хавтаст хэргийн 36, 41-49 дүгээр хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02-р сарын 25-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03-р сарын 21-ний өдрийн 441 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 07-р сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан байна.
Шүүгдэгч ***өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулан эрэн сурвалжлагдаж байсан, *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон) тус тус харгалзан үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02-р сарын 19-ний өдрийн 465 дугаар захирамжаар шүүгдэгч ***өд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2024 оны 03-р сарын 13-ны өдөр эрэн сурвалжилж олж тогтоон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон болох нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны 03-р сарын 14-ны өдрийн 10з/3591 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “цагдан хоригдсон нэг хоногийг...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч ***ийн 2024 оны 03-р сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 6 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож (6хоног х 8цаг = 48цаг, 600цаг -48цаг = 552цаг) эдлэх ялаас хасаж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шүүгдэгч ***өд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон нийт зургаан хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгч ***ийн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг таван зуун тавин хоёр цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***өөс таван зуун арван хоёр мянган төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
6. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *** нь хохирогчид төлөх төлбөргүй, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас нэн даруй сулласугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***өд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР