Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 147

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Н.Отгонцэцэг,

Шүүгдэгч Б.Золбоо, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч З.Баярпүрэв, түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Занабазарын Баярпүрэв, Боржигон овогт Болдбаатарын Золбоо нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000273 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигин овогт Занабазарын Баярпүрэв, 1995 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Хөтөл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Голден парк хотхоны 103 дугаар байрны 248 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТГ 95042713 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Болдбаатарын Золбоо, 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын хэсэг 24 дүгээр хороолол гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УП 88051897 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч З.Баярпүрэв нь 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Оросын Тохой гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгуулагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй савалгааны хамт 427.93 грамм бодисыг, борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 566 дугаартай автомашины гражид хадгалсан, улмаар Б.Золбоотой бүлэглэн, дээрх сэтгэцэт нөлөөт бодисын борлуулах зорилгойгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражид хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч Б.Золбоо нь З.Баярпүрэвтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны баруун талд байх өөрийн автомашины гражид Нэгдсэн Үндэсний Байгуулагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй савлагааны хамт 427.93 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалт, прокурорын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч З.Баярпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалт, прокурорын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй гэрч Б.Баярбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Золбоо гэх хүний талаар огт мэдэхгүй. Харин Баярпүрэв ахтай 2016 оны 08 дугаар сарын эхээр сагс тоглож байгаад танилцаж байсан. Хамгийн анх 2016 оны 08 дугаар сард танилцаад удаагүй байхад Баярпүрэв ахтай таарсан чинь хороололд нэг газар очоод ирье гэхээр нь би дагаад явтал замаараа дэлгүүр ороод ахуйн хэрэглээний газ 4 ширхэг, жижиг хуванцар савтай ундаа авсан. Тэгээд нэг газар очоод Баярпүрэв ах гартаа барьсан байсан тортой зүйлээсээ нэг ногоон ургамал шиг зүйл гаргаж ирээд худалдаж авсан ундаагаа уучихаад хоосон саванд нь өвсөө хийсэн. Би тэр ургамлыг нь хараад ахаа наадах чинь юу юм вэ гэтэл чи мэдэх хэрэггүй ахын дүү гээд нөгөө хоосон ундааны саванд битүү чихсэн. Тэгээд буцааж өөрийнх нь тагаар таглаад тагийг нь нэг цоолоод ёроолыг нь бас нилээн хэд цоолсон, цоолсон тагаар нь газ хийгээд газаа шахсан. Нөгөө худалдаж авсан 4 газаа тэр чигээр нь шахсан. Гэтэл ёроолоос нь ногоон шаргал өнгөтэй шингэн гарч иртэл аяганд тосч аваад аягатай нь халуун усанд хийтэл нөгөө аягатай шингэн ууршаад байсан. Тэрний дараа аяганд шар нялцгай өнгөр үлдчихсэн байсан чинь Баярпүрэв ах тэр өнгөрийг бриткээр хусаж аваад тугалган цаасан дээр тавиад доороос нь асаагуураар халаагаад тэр нь уур болсон чинь хуйлсан мөнгө гаргаж ирээд амаараа сорж хэрэглэсэн. Би "наадах чинь юу юм бэ" гэтэл "шавар гэдэг юмаа чи сорох уу" гэхээр нь "үгүй үгүй" гэтэл тэгвэл "чи мэдэх шаардлага байхгүй" гээд байсан. Баярпүрэв ах хаанаас уг ургамлыг түүдэг талаар би мэдэхгүй. Уг өдрөөс 7-8 хоногийн дараа би харих гээд машины гражнуудын ойролцоо явж байтал Баярпүрэв ах таараад ах нь нөгөө юмаа энэ гражид хийж байгааа чи сонирхох юм уу гэхээр нь би үгүй үгүй гэж хэлээд явсан. “...2016 оны 10 дугаар сарын эх, 9 дүгээр сарын сүүлээр Баярпүрэв ах намайг хамт ногоо хураалтанд явъя гэхээр нь би зөвшөөрөөд явтал явах замдаа Оросын Тохой гэх газар очоод өөрөө барьж явсан том машинаасаа буугаад шуудай билүү торонд нэг зүйл газраас түүж хийгээд байхаар нь юу хийгээд байгаа юм бол гээд хартал ногоон өвс шиг зүйл зулгаагаад хийхээр нь ах би туслах уу гэсэн чинь хэрэггүй машиндаа сууж бай удахгүй гэсэн. Тэгээд л буцаад машиндаа буусан, миний харсанаар шуудай билүү торны талаар түүсэн харагдаж байсан. Би тухайн үед хэрэгтэй ногоо, ургамал юм байх л гэж бодсон. Нөгөө боловсруулж сорж хэрэглэдэг ургамал нь гэж огт төсөөлөөгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-61-63/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12
дугаар сарын 15-ны өдрийн №10630 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Золбоо, З.Баярпүрэв нарын гэх шээс нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилээнд ирүүлсэн Б.Золбоо, З.Баярпүрэв нарын гэх шээсэнд тетрагидроканнабинолын агууламж /ТНС/ илэрсэн.
  3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг гэжээ /хх-73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №75 дугаартай дүгнэлт:

-Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "1-1" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "2" гэж хаягласан шаргал өнгийн металл гаанс мэт зүйл, "3" гэж хаягласан цагаан өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, "4" гэж хаягласан ногоон өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, "5" гэж хаягласан гялгар ууттай хуйлсан, АН4537406 серийн дугаартай 20 төгрөгийн тасархай дэвсгэрт, "7" гэж хаягласан гялгар ууттай хуйлсан, АН9012744 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, "8" гэж хаягласан гялгар уутанд битүүмжилсэн ногоон өнгийн гадаргуутай, металл дотортой сав, "9" гэж хаягласан хуйлсан цэнхэр, ягаан, хар өнгийн цааснууд зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrhydrocannabinol/-ын агуулга илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrhydrocannabinol/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

Базсан мэт тугалган цаас, "Золбоогийн биеэс", "6" гэж хаягласан гялгар ууттай хар өнгийн хуйлсан цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэжээ. /хх-77/,

Яллагдагч З.Баярпүрэв мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би каннабис гэх зүйлийг манай Хөтөлд ургадаг талаар сонсоод, анх наадмын дараа 2016 оны 08 дугаар сарын үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Оросын тохой гэх газраас бага хэмжээний өвс түүж аваад ганцаараа хэрэглэж үзсэн. Дараа нь 2016 оны 10 дугаар сард аавынхаа том ачааны машинтай ногоо хураалтанд явж байхдаа мөн уг газраа торны талаар Каннабис гэх өвсийг борлуулах зорилгогүйгээр түүж аваад өөрийнхөө гэрийн 566 дугаартай гражид хадгалж байсан. Тэр өвснөөсөө би нэг удаа хэрэглэсэн. Хэрэглэхдээ facebook, youtube хуудаснаас харсан бичлэгээ
дууриан газ шахаж хэрэглэж үзсэн. Тэгээд үлдэгдэл өвсийг нь 2016 оны 11 дүгээр
сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод авчраад Золбоо гэх танил ахынхаа
автомашины гражид хийсэн. Тэгээд Золбоо ах бид хоёр уг өвсийг маргааш өдөр нь
мөн дээрх аргаар буюу өвсөө хуванцар саванд хийж байгаад дотор нь ахуйн газ
шахаад ёроолыг нь цоолоод гоожсон тунамалыг нь ууршуулж тосч авсан савны
хананд наалдсан давирхай шиг зүйлийг мөнгөлөг цаасан дээр тавиад шатаагаад
хуйлсан мөнгө цаасаар гарсан утааг нь сорж хэрэглэж үзсэн. Хэрэглэсний дараа
их тайван болж байх шиг санагдсан. Тэгээд Золбоо ах бид 2 нэг удаа хэрэглээд
үлдсэн өвс болон газ шахаж хэрэглээд үлдсэн хуванцар савтай өвсөө гражид нь
үлдээсэн байж байгаад цагдаад баригдаж хураалгасан. Би одоо уг зүйлийг хэрэглэхгүй байж чадна, миний бие болон сэтгэл санаанд гарсан ямар нэгэн өөрчлөлт байхгүй байгаа. “...Би уг каннабис гэх ургамлыг сонирхоод өөрөө хэрэглэх гэж түүсэн. Би интернет орчноос мэдээлэл аваад хэрэглэх сонирхол төрсөн юм. Надад уг өвсийг түүхийг хэн нэгэн санал болгоогүй, дарамт шахалт үзүүлээгүй, би түүсэн өвснөөсөө хэн нэгэнд өгөөгүй, түүснээ Золбоогоос өөр хүнд хэлээгүй. Золбоо ах бол намайг Хөтөлөөс өвс гэх зүйл авчирсаныг мэдээгүй би Золбоо ахыг дуудаж уулзаад гражид нь орохдоо өвс байгаа талаар хэлээд маргааш нь цуг хэрэглэсэн. 2016 оны 10 дугаар сард өвс түүж байхад Баярбаатар гэх дүү машинд сууж байсан. Та юу хийгээд байгаа юм вэ туслах уу гэхээр нь би хэрэггүй ээ гэж хэлээд ганцаараа түүсэн. Баярбаатар намайг яг каннабис түүж байгааг мэдээгүй. Намайг Каннабис түүснийг хэнч мэдээгүй, би хэнд ч хэлээгүй. Гаанс бол Золбоо ахын гражид байсан. Золбоо ах бид хоёр тэр гаансыг ашиглаж нөгөө шахаж гаргаж авсан зүйлээ хэрэглэж үзээд бас мөнгөлөг цаасан дээр тавьж хэрэглэж үзсэн. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Золбоо ахын гражид өвс хэрэглэхдээ тэр хуйлсан 20 төгрөгийн дэвсгэртийг ашиглаж утааг нь сорсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх100-106/,

Яллагдагч Б.Золбоо мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал орой 21 цагийн үед санагдаж байна Баярпүрэв өөрийнхөө 9921**** гэсэн дугаараас миний 8014**** гэсэн дугаар руу залгаад ахаа уулзъя гээд бид 2 манай машины грашны ойролцоо уулзахаар болсон. Урьд нь Баярпүрэвтэй нэг таараад уг грашнаас хамт очиж машин авч байсан болохоор би Баярпүрэвийг тэнд хүрээд ир гэж хэлсэн. Яваад очтол Баярпүрэв ганцаараа байсан бөгөөд хайрцагтай зүйл барьчихсан байсан ба граш руу чинь хийчихье гэсэн. Гэтэл тэр хайрцаган дотор ууттай өвс байсан. Баярпүрэв ахаа энийг танай грашид түр тавиадхая гээд оруулж тавьсан бөгөөд тэр өдрөө уг зүйлээс хэрэглээгүй салаад явсан. Би буцаад гэртээ орж амарсан. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баярпүрэв над руу яриад грашинд жоохон юм хийе та хүрээд ирээч гэхээр нь би яваад очтол Баярпүрэв гартаа хоёр ширхэг ахуйн газ барьчихсан байсан бөгөөд граш руу ороод Баярпүрэв грашинд байсан хоосон 2 ундааны жижиг савыг аваад өвсөө тэр 2 сав руу хийсэн. Би хажуунаас нь туслаад хийлцсэн. Тэр өвсийг би Каннабис гэдгийг сайн мэдээгүй ч гэсэн мөн байх гэсэн ойлголт байсан. Тэгээд 2 саванд өвс дүүртэл таглаад тагийг нь цоолоод Баярпүрэв авчирсан газаа цоорхой нүхээр нь шахаад доор нь бас цоолтол нөгөө шахсан газ чинь өвстэйгөө холилдоод урсахаар нь аяга тоссон. Гэтэл аяганы доогуур жоохон юм болсон. Тэрийг халуун усан дээр аягатай нь тавьтал газ нь тэр дороо ширгээд аяганы хананд давирхай шиг зүйл үлдсэн. Тэрийг нь бид хоёр хусаад автал хумсын чинээ зүйл болсон. Тэрийг нь тугалган цаасан дээр тавиад доороос асаагуураар халаасан чинь утаа гарахаар нь цаас хуйлж байгаад сорж хэрэглэсэн. Баярпүрэв бид хоёр тэрнээс 3, 3 сороод л дууссан. Хуванцар савтай өвс болон тортой өвсөө грашид үлдээсэн. Тэрийг хэрэглэсний дараа сэтгэл санаа тайван болоод байх шиг санагдсан. Тэгээд бид хоёр грашнаас гараад гэр гэрлүүгээ явсан. Төмөр гаанс бол манай грашид байдаг миний эд зүйл, бусад зүйлс бол 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баярпүрэвтэй өвс татахдаа хэрэглэсэн эд зүйлс. Би урьд өмнө хэрэглэж үзэж байсан, гэхдээ хэзээ хаана гэдгээ санахгүй байна. Найз нөхөд дунд минь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүн огт байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-106/,

 

З.Баярпүрэвийн биед үзлэг хийсэн болон эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх27-28/, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх29-30, 31-33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-10, хх11-14/, ургамлын талаарх мэдээлэл /хх-39/, эд зүйлд үзлэг хийсэн болон харьцуулах шинжилгээнд дээж авсан тухай мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл /хх56-58, хх54-55/, гэрч М.Дашдэмбэрэлийн мэдүүлэг  /хх-ийн 64/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-75/, насанд хүрээгүй гэрч Б.Баярбаатарын мэдүүлэг /хх61-63/, шинжээчийн дүгнэлт /хх73, 77-81/, Монгол улсын Байгаль Орчин, Аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичиг /хх39-48/, яллагдагч З.Баярпүрэвийн мэдүүлэг /хх100-106/,  яллагдагч Б.Золбоогийн мэдүүлэг /хх106-111/, гэрч Н.Занабазарын мэдүүлэг, сурагчийн хувийн хэрэг /хх121-128/, коллежид суралцах эрхийн бичиг, сургуулийн тодорхойлолт /хх-128/, багшийн тодорхойлолт /хх-129/, хувийн байдлын баримтууд /хх131-137/, прокурорын тогтоол /хх-117/, ял шалгах хуудас /хх-140/, мөн шинээр өгсөн сургуулийн тодорхойлолт, өвчний картын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч З.Баярпүрэв нь 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Оросын Тохой гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгуулагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй савалгааны хамт 427.93 грамм бодисыг, борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 566 дугаартай автомашины гражид хадгалсан, улмаар Б.Золбоотой бүлэглэн, дээрх сэтгэцэт нөлөөт бодисын борлуулах зорилгойгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны баруун талд байрлах автомашины гражид хууль бусаар хадгалсан болох нь,

Шүүгдэгч Б.Золбоо нь З.Баярпүрэвтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны баруун талд байх өөрийн автомашины гражид Нэгдсэн Үндэсний Байгуулагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй савлагааны хамт 427.93 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Золбоо, З.Баярпүрэв нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч З.Баярпүрэвийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан, улмаар Б.Золбоотой бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Золбоог З.Баярпүрэвтэй бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч З.Баярпүрэв, Б.Золбоо нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

-1 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн хатаасан нунтаг ургамал мэт зүйл /нийт 130.75 грамм/,

-2 гэж дугаарласан 18 см урттай, шаргал өнгийн металл гаанс мэт зүйл, уг гаансны толгойд ногоон өнгийн ургамал зүйлийн үлдэгдэлтэй,

-3 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, дотор нь хар ногоон өнгийн ургамалтай,

-4 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, дотор нь хар ногоон өнгийн ургамалтай,

-5 гэж дугаарласан базсан мэт тугалган цаас 1 ширхэг,

-6 гэж дугаарласан хар өнгийн хуйлсан цаас 1 ширхэг,

-8 гэж дугаарласан дотор хэсэгтээ ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй ногоон өнгийн гадаргуутай сав,

-9 гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, хүрэн өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, хар өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг,

-10 гэж дугаарласан Солонгос үсэглэл бүхий газ 5 ширхэг,

-11 гэж дугаарласан цагаан өнгийн төмөр металл сав 1 ширхэг,

-12 гэж дугаарласан ногоон өнгийн хүрээтэй хар өнгийн газан плитка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгах,

Мөн 5 гэж дугаарласан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 7 гэж дугаарласан хуйлсан 2 тал нь шатсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг устгуулахаар Монгол банкинд тус тус шилжүүлэх,

-Хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Золбоо, З.Баярпүрэв нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс баривчлах ял оногдуулж, уг баривчлах ялыг ялгамжтай оногдуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Занабазарын Баярпүрэвийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан, улмаар бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

-Боржигон овогт Болдбаатарын Золбоог бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар З.Баярпүрэвийг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Золбоог 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар З.Баярпүрэв, Б.Золбоо нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

-1 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн хатаасан нунтаг ургамал мэт зүйл /нийт 130.75 грамм/,

-2 гэж дугаарласан 18 см урттай, шаргал өнгийн металл гаанс мэт зүйл, уг гаансны толгойд ногоон өнгийн ургамал зүйлийн үлдэгдэлтэй,

-3 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, дотор нь хар ногоон өнгийн ургамалтай,

-4 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, дотор нь хар ногоон өнгийн ургамалтай,

-5 гэж дугаарласан базсан мэт тугалган цаас 1 ширхэг,

-6 гэж дугаарласан хар өнгийн хуйлсан цаас 1 ширхэг,

-8 гэж дугаарласан дотор хэсэгтээ ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй ногоон өнгийн гадаргуутай сав,

-9 гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, хүрэн өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, хар өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг,

-10 гэж дугаарласан Солонгос үсэглэл бүхий газ 5 ширхэг,

-11 гэж дугаарласан цагаан өнгийн төмөр металл сав 1 ширхэг,

-12 гэж дугаарласан ногоон өнгийн хүрээтэй хар өнгийн газан плитка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгах

Мөн 5 гэж дугаарласан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 7 гэж дугаарласан хуйлсан 2 тал нь шатсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг устгуулахаар Монгол банкинд тус тус шилжүүлэх,

-Хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэсүгэй.

 

5. З.Баярпүрэв, Б.Золбоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Баярпүрэв, Б.Золбоо нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР