| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0091/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.*******т холбогдох эрүүгийн 2415000000065 дугаартай, 163/2024/0091/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* аймгийн ** суманд 1975 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг ******* тосгоны ******* 6-******* тоотод оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000065 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох “Гүнбөх” гэх газар буюу тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 9 ширхэг хуурай модыг 92 ширхэг болгон тайрч бэлтгэж, 12-06 улсын дугаартай Hyundai загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 4,515,699 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь:
- шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-20 дахь тал/,
- Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-28, 41-43 дахь тал/,
- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 29-35 дахь тал/,
- Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51, 56 дахь тал/,
- Гэрч Ч.ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
- Гэрч Д.-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
- Гэрч Д.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны 1070 дугаартай: 12-06 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан мод нь 4.3996 м3 мод байна. Мөрдөгчийн тогтоолд хавсралтаар явуулсан гэрэл зургийн үзүүлэлтийг харахад хэрэглээний бөөрөнхий модоор бэлтгэсэн байх боломжтой. Нарсний овгийн (Pinacese), Сибир шинэс - Larix sibirica Ledeb байна. Шинжилгээнд ирүүлсэн модны тайрдас нь 9,15%-ийн чийгтэй байх тул хуурай мод байна. N.49.39.55.0 E104.02.56.7 дугаартай координат цэгд ойгоос арчилгаа, цэвэрлэгээ, үндсэн ашиглалт, үйлдвэрлэлийн огтлолын зориулалтаар мод бэлтгэсэн зөвшөөрөл олгосон эсэхийг Булган аймгийн Сэлэнгэ сумын ойн ангиас тодруулна уу. Мод бэлтгэсэн газар нутаг нь ойн мужлалын үзүүлэлтээрээ нэгдүгээр мужид хамаарч байна. Хууль бусаар мод бэлтгэлд өртсөн талбайн хэмжээ байхгүй тул нөхөн сэргээх зардал гарах боломжгүй байна. Дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ 13,547,097 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91-97 дахь тал/,
- Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ОРА: 1001666 дугаартай: Хууль бусаар ойгоос мод бэлтгэхэд ашигласан 12-06 улсын дугаартай Hyundai загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 6,000,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,
- Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-ОРХ/1001666 дугаартай: Хууль бусаар ойгоос мод бэлтгэхэд ашигласан бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 60,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дахь тал/,
- Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: Шинжээчийн 13 дугаартай дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 4.3996 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 4,515,699 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 13,547,097 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112 дахь тал/ зэрэг бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэрэг биет нотлох баримтуудын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Л.*******ын санаатай үйлдлийн улмаас Байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Л.******* нь дээрх хуулийн шаардлагыг зөрчиж 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох “Гүнбөн” гэх газар буюу тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 9 ширхэг модыг тайрч 92 ширхэг болгон бэлтгэж, 12-06 улсын дугаартай Hyundai загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Л.*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 4,515,699 төгрөгийн шууд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 13,547,097 төгрөгийн /хавтаст хэргийн 112 дахь тал/ хохирол учирсан бөгөөд дээрх хохирлоос шүүгдэгч Л.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өмгөөлөгч Э.Цэнгүүнээр дамжуулан Хаан банкны шилжүүлгийн баримтаар 2,000,000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлсөн байна.
Иймд хохирол төлбөрийн үлдэгдэл 11,547,097 /арван нэгэн сая таван зуун дөчин долоон мянга ерэн долоо/ төгрөгийг шүүгдэгч Л.*******аас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаарын дансанд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Л.*******т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоос зохих хэмжээгээр төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн хөрөө, тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Л.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 12-06 улсын дугаартай Hyundai загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 81 ширхэг 4.3996 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Л.*******ын 880913 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, 03007990 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчинтөгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******аас Байгаль экологид учруулсан хохирол 11,547,097 (арван нэгэн сая таван зуун дөчин долоон мянга ерэн долоо) төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6,000,000 (зургаан сая) төгрөгийн үнэлгээ бүхий 12-06 улсын дугаартай Hyundai загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 81 ширхэг 4.3996 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
9. Шүүгдэгч Л.*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, 60,000 (жаран мянга) төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
10. Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Л.*******ын 880913 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, 03007990 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчинтөгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ