Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

 

*******0*******4 оны 04 сарын 16-ны өдөр                  *******0*******4/ШЦТ/46                              Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                     Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                   Г.Тунгалаг

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                    С.Сувдаа

                        Шүүгдэгч                                           С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******д холбогдох *******43*******000000031 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 1******* дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, казак, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг *******41 дүгээр точект оршин суух хаягтай,

            Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхийн *******004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 107 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т заасныг баримтлан ******* жил хорих, мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар 3 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн 0******* жил 03 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******61 дүгээр зүйлийн *******61.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан ЭХ-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 03 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн *******017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 05 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЫ771*******0716/ ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

С.******* нь *******0*******4 оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******ын эзэмшлийн “Хаан банк”-ны 500168*******768 тоот виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар *******0*******4 оны 0******* дугаар сарын *******9-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс 01 удаагийн гүйлгээгээр тухайн данснаас 1,100,000 төгрөгийг авч, хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь *******0*******4 оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******ын эзэмшлийн “Хаан банк”-ны 500168*******768 тоот виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар *******0*******4 оны 0******* дугаар сарын *******9-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс 01 удаагийн гүйлгээгээр тухайн данснаас 1,100,000 төгрөгийг авч, хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би *******0*******4 оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр гар утасныхаа ард хийчихсэн байсан “Хаан банк”-ны 500168*******768 дугаарын дансны виза картаа алга болгосон юм. Гэтэл *******0*******4 оны 0******* дугаар сарын *******9-ний өдөр гэртээ *******41 дүгээр точикт өглөө эрт малынхаа ажлыг хийж байгаад гэрт орж ирээд гар утсаа харсан чинь миний виза картаас 1,100,000 төгрөг АТМ-ээр гараад явчихсан байсан. ... Би яг хэзээ алдсан эсэхээ сайн санахгүй байна. *******0*******4 оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр малдаа явж байхад манай тэнд байдаг С.******* гэх ахтай тааралдаж миний утсыг гуйж ярьсан бөгөөд буцаагаад өгсөн. Тэрнээс өмнө миний виза карт гар утасны ард талын кейс дотор байсан байх гэж бодоод байгаа юм. ... Би картыг надаас өөр хүн ашигладаггүй, картны нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй. С.******* ах цагаан сараас өмнө нэг удаа Зүүнхараа явах үед нь картаа өгч явуулаад юм захиж авчруулж байсан. Бусдаар өөр хүн мэдэх боломжгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р тал/, Хаан банкны *******0*******4 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5001/*******4/149 дугаартай *******0*******4 оны 0******* дугаар сарын *******9-ны өдрийн 10 цаг 4******* минутад тусгагдсан камерын бичлэгийн CD” хүргүүлсэн тухай албан бичиг /ХХ-ийн 08-р тал/, Б.*******ын  эзэмшлийн “Хаан банк”-ны дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 09-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь: С.******* нь Б.*******ын эзэмшлийн “Хаан банк”-ны 500168*******768 тоот виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар *******0*******4 оны 0******* дугаар сарын *******9-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс 01 удаагийн гүйлгээгээр тухайн данснаас 1,100,000 төгрөгийг авч, хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.******* нь 1,100,000 төгрөгийн хохирол төлбөрөө *******0*******4 оны 0******* дугаар сарын *******9-ны өдөр хүлээн авсан тул хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.*******д Б.*******ын эзэмшлийн “Хаан банк”-ны 500168*******768 тоот виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,100,000 төгрөгийн хохирол учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн *******.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох”-ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар үүрэг хүлээлгэн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.*******, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн *******.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ 06 /зургаа/ сарын хугацаагаар авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /СД-ийг/ хэрэгт хавсаргах, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч  давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл  бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.