Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

2024 оны 05 сарын 02-ны өдөр                  2024/ШЦТ/55                              Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                       Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                     Б.Хишигсувд

                        Шүүгдэгч                                          Б.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Уранцэцэгт холбогдох 2432000870038 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Санхүү менежмент мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* эмнэлэгт асрагч ажилтай, ам бүл2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг, ******* №******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.Уранцэцэг нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цагаас 23 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “27-02” СБА улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а, 3.7 а, 12.3 дахь заалтуудыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сити Центр” худалдааны төвийн урд зам дээр явган зорчигч Р.Түмэнбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулж, улмаар хэргийн газрыг орхиж “Уулын нуур” талхан цехийн гудамжинд урагшаа чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Уранцэцэг нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цагаас 23 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “27-02” СБА улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а, 3.7 а, 12.3 дахь заалтуудыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сити Центр” худалдааны төвийн урд зам дээр явган зорчигч Р.Түмэнбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулж, улмаар хэргийн газрыг орхиж “Уулын нуур” талхан цехийн гудамжинд урагшаа чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Р.Түмэнбаярын мэдүүлэг: ... Би уг өдрийн 12 цагийн үед зүс таних хүний хамтаар 0.33 шилтэй “Хараа” архи хувааж уусан. Өдөр 13 цагаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэртээ байсан. Орой 22 цагийн үед эхнэрийн дүү Самбууг гэртээ дуудаад түүний тээврийн хэрэгсэлтэй бид хоёр замын хойноос замын урагшаа гарч “СЮ” сүлжээ дэлгүүртэй “Сити Центр”-ийн гадаа очсон. Миний шээс хүрээд байсан учир дүү Самбууд өөрийн виза картаа өгөөд “Чи ороод мөнгө аваад гараад ир ах нь бие засаад хүрээд ирье гэж хэлээд урагшаа зам хөндлөн гарч хашаа руу бие засаад буцаад зам хөндлөн гарах үед миний баруун талаас хурдтай явсан тээврийн хэрэгсэл намайг ирээд мөргөсөн. Би тээврийн хэрэгсэлд мөргүүлээд ухаан алдсан. Нэг сэрэхэд Зүүнхараагийн нэгдсэн эмнэлэг дээр сэрсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 52-53-р тал/, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Уранцэцэгийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед замын хойд талд нэрийг нь мэдэхгүй караокед ажлын хүмүүсийн хамт эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд 1 шил виноноос 1 хундага уугаад Toyota Prius загварын 27-02 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эмнэлэг рүү ажлын хоёр хүн буулгах гээд “Хоёр хүү Б” хүнсний дэлгүүрийн урд талын төв замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байтал миний зүүн гар талаас хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн согтуу бололтой зам хөндлөн алхаад хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн согтуу бололтой зам хөндлөн алхаад гараад ирсэн. Би тээврийн хэрэгслийн зүүн урд талаар нөгөө хүнийг мөргөөд зогсолгүй цаашаа яваад замын зүүн гар тал уруу авто засварын газрын үүдэнд зүүн тийш харж зогссон. Тэр үед надтай хамт явж байсан Ганчимэг эмнэлэгт дуудлага өгсөн. Би мөргүүлсэн хүнийг тээврийн хэрэгсэл дотроо суугаад харж байтал тэр хүнийг эмнэлгийн түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл ирж аваад явахаар нь араас нь тээврийн хэрэгслээ жолоодоод “Уулын нуур” талхан цехийн гудамжинд урагшаа чиглэлтэй ороод эргэх гээд зогсож байхад цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлтэй цагдаа ирээд намайг саатуулж би цагдаагийн тээврийн хэрэгсэлд суугаад ирсэн. Цагдаа миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг жолоодоод буцаж миний хүн мөргөсөн газар очсон. Цагдаа нар хэмжилт хийгээд зураг авч тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулсан. Намайг согтолт хэмждэг драгер багажаар үлээлгэж шалгахад 0,90 хувийн согтолттой гарсан. Би тээврийн хэрэгсэл дотор ажлын хоёр хүний хамт явж байсан. Харанхуй болсон. Замын нөхцөл байдал хэвийн байсан. Би зам хөндлөн гарч явсан хүнийг тулж ирээд харсан. Би тухайн үед сандраад хүн мөргөсний дараа тоормос гишгэсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-28-р тал/, Гэрч Г.Мөнхравжихын мэдүүлэг: ... Би уг шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Баярмагнайн хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2,9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн хэлтсийн жижүүрийн 95579102 дугаарын утаснаас “Хоёр хүү Б” хүнсний дэлгүүрийн урд зам дээр тээврийн хэрэгсэл хүн мөргүүлсэн байна гэж дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж ажиллахад замын гол асфальтан зам дээр хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Эмнэлэг ирсэн үйлчилгээ үзүүлж байсан. Тухайн үед мөргөсөн тээврийн хэрэгсэл нь байхгүй байсан учир тухайн ойр орчимд хэдэн хүмүүс зогсож байсан. Би уг хүмүүсээс мөргөсөн машиныг нь харсан уу гэж хүмүүсээс асуутал “Саарал өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хүн мөргөөд чигээрээ яваад засварын гадаа зогсож байгаад цаашаа гудам эргээд зугтаачихлаа гэж хэлэхээр нь араас нь машинтай яваад очтол уг хүн мөргөсөн саарал өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гудам руу эргээд бага зэрэг байдлыг анзаарсан байдалтай хэлж сурснаар “Гэлдэрч” байсан юм. Тэгээд уг тээврийн хэрэгслийг журамлаж “Хоёр хүү Б” хүнсний дэлгүүрийн харалдаа хашааны урд байрлуулж Г.Баярмагнайн хамтаар хэргийн газрын хамгаалалт авсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 56-57-р тал/, Гэрч Т.Ганчимэгийн мэдүүлэг: ... Уг өдөр манай байгууллагын хэсэг бүлэг ажилчид Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын гал командын хажууд байрлах караокед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах /Март-8/ баяр тэмдэглэсэн. Уг газраас орой 20 цагийн үед гарч ажлын Б.Уранцэцэгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Амар бид хоёр сууж замын хойноос замын урагшаа Б.Уранцэцэг, Амар бид хоёрыг хүргэж өгөхөөр явж байгаад “Сити Центр” буюу “Хоёр хүү Б” худалдааны төвийн урд зам дээр нэг зүйл мөргөх шиг болсон. Би юу мөргөсөн талаар мэдээгүй. Би Б.Уранцэцэгээс чи юу мөргөв чулуу мөргөв үү, юу болов гэхэд Б.Уранцэцэг “сая зам хөндлөн гарч байсан хүн мөргөчихлөө гэж” надад хэлсэн. Осол гаргаад ослын газраас хэсэг урагш явж байгаад замаас гарч авто засварын гадна машинаа байрлуулан зогссон. Удаагүй эмнэлгийн машин ирээд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Б.Уранцэцэг бие засах хэрэгтэй байна гээд “Уулын нуур” талхан цехийн хажуугийн гудам буюу Партизаны гудам руу эргээд ортол араас тээврийн хэрэгсэлтэй цагдаагийн хоёр алба хаагч ирээд тээврийн хэрэгсэл саатуулсан юм. Бид гурав сандраад осол гаргасан очиж чадаагүй юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55-р тал/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3720 дугаартай дүгнэлт: ... 1. Р.Түмэнбаярын биед баруун талын 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, хуйх, дух, баруун чихний дэлбээний шарх, хоёр хацар, хамар зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 34-36-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “АСБЦД” ХХК-ийн жолооны курсийн шинжээч Р.Энхбаярын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/24 дугаартай дүгнэлт: ... 2.1. Тоёота приус-20 загварын 27-02 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Буянбаатар овогтой Уранцэцэг /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а, 3.7 а, 12.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. 2.2. Тоёота приус-20 маркийн “27-02” СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Буянбаатар овогтой Уранцэцэг /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх /өөрийн мэдүүлгээс харахад -Би тээврийн хэрэгслийн зүүн урд талаар нөгөө хүнийг мөргөөд зогсолгүй цаашаа яваад зүүн гар тал руу авто засварын үүдэнд зүүн тийш харж зогссон/, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох /согтуурал шалгасан тэмдэглэлд 0.90 хувийн согтолттой байсан/, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна /өөрийн мэдүүлгээс харахад -Би тухайн үед сандраад хүн мөргөсний дараа тоормос гишгэсэн/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. ... 2.5 Тоёота приус-20 загварын 27-02 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Буянбаатар овогтой Уранцэцэг /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а, 3.7 а, 12.3 заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 61-62-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь: Шүүгдэгч Б.Уранцэцэг нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэмд заасан 2.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а, 3.7 а, 12.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. 2.2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх /өөрийн мэдүүлгээс харахад-Би тээврийн хэрэгслийн зүүн урд талаар нөгөө хүнийг мөргөөд зогсолгүй цаашаа яваад зүүн гар тал руу авто засварын үүдэнд зүүн тийш харж зогссон/, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох /согтуурал шалгасан тэмдэглэлд 0.90 хувийн согтолттой байсан/, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна /өөрийн мэдүүлгээс харахад -Би тухайн үед сандраад хүн мөргөсний дараа тоормос гишгэсэн/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. ... 2.5 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а, 3.7 а, 12.3 заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна гэсэн заалтыг зөрчин авто осол гарч Р.Түмэнбаярын биед баруун талын 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, хуйх, дух, баруун чихний дэлбээний шарх, хоёр хацар, хамар зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан мөн улмаар хэргийн газрыг орхиж “Уулын нуур” талхан цехийн гудамжинд урагшаа чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Б.Уранцэцэг нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Түмэнбаяр учирсан хохирол төлбөрөө бүрэн авсан тул дахиж хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн  тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 нэгж буюу *******0,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Уранцэцэгт Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэнд буюу  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******0 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******0,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Уранцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ******* овогт ******* Уранцэцэгийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэнд, мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранцэцэгийн Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранцэцэгт оногдуулсан *******0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Уранцэцэгийг  “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранцэцэг нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Шүүгдэгч Б.Уранцэцэг нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч Р.Түмэнбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шүүгдэгч  Б.Уранцэцэгийн №1502575 дугаартай жолооны үнэмлэхийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих эрх бүхий  байгууллагад хүргүүлэхийг  шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Уранцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор оролцогч  гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах  журмаар гомдол эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.