Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/188

 

ЭРИЙН ӨМ

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр

Шүүгдэгч: Э., түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Т.Багахүү

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.

Гэрч А.*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн д  холбогдох эрүүгийн 2205035530182 дугаартай хэргийг 2023 оны дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* ******* ******* ******* 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *******- дүүргийн 1 дүгээр хороо гол гудамж 7-07 тоотод оршин суух овогт гийн /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э. нь “... оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт А.тай "хажуугаар гарахдаа мөрлөлөө" гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духны өмнөд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн ч*******ний ар хэсгийн зөөлөн ******* няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э. нь “... оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт А.тай "хажуугаар гарахдаа мөрлөлөө" гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духны өмнөд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн ч*******ний ар хэсгийн зөөлөн ******* няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.гийн өгсөн “... оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай сургууль дээр воллейболын тэмцээн болж байсан. Миний куртик унач*******сан байсан болохоор авах гээд юм бодохгүй алхаж байсан чинь А. бараг нистэл мөргөсөн. Чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ гэсэн чинь надаас өндөр том биетэй хүүхэд өөдөөс ёжилж инээгээд байсан. Би гараад ус авчхаад буцаад орох гэсэн чинь манай ******* волейболын тэмцээн болж байсан С байрны үүдэнд найзуудтайгаа гараад ирсэн байсан. Том биетэй хүүхдүүд бөөнөөрөө намайг зодох гэж байна гэж бодоод А.д хоёулаа эвээр ярилцъя гээд ******* доод талд байдаг хүүхдийн тоглоомын талбайн тэнд оч*******од А. үгийн зөрүүгүй намайг 2 цох*******оор олон хүүхдүүд байгаа юм чинь би ганцаараа байсан. Дахиад дайрахаар нь зөрүүлээд зүүн хацар хавьцаа нь баруун гараараа ганц цохисон. Дахин дайрахаар нь би тэврээд эвлэрье чи яагаад ингээд дээд ангийнхаа хүүхдүүдийг өдөөд байдаг юм бэ гэж хэлсэн чинь дээд ангийнхаа хүүхдүүдийг өдөөд байдаг нь миний буруу гэж хэлээд бид эвлэрсэн. А.гийн жижиг биетэй найз бид 3 юм яриад байж байсан чинь би багадаа осолд орсноос болоод  ийм салгалдаг өвчтэй болсон удахгүй явж эмчлүүлэх гэж байгаа гэж хэлсэн. Бид нар буцаад тэмцээн болж байсан заал руугаа ороод тэмцээнээ үзсэн. Маргааш нь би найзындаа хоол хийж идээд байж байсан чинь манай багш над руу залгаад чи хүүхэд зодсон юм уу зодуулсан хүүхдийн ах нь ирсэн байна гэж намайг дуудсан. Багш миний нүдийг хөхөрсөн талаар асууж байсан. Би А.тай эвлэрсэн байсан учраас багш болон ээждээ тэмцээний үеэр сандал мөргөөд унач*******сан гэж хэлсэн. Орой нь толгой ******* өвдсөн. Менежерийн өрөөнд ороод А.гийн аав ээж, манай аав ээж бөөндөө уулзаж байх үеэр А. түрүүлж өөрөө 2 цохисон намайг 1 цохисон гэдгийг хэлсэн гэв...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.ын өгсөн:  “... оны 10 дугаар сарын 23-ны өдөр гар бөмбөгийн тэмцээн рүү өглөө манай хүүхэд явсан. Орой 19 цагийн үед гэртээ орж ирэхэд нүд нь хавдч*******сан байсан болохоор юу болсон талаар асуухад хүүхэдтэй мөргөлдч*******сөн гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Маргааш нь хичээлдээ явсан. 11 цагийн үед над руу залгаад миний хамар мурийч*******сан юм шиг байна ээжээ гээд яр*******аар нь миний хүү гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлч******* ээж нь ажилтай байгаа болохоор ахад чинь хэлье хамт яваад үзүүлч******* гэж хэлсэн. Би ахад дүүгээ дагуулж очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлч******* гэхэд 13 цагийн үед үзүүлэхэд хамрын хугарал гэнэ гэхээр нь юу болсон талаар асуухад нэг хүүхэдтэй зодолдсон тухайгаа надад хэлсэн. Тэгэхээр нь ахыг нь сургууль дээр нь очоод хэлээрэй гэхэд аав та 2 хүрээд ирээ Э. гэдэг хүүхэдтэй зодолдсон байна гэж дуудсан. Тэгээд очтол Э. цаад талын буланд манай 2 хүүхэд наад талд нь сууж байсан. Бид ороод манай нөхөр чи яагаад өөрөөсөө дүү хүүхдийг зодож байгаа юм бэ хамар нь хугарсан байна гэж хэлснээс өөрөөр юм хэлээгүй. Ангийн багш нь Э.г дуудаад гарахад Э.гийн аав, ээж нь ирсэн байсан. Ингээд юу болсон талаар Э.гийн аав, ээжтэй уулзалдсан. Менежерийн өрөөнд орж бөөнөөрөө ярилцахад юу болсон талаар бид хүүхдүүдээ өмөөрч маргалдаад байсан болохоор 2 хүүхдээсээ асуухад Э. танай хүүхэд намайг эхэлж цохисон гэж хэлсэн. Манай хүүхэд юм яр******* гэхээр Э. юм яриулахгүй ингэсэн биз дээ тэгсэн биз дээ гэж орилоод байхаар нь манай хүүхэд айж сандраад тиймээ би цохисон гэж хэлсэн. Манай хүүхэд ковидын үеэр 2 удаа уналт өгч байсан. Энэ нь өсвөр насны үеийн уналтын хам шинж гэсэн оноштой Эх нялхсын эмнэлгийн мэдрэлийн эмчийн хяналтад байдаг өмнө нь нэг удаа явж үзүүлж байсан. Юмнаас амархан айж тэвддэг. Тэр өрөөнд юу болсон талаар тайван ярилцах боломжгүй нөхцөл байдалд байсан. Хүүхдүүд зодолдож л байдаг Э. дугаар анги төгсөх гэж байгаа хэдүүлээ ярилцъя гэхэд Э.гийн ээж та нар тэр цагдаа сэргийлэхээрээ явдаг юм байгаа биз гэж хэлээд гараад явч*******аар нь Э.гийн ангийн багшаар ээж рүү нь 2 удаа яриулж хүрээд ирээ ярилцъя гэж дуудахад ерөөсөө ирээгүй. Иймээс бид дүүргийн цагдаагийн газарт очиж гомдол өгсөн. Хүүхдээ үзүүлдэг байсан нь үнэн. Нэг удаагийн цохилтоор ийм олон гэмтэл үүсэхгүй гэж үзэж байна. Нүдний хараа маш ******* муудаж байгаа. Тухайн үед духны ясны цөмрөл, шугаман гэмтэл нь өсөлтийн явцад эдгэрдэг учраас хагалгаанд орох шаардлагагүй гэж хэлсэн. Хамар нэгэнт хугарсан учраас яаралтай хагалгаанд ор гэсэн эмчийн зааврын дагуу “” эмнэлэгт үзүүлж хагалгаанд орсон. Манай хүүхэд өмнө нь уналт өгдөг байсан учраас өөр гэмтэл авсан эсэх онош тодруулахаар улс руу явж шинжилгээ хийлгэсэн. Тухайн үед гарсан эм тариа, зардал мөнгийг нэг бүрчлэн нэхэмжлээгүй зөвхөн баримтаар нотлогдох зардлыг нэхэмжилсэн. Гомдолтой байна. Тухайн үед 2 хүүхэд зодолдож нэг нь хамар нь хугарч биед нь гэмтэл учирсан байхад хүүхдийн бие ямар байгаа талаар нэг ч удаа асуугаагүй, бидэнтэй холбогдоогүй. Хааяа тааралдахаар танай хүүхэд хүмүүжилгүй гэж хэлэхээс өөрөөр хүний эцэг эх байж хүүхдийн бие яаж байна гэж нэг ч асуухгүй байдагт гомдолтой байна. Хүүхдээ хагалгаанд орж байгааг харсан эх хүний хувьд цаашдын эрүүл мэнд ямар байх нь тодорхойгүй байгаа гэж бодохоор хэцүү байсан. Бидний сэтгэлийг бодоод нэг удаа миний хүүхдийн биеийг асуухгүй байж өмгөөлөгч аваад ингээд юу ч болоогүй юм шиг явж байгаад гомдолтой байна. Нийт 13,971,3 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохирол миний хүүхдийн эрүүл мэндийг бүтэн даах мөнгө биш гэж үзэж байна. Цаашдаа эрүүл мэндийн байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй учир цаашдаа эрүүл мэндтэй холбоотой гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд гэрч А.*******ын өгсөн: ...Тэмцээн болсны маргааш нь юу болсон талаар асуухад А. гэдэг хүүхэдтэй маргалдаад А. найзуудтайгаа нийлээд манай найзыг авч яваад юу ч яр*******гүй түрүүлж 2 удаа цох*******оор нь манай найз зууралдаад А.г тэвэрч аваад тойрч зогссон найзууд нь тэднийг салгасан гэж хэлсэн. Тэгээд дараа нь хоорондоо ярилцаж ойлголцоод эвлэрсэн гэж манай найз хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд гэрч *******гийн өгсөн: ...Миний ажил орой тардаг учир намайг ирэхэд манай хүүхэд унтсан байсан. Өглөө нь хичээлдээ явсан байсан. Маргааш нь зусланд байдаг агуулах дээрээ ирсэн байхад манай хүүхэд над руу залгаад өчигдөр сургууль дээр нэг асуудал болоод нэг хүүхдийн аав ээж ирсэн байна гэж хэлсэн. Миний хүүхэд шударга хэзээ ч худлаа ярьдаггүй. Би хүүхдээсээ юу болсон талаар асуухад тэр хүүхэд зааланд намайг мөрлөөд өдөөд байхаар нь би ганцаараа байсан болохоор заалнаас гараад эргээд зааланд орж ирэхэд бөөн хүүхдүүдтэй хамт гаръя гэж хэлэхээр нь гарсан чинь А. намайг 2 удаа цохисон гэж хэлсэн. Энэ тухайгаа хохирогч хүүхэд эцэг эх нийгмийн ажилтан ангийн багш нарын дэргэд хэлсэн...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205035530182 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй А.гийн  хохирогчоор өгсөн “... оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай ******* гар бөмбөгийн тэмцээн болсон. Тэр тоглолт дээр би багаа дэмжиж дэмжигч болсон Манай ангийн тоглолт эхэлж байхад гэх дугаар ангийн хүүхэд ирж намайг мөрлөж хажуугаар зөрж явсан. Би юм бодоогүй үзэгчийн суудал дээр сууж багаа дэмжиж байхад миний сууж байсан сандал дээр ирсэн. Хоёулаа гарч уулзъя гаръя гэж хэлсэн би эхэндээ гарахгүй гэж хэлж байснаа сүүлдээ нэг найзын хамт гадаа агаар амьсгалах гэж гарсан. Сургуулийн гадаа үүдэн дээр миний өөдөөс ирж намайг хоёулаа зодоон хийе гэж хэлж ******* хажуугийн булан руу дагуулж явсан. Миний мэдэж байгаагаар ард баахан хүүхдүүд явж байсан тэр хүүхдүүдийг би тан*******гүй. Сургуулийн булан дээр оч*******од үзэх үү гэж хэлэхээр нь би зөвшөөрч үзье гэж хэлж зодолдох болсон. эхэлж зодох гэж байгаа мэт гараа эргүүлж өрөх үед гийн нүүрэнд хацар орчим цохисон намайг хацар нүүр хүзүүний баруун хэсэгт гараараа цохисон. Бид хоёр харилцан зодолдож буланд бие биеэ шахаж байхад хүүхдүүд салгасан. Одоо эвлэр гэж хэлсэн боловч эвлэрч өгөхгүй байхаар нь би уучлалт гуйж хүчээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.ийн гэрчээр өгсөн: “...Манай хүү А. нь дух ясны цөмрөл зүүн нүдний хөмсөг хамар ясны хугарал зүүн нүдний хойд савхан ясны хугарал ийм гэмтлүүд авч гэмтлийн зэрэг тогтоогдсон. Урьд өмнө гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй нэмэлт дүгнэлт гаргуулах гэж эмнэлэг бичиг баримт гаргаж өгсөн. Тухайн бэртэл гэмтлийг авснаас хойш гэмтлийн эмч нарт үзүүлсэн. Гэмтлийн эмчийн зөвлөсний дагуу эм жи жи эмнэлэгт, эмнэлэгт нүдний эмчид эмнэлгийн хагалгааны эмчид тус бүр үзүүлсэн. Эдгээр эмч нарын үзлэгт заалтын дагуу яаралтай хагалгаанд орох болсон. Ингэж оны 10 дугаар сарын 27-ны өглөө эмнэлэг дээр хагалгаанд орсон Хагалгаагаар хамаг ясны хугарал засаж хамрын самалдаг тайрч, хамрын таславч тэгшлэх хагалгаа хийгдсэн. Духны цөмөрсөн яс нүдний ухархайн зөрүүгүй хугарсан ясыг хагалгаанд оролгүй хэвтэн эмчлүүлэх гэсний дагуу гэрээр хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Хагалгаанд орсноос хойш хүүхдийн зовуурь толгой өвдөх, гар хөл нь салгалах цочимтгой болох нүдний хараа муудах шинж арилахгүй байсан. Тэгээд хүүхдээ улс руу нарийн шинжилгээнд авч явсан. оны дугаар сарын 10-ны өдөр ээжийн хамт улсад ирж үзлэг шинжилгээнд орсон. хотын нэртэй эмнэлэгт онош тодруулахаар шинжилгээ өгч зөвлөгөө авсан. Шинжилгээгээр одоо зааврын дагуу эмийн эмчилгээ хийгдэж явж байна. Эмчийн дараачийн үзлэг нь 2023 оны 06 дугаар сард болно. улсад эмчилгээний цаг байж эм ээ авдаг журамтай хүүхдийн үзлэг цаг бичүүлж төлбөр хийгдэж эм авч, эмчилгээ хийгдэж байна. Хохирлыг нарийн сайн тооцоогүй байгаа. Тухайн үед уулзсан боловч загнасаар байгаад өнгөрсөн. Миний хүүхдийн ясыг хугартал зодсон байсанд би гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19-20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Г.ийн өгсөн: “... оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай ******* гар бөмбөгийн "дараа болъё оо манай ангийн охид тоглож байна" гэж хэлсэн. Тэгээд манай ангийн охид тоглож дуусаад бид 2 дэлгүүр орох гээд гарах үед хойноос дугаар ангийн гэх ах гарч ирээд "хоёулаа булан тойроод учраа олъё" гэж хэлсэн ******* ойролцоо байрны гадаа очиж эхлээд 2 удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд бөгжтэй гараараа цохиод харилцан зодолдсон. Тэр үед яг юуны улмаас болж зодолдсоныг сайн мэдэхгүй. Өмнө нь надад дээд ангийн хүүхдүүд мөрлөөд байх юм гэж хэлж байсан. Мөн ах өмнө нь г 00 ороход нь мөрлөөд өддөг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.гийн гэрчээр өгсөн: “... оны 10 дугаар сарын 24-ны өдөр ийн д Толгойн Компьютер томографийн шинжилгээг дүрс оношилгооны техникч хийсэн бичгийг би уншиж дүгнэлт гаргасан. Тэгээд гийн аав гэх хүн 11 дүгээр сарын 01-ний өдөр манай эмнэлэг дээр ирээд над руу манай эмнэлгийн утсаар над руу ярьж "Би 10 дугаар сарын 24-ны өдөр Толгойн Компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн гэх хүүхдийн аав нь байна. Таны дүгнэлт дээр зүүн нүдний ухархайн дээд хэсэгт байгаа хугарлыг хараагүй байна гэж шүүх эмнэлгийн эмч хэлсэн. Та зургийг нь дахин нэг хараад өгөөч" гэж хэлсэн. Тэгээд би 10 дугаар сарын 24-ны өдөр Толгойн Компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн гийн зургийг татаж хартал "Зүүн талын духны хөндийн урд хана, ухархайн дээд хана руу үргэлжилсэн 1,8 см бүхий хэмжээтэй хугарал байсныг өмнө буюу 10 дугаар сарын 24-ны өдөр гаргасан дүгнэлт дээр нэмж бичээд 10 дугаар сарын 24-ны өдөр гаргаж огноог нь засалгүй явуулсан. 10 дугаар сарын 24-ны өдөр гаргасан дүгнэлт дээр нэмж бичээд дүгнэлт гаргасан учраас хоёр дахь шинжилгээний хариу нь дээр он сар өдрийг нь солиогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.гийн яллагдагчаар өгсөн “... оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай ******* гар бөмбөгийн тэмцээн болоод манай ангийнхан тоглож дууссан үед миний цамц биеийн тамирын заалны зүүн булангийн хэсэгт шалан дээр унасан байсан бөгөөд цамцаа авах гээд явж байхад 10 дугаар ангийн сурагч над дээр ирээд мөрлөж дайрч унагаахыг завдахаар нь "Чи яагаад намайг өдөөд түлхээд байгаа юм бэ" гэхэд намайг басамжлан инээгээд зөрсөн. Тэгээд би биеийн тамирын заалнаас гараад гадаа дэлгүүрээс ус аваад буцаж орох гэхэд 10 гаран хүүхэд заалны үүдэнд хүлээж байсан бөгөөд тэр хүүхдүүд дунд байсан. Тэгээд би олуулаа намайг зодох гэж байна гэж бодоод д "Хоёулаа эвээр ярилцъя" гэж хэлээд ******* саравч руу яваад очтол үгийн зөрүүгүй 2 гараараа миний нүд, хацар, шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд ахиад цох******* гээд дайраад байхаар нь түлхэж холдуулахад дахиад дайрах үед би биеэ хамгаалахын тулд гийн зүүн хацар хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд 4 дэх удаагаа зодолдох гээд дайраад байхаар нь 2 гарын тэвэрч аваад "яагаад чи дээд ангийн хүүхдүүд рүүгээ дайраад байдаг юм бэ?" гэж асуухад "Дээд ангийнхантайгаа маргалдаад байдаг нь миний буруу гэж хэлээд бид гар барин эвлэрсэн. Урьд өмнө нь бид 2 муудалцаж байгаагүй. Ойролцоогоор оны 09 дүгээр сарын үед ******* 00-д намайг дуудаж яагаад хараад байгаа юм гэж хэлээд заамдаж авахаар нь би түлхээд гарсан. Би гомдолтой байна. Би тай эвлэрсэн гэж бодсон болохоор оны 10 дугаар сарын 23-ны орой ээждээ үнэн хэлээгүй "сандал мөргөөд нүд хөхөрсөн" гэж хэлсэн. Гэтэл маргааш нь ангийн багш намайг утсаар залгаж дуудаад ******* нийгмийн ажилтны өрөөнд хүрээд ир гэж хэлсэн. Ингээд болсон асуудлын талаар асууж гийн аав ээж ах мөн манай аав ээжийг дуудаж ирүүлэн манай ангийн багш болон нийгмийн ажилтны хамтаар уулзсан. оны 10 дугаар сарын 24-ны өдөр гийн аав, ээж, ах мөн манай аав ээжийг дуудаж манай ангийн багш болон нийгмийн ажилтны хамтаар уулзах үед 2 удаа эхлээд цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би тай эвлэрсэн гэж бодоод ээждээ үнэн хэлээгүй. Би оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай ******* гар бөмбөгийн тэмцээнд оролцож баясан ангийнхаа хүүхдүүдийг хайгаад зааланд орсон. Тэр үед миний сандал дээр тавьсан байсан цамц газар унасан байхыг очиж авахаар заалны баруун талаар явах үед хүн намайг мөргөж унахаа шахад хартал 10 дугаар ангийн сурагч А. байсан. Тэгээд А.д "чи намайг яагаад зүгээр явж байхад өдөөд мөргөөд байгаа юм бэ?" гэж хэлээд сандал дээр очиж цамцаа автал ангийн багш таараад ангийнхандаа ус аваад ир гэхээр нь би гадагшаа дэлгүүр рүү явсан. Дэлгүүрээс нэг сагс ус аваад буцаад заал руу явж байтал ******* С байрны үүдэнд А. ангийнхаа 14-15 хүүхэдтэй намайг тосоод зогсож байсан. Намайг дөхөөд очтол намайг гарах 20 гарцгүй болгоод тойроод зогссон би тэр олон хүүхдүүдэд зодуулахаас айгаад д хандан "Хоёулаа ярилцаж болохгүй юм уу" гэж хэлэхэд зөвшөөрч бид 2 явах үед хамт байсан хүүхдүүд нь араас дагаад ******* хажууд байрлах байрны саравчинд очсон. Тэгтэл гараараа нүд хацрын хэсэг рүү 2 удаа угсарч хүчтэй цохисон. Тэгээд ахиад цох******* гээд дайраад байхаар нь өөрөөсөө түлхээд холдуулахад дахиад цох******* гээд гараа далайгаад ирэхээр нь баруун гараараа гийн нүүрний зүүн тал руу нь 1 удаа цохисон. Энэ үйлдлээ би өөрийгөө хамгаалах үүднээс хийч*******сэн юм байна гэж дараа нь бодсон. Тэгээд би 2 гарын хумьж дараад гийн 2 гарын тэвэрч аваад өөрийгөө цох******* боломжгүй болгосон. Тэгээд тэврээд зууралдаж байг үед д "Чи яагаад дээд үеийнхээ хүүхдүүдтэйгээ муудалцаад зодолдох гээд байдаг юм бэ?" гэж асуухад "Дээд ангийнхантайгаа муудалцаад байдаг нь миний буруу хоёулаа одоо эвлэрье аа найзууд болъё" гэж хэлэхээр нь тэвэрсэн байсан гараа тавиад бид 2 гар бариад эвлэрээд салсан Тэгээд зодоон дуусаад тэмцээн дээр байхад миний баруун нүдний доод хэсэг өвдөж хавдаад хөхөрч ам ангайхаар хүзүү чилээд эрүүний төгсгөл орчим дуугараад зовуурьтай байсан. Тэгээд тэр үед ангийн хүүхдүүд болох *******, - гар бөмбөгийн тэмцээнд орсон хүүхдүүд яасан бэ? юу болсон талаар асуухад А. д цохиулсан талаараа хэлээд бид 2 эвлэрсэн гэж хэлсэн. Тэгээд тэмцээн дуусаад орой нь гэртээ очтол ээж наад нүд ам чинь яасан гэж асуухаар нь эвлэрсэн юм чинь элдэв юм яриад яах уу гэж бодоод сандал мөргөсөн юм аа гэж худлаа хэлсэн. Тэгээд шөнө миний толгой өвдөөд дотор муухайраад олигтой унтаж чадаагүй Тэгээд өглөө босоход нүдний хавдар нэмэгдсэн байсан Тэгээд хичээлдээ сууж тарсны дараа ангийн найз Билгүүнийд хоол идэж байх үед ангийн багш залгаад "Сургууль дээр яаралтай хүрээд ир" гэж хэлсэн Тэгээд би сургууль дээр яваад очтол А. ахтайгаа ирсэн байсан Тэгээд ах нь над руу "хүүхэд яагаад зоддог юм" гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгээд ангийн багш "Ээж аав аа дууд, ангидаа байж бай" гэж хэлсэн. Тэгээд аав ээж ирээд ******* нийгмийн ажилтны өрөөнд 2 талын эцэг эх гийн ах, багш болон эмэгтэй нийгмийн ажилтан юу болсон талаар асуухад би эхэлж өдөөд эхлээд 2 удаа цохисноо хэлсэн. Тэр үед гийн аав ээж нь манай хүүхдийн аав ээж нь хамар хугарсан гэж хэлэхээр нь харахад ямар ч хавдсан хөхөрсөн зовуурилсан зүйл харагдаагүй. Тийм учраас хамар хугарсан гэсэн шинжээчийн дүгнэлтэд эргэлзээд байгаа. Тэгээд манай ээж энэ хүмүүс ингэж байгаа бол хоёулаа ч гэсэн цагдаад өгье гэхээр нь би "Ээж ээ эвлэрсэн юм чинь муухай шүү дээ" гэж хэлээд болиулсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27 тал, 1 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14675 дугаартай “А.гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн ч*******ний ар хэсгийн зөөлөн ******* няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 41-44 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102 дугаартай “А.гийн биед духны өмнөд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн ч*******ний ар хэсгийн зөөлөн ******* няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 56-57 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15830 дугаартай “Э.гийн биед тухайн үед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн ******* няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 62-65 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаартай “Э.гийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн ******* няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 82-83 тал/,

А.гийн банкны дансны хуулга 3.991.600 төгрөг /1 хх-ийн 91 тал/,

Бүгд Найрамдах улс руу явсан онгоцны билетны канон  1.994.700 төгрөг /1 хх-ийн 94 тал/,

эмнэлэг 1.000 төгрөг /1 хх-ийн 97тал/,

“ ” эмнэлэг 130.000 төгрөг /1 хх-ийн 97 тал/,

эмнэлэг 2.600.000 төгрөг /1 хх-ийн 97 тал/,

Э.гийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 118 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 136 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Э. хохирогч А. нар нь оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* гар бөмбөгийн тэмцээний үеэр харилцан зодолдож улмаар шүүгдэгч нь хохирогчийн биед “духны өмнөд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн ч*******ний ар хэсгийн зөөлөн ******* няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102 дугаартай “А.гийн биед духны өмнөд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн ч*******ний ар хэсгийн зөөлөн ******* няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 56-57 тал/, хохирогчийн мэдүүлэг /1хх 13-14 тал/, MED TRAUMA гэх эмнэлгийн үзлэгийн хуудас /1хх-ийн 83 дахь тал/  гэрч С.ын “... сурагчийн нүдний хэсэгт хөхөрсөн байсан учраас...10а ангийн багш Баярмаа над дээр ирээд танай ангийн сурагч Э. гээд сурагч манай ангийн сурагч тай зодолдож асуудал гаргасан байна...”мэдүүлэг /1хх-31 тал/, насанд хүрээгүй гэрч Г.ийн “...гадаа очиж эхлээд 2 удаа нүүр лүү нь цохисон.Тэгээд бөгжтэй гараараа цохиод харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг /1хх-23 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зох******* эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14675 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтүүдэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 14675, 102 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э. болон түүний өмгөөлөгч нараас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан нь тодорхойгүй, аргагүй хамгаалалт байсан гэж мэтгэлцэж оролцсон ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбар мэдүүлэг дэмжигдэж нотлогдоогүй, шүүгдэгч өөрийн амь нас эрүүл мэндийн хамгаалах зорилгоор өөрийн ашиг сонирхолд аюул учруулсан хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Э.д холбогдох эрүүгийн 2205035530182 дугаар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зох******* байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай, зарим нотлох баримтыг нотлох баримтаас хасах хүсэлтийг тус тус гаргаж оролцсон ба өмгөөлөгч нарын тайлбар хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй  гэж шүүх дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Э.д холбогдох эрүүгийн 2205035530182 дугаар хэргийн  бүх ажиллагаа, шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаж 2023/ДШМ/968 дугаартай магадлалыг гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч Э.гийн “... оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт А.тай  маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духны өмнөд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн ч*******ний ар хэсгийн зөөлөн ******* няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Хохирол төлбөрийн тухайд

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш. нь нийт 13.971.3 төгрөг нэхэмжилснээс хохирогчийн эмчилгээний зардалд оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн эмнэлгийн үзлэгт төлсөн 130.000 төгрөг /2хх-ийн 45 тал/, оны 10 дугаар сарын 26-ны өдөр ийн үзлэгийн төлбөрт төлсөн 1.000 төгрөг /2хх-ийн 26 тал/, оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгт төлсөн 2.600.000 төгрөгийн төлбөр /2хх-ийн 27 тал/ шатахууны төлбөрт төлсөн 240.000 төгрөг нийт 3.082.000 / гурван сая наян хоёр мянга / төгрөгийн нэхэмжлэлийг хангаж улсад эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон нислэгийн тийзийн үнэ болох нийт 10.889.310 /арван сая найман зуун наян есөн мянга гурван зуун арав/ төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж  шийдвэрлэлээ.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс түүний хүү А.Баяржаргал нь шүүгдэгчийн учруулсан гэмтлийн улмаас улсад очиж шинжилгээ хийлгэсэн гэж тайлбарлах хэдий ч улсад авсан эмчилгээ үйлчилгээ нь шинжээчийн шинжээчийн 102 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэлтэй хамааралтай эсэх нь бүрэн тогтоогдохгүй үүнээс улбаалан хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын зардлыг тооцоолох боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүхээс, шүүгдэгч Э.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.082.000 /гурван сая наян хоёр мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э. нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч Э.д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгэ******* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Э. нь гэмт хэрэг үйлдэх үедээ нас 09 хоногтой байсан болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 118 дугаар талд авагдсан шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 8 дүгээр  бүлгийн зохицуулалтыг шүүх хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал насны онцлог, хохирол төлбөр төлсөн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.д зан үйлээ засах 6 /зургаа/ сарын сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, биелэлтэд хяналт тав*******ыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын саналыг үндэслэн ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг Э.д тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 5 ширхэг сиди бичлэг, өвчний түүх зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт гийн  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.д зан үйлээ засах 6 /зургаа/ сарын сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, биелэлтэд хяналт тав*******ыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын саналыг үндэслэн ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг Э.д тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.гээс гэмт хэргийн бодит хохиролд 3.082.000 /гурван сая наян хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.гийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

6. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 5 ширхэг сиди бичлэг, өвчний түүх зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлбөл зох******* төлбөр төлөгдсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бич******* эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ