Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2021/00191

 

 




*******21 6 03 103/ШШ*******21/00191



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19******* онд Хэнтий аймгийн ******* ******* суманд төрсөн, 26 настай, *******, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 онд аймгийн *******гом хотод төрсөн, настай, аймгийн *******гом сумын 5 дугаар баг, тоотод оршин суух, овогт - холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг ************** оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О., хариуцагч Э.- /онлайнаар/, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: О. би *******12 онд Э.-той танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд *******13 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.баяр төрсөн. Сүүлийн 3 жилийн хугацаанд хамтран амьдрах боломжгүй тодорхой нөхцөл байдлын улмаас ирэн очин байсан. Сүүлийн 6-7 сарын хугацаанд огт холбоо бариагүй. ад хамт амьдрах талаар 1-2 удаа хэлж байсан. Гэхдээ одоо хэлж байгаа шиг тийм олон хэлсэн зүйл байхгүй. Тэгээд ч зүгээр нэг юу ч болоогүй юм шиг хэлээд л өнгөрдөг. Гэр бүлийн харилцаа бол харилцан ярилцаж, зөвшилцөж шийдэх зүйл гэж би боддог. Харин энэ хүн бол надтай хамтын амьдралын талаар ярилцаж зөвлөлддөггүй, тийм учраас хамт амьдрах итгэл төрдөггүй. Нарийн ширийн асуудлаа огт ярьдаггүй. Би ярилцъя гэхээр завгүй байна гэдэг завгүй байгааг ойлгож байна. Хамгийн гол нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас гадна хүүхэдтэйгээ цаашдаа холбоотой бай гэж хэлмээр байна. Эхэндээ би уурандаа хүүхэдтэйгээ битгий холбогд гэж хэлсэн. Хүүхэд аавыгаа мэддэг сүүлийн үед орондоо шээгээд, сэтгэл санаа нь сонин байгаа яасан гээд асуухаар зүгээр гэдэг ч гэсэн цаанаа нэг хэцүү байдаг. Хүүхдийнхээ сэтгэл санааг дэмжих х байна. Хэдийгээр надтай ийм харилцаатай байгаа ч гэсэн хүүхэдтэйгээ холбоотой байх ёстой. Надаас болоод хүүхдийн сэтгэлд сэв суулгахыг хүсэхгүй байна. Цаашдаа ямар ч ажилтай байсан хүүхэдтэй холбогдохыг хүсэж байна. Энэ хүн хэдий амаараа хамт амьдармаар байна гэж хэлдэг боловч энэ хүнээс сэтгэл мэдрэгддэггүй, зүгээр асуусан болоод л орхидог. Би зөвхөн гэр бүлдээ ганцхан минут зарцуулаач ээ гэж хэлсэн. Би шүүхэд 2 удаа нэхэмжлэл өгсөн. Тэгээд эхнийхээ нэхэмжлэлийг татаж аваад 8 сар болж байна. Энэ 8 сарын хугацаанд хүүгээ асууж нэг ч удаа залгаагүй. Цаашдаа хамт амьдрах итгэл огт төрөхгүй байна. Гэр бүлдээ 1 минут зарцуулж чадахгүй байгаа хүнтэй яаж амьдрах вэ?, цаашид бид хамтран амьдрах боломжгүй тус тусдаа амьдрах болсон тул Э.-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Э.баярыг тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Э.- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: аймагт ажиллаад 1 жил 10 сар болж байна. Би д энд хамт амьдрах санал зөндөө тавьсан, боломжгүй гэсэн хариу өгдөг учраас ингээд 2 тийшээ болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Э.- холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Нэхэмжлэгч О., хариуцагч Э.- нар нь *******12 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа *******13 оны 10 дугаар сарын 25ы өдөр хүү Э.баярыг төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас *******18 оноос эхлэн тусдаа амьдрах болсон ба хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байна.

Хүү Э.баярын Г- тоот төрсний бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээг эцэг Э.-оор овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүү Э.баярын эцэг Э.- болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Э.-оос тэтгэлэг гаргуулж хүү Э.баярыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Э.-оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.д олгох нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар овогт -ын баярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц ******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт -оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Хариуцагч Э.-ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүтэйгээ хүссэн үедээ уулзах, түүнтэй хамт байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч О.д анхааруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ