Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/00561

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын******* дүгээр багт оршин суух, Дархан овогт******* ******* (*******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын******* дүгээр багт оршин суух, ******* овогт ************** (*******)-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч Д.*******т холбогдох хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох*******1,450,000 /арван нэгэн сая дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай хариуцагч сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхөр*******тай 2001 онд гэр бүл болж, 2002 оны*******1 дүгээр сарын 02-ны өдөр охин Б.Нарангоо, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин , 2011 оны 08 дугаар сарын 09-ны өдөр охин Б.Солонгоо, 2018 оны 10 дугаар сарын*******5-ны өдөр хүү*******тулгыг төрүүлсэн.Нөхөр бид 2, 8 дугаар ангиасаа л үерхэж нөхөрлөж явсаар айл болсон, ер нь бол нөхөр маань өнчин өрөөсөн хойд эцгийн гарт хэцүүхэн амьдралтай байсан бөгөөд хар нялхаасаа л бид нэг гэрийн хүүхэд шиг өсөж, миний эцэг эх ч гэсэн нөхрийг маань өөрийн хүүхдээс өөрцгүй хэдэн хүүхэдтэйгээ бужигнуулж байгаад л бид гэр бүл болсон.Бид айл болж амьдраад*******9 жил хамтран амьдарч 4 сайхан хүүхэдтэй болсон боловч нөхөр маань 2017 оноос эхлэн том тэргээр Улаанбаатар Мөрөнгийн хооронд ачаа тээвэрлэж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Улаан буудай ХХК-д сүүлийн 3 жил намрын ажилд явсан, ингэхдээ тухайн компанид ажилладаг эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болсноор ааш авир нь хувирч гэртээ байхдаа эхнэрээ ч эхнэр гэж бодохгүй, хүүхдүүдээ ч хүүхэд гэхгүй элдвээр хэлж доромжлон байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон.Тухайн үед би Их-уул сумандаа гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж байсан бөгөөд Гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээнд очиж зөвлөгөө авах зэргээр гэр бүлээ бүрэн бүтэн байлгахын тулд ээж хүний, эхнэр хүний хувьд чадлаараа арга эвийг нь олох гэсэн боловч амжилт олоогүй.Нөхөр маань гэртээ ирэлгүйгээр 2 жил шахуу бидэнтэй ямар ч харьцаагүй байснаа 2019 оны хавар утасдаж, би хүн алчихлаа нөгөө хүүхнийхээ нөхрийг алчихлаа гэх мэтээр ярьж би мөнгө төгрөг ч байхгүй, үхлээ хатлаа харимаар байна гэхээр нь мөнгө явуулж байж гэртээ ирсэн.Тэгээд гэртээ ирээд сар ч болохгүй нөгөө хүүхэнтэйгээ утсаар ярьчихаад би энэ хүүхнийг харахгүй бол болохоо байлаа, санаад үхлээ чи угаасаа бэлгийн ажилдаа муу гэх мэтээр намайг элдвээр доромжилж байсан, тэгээд дүү хүүхэн, хойд эцэг хоёрыгоо дагуулж орж ирчихээд, хойд эцэг нь энэ хүнийг та нар ахиж харахгүй араас нь хөөцөлдвөл та тавыг хүйс тэмтэрч ална шүү гэж хэлээд яваад өгсөн.Нөхөр маань бага хүүхэд хэдхэн хоногтой байхад юу ч бодохгүй хүүхэддээ ч хорогдох юмгүйгээр биднийг дарамталж буу барин буудаж ална гэж байсан. Би энэхүү байдлыг тэвчихгүй нөхөртөө гомдоод уурлаж загнаж, зодож нүдсэн нь үнэн, энэ бол миний хувьд нөхөртөө гомдсоноос л болсон хэрэг. Миний нөхөр дуугүй томоотой би нөхрийгөө ийм асуудалд орооцолдох юм, гэр орноосоо дайжих юм, бидэнд ийм муухай ааш гарган биднийг доромжлох юм гэж бодоогүй.Тиймээс маш их гомдсоноос дээрх ааш гаргасан нь үнэн.Гэтэл энэхүү байдлыг далимдуулан намайг эргээгээд хөөдөг, туудаг дарамталж зоддог гэсэн шалтаг хэлж сална гэх болсон.Одоо том охин маань*******2 дугаар ангид орно, дунд 2 охин сургуулийн насных, хамгийн бага хүү минь ганцхан настай, би нөхрийгөө намайг биш юм гэхэд хүүхдүүдээ бодоод эргэн ирэх байх, алдаа оноогоо ухаарах байх гэж зөндөө л харлаа, тэр хэмжээгээр уучилсан. Гэвч нөхөр маань эргэж ирэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон.Том болсон хүүхдүүд нь эцэгтээ гомдоод утсаар ч ярьж өгөхгүй болсонд нөхөр маань өөртөө дүгнэлт хийхийн оронд ээж шигээ юмнууд гэх зэргээр буруутгадаг болсон. Энэ хүн цаашид намайг ганц ч орлогогүй дөрвийн дөрвөн хүүхдийг яана гэж бодоод орон гэрээсээ дайжсаныг би ойлгохгүй байна.

Тиймээс би цаашид энэ байдлыг тэвчихгүй болсон, иймд би гэрлэлтээ цуцпуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч нөхөр маань эвлэрээгүй.

Иймд******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Нарангоо,,, хүү Баттулга нарыг миний асрамжид үлдээж, эцэг*******аас 4 хүүхдэд нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Д.*******ийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж,хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.Би эхнэр Д.*******тай ******* сумын*******0 жилийн дунд сургуулийн нэг ангид суралцан тоглож наадан, найзалж нөхөрлөж яваад*******8 насандаа буюу*******999 онд хайр сэтгэлийн харилцаатай болж, үерхэн дотносох болсон. Ингээд 2001 онд албан ёсоор гэр бүл болж, гал голомтоо бадраасан. Бидний хамтын амьдралын явцад 2002 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр том охин Б.Нарангоо, 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дунд охин , 2011 оны 8 дүгаар сарын 09-ний өдөр охин , 2018 оны*******0 дугаар сарын*******5-ны өдөр бага хүү Б.Баттулга нар тус тус мэндэлсэн.Миний хувьд эхнэр Д.*******тай хамтран амьдарсан 20 жилийн хугацаанд айл гэрийн өрхийн тэргүүний үүргээ хангалттай сайн биелүүлж, үр хүүхдүүд, хань ижлээ хайр халамжаар дутаахгүйн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Тэр ч утгаараа миний үр хүүхдүүд сайн эцгийн дэргэд өвдөх өвчин зовлонгүй, дутагдах гачигдахын шаналангүй, зөв сайн хүмүүжилтэй, эрүүл эсэн мэнд иргэд болон хүмүүжиж байгаа.Эхнэр Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ илт худал зүйлсийг олон бичиж, өнгөрүүлсэн олон жилийнхээ хоёр биеийнхээ жаргал, зовлонг үгүйсгэж байгаа нь харамсалтай юм. Учир нь, тэрээр нэхэмжлэлдээ намайг ...өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болсон... гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх болсон... зэрэг өөрийн санаанаас зохиосон хий хоосон хардалтын улмаас үүссэн зүйлсдээ итгэж, намайг гүтгэж байна.

Миний хувьд хань ижил, 4 сайхан хүүхдийнхээ илүү сайхан гэрэл гэгээтэй амьдралын төлөө 2017 оноос ачааны том машинаар Улаанбаатар-Мөрөн чиглэлд нойр хоолгүй ажиллаж, хичээж байгаа сэтгэлийг минь ойлголгүй гэр бүлийн харилцаандаа ийм цөвтэй, хэрүүл тэмцэлтэй байдлыг бий болгож, эцэстээ салж сарнихдаа тулан нөхцөл байдлыг эхнэр Д.Одонтунгалаг нь өөрөө л үүсгэсэн гэж ойлгож байна.Нөхөр болохт миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлдээ агсам согтуу тавьж, айлган сүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүн биш бөгөөд өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэдэг нь ч илт худал зүйл юм. Энэ бүхнийг худал болохыг, 20 жилийн амьдралаа хамтдаа хамгаалж үлдэх талаар миний хувьд эхнэр Д.*******тай удаа дараа хоёулаа байхдаа эвээр ярилцахыг хичээх бүрт аав, ээж, ах дүүг минь бузар муухай үгээр гутаан доромжилсон, дорд үзсэн үгээр хараан хашгирч ...ээж чинь банзал,...тэр чинь банзал... гэх мэтээр их уур хилэнгээр давшилж дайрдаг нь миний сэтгэл зүйд маш хүчтэй гомдол, харууслыг төрүүлсээр удсан нь үнэн. Эхнэр Д.******* нь ер нь бол хамтран амьдарсан цагаасаа л хойш айл бүрт л тохиох үл ялих маргаан дээр шалтаглаж, элдэв янзаар доромжилдог байсан. Тухайлбал, Бухан Бааяагийн шээс... , Шаравдэмбэрэлийн үр удмынхан дандаа банзал хүмүүс гэх мэтээр удам судраар хүртэл гутаан, намайг байж суухын аргагүй байдалд оруулдаг байсан.Түүнчлэн намайг сүүлдээ цохиж зодох болж, 2019 онд нутгийн айлд сууж байхад модон сандал, шалны мод зэргээр зодож, бие амь хамгаалахын эрхэнд толгой дарж гэмтсэн. Энэ зодуураас болж миний дал нуруу, хөл, гар тухайн үедээ авах юмгүй хөх няц болж байсан.Мөн 2020 оны хавар ******* сумын төвд байх гэртээ очоод хүүхдүүдтэйгээ уулзаад байж байтал ...чи яах гээд гэнэт гараад ирсэн гай вэ... гэх зэргээр хараан доромжилж, сүүлдээ толгойтой үснээс үсдэж, нүүр нүдгүй гараар цохиж зодсоны улмаас хамар амнаас маш их цус гарч, зодуулсан.Би ханьдаа хайртайдаа, эмэгтэй хүнд гар хүрч чадахгүйдээ удаа дараа эхнэрийнхээ гарын шүүс болж хохирлоо. Миний хувьд болдог бол хуулийн байгууллагад хандмаар санагддаг байсан боловч "эхнэртээ зодуулсан арчаагүй эр гэх нэр зүүх вий гэж ичиж эмээх, санаа зовох сэтгэлдээ хөтлөгдөн өдийг хүртэл тэвчиж ирсэн нь эцэс сүүлдээ миний буруу болж хоцорч байх шиг байна. Түүний олон жилийн сэтгэл санааны шаналгаа үүсгэсэн хараал заналхийлэл, зодуур нүдүүрээс шалтгаалан эцэс сүүлдээ би сахарын болон зүрх судасны хавсарсан хүнд өвчтэй болж үлдсэн. Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид хандахад байнгын стресс дарамтаас шалтгаалах амьдралын хэв маягаас шалтгаалж өвчлөл үүссэн байна, цаашид амь насанд аюултай гэдэг онош хүртэл хэлсэн. Би энэ хүний олон жилийн дарамтаас айж, түгшиж, зугтахдаа зарим үед малын пүнзэндээ хүртэл хоног төөрүүлж байсан удаа бий. Эцэс сүүлдээ юу ч бодохгүй архи уугаад алга болчихмоор, эсвэл амь насаа егүүтгэчихмээр хэцүү бачимдмаар хоног өдрүүд хүртэл надад байсныг үгүйсгэхгүй.Гэвч би хэдэн нялх үрийнхээ төлөө энэ бүх хүчирхийлэл, дарамтыг тэсэж тэвчиж өдийг хүрсэн юм шүү. Эхнэр Д.******* эрүүл саруул ухаантай хүн юм бол энэ бүхнийг үгүйсгэхгүй байх гэж найдаж байна. Би хойд эцэгтэй, өнчин өрөөсөн өссөн нь үнэн боловч харин ч багадаа туулсан дутуу бүхнээ дүүрэн болгох гэж ар гэр, үр хүүхэддээ аль болох сайн бүхнийг бэлэглэх гэж, түгээх гэж хичээж яваа жирийн нэгэн монгол эр хүн.Хойд аав нэртэй боловч миний төрсөн эцгээс дутуугүй өсгөсөн энэ хүнийг мөн би элдэв үгээр хэлүүлэхийг хүсэхгүй байна.Тэрээр нэхэмжлэлдээ ...хойд эцэг нь энэ хүнийг та нар дахиж харахгүй, араас нь хөөцөлдвөл та тавын хүйс тэмтэрнэ, ална шүү... гэх зэргээр худал зүйл дэгсдүүлж ярьж, бичсэн байна. Тухайн үед аав минь түүнд хандаж хэлэхдээ эр нөхрийн чинь бие муу, зүрхний эмчилгээ хийлгэх шаардлагатай байхад яагаад хүний хань ижил байж туслаж дэмжиж болдоггүй юм бэ, түүний оронд дандаа худлаа хэрүүл маргаан үүсгэж олон жил боллоо, би та нарыг олон жил тэвчлээ шүү, дэмий шүү... гэх зэргээр өөрт нь шүүмжлэлтэй, эцэг хүний хайраар загнасныг үл ойшоож, түүний хэлсэн бүрийг мушгиж, эцэс сүүлдээ Цагдаагийн байгууллагаар хүртэл шалгуулсан нь үндэслэлгүй зүйл болох нь тогтоогдсон.Мөн ...буудаж ална... гэх зэргээр эрүүл хүний санаанд багтамгүй, худал зүйлийг хэлсэн байна. Үр хүүхдүүд минь надад дургүй гэдэг нь ч худал.Харин ч миний том охин оюутан болохоороо дүү нараа аваад аавыгаа хажуудаа авч ирээд хамт амьдарна... гэдгээ хэлдэг. Хайртай шүү гэдгээ ч хүүхдүүд минь бүгдээрээ аавдаа илэрхийлдэг учраас эцэг хүний хувьд нүүр бардам байдаг. Мөн би хань ижилдээ гар хүрч, цохиж зодож байсан удаа огтхон ч байхгүй гэдгийг зориуд тодруулан хэлэхийг хүсэж байна. Иймд нэгэнт сэтгэл нь хургаж, хөрсөн хань ижлээ би дахин над дээр буцаж ирээч гэж гуйхгүй ээ, тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх нь эцэг миний үүрэг учраас тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.Цаашид ч нас биед хүрсэн хойно нь эцэг хүний хайраар дутаахгүй, холбоотой явна гэж боддог.Мөн миний бага хүүхдүүд нас балчир учир ээж дээр нь үлдээхэд татгалзах зүйлгүй болно.Харин тухайн гэрлэлт цуцлалтын асуудлаар шүүхийн байгууллага хэрэг үүсгэн хянаж байгааг дуулаад, эхнэртээ хандаж нэгэнт хоёулаа гэр бүлээ цуцлуулж байгаа юм бол хамтран амьдарсан цагаасаа хойш босгосон эд хөрөнгөө хэрхэх вэ гэж асуухаар чам шиг гөлөг хэрвээ ийм ярих дээрээ тулсан бол тэр шоронд чинь хатаагаад өгч чадна шүү гэж дарамтлаад халгаахгүй байгаа.Мөн эхнэрийн хүчирхийлэл дарамтаас болж, тээврийн жолооч хийж байх өнгөрсөн хугацаанд тэрээр дур мэдэнт миний нэр дээр бүртгэлтэй байх 63-96 ХӨВ улсын дугаартай Дон Пин маркийн ачааны, чиргүүлтэй автомашин болон ногоон өнгийн пад трактор зэргийг миний зөвшөөрөлгүй, надад огт мэдэгдэлгүйгээр бусдад зарж борлуулсан байсан.Түүнчлэн миний эзэмшлийн Хаан банкны дансыг надад огт мэдэгдэлгүй эрхийг хаалгаж, хязгаарлалт хийлгэх замаар дансанд байх бүх мөнгийг минь авч байсанд би маш их гомдож байгаа. Би 20 жил түүний хань болж амьдарсан хүний хувьд, 4 сайхан хүүхдийнх эцэг гэгдэж яваагийн хувьд Д.*******ийг арай ч надад хүн бус сэтгэл гаргаж намайг ямар ч эд хөрөнгөгүй үлдээхгүй байх гэж итгэж найдаж байна.

Иймд Д.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад бидэнд эвлэрэх хугацаа өгөлгүйгээр түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчт шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие эхнэр Д.*******ийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаад дараахь сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Би эхнэр Д.Өдонтунгалагтай 2001 оноос албан ёсоор гэр бүл болж, гал голомтоо бадраасан.

Бидний хамтын амьдралын явцад 2002 оны*******1 дүгээр сарын 02-ны өдөр охин Б.Нарангоо, 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин , 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин , 2018 оны*******0 дугаар сарын*******5-ны өдөр бага хүү Б.Баттулга нар тус тус мэндэлсэн.

Миний хувьд эхнэр Д.*******тай хамтран амьдарсан 20 жилийн хугацаанд айл гэрийн өрхийн тэргүүний үүргээ хангалттай сайн биелүүлж, үр хүүхдүүд, хань ижлээ хайр халамжаар дутаахгүйн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн.

Харин эхнэр маань нэг л өдөр гэв гэнэт гэрлэлт цуцлалтын асуудлаар шүүхийн байгууллагад хандсаныг дуулаад, эхнэртээ хандаж нэгэнт хоёулаа гэр бүлээ цуцлуулж байгаа юм бол хамтран амьдарсан цагаасаа хойш босгосон эд хөрөнгөө хэрхэх вэ гэж асуухаар чам шиг гөлөг хэрвээ ийм ярих дээрээ тулсан бол тэр шоронд чинь хатаагаад өгч чадна шүү гэж дарамтлаад халгаахгүй байгаа.

Тийм болохоорт миний хувьд өөрийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгээ шүүхийн байгууллагаар дамжуулан гаргуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ.

Эхнэр Д.*******тай анх гэр бүл болон амьдарч эхлэхэд эцэг эх минь өвлийн 5 ханатай гэр барьж өгөн, мал сүргээсээ таслаж өгч байсан.Тухайн үед эхнэр мөн өөрийн өмч хөрөнгө болох бог, бод мал нийлсэн 20 гаруй тооны малтай ирж байсныг олон түмэн гэрчилнэ.

Тэр ч утгаараа бидний амьдралд өнгөрсөн хугацаанд дараахь эд херөнгө

мал ахуй өсөж үржсэн байна. Үүнд:


Эд хөрөнгө, мал

Тоо

ширхэг

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Хөвсгөл аймгийн ******* сумын Шивээ багийн Уулын худагт гэх газарт байрлах байрлах өвлийн давхаргатай, 5 ханатай монгол гэр

1

2.500.000

төгрөг

2.500.000

төгрөг

2

Хөвсгөл аймгийн ******* сумын Шивээ багийн байрлах Уулын худагт гэх газарт байрлах бага 5 ханатай зуны монгол гэр

1

1.000.000

төгрөг

1.000.000

төгрөг

3

Хөвсгөл аймгийн ******* сумын Шивээ багийн Уулын худагт гэх газарт байрлах малын өвөлжөөний газар, хашаа

1

4.000.000

төгрөг

4.000.000

төгрөг

4

Хөвсгөл аймгийн ******* сумын Шивээ багийн Уулын худаг гэх газар байрлах 6х7-ын харьцаатай өвлийн сууц

4

1

4.000.000

төгрөг

4.000.000

төгрөг

5

Хөвсгөл аймгийн ******* сумын Сэлэнгэ багийн*******-06-10 тоотод байрлах*******6х6-ын харьцаатай өвлийн сууц, газрын хамт

1

15.000.000

төгрөг

15.000.000

төгрөг

6

78-07 ХӨВ улсын дугаартай ШИВРОЛЕТ маркийн суудлын автомашин

1

4.800.000

төгрөг

4.800.000

төгрөг

7

63-96 ХӨВ улсын дугаартай ДОН ПИН маркийн ачааны, чиргүүтэй авто машин

1

12.500.000

төгрөг

12.500.000

төгрөг

8

Пад трактор

1

4.500.000

Төгрөг

төгрөг

4.500.000 төгрөг

төгрөг

9

Да юунь маркийн мотоцикпь

1

400.000

төгрөг

400.000 төгрөг

төгрөг

10

Ямаа

 

 

 

Нас,

хүйс

Эр ямаа

50

80.000

төгрөг

4,000,000 төгрөг

Эм ямаа

100

70.000

төгрөг

7,000,000

төгрөг

Шүдлэн

150

60.000

төгрөг

9.000.000 төгрөг

төгрөг

Нийт

 

 

 

68.700.000 төгрөг

төгрөг

 

Иймд хамтран өмчлөх 68.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий дундын эд хөрөнгөөс эхнэртээ болон 4 хүүхэддээ ноогдох хэсгийг хасаж тооцоод өөрт ноогдох хэсэг болох*******1.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баттай хамт амьдарч байх хугацаанд маш их хүчирхийлэл дарамтанд байдаг байсан. Буу, хутга хэрэглэж үр хүүхдээ айлгадаг байсан.Үүнээс болоод хүүхдүүдийн ирээдүй, төлөвшилд сөргөөр нөлөөлж байсан тул би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.Харин хариуцагч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох*******1.450.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүн дээр бид эвлэрсэн. Охин Б.Нарангоо хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад*******8 насанд хүрсэн тул түүнд асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлээ багасгаж байна.Харин бусад 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, охин гийн тэтгэлгийг хариуцагчид ногдвол зохих дундын эд хөрөнгийн*******1.450.000 төгрөгт дүйцүүлэн хаах, охин , хүү Б.Баттулга нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэрлэлтээ цуцлуулах саналтай байна.

Бид эвлэрэх боломжгүй.Гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байдаг гэх үндэслэлээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Энэ нь хэрэгт авагдсан нөхцөл байдлын үнэлгээгээр тогтоогдож байгаа.Охин гын тэтгэлэгийг ногдох*******1.450.000 төгрөгөөр хаахаар бид эвлэрч гэрээ байгуулсан боловч энэ асуудал нь шийдвэр гүйцэтгэл дээр явагдах юм байна гэдгийг ойлгож мэдлээ.Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин , охин , хүү Б.Баттулга нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс*******1.450.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна, эд хөрөнгийн үнэлгээн дээр маргах юм байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь холбогдуулан гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах,

хариуцагчт нь Д.*******т холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох*******1,450,000 /арван нэгэн сая дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 4 хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд охин Б.Нарангоо нь*******8 насанд хүрсэн тул 4 хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа Б.Нарангоог хасаж нэхэмжлэлээ багасгасан болно.

Д.*******,т нар нь 2002 оны*******0 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №33 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2002 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр охин Б.Нарангоо, 2007 оны 3 дугаар сарын 01-ны өдөр охин , 2011 оны 8 дугаар сарын 09-ны өдөр охин , 2018 оны*******0 дугаар сарын*******5-ны өдөр хүү Б.Баттулга нар төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.4-д Гэрлэгчдийн хэн нэгний байнгийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн*******4.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******32 дугаар зүйлийн*******32.4-д Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгийн хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй...бол шүүгч энэ хуулийн*******32.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд Бид эвлэрэх боломжгүй.Гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байдаг гэх үндэслэлээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Энэ нь хэрэгт авагдсан нөхцөл байдлын үнэлгээгээр тогтоогдож байгаа гэх тайлбарыг өгсөн ба хариуцагчаас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Үүнээс үзвэл гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, мөн бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй болно.

Иймд шүүх нэхэмжлэгч Д.******* хариуцагчт нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,...харилцан тохиролцож болно гэсэн байх ба нэхэмжлэгч Д.******* нь 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин , 2011 оны 8 дугаар сарын*******2-ны өдөр төрсөн охин , 2018 оны*******0 дугаар сарын*******5-ны өдөр төрсөн хүү Б.Баттулга нарыг өөрийн асрамжид үлдээхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчт хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул 2007 оны 3 дугаар сарын*******-ний өдөр төрсөн охин , 2011 оны 8 дугаар сарын*******2-ны өдөр төрсөн охин , 2018 оны*******0 дугаар сарын*******5-ны өдөр төрсөн хүү Б.Баттулга нарыг эх Д.*******ын асрамжид үлдээж, эцэг сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг 11,450,000 /арван нэгэн сая дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн*******26 дугаар зүйлийн*******26.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

Хариуцагчт нь Д.*******т холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох*******1,450,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд талууд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг харилцан зөвшөөрсөн тайлбар, гэрээг өгсөн тул гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 68.700.000/жаран найман сая долоон зуун гучин мянга/ төгрөгний хэмжээнд тодорхойлон хариуцагч Д.*******ад 57.250.000/тавин долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг үлдээж,*******1.450.000/ арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга / төгрөгийг Д.*******аас гаргуулж олгов.

Хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын ...Т.Бат нь 2007 оны 3 дугаар сарын*******-ний өдөр төрсөн охин д олговол зохих тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2, 41.2.2, 41.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох*******1,450,000 төгрөгт дүйцүүлэн нэг удаа, эд хөрөнгөөр тооцон /48 сар х213,000=10,262,400/ олгохоор харилцан тохиролцсон болно... гэх эвлэрлийн гэрээ авагдсан,

хариуцагч нь оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, мөн нэхэмжлэгч талаас хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тус тус дурдлаа.

Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 247.632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж*******22.930 төгрөг, нийт*******93.130 төгрөгийг гаргуулан Д.Одонтунгалат, хариуцагч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг*******1.450.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт*******98.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******аас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг*******1.450.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 198.150 төгрөгийг гаргуулж олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйл,*******32 дугаар зүйлийн*******32.4,*******32.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.1-д зааснаар Дархан овогт******* ******* (*******), ******* овогт ************** (*******) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.5-д 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин , 2011 оны 8 дугаар сарын*******2-ны өдөр төрсөн охин , 2018 оны*******0 дугаар сарын*******5-ны өдөр төрсөн хүү Б.Баттулга нарыг төрсөн эх Д.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин г 11-16 нас /суралцаж байгаа бол*******8 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 8 дугаар сарын*******2-ны өдөр төрсөн охин , 2018 оны*******0 дугаар сарын*******5-ны өдөр төрсөн хүү Б.Баттулга нарыг*******1 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,*******1-16 нас /суралцаж байгаа бол*******8 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэгт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.******* нарт тус тус даалгасугай.

5.Иргэний хуулийн*******29 дүгээр зүйлийн*******29.6,*******30 дугаар зүйлийн*******30.2-т зааснаар Д.*******аас*******1.450.000/ арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга / төгрөгийг гаргуулж олгож, 57.250.000/тавин долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 247.632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж нийт*******93.130 төгрөгийг гаргуулан Д.Одонтунгалат, хариуцагч Д.Батаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг*******1.450.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт*******98.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 198.150 төгрөгийг гаргуулж олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******19.4,*******19.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш*******4 хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ