Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/шш2022/0564

 

                

 

     2022           7             21                                 128/ШШ2022/0564                    

                            

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, А.Э*****ын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох “Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, түүнчлэн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, Засгийн газрын 7 дугаар тогтоолын дагуу төрийн албанд ажиллласан хугацааг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие А.Э***** нь Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгуй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, түүнчлэн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын дагуу төрийн албанд ажилласан хугацааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүхээс Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гаргасан. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалын үйлчлэх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон учраас миний бие 2022 оны 3-р сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э*****аас Эрчим хүчний зохицуулах хороонд  холбогдуулан гаргасан “Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, түүнчлэн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, Засгийн газрын 7 дугаар тогтоолын дагуу төрийн албанд ажилласан хугацааг тогтоолгох” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э*****аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, түүнчлэн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, Засгийн газрын 7 дугаар тогтоолын дагуу төрийн албанд ажилласан хугацааг тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар

зүйлийн 50.5-д заасныг  баримтлан  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                       

ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН