Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2021/00554

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын*******дүгээр багийн ******* тоотод оршин суух,******* овогт************** (*******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын*******дүгээр багийн ******* тоотод оршин суух, ******* овогт******* ()-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, хашаа байшин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч , хариуцагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хауралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь тэй 2005 онд танилцаж 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ.Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охинийн Энхболор 2008 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, хүүийн Энхболд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Нөхөр нь 2018 оноос эхлэн архи уух нь ихсэж, хэрүүл маргаан үүсгэж, зарим тохиолдолд агсан согтуу тавьж гар хүрэх явдал гарч улам ихэссээр байна.Архи уусан үедээ намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2020 оны 8 дугаар сараас хойш би 2 хүүхдээ аваад ээжийндээ амьдарч байна.

Иймд 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0042188 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.Би охин , хүү нарыгаа өөрийнхөө асрамжид авч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй өөрийн гэсэн орлогогүй учраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж бодож байна. Харин бидний амьдарч байсан Хөвсгөл аймгийн ******* сумын*******дүгээр багийн 7 дугаар гудамжны 12 тоотод байрлах хашаа байшингаа хүү, охин, бид гурвын эзэмшилд үлдээж өгнө үү.

...Би ээжийнхээ гэрт хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа учраас гэртээ очиж амьдармаар байна.Гэртээ амьдрах гэхээр энэ хүн архи дарс ууж, агсан согтуу тавиад байдаг.ийн ах дүү нар намайг үр хүүхдээ бодоод тэвчээд амьдарч болдоггүй юм уу гэж хэлдэг. Би их удаан тэвчиж амьдарсан.Одоо бол зүгээр өөрийнхөө гэрт амар тайван 2 хүүхэдтэйгээ амьдармаар байна.Энэ хүн ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа учир би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.Өөрөө хүүхдүүдээ тэжээн тэтгээд амьдарч чадна гэж бодож байгаа.Иймд гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдүүдээ өөрийн асрамждаа үлдээж, өөрийнхөө хашаа байшинд хүүхдүүдтэйгээ хамт амьдармаар байна.Уг хашаа байшинг зээлээр худалдаж аваад би уг зээлийг төлж дуусгасан. Одоо банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байдаг юм гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, Хөвсгөл аймгийн ******* сумын 4-******* тоотод байрлах хашаа байшингаа эхнэр, хүүхдүүддээ өгөхөд татгалзах зүйл байхгүй, зөвшөөрч байна.Уг хашаа байшин нь барьцаанд байгаа нь үнэн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь хариуцагч эд холбогдуулан гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, хашаа байшин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчид нь 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгч , хариуцагч нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Тэдний дундаас 2008 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин төрсөн болох нь 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0184064-603 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь,

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүү төрсөн болох нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 00256386 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,...харилцан тохиролцож болно гэж заасан байх ба нэхэмжлэгч нь охин , хүү нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч байх тул охин , хүү нарыг төрсөн эх ын асрамжид үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдлаа.

Түүнчлэн охин , хүү нарыг эх ын асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг , эх нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Хашаа байшин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн ******* сумын*******дүгээр баг 7 дугаар гудамжны 12 тоотод байрлах газар, байшинг 15.000.000 төгрөгөөр үнэлж хариуцагч ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин хариуцагч нь шүүх хуралдаанд... Хөвсгөл аймгийн ******* сумын 4-******* тоотод байрлах хашаа байшингаа эхнэр, хүүхдүүддээ өгөхөд татгалзах зүйл байхгүй, зөвшөөрч байна...гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг өгсөн.

Иймд энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ээс 15.000.000 төгрөгний үнэ бүхий Хөвсгөл аймгийн ******* сумын*******дүгээр баг 7 дугаар гудамжны 12 тоотод байрлах газар, байшинг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 273,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлбөл зохих 70.200, хашаа байшин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 232.950, нийт 303.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тайж нар овогт************** (РЕ82072201), ******* овогт******* () нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д 2008 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин , 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү нарыг эх ыг асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг , энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх д нарт тус тус даалгасугай.

5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч ээс 15.000.000 /арван таван сая/ төгрөгний үнэ бүхий Хөвсгөл аймгийн ******* сумын*******дүгээр багийн 7 дугаар гудамжны 12 тоотод байрлах газар, байшинг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.150 /гурван зуун гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 303.150 /гурван зуун гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ