| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0222/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/230 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/230
2024 03 26 2024/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Ц.Сонинмөнх, шүүгдэгч Д.********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ********** овогт ********** **********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********** оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0*** настай, ****, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын мужаан хийдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ********************************************************* орших суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********** овогт ********** ********** (РД:ЧЕ**********)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.********** нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах “**********” амралтын газарт иргэн Ц.**********тай “хүүхдийн толгой руу архины шилээр цохилоо” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгой руу хайруулын тавгаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.********** “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрийн хажууд байдаг ********** гэх найзынхаа гэрт хүргэн ах **********, эгч **********а, **********, **********-**********э нарын хамт байсан. Тухайн үедээ би хүргэн ах, эгч, найзын хамтаар хоёроос гурван 2 литрийн пиво уусан байсан. Ингээд сууцгааж байгаад би найз ********** руу жижиг варенийн шил гарт нь өгөх гээд зөөлөн шидтэл хүргэн ах ********** хүү **********-**********ийн толгойг нь оночихсон. Тэгэхэд эгч **********а нөхөр **********д хандаж “Хүүхэд рүү чинь шил шидээд байна” гэж хэлэхэд хүргэн ах ********** орон дээр хэвтэж байгаад босож ирээд хайруулын таваг барьж аваад миний толгойны дагзны орой хэсэг рүү цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гараад тэрийг харсан манай хүү ********** цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон. Надад гомдол, санал хүсэлт байхгүй...” (хавтас хэргийн 11 дэх тал) гэсэн,
Гэрч Ц.**********а мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой 22 цагийн орчимд байх би цагийг нь сайн санахгүй байна. ...манай нөхөр ********** “********** хүүгийн толгой руу шилээр цохиод байхаар нь би хайруулын тавгаар **********гийн толгой руу цохчихлоо” гэж хэлсэн...” (хавтас хэргийн 13 дахь тал) гэсэн,
Насанд хүрээгүй гэрч Д.**********-**********э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гаднаас ээжийн дүү болох ********** эгч архи уучихсан халамцуу орж ирсэн. Тэгээд намайг зүгээр байхад. ...толгой дээр хагарсан бөгөөд энэ явдлыг аав ********** хараад уурлаад гартаа ойрхон байсан хайруулын тавгийг аваад ********** эгчийн араас шидсэн чинь толгойн ард дагз хэсэгт оноод ********** эгчийн толгойноос цус гарсан...” (хавтас хэргийн 16 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14495 дугаар: “...Ц.**********гийн биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтас хэргийн 19-20 дахь тал)
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шинжээч нар гэх хаяг бүхий албан өрөөнд криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батцоожийг байлцуулан Ц.**********гийн биед учирсан зулгаралт, шарх гэмтлийг 4 кадр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 5-6 дахь тал),
Яллагдагч Д.********** “...би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. би 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 10 цагийн орчимд...нэг 0.75 литрийн Хараа нэртэй архийг 2 литрийн том савтай пивотой уусан. ...********** миний хүү **********-**********ийн толгой руу архины шил пивоны саваар цохиод байхаар нь зуухны доор байсан хайруулын тавгийг аваад **********гийн толгой хэсэгт нэг удаа цохисон. **********гийн толгойноос цус гараад байхаар нь сандарсандаа хаячихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)
Шүүгдэгч Д.********** хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 36-40 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 43 дахь тал)
Хохирогч Ц.********** гомдол, санал нэхэмжлэх зүйгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.**********д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.********** нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах “**********” амралтын газарт иргэн Ц.**********тай “хүүхдийн толгой руу архины шилээр цохилоо” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгой руу хайруулын тавгаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.**********, шүүгдэгч Д.********** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14495 дугаартай дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ц.**********гийн эрүүл мэндэд нь “...биед хуйханд шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Д.********** түүний толгой тус газар хайруулын тавгаар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.**********, хохирогч Ц.**********гийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Д.**********д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Д.********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч шүүхэд гомдол саналгүйгээ илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.**********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.**********д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бат-**********ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээний зардалд хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлгүй байх ба хохирогч Ц.********** гомдол, санал нэхэмжлэх зүйгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал) гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Д.********** бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********** ********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.**********д торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.**********д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ