Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2024/0221/Э |
Дугаар | 2024/ШЦТ/229 |
Огноо | 2024-03-26 |
Зүйл хэсэг | 17.2.1., 17.5.1., |
Улсын яллагч | М.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/229
2024 03 26 2024/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч М.Алтанцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч З.**********-**********, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ********** овогт ********** **********-**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
**********************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.**********-********** нь 2023 оны 10 дугаар сарын 30-аас 2023 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын орчимд таксинд явж байх үедээ Н.********** Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ********** зочид буудлын гаднаас аваад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо **********т-Ухаа 2 хороолол ********** байранд хүргэж, орцонд нь оруулж оруулах үедээ Н.********** эзэмшлийн ********** **********-9 загварын гар утсыг түүний гараас булаан авч явсан нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 490.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч З.**********-********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 10 30-31 шилжих шөнө төмөр замын автобусны буудал дээр зогсож байхад ********** ********** дуудлага ирж ********** буудлын гадаа очсон. Очиход нэг хүн хохирогчийг сугадаж гаргаж ирсэн. Би энэ хүн согтуу байна хаашаа явах юм гэхэд **********т ухаа гэж хэлсэн. Би мөнгөтэй юм уу гэж хэлэхэд мөнгөтэй гэж хэлсэн. 20 минутын дараа **********т ухаа гадаа очсон. Хохирогчийг сэрээх гэхэд сэрэхгүй 20 минут орчим болж сэрээд мөнгөө өгөөрэй гэхэд мөнгө байхгүй гэрээс ороод ав гэж хэлсэн. Тэгээд би сугадаад .... гарахдаа би гар утсаа харж цаг харсан. Түүнийг хараад намайг утсыг нь авсан гэж харсан юм шиг байна. Түүний дараа **********гоос нэг хүн авч яваад **********ын наана буулгаж хотын төв рүү орсон. Тэгээд хүн олдохгүй дуудлага хүлээж хэсэг сууж байгаад гэртээ харьсан. Эхнэр ажилдаа явах цаг нь болж байсан. Эхнэр ажилдаа машин унаж яваад би орой ирэхэд нь таксинд явдаг. Тэгээд би эхнэрийг гэрээсээ гараад ир гэж дуудсан. Эхнэр машины ард цүнх тавихдаа энд утас байна гэж хэлсэн. .... 11 20 өдөр ... маргааш нь паспорт солиулах, мөнгө солиулах гээд завгүй байсан. 04 өдөр Монголд ирсэн. 05 өдөр манай нэг найз утсаа надад зарчих гэхэд нь 200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд цагдаа 06 өдөр ярьж 07 өдөр мэдүүлэг өгсөн...” гэв.
Хохирогч Н.********** “...Шүүгдэгч намайг нэлээн согтуу юу ч санахгүй байна гэж бодоод байх шиг байна. Би машин явах уу гэж асууж байснаа санаж байна. **********т ухаагийн шинэ эмнэлэг **********т ухаа хоёрын голоор ордог зам дээр намайг сэрээсэн. Би чигээрээ цаад талын байр гэж хэлсэн. Миний утас хурууны хээгээр түгжээ нь тайлагддаг. Би утасны код хийх гээд утсаа оролдоход болохгүй байсан тул би гэрт ороод мөнгө авчих гэж хэлсэн. Орцонд ороод би түлхүүрээ олоогүй. Миний өмсөж байсан цагаан өнгийн куртка 2 давхар халаастай. Дотор халаасанд хийсэн байсан. Тэгээд би шүүгдэгчээс түлхүүрээ асуух хооронд намайг боож унагасан. ... тэгээд босож явахад нь манайх битүү камертай шүү, чи олдоно шүү гэж хэлэхэд чаддаг юм бол олоорой гэж хэлсэн. Маргааш нь хүлээсэн. Нөгөөдөр нь камер шүүж цагдаад мэдүүлэг өгсөн. Намайг согтуу гэдэг утгаар цагдаа нар тоохгүй чи юм аа санахгүй байгаа юм биш үү гэж хэлсэн. 3, 4 хоногийн дараа шүүгдэгч манай гэрт ирж намайг баахан доромжилж байгаад явсан. Цагдаад им коп өгсөн. 7 хоногийн дараа цагдаа дээр очиж асуухад утас нээгдвэл баригдана гэж хэлсэн. Тэгээд утсаа мартсан. Манай ойр хүмүүс үнэтэй утас алдаж байсан. Түүн шиг юм боллоо гэж бодсон. 1 сар өнгөрөөд байж байхад цагдаа залгаж таны утас олдлоо гэж хэлэхэд нь очиход миний утас байсан... гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Н.********** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед Төмөр замын ********** гэх нэртэй зочид буудалд өөрийн ********** гэх найзын хамт уулзаж ажил ярьсан тухайн үед би ганцаараа согтууруулах ундаа хэрэглэсэн “0,5 граммын хараа архи уусан” тэгээд намайг согтчихлоо гээд ********** гараад яваад өгсөн би буудалд ганцаараа байж байгаад шөнийн 00 цагт гэрлүүгээ харихаар гарж яваад ********** гэх зочид буудлын хажуухан талаас барьсан байх замд явж байхад такси-ны жолооч залуу намайг сэрээгээд гэрээ зааж өгөөрэй гэж хэлхээр би **********т-Ухаа 2 хороолол гээд заасан манай байрны гадаа ирээд жолооч залуу намайг түшээд оруулж өгөхөөр орц-луу явсан орцонд гэрийн гадаа хаалган дээр ирээд тэр залуу намайг шууд дугтраад унагаасан тэгээд миний цүнхэнд байсан утас аваад зугтаагаад яваад өгсөн. Миний зүүн хөл жоохон эвгүй болчхоод би гэрийнхээ хаалганы гадаа хэвтэж байгаад гэртээ ороод миний утсыг авчраад өгөх байлгүй дээ гэж бодоод би унтаад өгсөн. Маргааш нь 2023 оны 10 дугаар сарын 31 -ны өдөр 15 цагийн би гарж байрны гадаах хяналтын камер шүүсэн тэгээд камерт тухайн таксины улсын дугаар нь харагдаагүй учир би өнөөдөр цагдаа дээр ирээд гомдлоо гаргаж байна... ********** гэх нэртэй буудалд ********** гэх эрэгтэй болон нэг эмэгтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн ба тэр 2 удалгүй яваад өгсөн. Тэгээд би буудалд унтаж байгаа 00 цагийн орчим сэрээд буудлаас гараад такси бариад суугаад явсан ба намайг ямар нэгэн хүн суулгаж өгөөгүй би энэ талаар сайн санахгүй байна. Таксины жолооч такси авах уу гээд би суусан. Тэгээд би таксинд суугаад шууд унтаад өгсөн. Гэтэл **********т-Ухаа 2 хороололд ирчихлээ гээд намайг татаж сэрээхээр нь би гэрээ зааж өгсөн. Би тухайн үед нэлээд согтуу байсан ба гэрлүүгээ орсноо санаж байна. Хамгийн сүүлд миний гар утас такси бариад гэрийн гадаа ирэхэд байсан. Би утасны кодоо хийж мөнгө өгөх гээд согтуу чадаагүй. Тэгээд гэрт ороод мөнгө өгнө гэж хэлсэн. Гэрийн үүдэнд ирээд таксины жолооч миний гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал) гэсэн,
2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хяналын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-20 дахь тал гэсэн,
Яллагдагчаар З.**********-********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн хүнийг ********** зочид буудлаас авч **********т-Ухаа 2 хороололд хүргэж өгсөн нь үнэн. Тэгээд гэрийн гадаа очоод надаас гэрийнхээ түлхүүрийг асуугаад байсан. тэгээд би тэнд нь хаяад гарсан. Тэгээд гараад машиндаа суугаад явж байхад арын суудал дээр гар утас байсныг олэ харсан. Миний хувьд хүн гараа өргөөд суухаар нь би байнга арын суудлаа хардаг юм. Тэгээд арын суудал руугаа хартал гар утас байсан. Тэр хүн анх такси барихдаа ******************** дуудаж гэртээ хүргүүлсэн ба миний утасны дугаар бүртгэлтэй байдаг болохоор эргээд над руу залгах болов уу гэж бодоод өөртөө 5 хоног хадгалсан. Тэгээд надруу залгахгүй болохоор нь би найздаа 200.000 төгрөгөөр зарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас дуудахаар нь би найзаасаа гар утсыг нь буцааж аваад өөртөө хадгалж байгаа ...” (хавтаст хэргийн 27 дахь тал) гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХУ2-23-1010 дугаартай ********** **********-9 загварын гар утасны үнэлгээ 490.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Шүүгдэгч З.**********-**********н хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 41-47 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.**********-**********н хувийн байдалтай холбоотой 58 хуудас баримт зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч З.**********-********** нь 2023 оны 10 дугаар сарын 30-аас 2023 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын орчимд таксинд явж байх үедээ Н.********** Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ********** зочид буудлын гаднаас аваад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо **********т-Ухаа 2 хороолол ********** байранд хүргэж, орцонд нь оруулж оруулах үедээ Н.********** эзэмшлийн ********** **********-9 загварын гар утсыг түүний гараас булаан авч явсан нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэж,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ********** овогт ********** **********-**********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Учир нь:
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бодит байдалд хохирогчийн бие махбод, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүй бөгөөд үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө.
Илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Гэтэл прокурор З.**********-**********н үйлдэлд ...Н.********** эзэмшлийн ********** **********-9 загварын гар утсыг түүний гараас булаан авч явсан нь... гэж хэт хийсвэрлэн, мөн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хяналын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-20 дахь тал/, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээс дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул шүүгдэгч З.**********-**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан” үйлдэлд гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.
Шүүгдэгч З.**********-********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурорын санал, өмгөөлөгчийн өмгөөлөл зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч З.**********-**********г гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэм буруутайд тооцож, 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар З.**********-**********д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.********** эзэмшлийн ********** **********-9 загварын гар утсыг авч 490.000 төгрөгийн хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид гээгдүүлсэн утсаа биет байдлаар буцааж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокуророос ********** овогт ********** **********-**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ********** овогт ********** **********-**********г бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.**********-**********г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.**********-********** торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З.**********-**********т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.**********-**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ