Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/200

 

 

 

 

 

 

 

          2024          02          14                                    2024/ШЦТ/200

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа

улсын яллагч:Н.Ундрах  

шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Наранчимэг холбогдох эрүүгийн 2308017480108 тоот хэргийг 2024.02.06-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 19**.**.**-нд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой,  нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** хороо ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/ Х овогт Ц.Н нь гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн **** хороо ***** байрны гадна талд буухдаа түүний жолоодож явсан таксинд орхиж буусан иргэн З.Б өмчлөлийн Самсунг А-13 маркийн гар утсыг эзэнд нь буцааж өгөлгүйгээр авч явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-  Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

- Хохирогч З.Б “Би 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай ажлын газрын нягтлангийн төрсөн өдөр болоод 5 шарын автобусны буудлын хажуу талд байх Сэнтий ресторанд ажлынхаа газрын 3 эмэггэйтэй хамт ороод 2 шил вино уугаад охин Л дуудсан. Манай охин Л гадаа ирчихлээ гэхээр нь би Сэнтий ресторанаас гарч охинтойгоо уулзаж бид хоёр 22 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо таван шарын автобусны буудлаас такси бариад Сонгинохайрхан дүүргийн***** хороо ***** тоотод байх гэр рүүгээ хүргүүлэхээр явсан. Манайх руу явах зам жаахан бартаатай учир миний дотор муухай оргиод явж байтал таксины жолооч эмэгтэй “гэрийн чинь гадаа ирчихлээ” гэж хэлэхээр нь би түрүүлж буугаад бөөлжсөн.Миний охин удалгүй араас бууж ирээд таксины мөнгөө өгчихпөө гэж хэлсэн. Тэгээд би гайгүй болоод бид хоёр гэрт ороход миний гар утас байхгүй байхаар нь би охиндоо хандаж “таксины хойд талын суудал дээр байсан миний гар утсыг авсан уу” гэж асуухад манай охин “аваагүй шдээ” гэхээр нь би олхиныхоо гар утсаар өөрийнхөө гар утас руу залгахад нэг дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тухайн үөд манай охин надад хандаж “би таксины жолооч эгчид бэлэн 15000 төгрөг өгөөд хариулт 4000 төгрөгийг 51........ тоот дансаар шилжүүлсэн гэж хэлсэн. Би таксины жолооч эмэггэйг миний гар утсыг авсан гэж бодож байна. Миний гар утас 353...........05, 356...........04 имей кодтой байсан” гэх мэдүүлэг /хх-12-15/,

- Мобиком корпораци ХХК-ийн 2024.01.02-ны өдрийн 4/44 тоот “356...........04 имей кодтой утсанд ашигласан 99...... дугаарын эзэмшигчийн мэдээллийг хүргүүлэв” гэх албан бичиг /хх-77/,

- Скайтел ХХК-ийн 2023.12 .25-ны өдрийн 23/6149 тоот “353...........05 имей кодыг шалгахад 2023.09.01-нээс хойш 91...... дугаар бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх-79-87/,

- Хэсгийн байцаагчийн “Ц.Н зургийг хохирогч З.Б таниулах ажиллагаа хийхэд “энэ хүн тухайн таксины жолооч мөн, миний утсыг мэдсээр байж аваад явсан гэсэн” гэх тэмдэглэл /хх-94/,  

      - Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023.05.29-ний өдрийн 3516 дугаартай “Самсунг А13 маркийн гар утас -400000 төгрөг” гэх дүгнэлт  /хх-28-29/,

      -  Самсунг А13 маркийн гар утсыг Ц.Н 2024.01.09-ний өдөр хүлээн авч, хохирогч З.Б 2024.01.10-ны өдөр хүлээлгэн өгсөн  тэмдэглэл /хх-88,89/,

- Яллагдагч Ц.Н: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...төв замаас салаад шороон замаар нэг их хол яваагүй байхад тэр эгч машин явж байхад шууд хаалга онгойлгохоор нь би “хүүе яасан бэ” гэж асуухал “дотор муухай оргиод байна бууя” гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсооход тэр эмэгтэй мөлхөх нь шахуу машинаас буугаад бөөжсөн. Охин нь үлдээд “хэд гарсан бэ? Энд буучихья” гэхээр нь “11000 төгрөг гарсан байна” гэхэл тэр надад бэлэн 15000 төгрөг өгсөн. Тэгээд хариуцлтыг шилжүүлэх гэхэд миний гар утас унтарсан байсан учир дансыг нь цаасан дээр бичиж аваад тэр хоёрыг үлдээгээд ...явсан. ...Гэтээ орчоод буух гэтэл машин дотор гар утас дуугарсан тэгээд авах гэж байтал дуугарахаа болвсон. Гэртээ очиж гар утсаа цэнэглэж асаагаад нөгөө охины данс руу 4000 төгрөгийг хариулт гэсэн утгаар шилжүүлсэн. Тэгээд машинд байсан гар утсыг сүүлд суусан хүүхдийг үлдээсэн гэж бодсон машины голын хайрцаг дотор хийгээд 3 хоног болсон. Хүн холбогдохгүй болохоор нь гар утсыг цэнэглээд нээж үзэхэд кодтой байсан болохоор код тайлдаг хүнд очиж тайлуулсан. Тэгээд би өөрийнхөө 89..... дугаарыг хийж хэрэглэх болсон.” гэх мэдүүлэг /хх-104-105/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Ц.Н хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн **** хороо **** байрны гадна талд буухдаа түүний жолоодож явсан таксинд орхиж буусан иргэн З.Б өмчлөлийн Самсунг А-13 маркийн гар утсыг эзэнд нь буцааж өгөлгүйгээр авч явж өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтууд болон Ц.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын иргэн хэн боловч хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө олсон этгээд тхайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй  бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөх үүргийг хүлээдэг. Шүүгдэгч Ц.Н нь бусдын авахаа мартаад орхисон гар утсыг эзнийг нь буюу иргэн З.Баасанжаргалыг дуудаж хүлээлгэж өгөх үүрэгтэй атал шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар хэлэлгүйгээр өөртөө авч өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан нь буруу байна. Мөн түүний хууль бус үйлдлээс бусдад 400000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид гар утсыг биетээр нь буцаан өгч гомдолгүй болгосон ба өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Иймд шүүгдэгч Ц.Н гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу завших  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ц.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна /хх-109/

         Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Дээрх нөхцөл байдал болон хохирогч “сэтгэл санаанд хохирол учраагүй. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн /хх-15/, яллагдагч  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг сайн дураар гаргасан гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг торгох ял оногдуулах ” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар шийдвэрт тусгайлан заах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ц.Н гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ц.Н 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Н нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн ба хохирогч нь “гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Ц.Н нь бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг холбогдох хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Ц.Н мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ