Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 128/шш2022/0567

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З*********** ********” ХХК /РД:5******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговортой холбоотой маргааныг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л**********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.               Нэхэмжлэгч “З*********** ********” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “...З*********** ********” ХХК”-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичгээр гаргасан ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-аар маргаж байна.

2.                Анх Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй 48,960.82 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн SU-******дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй талбайн 25,426.72 гектар талбайг хүлээн авч, үлдэж байгаа 23,534.85 гектар талбайг ХV******дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийж бүртгэсэн байна

3.               Нэхэмжлэгч “З*********** ********” ХХК-иас анх 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...З*********** ******** ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-****** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар манай компанийн нөхөх олговор авах хүсэлтэд шаардлагатай захиргааны акт гарган шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”, гэсэн байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа “...З*********** ******** ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах хүсэлтүүдээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрыг асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “З*********** ********” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичгээр гаргасан ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” хэмээн тодруулсан, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

4.               Нэхэмжлэгч “З*********** ********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...1/ Манай компанид Булган аймгийн Сэлэнгэ, Бугат сумдын нутагт байрлах Холбоот нэртэй газарт ашигт малтмал хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу Ашигт малтмалын газраас олгосон. Тусгай зөвшөөрлийг 2011 онд олгосноос хойш 2014 оныг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд нь төлж, тусгай зөвшөөрлийн дагуу уг хайгуулын талбайд 3234,4 т/км соронзон хайгуул, 1448 цэг грави хайгуул, 52,4 т/км цахилгаан хайгуул, 3075,45 т/м баганат өрөмдлөг, 868,9 т/м болон цохилтот өрөмдлөг, 1367 ширхэг цэглэн, урсгал сарнилын дээж, 8 дээж усны хими бактериологийн шинжилгээ 4318 ширхэг дээж лабораторийн шинжилгээ хийлгэх зэргээр хайгуулын ажилд зарцуулагдах зардлуудыг гаргаж, нийт 4,443,985,904.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн төгрөг) төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг зохих ёсоор биелүүлэн ажилласан.

Гэвч манай компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын XV******дугаартай тусгай зөвшөөрлийн 23,534.85 гектар талбай нь 2009 оны 7-р

сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 06-р сарын 05-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 07-р сарын 07-ны өдрийн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол, 2018 оны 10-р сарын 03-ны өдрийн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоол зэрэг тогтоолуудад авагдсан "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай болж, 2014 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг”-ийг биелүүлэн ажиллахыг хуульчилсан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.2.3 дахь хэсэгт “төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө” авсны үндсэн дээр хайгуулын талбайд ашигт малтмал эрэх, хайх явцдаа газар дээр нь байлгахыг үүрэгжүүлсэн.

Гэтэл манай компанид Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргаас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4-6422 дугаартай албан бичгүүдээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан усан сангийн хамгаалалтын бүс, ойн сан, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хил заагийг тогтоосон. Хуулийн 4.1 дүгээр заалтаар Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон байдаг. Энэ заалттай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Н.Б****** 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай талаар Ашигт малтмалын газарт 8/386 тоот албан бичиг ирүүлсэн болно.

Иймд Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сав, ус, усны эх бүхий газрын хилийн цэстэй 90 хувь орчим давхцалтай байгаа тул баталгаажих боломжгүй талаар Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тоот албан бичгээр мэдэгдсэн.

“З*********** ********” ХХК-ны захирал Л.Г******ын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний 10/14 тоот албан бичгээр дахин хүсэлт гаргасны дагуу бид Кадастрын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн санд шалгуулахад ХV-*****тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайд бүрэн давхцалтай байна. Иймд танай XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөө батлах боломжгүй болно" гэсэн албан бичгийг ирүүлсэн.

Мөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 1/5725 тоот албан бичгээр "З*********** ********" ХХК-ны захирал Л.Г******т "... Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл .. тусгай зөвшөөрлийн төлбөр, 34 зүйл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуулийн заалтын дагуу төлбөр төлөхөөр хуульчилсан байна.

Ашигт малтмалын ... хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй алдагдсан зохицуулалт Ашигт малтмалын хууль болон Засгийн газрын 2012 оны 194, 2015 хугацааг сунгах тухай оны 120, 235 дугаар тогтоолуудад тусгагдаагүй байна. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 97/А-227 дугаартай Уул уурхайн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, ЗГ-ын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна”, 2016 оны 05 дугаар сарын 17-нд Кадастрын хэлтсийн Даргын 6/3243 тоот мэдэгдлээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх ёстойг мэдэгдэж байна” гэсний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хуулиар тогтоосон үүргүүдийг биелүүлэн төлбөр хураамжуудыг төлсөн.

Үүнээс хойш Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, Кадастрын хэлтсийн даргын өгсөн мэдэгдлийн дагуу 2019 он хүртэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болох 170,628,000 (нэг зуун далан сая зургаан зуун хорин найман мянган төгрөг) төгрөгийг жил бүр хуулийн хугацаанд нь төлж ирсэн.

Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулахтай холбоотой үүргээ биелүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасны дагуу үйлчилгээний хөлсийг төлсөөр ирсэн.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрөл сунгаж шийдвэрийн дагуу манай компанид ирүүлсэн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний 6-2949 тоот мэдэгдэлд “...Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Кадастрын хэлтсийн урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг анхаарна уу. Мөн ... ээлжит жилийн төлбөрөө төлж бүртгүүлэхийг мэдэгдэж байна", 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 7/2794 тоот мэдэгдэлд хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийг ... 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдье. Уг зөвшөөрлөөр олгогдсон талбай нь газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-аар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг анхаарна уу" гэсэн мэдэгдлүүдийг өгч, түүнээс хайгуулын үйл ажиллагааг хориглосон энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх чиглэл ирэхээр шийдэх болно гэж танилцуулдаг байсан.

Ашигт малтмалын газарт Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны 01/04 тоот албан бичгээр, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны 1/04 тоот албан бичгээр " “З*********** ********” ХХК нь 2014-2015 онд тус сумын нутагт XV-****** тоот тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн болно" гэсэн тодорхойлолтуудыг гаргаж өгсөн.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Б***** 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн болохыг тодорхойлон МХЕГ-ын БОАЖУУХ-ын газар болон Ашигт малтмалын газарт албан бичгээр мэдэгдсэн байдаг.

Ингээд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусах дөхөж байгаатай холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж асуулга, хүсэлт гомдлуудыг удаа дараа гарган, эрх бүхий албан тушаалтнуудтай биечлэн уулзаж хариу авч ирсэн.

Тухайлбал: 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н***********ын 03/3494 тоот албан бичигт: “МУ-ын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ашигт малтмал бүхий зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 тогтоолын 7 дугаар хавсралтаар Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайн хил заагийг 246504, 22 га солбицлоор баталсан байна. Ийнхүү уг ордын талбайн хил заагийг тогтоохдоо Эрдэнэт үйлдвэрийн цаашид ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, уг үйлдвэрт ашиглах ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор танай компанийн XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг түүнд бүрэн хамруулсан байна. Эрдэнэтийн зэс молибдены ордын талбайн хил заагт хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үндэслэн дээрх зориулалтаар төрийн мэдэлд авахаар болсон тул танай компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй байна”,

Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн, мэдээллийн технологийн төвийн дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Н.Мөнхбилигийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 13/927 тоот албан бичигт: “... Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Стратегийн ашигт малтмал бүхий зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай" 300 тогтоолын 7 дугаар хавсралтаар Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайн хил заагийг баталсан. Танай компанийн эзэмшиж буй Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй ашигт малтмал хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрөл нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хүчин төгөлдөр бөгөөд дээр дурдсан Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайтай давхцалтай байна...",

2020 оны 04 дүгээр сарын 13-нд Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэгийн 8/1704 тоот албан бичигт: "З*********** ********" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн 23534.85 гектар талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 194 дүгээр тогтоол, 2015 оны "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 289 дүгээр тогтоол, "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн 4.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасныг үндэслэн гарсан хавсралтад заасан солбицолтой хэсэгчлэн, 2018 оны "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын хил заагийг тогтоох тухай" 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбицолтой бүхэлдээ давхцалтай байна...",

2020 оны 4 дүгээр сарын 24-нд Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарыг хариуцсан орлогч дарга Ц.Э*********ын 3/1926 тоот албан бичигт: “ УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан.

“З*********** ********” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн 23534.85 гектар талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 194 дүгээр тогтоол, 2015 оны “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 289 дүгээр тогтоолын хавсралтад заасан солбилцолтой хэсэгчлэн, 2018 оны "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын хил заагийг тогтоох тухай" 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбилцолтой бүхэлдээ давхцалтай байна...” гэсэн.

Бидний зүгээс хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, нарийвчилсан хайгуулын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн зэсийн хэтийн төлөв бүхий ордыг илрүүлэх хайгуулын ажил ойролцоогоор 70 хувь хийгдсэн байгааг 100 хувьд хүргэн дуусгахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа талаар төрийн захиргааны байгууллагад буюу Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан.

Энэхүү үндэслэлээ 2014 оноос хойш хайгуулын үйл ажиллагааны төлөвлөгөө баталж өгөлгүй 6 жилийн турш зогсоосон хугацааг нөхөн тооцож үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хангахаас татгалзсан.

Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуулын үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулахтай холбоотой тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцуулах нэхэмжлэлийг гарган Захиргааны хэргийн шат, шатны шүүхэд хандсан боловч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг нөхөн тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд, харин Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 393 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөлтэй холбоотой хохирол, төлбөрийн асуудлаа xoлбoгдох захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм.

Ийнхүү манай компанийн зүгээс хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан санхүүгийн материал зардлын тооцоог жил бүрээр нь аудитын дүгнэлтийг гаргуулан нийт гаргасан бодит зардлуудыг баталгаажуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн нэгтгэн Кадастрын хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 02/21 тоот албан бичгээр хандсан.

Энэ албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул Уурхайн Кадастрын хэлтсээс 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 8/3586 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Уг хариунд зурагзүйн мэдээллийн системд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ...геологи, уул уурхайн кадастрын шүүлт хийж, манай компанийн эзэмшиж байсан Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй XV-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажилд зарцуулсан зардлын тооцооны дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлэв гээд нийт 4,443,985,904.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун Дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн төгрөг) төгрөгийн зардал бүртгэгдсэн болохыг тогтоож өгсөн.

Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х*****д хандан тусгай зөвшөөрлийн нөхөн олговор авах тухай хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 24-нд 03/21 тоот албан бичгээр хандаж нийт 245 хуудас санхүүгийн материал, холбогдох нотлох баримтуудыг хавсарган өгсөн. Манай компанийн хүсэлтийн хариунд Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 сарын 03-ны өдрийн 2/3820 тоот албан бичгээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд хандан хөндлөнгийн аудит хийлгүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд энэ тухай манай компанид мэдэгдсэн болно.

Уг мэдэгдэлд Тус компани нь Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй ашигт малтмал хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн 23,534.85 гектар талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 194 дүгээр тогтоол, 2015 оны "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 289 дүгээр тогтоолын хавсралтад заасан солбицолтой хэсэгчлэн, 2018 оны "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын хил заагийг тогтоох тухай" 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбицолтой бүхэлдээ давхцал үүсэж, үйл ажиллагаа явуулах боломжгүй улмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 12 сарын 21-ний өдөр дуусгавар болсон.

Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль"-ийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д "хилийн заагийг Засгийн газар тогтооно" гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд МУ-ын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох тухай" журмыг батлан гаргаж мөрдүүлсэн. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу “З*********** ******** ХХК нь Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлаа баталгаажуулж нөхөн олголт авахаар хүсэлт ирүүлсэн тул танай байгууллага аж ахуйн нэгжээс ирүүлсэн баримт материалын хүрээнд тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардал хөрөнгө оруулалтын хэмжээг баталгаажуулах ажилд хараат бусаар хөндлөнгийн хяналт хийж, дүгнэлт гаргах аудитын байгууллагыг томилж “З*********** ********” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03/21 тоот хүсэлтээр ирүүлсэн зардлыг баталгаажуулж хамтран ажиллана уу Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт албан бичгийг хүлээн авч "К******* ***** ХХК-ийг хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэхээр томилж ажилласан бөгөөд холбогдох шалгалтын материалыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд хүлээлгэн өгсөн байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс Ашигт малтмал, газрын тосны газарт "З*********** ********" ХХК-ны хайгуулын XV******дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд гаргасан зардлын тооцоог баталгаажуулан хүргүүлсэн байна. Ингээд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х*****д хандан холбогдох хууль, тогтоомж журмын хүрээнд нөхөн олговрын асуудлыг тогтоон баталгаажуулсны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 21-нийн өдөр 04/21 тоот албан бичгээр хандан холбогдох материалуудыг хавсарган өгсний дагуу Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 тоот албан бичгийг хариу болгон ирүүлсэн.

Уг бичигт "Танай компанийн эзэмшиж байсан Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй ашигт малтмал хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн 23,534.85 гектар талбай нь МУ-ын ЗГ-ын 2012 оны "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай" 194 дүгээр тогтоол, 2015 оны "Тогтоолын хавсралтад өөрлөлт оруулах тухай" 289 дүгээр тогтоолын Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасныг үндэслэн гаргасан хавсралтад заасан солбицолтой хэсэгчлэн, 2018 оны "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын хил заагийг тогтоох тухай" 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбицолтой бүхэлдээ давхцал үүсэж, үйл ажиллагаа явуулах боломжгүй, улмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 12 сарын 21 ний өдөр дуусгавар болсон байна.

Танай компанийн хүсэлтэд дурдсан нөхөн олговрын асуудал төсөвт суугдаагүй, хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл ирүүлээгүй байх тул 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 04/21 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье" гэсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэрэв тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй, төсөвт суугдаагүй гэсэн үндэслэлээр манай компанийн нөхөн олговор авах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н***********ын 03/3494 тоот албан бичигт дурдсаны дагуу манай компанид өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар "З*********** ********" ХХК-ийн хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 тоот албан бичгээр илэрхийлсэнд Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 2/5517 тоот албан бичгээр хариу өгсөн.

Уг албан бичигт “... танай компанийн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд манай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 тоотоор ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье" гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд "З*********** ********" ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 2/5517 тоот албан бичгээр "шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье" гэсэн хариуг өгсөн нь захиргааны байгууллагаас манай компанийн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан "эс үйлдэхүй"-н шинжийг агуулж байна гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 224 дүгээр магадлалын Хянавал хэсгийн 6-д "... 2/5517 дугаар албан бичгээр нөхөх олговрын талаар шүүхэд хандсантай холбоотой хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд үүнийг тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй байна" гэснээс үзэхэд төрийн захиргааны байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар тогтоосон гэж үзэх үндэслэл болно.

Мөн "З*********** ********" ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн № 05/22 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөн олговор авах асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Хүсэлт уламжлах Тухай" ХЭГП24 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Үүний дагуу Уул уурхай, хунд үйлдвэрийн сайдын Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай" 01/1031 тоот албан бичгийг хүргүүлсэн ба уг албан бичигт “... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмыг баталсан. Журмын 4.2-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр тодорхой заасан байна. Иймд холбогдох журмын хүрээнд ажиллаж, холбогдох хариу түүгээр хүргүүлнэ үү гэжээ.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Сангийн яаманд хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №1/2477 тоот албан бичигт "...Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд хандан шинжээч томилуулан шалгалтын ажлыг хийлгэсэн. Тус шалгалтаар 4,443,985,904,0 төгрөгийн зардал гаргасныг баталгаажуулсан нь тус газрын бүртгэлтэй тохирсон болно. "З*********** ********" ХХК-иас ирүүлсэн нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт хургуулж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Тус компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан үндэслэлээр нөхөх олговрын асуудлыг хуульд заасны дагуу дүйцүүлэн шинээр тусгай зөвшөөрөл авах боломжтой тухай хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн болно" гэсний дагуу Сангийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №03/3609 тоот албан бичгээр "... хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэж байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан солбицолтой давхацсан талбайн нөхөх олговрын асуудал нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй болно" гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор баталсан "Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар"-ын тайлбарлах хэсэгт:

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол "өөр талбай"-г дүйцүүлэн олгох үндэслэл болно.

Энэ заалтын "үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх" гэдэгт уг зорилго бүхий тодорхой тохиолдол бүрээр гаргах хуулиар олгогдсон Улсын Их Хурлын болон Засгийн газрын бүрэн эрхэд хамааралтай үйл ажиллагааг хамааруулан ойлгоно. Энэ заалтын "тусгай хэрэгцээнд авах" гэдгийг Газрын тухай Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно ... Энэ заалтын нөхөх олговрын журмаар олгох талбай нь тухайн талбайг нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засгийн газар, эсхүл түүний эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцөлд хүрсэн байх, үүний үндсэн дээр шинээр олгогдох уг талбайн хил зааг, солбицол, хэмжээ, байрших газар нутгийн нэр зэргийг тодорхойлсон Засгийн газрын шийдвэр гарсан байх бөгөөд тухайн талбай нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн 5 геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлалтай, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон талбай байна.

Энэ заалтын “тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан "сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно. 3. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах”, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах” талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй.” гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тайлбараас үзэхэд нөхөх олговрын журмаар олгох талбай нь тухайн талбайг нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засгийн газар, эсхүл түүний эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцөлд хүрсэн байх шаардлагыг тусгасан байх бөгөөд төрийн захиргааны байгууллагаас нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан "сонгох боломж" ийг тусгаж өгсөн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11.1.18-д “тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх”, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11.1.25-д “энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах" гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газар нь талбайг нөхөх олговрын журмаар олгох шийдвэрийг гаргах бүрэн эрхийг олгосон байна

"З*********** ********" ХХК-ийн мөнгөн дүнгээр нөхөх олговрыг авахыг хүссэн хүсэлтийг Засгийн газрын харьяа яам, агентлагийн зүгээс олгох боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн байх тул төрийн захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан "сонгох боломж"-ийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүрдэж байна.

Түүнчлэн манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан боловч, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ХЭГ/724 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1031 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад шийдвэрлүүлэхээр тус тус шилжүүлсэн нь нөхөх олговрын журмаар олгох хүсэлтийг шийдвэрлэх эрхийг өнөөдрийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт хадгалагдаж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас "З*********** ********" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөх олговор авах хүсэлтийг үндэслэлтэй эсэх талаар одоог хүртэлх хугацаанд мэдэгдээгүй байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд "З*********** ********" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зуйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Ажлын хэсэгт манай компанийн материалыг өгөөгүй. Хэрвээ бидний хүсэлтийг авсан юм бол яагаад ажлын хэсэгтээ танилцуулаагүй юм бэ. Ажлын хэсэгт нь өгөхгүйгээр наанаас нь мөнгө байхгүй гэж хариу өгч байна. Удаа дараа хариуцагчтай уулзаж хүсэлт гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хангахгүй байна. Ашигт малтмалын дагуу бүх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь үйл ажиллагаагаа удаашруулсан байдалтай явуулж байна. Мөнгө байхгүй бол сонгох боломжоо ашиглаад дүйцүүлэхээр талбай авах хүсэлттэй байгаа.”

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа “Нэхэмжлэгчийн зүгээс бидний гаргасан хүсэлтийг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэж холбогдох хариуг өгөөч, дүйцүүлэн талбай олго гэж байгаа асуудал биш. Гаргасан хүсэлтийн дагуу л шийдвэрлээд өгөөч, эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Өмгөөлөгчийн зүгээс өмнө хэлсэн 4 дүгээр сарын 14-ний өдөр Уул уухайн хөнгөн үйлдвэрийн яамнаас Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанийн хүсэлт уламжлагдан ирсэн үеэс хойш 4 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Сангийн яаманд холбогдох баримт материалыг хүргүүлж авсан ба бүхэл бүтэн 4 сарын хугацаанд ийм л ажиллагаа хийсэн. Гэхдээ Сангийн яамны холбогдох шийдвэртэй холбоотой нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч компанид мэдэгдэж байгаагүй. Удаа дараа хүсэлтийн хариугаа авах талаар хандсан боловч ирүүлдэггүй. Иймд хариуцагчийн ажил хийж байгаа гэх тайлбар үндэслэлгүй байна. Сангийн яам руу хүргэгдэж байгаа албан бичгийн гол агуулга нөхөх олговрыг мөнгөн дүнгээр олгохтой холбоотой хийгдвэл зохих ажиллагаа. Засгийн газрын 300 дугаар тогтоолтой бүхэлдээ давхцалтай холбоотойгоор нөхөх олговрыг талбай дүйцүүлэх замаар олгож өгөөч гэх хүсэлт яваад байгаа юм. Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4.1, 4.2 дахь заалтыг хариуцагчийн зүгээс иш татаж яриад байна. 299 дүгээр тогтоол урт нэртэй хуультай холбогдон гарсан журам байгаа. Урт нэртэй хуультай холбогдон гарсан журам болон Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт өөр хоорондоо ялгаатай. Шүүхийн шийдвэрээр нөхөх олговрыг талбай дүйцүүлэх, мөнгөн хэлбэрээр олгож байгаа гэдэг нь үндэслэлгүй байна. Төрийн захиргааны байгууллага хууль тогтоомж болон Дээд шүүхийн тайлбараар бүхий л эрх хэмжээг олгосон байгаа. Шийдвэрлэхгүй орхиж байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын Хэлтсийн дарга Б.Д****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй 48,960.82 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн SU-******дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр Сэлэнгэ сумдын нутаг Холбоо нэртэй талбайн 25,426.72 гектар талбайг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Бугат, үлдэж байгаа 23,534.85 гектар талбайг ХV******дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийж бүртгэсэн байна.

Хэсэгчлэн буцааснаас үлдэх талбай нь Кадастрын хэлтсийн бүртгэлд урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч "З*********** ********" ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6-2989 тоот "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Кадастрын хэлтсийн бүртгэлд урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч "З*********** ******** ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6-2949 тоот "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч "З*********** ********" ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 7/2794 тоот "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр мэдэгдсэн.

"З*********** ********" ХХК нь Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт Холбоо нэртэй газар анх 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон 23534.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан.

Энэхүү тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн "Хилийн зааг тогтоох тухай" 194 дүгээр тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 289 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай" 300 дугаар тогтоол зэрэг тогтоолуудад авагдсан "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-ийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай болсон байна.

Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргаас /хуучин нэрээр/ 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4-6422 дугаартай албан бичгүүдээр "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан усан сангийн хамгаалалтын бус, ойн сан, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хил заагийг тогтоосон.

Хуулийн 4.1 дүгээр заалтаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон байдаг. Энэ заалттай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Н.Б****** 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай талаар Ашигт малтмалын газарт 8/386 тоот албан бичиг ирүүлсэн болно.

Иймд Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сан, ус, усны эх бүхий газрын хилийн цэстэй 90 хувь орчим давхцалтай байгаа тул баталгаажих боломжгүй талаар Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот албан бичгээр мэдэгдсэн. "З*********** ********" ХХК-ны захирал Л.Г******ын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний 10/14 тоот албан бичгээр дахин хүсэлт гаргасны дагуу бид Кадастрын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн санд шалгуулахад XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайд бүрэн давхцалтай байна. Иймд танай XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөө батлах боломжгүй болно" гэсэн албан бичгийг "З*********** ********” ХХК-д хүргүүлснээр тус компани нь геологи хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар төрийн захиргааны байгууллагаас маргаан үүсгээгүй.

Улмаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай" 300 дугаар тогтоол гарсантай холбоотой төрийн мэдэлд авч, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн мэдээллийн системд бүртгэсэн байна. Тус компани нь үйл ажиллагаа явуулах боломжгүй тaлaap холбогдох гомдол, хүсэлтийг гаргаж ирсэн бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 02/21 тоот албан бичгээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандан дээрх тусгай зөвшөөрлийн, тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажилд зарцуулсан зардлын тооцоог гаргуулахаар хүсэлт тавьсан.

Тус хэлтсээс геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн кадастрын системд 2021 оны 8 дугаар хэлтсээс хайгуулын ажлын зардлын судалгааг авч Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сарын 18-ны өдрийн байдлаар шүүлт хийж, төрийн захиргааны удирдлагын сумдын нутагт орших Холбоо нэртэй XV-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажилд зарцуулсан зардал 4,443,985,904,0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн) төгрөгийн зардал бүртгэгдсэн болох лавлагааг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/3586 тоот албан бичгээр гаргаж өгсөн байна.

Мөн тус компанийн зүгээс Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандан гаргасан 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 03/21 тоот албан бичиг, холбогдох санхүүгийн материалыг хянаж, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2/3820 дугаартай албан бичгээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд хөндлөнгийн аудит хийлгэхээр холбогдох материалуудыг шилжүүлэн шалгуулсан.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс хөндлөнгийн аудит хийх эрх бүхий "К******* *****" ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс 2021 оны 10 дугаар сарын 29 ний өдрийн 1/287 дугаартай албан бичгээр "Шалгалтын ажлын тайланг" Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн. Уг тайланд "... "З*********** ********" ХХК нь 2008-2019 оны хооронд ХV 013670 тусгай зөвшөөрлийн талбайд нийтдээ 4,443,985,904,00 /дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун наян таван мянга есөн зуун дөрвөн төгрөгийг зарцуулсан нь анхан шатны баримтаар нотлогдож байна..." гэжээ.

Шалгалтын тайланд дурдагдсан нөхөх олговрын дүн нь Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/3586 дугаартай албан бичгээр хүргүүлсэн дүнтэй бүрэн тохирч байх тул тус компанийн нөхөх олговор гаргуулахаар хүсч байгаа хүсэлтэд тооцсон төлбөрийн дүнтэй холбоотой төрийн захиргааны байгууллагын зүгээс маргаан үүсгээгүй болно.

"З*********** ********" ХХК нь дээрх аудитын дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээр 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 04/21 дугаартай албан бичгээр дахин "нөхөх олговор авах" тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гаргасан байна. Уг хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газраас нийт 9 тогтоол баталсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжийг бий болгосон хэдий ч өнөөдрийг хүртэл төрөөс мөнгөн хэлбэрээр нөхөх олговрыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжид олгосон тохиолдол байхгүй.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно." гэж заасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар болон тус газрын төлөөллийг оролцуулан газрын даргын 2019 оны А/49 дүгээр тушаалаар байгуулан ажилласан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгyyлaгдсaн.

Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс аж ахуйн нэгж, компаниудын нэхэмжлэлийн дагуу нөхөх олговор авах хүсэлтийг уламжлуулахаар даалгасан Захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраар шийдвэрлүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжилсан.

Мөн ажлын хэсгийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчид учирсан нөхөх олговрыг хэрхэн барагдуулах талаар тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч З*********** ******** ХХК-ийн гаргасан хүсэлтэд ч хариуг хүргүүлэн ажиллаж ирсэн боловч нөхөх олговрын асуудалд өнөөг хүртэл эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас чиглэл ирүүлээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговорт олгох зардал улсын төсөвт тусгагдаагүй болно.

Харин тус компанид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Уул уурхай, хунд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н***********ын 03/3494 дугаартай албан бичигт: "МУ-ын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Стратегийн ашигт малтмал бүхий зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайн хил заагийг 246504,22 га солбицлоор баталсан байна. Ийнхүү ордын талбайн хил заагийг тогтоохдоо Эрдэнэт үйлдвэрийн цаашид ажиллуулах нэмэгдүүлэх зорилгоор танай компанийн XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг түүнд бүрэн хамруулсан байна. Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайн хил заагт хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үндэслэн дээрх зориулалтаар төрийн мэдэлд авахаар болсон авахаар тул танай компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй байна" гэж хандсан.

Өнөөг хүртэл “З************* ********" ХХК-ийн зүгээс нөхөх олговрыг мөнгөн дүнгээр авах тухай Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргаж ирсэн, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нөхөх олговрыг мөнгөн дүнгээр авахаар хандсан. Гэтэл шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянуулж байх явцад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр хандсаныг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтийнхээ шаардлагыг тодорхой болгох, шүүхээс нэхэмжлэлийг шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа учир хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

"З*********** ******** ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 дугаартай албан бичгээр Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н*******ид хандан ....Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13 дахь хэсэгт заасан бүрэн эрх нь Засгийн газарт олгогдсон байх тул харьяаллын дагуу манай компаниас гаргаж байгаа "нөхөх олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргаж байгаа энэхүү хүсэлтийг хүлээн авч, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлж өгнө үү..." гэсэн хүсэлтийг гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ХЭГ/29 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ё****д дээрх хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хариу өгөхөөр хүсэлтийг уламжилсан.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай" 01/1031 дугаартай албан бичгийг Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-ыг баталсан. Уг журмын 4.1 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана" гэж заасан байдаг. Журмын 4.2 дахь хэсэгт "Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр тодорхой заасан байна. Иймд холбогдох журмын хүрээнд ажиллаж, холбогдох хариуг түүгээр хүргүүлнэ үү... төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн "Нехех олговор олгуулах тухай" 1/2477 дугаартай албан бичгээр "З*********** ********" ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай" 03/3609 дугаартай албан бичгийг "...иймд хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэж байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна..." гэсэн хариуг ирүүлсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар" батлагдсан ба уг тайлбарын тайлбарлах хэсгийн 2 дахь хэсгийн дагуу нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр болон өөр талбайг дүйцүүлэн болгох замаар сонгох боломжийг Засгийн газар болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эрхийг олгосон байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тайлбарын 3 дахь хэсэгт "Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах", 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт "хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах" талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй” гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүднээс төрийн захиргааны байгууллагаас зохих үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа болно. Энэхүү Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар гарахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь Засгийн газарт хадгалагдаж байсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор уг зүйл, заалтыг тайлбарласан албан ёсны тайлбар болон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ХЭГ/729 дугаартай албан бичиг ирснээр "З*********** ********" ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр зохих ажиллагааг өнөөг хүртэл хийж ирсэн болно.

Иймд тус компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани нөхөх олговроо мөнгөн хэлбэрээр авна гэж илэрхийлсэн. Гэвч 2021 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргахдаа манай төрийн захиргааны байгууллагад “дүйцүүлж тайлбай авна” гэх хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх олгогдоогүй. Шийдвэр гаргачих албан тушаалтан үнэндээ байгаагүй.

Төрийн захиргааны байгууллага талбай дүйцүүлэн олгохтой холбоотойгоор Засгийн газраас ур нэртэй хуулийн 299 дүгээр тогтоолоор журам баталсан шиг журам, гарц гаргалгаа гараагүй. Дээд шүүхийн тогтоолын дагуу 2020 оны шинэчлэн байгуулагдсан ажлын хэсэг тайлбай дүйцүүлэн олгох ажлыг явуулж байна. Төрийн захиргааны байгууллагыг эс үйлдэхүй хийж байна гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч компаниас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасан байдаг. Үүнийг яам руу уламжилсан. Яамнаас Н******* даргын албан бичгийг уламжлахдаа Тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгох журмын 4.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөх олговор авах хүсэлтээ Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтуудыг хавсаргана гэж заасан. Журмын 4.2 дахь хэсэгт Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 4.1-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх хариуг түүгээр хүргүүлнэ үү гэж төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн.  "З*********** ********" ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай" 03/3609 дугаартай албан бичгийг” хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй, мөн төсөвт мөнгө байхгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна." гэсэн хариуг ирүүлсэн. Сангийн яамны орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн И********, Ц*****, Г****** гэх мэргэжилтнүүдтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие очиж уулзсан. Энэ уулзалтаар 299 дүгээр тогтоол гарч журам батлагдсантай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагаас ямар арга  хэмжээ авч байгаа, ямар үйл ажиллагаа явуулж байгаа болох, урт нэртэй хуульд орсон Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын нөхөх олговрыг эцэслэн шийдвэрлэх талаар тодруулга явуулсан. Үүнтэй холбоотойгоор 2010, 2011 оны Сангийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны хамтарсан тушаалаар байнгын ажлын хэсэг байгуулагдсан. Сангийн яамнаас энэ жил уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Төрийн нарийн бичгийн дарга 2019 онд дүйцүүлэхээр талбай ав гэж санал тавьсан боловч авахгүй мөнгөн хэлбэрээр авна гэсэн. Төрийн захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргаагүй. Урт нэртэй хуулиар талбай дүйцүүлэн олгох эрх Төрийн захиргааны байгууллагад байгаа мэтээр тайлбарлаж байна. Талбай дүйцүүлж олгохтой холбоотойгоор 17 компанийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд уламжилсан. Түүний 7 компанийг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэйгээр уламжилсан. Бусад компаниуд нь уламжлагдаагүй. Ажлын хэсэг цаашдаа шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр болсон дүйцүүлэхээр талбай авах гэж байгаа компаниудыг уламжлах байр суурьтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч "З*********** ********" ХХК нь  “2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэг. Нэхэмжлэгчийн “2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  “З*********** ********” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “...манай компанийн эзэмшлийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын хавсралтад заасан хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэн тул нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцон, тусгай зөвшөөрлийн талбай дүйцүүлэн олгох тухай энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, манай компанийн нөхөн олговор авах тухай хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгнө үү” гэх хүсэлт,

Мөн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н*******ид хандаж “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан бүрэн эрх нь Засгийн газарт олгогдсон байх тул харьяаллын дагуу  манай компаниас гаргаж байгаа “Нөхөн олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргаж байгаа энэхүү хүсэлтийг хүлээн авч, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч эдгээр албан бичгээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “...2011 онд тусгай зөвшөөрөл авсан үеэс жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг тогтмол төлж нийт 4,4 тэрбум төгрөгийн зардал гаргасан, талбай маань бүхэлдээ хориглосон талбайн хилийн заагтай давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон...тул нөхөх олговор авах хүсэлтээ гаргасан хэдий ч хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэрлэж өгөөгүй...тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу талбай дүйцүүлэн авах хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргасан...шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй” гэж тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нэхэмжлэгчийн, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр гаргасан хүсэлтэд Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр “...Танай компанийн хүсэлтэд дурдсан нөхөн олговрын асуудал төсөвт суугдаагүй, хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл ирүүлээгүй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал орд” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцож дүйцүүлэн өөр талбайд тусгай зөвшөөрөл олгох замаар шийдвэрлэж болохоор хуульчилсан хэдий ч танай компанийн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд танай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 тоотоор ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье” гэх хариу өгсөн болох нь тогтоогдсон, уг албан бичгийн хууль зүйн үндэслэлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгож буй 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичиг нь хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт хандаагүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н*******ид хандаж “...“Нөхөн олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргаж байгаа энэхүү хүсэлтийг...Монгол Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлт байх ба нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 4 дүгээр 05-ны өдөр ХЭГ/724 дүгээр албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ё****д шилжүүлсэн болох нь мөн тогтоогдов.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “өргөдөл, гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно;”, 2-т “өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана”, 3-д “Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ”гэж тус тус заасан.

            Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба тухайлбал, нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр гаргасан хүсэлтэд Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр хариу өгсөн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг тусгах талаар чиглэл өгөөгүй, төсөвт суугдаагүй гэж татгалзаж байгаа бол өөр талбайгаас дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжтой...” гэж дурдсан хэдий ч энэ үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

   Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн, “...нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцон, тусгай зөвшөөрлийн талбай дүйцүүлэн олгох хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгнө үү” гэх хүсэлтийн гол үндэслэлд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “...нөхөн олговор төсөвт суугдаагүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэнэ” гэх агуулга бүхий хариу өгсөн нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “...бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий” шийдвэр гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар  нэхэмжлэгч нь уг хүсэлтээ шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд гаргасан, хариуцагч энэ үндэслэлээр “шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар шийдвэрлэнэ” гэх агуулгаар хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагын сонгох боломжийг хэрэглэсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 4 дүгээр 05-ны өдөр ХЭГ/724 дүгээр албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ё****д шилжүүлсэн нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2-т заасантай нийцсэн, нөгөө талаар нэхэмжлэгч нь уг хүсэлтээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан атлаа Ашигт малтмал, газрын тосны газрыг “...хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй биш гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...тусгай зөвшөөрлийн талбайд нийт 4,443,985,904 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, уг 23,534.85 гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 06-р сарын 05-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 07-р сарын 07-ны өдрийн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол, 2018 оны 10-р сарын 03-ны өдрийн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолуудад заасан солбицлуудтай давхцалтай болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д зааснаар талбай дүйцүүлэн авах үндэслэлтэй” гэж дурдсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эдгээр үйл баримтууд тогтоогдсон хэдий ч эдгээр асуудлаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Хоёр. “Дээр дурдсан хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан...захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр, мөн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус бөгөөд уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүх тухайн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих шийдвэр гаргахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах учиртай.

Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч компанийн, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтэд хариуцагч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517  албан бичгээр,  2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 дугаар хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 4 дүгээр 05-ны өдрийн ХЭГ/724 дүгээр албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шилжүүлснийг үндэслэлтэй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн, эдгээр албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдөөгүй байх тул шүүх хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт дээр дурдсан хүсэлтүүдийг “хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэх”-ийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "З*********** ********" ХХК-ийн гаргасан “З*********** ********” ХХК”-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичгээр гаргасан ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН

                          ШҮҮГЧ                           Л.БАТБААТАР

                             ШҮҮГЧ                           А.МӨНХ-ӨЛЗИЙ