| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00333/и |
| Дугаар | 133/ШШ2020/00638 |
| Огноо | 2020-09-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 133/ШШ2020/00638
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц овогт Л-ын Ц, Р овогт М-ын Т нарын Говь-Алтай аймгийн *** сумын 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***-рт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү Ц.Т, 2007 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр охин, Ц.С, 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Ц.А, 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү, Ц.А нарыг эх Р овогт М-ын Т-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү Ц.Т, 2007 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр охин, Ц.С, 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Ц.А нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү, Ц.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар сар бүр эцэг Ц овогт Л-ын Ц-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч М.Т, хариуцагч Л.Ц нарт үүрэг болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх М.Т-д даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Л.Ц нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Л.Ц-аас эр ямаа 90 буюу 7.650.000 төгрөг, эм ямаа 100 буюу 5.000.000 төгрөг, борлон 32 буюу 800.000 төгрөг, ишиг 18 буюу 360.000 төгрөг, эр хонь 10 буюу 1.200.000 төгрөг, эм хонь 11 буюу 880.000 төгрөг, төлөг 8 буюу 480.000 төгрөг, азарга 1 буюу 1.000.000 төгрөг, гүү 2 буюу 1.300.000 төгрөг, унага хоёр буюу 600.000 төгрөг, ингэ 7 буюу 5.250.000 төгрөг, тором 2 буюу 900.000 төгрөг, ботго нэг буюу 200.000 төгрөг, хуучин таван ханатай шалтай гэр нэг буюу 1.000.000 төгрөг, хөлдөөгч 320.000 төгрөг, угаалгын машин 280.000 төгрөг, зурагт ддиш станцны ком 750.000 төгрөг, ор 1 буюу 180.000 төгрөг, авдар 2 буюу 80.000 төгрөг, хоолны шкаф 1 буюу 110.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 3, мустанга мотоцикль 1 буюу 1.200.000 төгрөг, амбаар 2 буюу 350.000 төгрөг, 2х3 хэмжээтэй эрдэнэт хивс 1 ширхэг буюу 320.000 төгрөг, 5 ширхэг аравчны хивс буюу 350.000 төгрөг, өргөө хивс буюу 80.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг М.Тад олгож, хариуцагч Л.Цд Land cruiser 80 маркийн авто машин буюу 14.500.000 төгрөг, шинэ 5 ханатай шалгүй гэр 1 буюу 1.000.000 төгрөг, 4 ханатай жижиг гэр буюу 500.000 төгрөг, эр ямаа 60 буюу 5.100.000 төгрөг, эм ямаа 70 буюу 3.500.000 төгрөг, борлон 32 буюу 800.000 төгрөг, ишиг 18 буюу 360.000 төгрөг, эр хонь 8 буюу 960.000 төгрөг, эм хонь 11 буюу 880.000 төгрөг, төлөг 7 буюу 420.000 төгрөг, хурга 10 буюу 300.000 төгрөг, морь 2 буюу 1.500.000 төгрөг, гүү 1 буюу 650.000 төгрөг, ат 1 буюу 850.000 төгрөг, шилбэ 3 буюу 1.800.000 төгрөг, авдар 5 буюу 200.000 төгрөг, ор 2 буюу 230.000 төгрөг, хувцасны шкаф 1 буюу 80.000 төгрөг, гоожууран угаалтуур 1, хоолны шкаф 1 буюу 60.000 төгрөг, 1 угаалгын машин буюу 280.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг Л.Цд үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ноолуур, ноолуурын үнийн зөрүүд 12.001.000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлээр нэхэмжилсэн малын тооноос үлдэх хэсэг адуу 6, тэмээ 5, хонь 52, ямаа 110, 4 ханатай жижиг гэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, охин Ц.С, Ц.А, Ц.А нарыг асрамжидаа авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан М.Т, Л.Ц нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Халиунаад даалгасугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 621.046 төгрөгөөс гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох 70.200 төгрөг, хүүхдийн асрамжийн шаардлагад ногдох 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох 151.635 төгрөг, эд хөрөнгө гаргуулах шаардлагад ногдох нь 311.150 төгрөг, нийт 603.185 төгрөгийг, нэмэгдүүлсэн шаардлагад урьдчилан төлсөн 206.966 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 17.861 төгрөгийг, хариуцагчаас 603.185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН