Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2021/00421

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд онлайнаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Жамъянсүрэнд холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэй 2013 онд танилцсан. Бид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин төрсөн. Би 2016 оны цагаан сарын өмнө ******* сумын 4 дүгээр багт байдаг гийн гэрт очиж амьдарсан бөгөөд охиноо төрүүлээд эмнэлгээс гарах үед Жамъянсүрэн манайх өвлийн дулаалгатай гэр байхгүй, чи ******* сум руу гэртээ оч гэж хэлсэн. Тэгээд би ******* сум руу явсан. Би охиноо 3 сартай байхад ******* суманд ирээд Жамъянсүрэнгийнд амьдарч эхэлсэн. Тэнд амьдарч байх хугацаанд Жамъянсүрэн намайг гэрийн ажил муу хийж байна гэх шалтгаанаар надад гар хүрдэг байсан. Охин маань том болоод хааяа гэр доторх юм оролдоод сандаадаг болсон байсан. Тэр үед намайг загнаад өшиглөдөг байсан. Хажуу айлынх нь Гэгээ гэх хүн намайг янз бүрээр загнаж зандарч байхад Жамъянсүрэн намайг өмөөрөхгүй тоохгүй байдаг. Би түүнд хандаж охиноо аваад манайд очиж амьдаръя гэхэд би энэ айлд хар багаасаа байсан эндээс явж чадахгүй гэдэг байсан. Энэ мэтээр охин бид хоёрт анхаарал тавихгүй, үл тоож хөндий ханддаг байсан учраас би 2018 онд охин Ж.Амин-Эрдэнийг аваад Дорнод аймгийн ******* суман дахь өөрийн гэртээ буцсан. Түүнээс хойш гийнд очоогүй бөгөөд тэр ч охин бид хоёрын араас ирээгүй. Иймд цаашид тэй хамт амьдрахгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Бид хүүхдийн тэтгэлгийн маргаанаа хоорондоо тохиролцсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр М.*******тай 2013 онд танилцаад охин Ж.Амин-Эрдэнийг төрсний дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ ******* суманд батлуулсан. Охиныг төрсний дараа бид хараахан тусдаа гарч амжаагүй байсан бөгөөд би ******* сумын 4 дүгээр багт айлын мал маллан амьдарч байсан юм. Тэр үед ******* нь ******* болон ******* сумын хооронд ирж очоод байдаг байсан. Манайд ирээд 2 сар орчим болоод гэрлүүгээ буцаад явдаг байсан. Сүүлд ******* сумруу гэрлүүгээ яваад ирээгүй. Үүний дараа ******* сумынхаа нэг залуутай холбоотой болсон болохыг мэдсэн. Үүнээс хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд тусдаа амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин Ж.Амин-Эрдэнийг ээжийнх нь асрамжид үлдээнэ. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хоорондоо ярилцаад шийдсэн гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

, М.******* нар нь гэрлэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2119000013 дугаарт бүртгүүлж, 2015 оноос 2018 он хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Ж.Амин-Эрдэнийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 2119000073 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбарууд, 2119000013 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдагч тал болох нь уулзалт товлохоос татгалзаж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2018 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах саналтай байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч М.******* нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ж.Амин-Эрдэнийг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул охин О Ж.Амин-Эрдэнийг эх М.*******ы асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт Жамъянсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ж.Амин-Эрдэнийг эх М.*******ы асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч М.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 233 төгрөгөөс 140 400 төгрөгийг төсвийн орлогод үлдээн, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /70200+70200/ төгрөг, төсвийн орлогоос 34 883 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ