| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00954/И |
| Дугаар | 138/ШШ2021/00381 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2021/00381
.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******гийн 4-1******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны 5 тоотод оршин суух, ЖЮ*******70*******0734 регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч У.******* /онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай 200******* онд танилцаж үерхсэн. Ингэж байгаад 2013 оны 0******* дугаар сарын 31-нд хүү г төрүүлсэн. Намайг жирэмсэн байхад өөр эмэгтэйтэй үерхэж хөндийрсөн. Хүүгээ ой гарантай байхад ирж хүүгээ өнчрүүлэхгүй, эргэж нийлье гэсэн боловч итгэл үнэмшил муутай, тогтворгүй, хань болж чадахгүй гэж үзээд зөвшөөрөөгүй. Хүүдээ дэмжлэг тусламж үзүүлж үзээгүй. Одоо хүү маань 7 настай, 2 дугаар ангид орно. Хүү нь эцэгтэйгээ адил, өөрөө ч хүүгээ хүлээн зөвшөөрдөг тул маргахгүй гэж бодож байна. Иймд хүүгийнхээ эрхийг хохироохгүйн тулд эцэг аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн хүү гийн эцэг мөн болохыг тогтоолгох асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Би 200******* онд тай танилцаж, түүнээс хойш дотно харьцаатай болсон. Ингээд 2013 оны 0******* сарын 31-ний өдөр хүү г төрүүлсэн. нь хамт амьдарна гэдэг байсан. Гэтэл хүүг төрснөөс хойш бид хоёр холбоогүй болсон. нь өөр хүнтэй болсон байсан. Энэ асуудлаас болж бид салсан. Бид гэрлэлтийн баталгаагүй учраас хүү минь миний нэрээр овоглосон байгаа. Иймд хүү гийн эцэг мөн болохыг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнтэй үерхэж байгаагүй. Найз нөхөд гэж танилын харьцаатай байсан. Надаас жирэмсэн болсон гэдгийг мэдэхгүй. Иймд хүүхдийг миний хүүхэд гэж зөвшөөрөхгүй байна.
Тус шүүхэд У.*******ийн нэхэмжлэлтэй О. надад холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Миний бие О. нь хүүхдийн эцгийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтээсээ татгалзаж, хүү д тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Миний бие Дорнод аймгийн Матад суманд байгаа тул хөл хорионы улмаас Дорнод аймагт очих боломжгүй, мөн интернэт байхгүй тул холбогдох боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан уг хэргийг намайг байхгүйд сэргээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч О.т холбогдуулан Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч У.*******, хариуцагч О. нар нь 200******* онд танилцан үерхэж, улмаар дотно харилцаатай болж, 2013 оны 0******* дугаар сарын 31-ний өдөр хүү төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийг эрүүл бойжиж байгаа тухай Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 4-5, 21 тал)
Тус хэрэгт хариуцагч О.ын хүсэлтээр 2013 оны 0******* дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү *******ийн ий эцэг О. мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагч О. тус хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй. (хх 1*******-1*******, 21 тал)
Нэхэмжлэгч У.*******, хариуцагч О. нар нь хамт амьдраагүй байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, мөн хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1 дэх хэсэгт зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан.
Иймд 2013 оны 0******* дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү *******ийн ий төрсөн /биологийн/ эцэг О. мөн болохыг тогтоож, хүү Т.г тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч О.т үүсч байгаа, нөгөөтэйгүүр хариуцагч нь тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг үндэслэн хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг О.т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх У.******* нарт тус тус даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 0******* дугаар сарын 05-ны өдрийн 13*******/ШЗ2020/02773 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч О.аас эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 34 *******33 төгрөг, нийт 105 033 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч О. нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч О.ын хүсэлт болон нэхэмжлэгчийн Хариуцагчийг шүүх хуралдаанаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг үндэслэн, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч О.ын эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 0******* дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү *******ийн /РД: ЖЮ132*******3157/-ий төрсөн /биологийн/ эцэг овогт ийн /РД: ЖЮ*******70*******0734/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Т.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл /суралцаж буй бол 1******* нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг О.аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх У.*******т даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг О.т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх У.*******т тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид 105 033 /нэг зуун таван мянга гучин гурав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 11*******.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА