Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2022/0576

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б***

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О******** нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б***оос Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О********д холбогдуулан “Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О********ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, иргэн Д.Б*** миний эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 1-р хороо, дунд гол гудамж, Э***ийн 80 машины гарааш, 18 м.кв  талбайтай, ** тоот гараашийг  нэхэмжлэгч миний нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Д.Б*** нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын мэдүүлэг гаргасан байх бөгөөд уг мэдүүлгийг гаргахдаа С.О*** Д.Б*** нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хан-уул дүүргийн 1-р хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт баригдсан 18 м2 талбай  бүхий  ** тоот гараашийг 13,800,000 төгрөгөөр худалдсан агуулга бүхий хэлцэл, “Э***” ХХК-ийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тус компанийн өмчлөлийн автомашины гараашийн ** тоот гараашийг С.О***ы өмчлөлд шилжүүлсэн талаарх 1/160 дугаар тодорхойлолт, 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Э***” ХХК болон С.О*** нарын хооронд байгуулагдсан №Г-05/014 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” А-** дүгээр захирамж, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №96/96 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл, уг зөвшөөрлийн хавсралт, 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19 дүгээр хороолол дахь 81 машины гараашийн инженерийн шугам сүлжээ, дотор халаалтыг хүлээлцсэн акт, 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын №04 дүгээр акт, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Э***строй” ХХК-д 100 машины гараашийн барилгад зориулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр сарын 6-ны өдрийн А-** тоот захирамжаар 2,0 га газар олгосон талаарх мэдэгдэл, Улаанбаатар цахилгаан сүлжээний газрын 1998 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Техникийн нөхцөл олгох тухай”  №2/248 тоот албан бичиг, 1999 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 68/99 тоот техникийн нөхцөл, 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Барилга байгууламжийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн тухай акт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 1-р хороо, дунд гол гудамж,  ** тоот гараашийн гЭ*** зураг зэрэг баримтуудыг хавсаргасан байна.

3. Улмаар Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын газрын улсын бүртгэгч М.О********ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай” 11-2115131 дугаар мэдэгдлээр “...нотлох баримт зөрүүтэй, эрх шилжих гэрээгээр өмчлөх эрх бүртгэгдэх боломжгүй, нотариатын үйлдэл хийх зааврын 5.7, хүчинтэй газрын гэрээ, гэрчилгээг хавсаргах...” гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19 дүгээр хороолол Дунд гол гудамж хаягт байрлах ** тоот гараашийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлийн эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан Хан-уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол Дунд гол хаягт байрлах  “Э***” ХХК-ийн барьсан 18 м.кв талбайтай, ** тоот гараашинд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар гомдол гаргасан байна.

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №6/1870 тоот албан бичгээр Д.Б***ын гаргасан гомдолд хариу өгсөн байх бөгөөд тус албан бичигт “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.” гэж заасны дагуу иргэн С.О*** өмчлөх эрхээ бүртгүүлснээр захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд улмаар өмчлөх эрхийг дараагийн эрх шилжүүлэн авагчид гэрээгээр шилжүүлэн бүртгүүлэх  хуулийн зохицуулалттай болно.

Иймд иргэн С.О*** Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн зүйлийн 10.6.1-10.6.7-д заасан өмчлөх эрхийг нотлох баримт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, албан ёсны хаяг, кадастрын зураг зэрэг баримт бичгийг хавсарган ... Хан-уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хандан эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх нь зүйтэй.” гэсэн байна.

6. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Д.Б*** миний бие Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол Дунд гол хаягт байрлах “Э***” ХХК-ийн барьсан 81 машины гарааш ** тоот, 18 м.кв талбайтай 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С.О***аас 13,800,000 төгрөгөөр гэрээ, хэлцлийн үндсэн дээр худалдан авч эзэмшиж, ашигладаг бөгөөд уг гараашдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан билээ.

            Ийнхүү мэдүүлэгтээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүх материалыг нотариатаар гэрчлүүлэн хавсаргаж өгсөн болно. 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 6/1870 тоотод “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.” гэж заасны дагуу иргэн С.О*** өмчлөх эрхээ бүртгүүлснээр захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд улмаар өмчлөх эрхийг дараагийн эрх шилжүүлэн авагчид гэрээгээр шилжүүлэн бүртгүүлэх хуулийн зохицуулалттай болно гэж хуулийг буруу тайлбарлан ийм зохицуулалт Улсын бүртгэлийн ерөнхий хуульд огт байхгүй болно. “... Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:”, 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн;”  гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлийг зааж өгсөн болохоос биш эд хөрөнгийн анхны эзэмшигч нь хөрөнгөө заавал улсын бүртгэлд бүртгүүлж байж бусдад шилжүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байхад хууль тайлбарлах эрхгүй субъект болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга дураараа хуулийг буруу тайлбарлаж, практикт буруу жишиг тогтоон, надад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас татгалзсан ХУД-ийн улсын бүртгэгчийн татгалзсан мэдэгдлийн талаар хууль зүйн үндэслэлгүй тайлбар хийсэн байна. Учир нь: Би иргэн С.О***тай Иргэний хуулийн 39, 42 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хэлцэл хийж уг гараашийг худалдаж авсан бөгөөд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д  “Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ:” , 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэхээр хуульчлан зохицуулсан нь Үндсэн хуулийн заалттай нийцсэн байдаг.

Хариуцагч бүртгэхээс татгалзсан хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа 1. “Эрх шилжих гэрээгээр өмчлөх эрх бүртгэгдэх боломжгүй” гээд урьд нь бүртгэж болдог байсан саяхан дээд байгууллагаас бүртгэхгүй байх чиглэл өгсөн гэж тайлбарласан. Гэтэл дээрх эрх шилжих гэрээгээр өмчлөх эрх бүртгэгдэх боломжгүй гэж татгалзсан үндэслэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн “эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл”-д байхгүй байна.

2. Татгалзсан тайлбартаа хүчинтэй газрын гэрээ, гэрчилгээ хавсаргах гэсэн шаардлага тавьсан нь хуульд байхгүй үндэслэлгүй шаардлага юм. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д “газрын эрх олгосон шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, хугацаа,” гэж заасны дагуу би “Э***” ХХК-д 100 машины гараашийн зориулалтаар 2 га газар олгосон Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/** дүгээр захирамжийг нотариатаар гэрчлүүлэн мэдүүлэгтээ өгсөн байхад хуульд байхгүй материал шаардсан нь үндэслэлгүй байна.

Улсын бүртгэгч М.О********ийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасан захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагыг хангаагүй, улмаар нэхэмжлэгч миний өмчлөх эрхээ баталгаатай эдлэх Үндсэн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн хариу нь тухайн граашийг эхлээд иргэн С.О***ы нэр дээр бүртгэсний дараа миний нэр дээр шилжүүлэх боломжтой гэсэн бөгөөд би “С.О***ы нэр дээр бүртгэж болоод байгаа юм бол яагаад миний нэр дээр бүртгэж болохгүй байгаа юм бэ” гэж хэлсэн. Би мэдүүлэг гаргахдаа С.О***ы бүх шаардлага хангасан материалыг өгсөн. Улсын бүртгэлийн газар тайлбарлахдаа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийг барьж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж хуулийг буруу тайлбарлаж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгөд анх удаа гэрчилгээ авах гэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч М.О********ийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгож, иргэн Д.Б*** миний эзэмшиж байгаа ХУД-ийн 1-р хороо Дунд гол гудамж, Э***ийн 80 машины гарааш, 18 м.кв талбайтай ** тоот гараашийг нэхэмжлэгч миний нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэн Д.Б***ын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлгээр хандахад татгалзсан үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг “Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтална.”,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэг “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” , 4.1.5 дахь хэсэг “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;”,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-т заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8 1.1-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан;” гэж заасан байх тул татгалзах үндэслэл нь хуульд нийцсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “... газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг;” гэх, эрх хүлээн авагч гэж мөн хуулийн 3.1.7-д “өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаар эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг шилжүүлэн авч буй этгээдийг,” гэж заасны дагуу тухайн иргэн С.О***ы өмчлөлд өмчлөх эрх үүсээгүй байна. Тиймээс өмчлөх эрх үүсч хүчин төгөлдөр болж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байхад тухайн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хуулийн зохицуулалт байгаа. Үүнд өмчлөх эрх нь дуусч байж дараагийн эрх шилжүүлэн авагчид гэрээгээр шилжүүлэн бүртгүүлэх хууль зүйн зохицуулалттай байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтална.” гэж заасны дагуу эрх шилжүүлэх гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэх боломжгүй юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ.”, мөн хуулийн 10.3-10.6 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн анх удаа бүртгүүлэхэд өмчлөх эрхийг нотлох баримт бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичгийг хавсарган өгдөг тул хуульд нийцсэн шаардлага тавьж татгалзсан байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.7 дахь заалтад “Эрх хүлээн авагч” гэж хэн бэ гэдгийг зааж өгсөн байгаа. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаар эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг шилжүүлэн авч буй этгээдийг хэлнэ гэж заасан учраас С.О***ы нэр дээр өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлсний дараа иргэн Болдын нэр дээр шилжүүлэн бүртгэх бүрэн боломжтой гэж хариуг өгсөн байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч нь “Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О********ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 11-2115131 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, иргэн Д.Б*** миний эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 1-р хороо, дунд гол гудамж, Э***ийн 80 машины гарааш, 18 м.кв  талбайтай, ** тоот гараашийг  нэхэмжлэгч миний нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүх материалыг нотариатаар гэрчлүүлэн хавсаргаж өгсөн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн “эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл”-д байхгүй, татгалзсан тайлбартаа хүчинтэй газрын гэрээ, гэрчилгээ хавсаргах гэсэн шаардлага тавьсан нь хууль бус..,хуульд байхгүй материал шаардсан нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч “...иргэн С.О***ы өмчлөлд өмчлөх эрх үүсээгүй байна, өмчлөх эрх үүсч хүчин төгөлдөр болж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байхад тухайн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй,...өмчлөх эрх нь дуусч байж дараагийн эрх шилжүүлэн авагчид гэрээгээр шилжүүлэн бүртгүүлэх хууль зүйн зохицуулалттай” гэж тайлбарлан маргаж байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Б*** 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан 11-2115131 дугаартай мэдүүлэг гаргаж уг мэдүүлэгтээ С.О*** Д.Б*** нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хан-уул дүүргийн 1-р хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт баригдсан 18 м2 талбай  бүхий  ** тоот гараашийг 13,800,000 төгрөгөөр худалдсан агуулга бүхий хэлцэл, иргэний үнэмлэхийн хуулбар, “Э***” ХХК-ийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тус компанийн өмчлөлийн автомашины гараашийн ** тоот гараашийг С.О***ы өмчлөлд шилжүүлсэн талаарх 1/160 дугаар тодорхойлолт, 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Э***” ХХК болон С.О*** нарын хооронд байгуулагдсан №Г-05/014 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” А-** дүгээр захирамж,  “С.О*** /ВЗ********/ нь...тус компанийн өмчлөлийн ** тоот гаражид 4 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул 2003 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хувийн өмчлөлд нь шилжүүлсэн” гэх тодорхойлолт, ** тоот гараашийн гЭ*** зураг, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” А-** дүгээр захирамж, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №96/96 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл, уг зөвшөөрлийн хавсралт, гараашийн инженерийн шугам сүлжээ, дотор халаалтыг хүлээлцсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын №04 дүгээр акт бусад холбогдох баримтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргажээ.

Уг мэдүүлгийн хариуд Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч М.О******** 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай” 11-2115131 дугаар мэдэгдлээр “...нотлох баримт зөрүүтэй, эрх шилжих гэрээгээр өмчлөх эрх бүртгэгдэх боломжгүй, нотариатын үйлдэл хийх зааврын 5.7, хүчинтэй газрын гэрээ, гэрчилгээг хавсаргах...” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн мэдүүлгийг буцааж, уг ** тоот гараашийн өмчлөгчөөр Д.Б***ыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан гомдол гаргасан, түүний хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №6/1870 тоот албан бичгээр “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу иргэн С.О*** өмчлөх эрхээ бүртгүүлснээр захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд улмаар өмчлөх эрхийг дараагийн эрх шилжүүлэн авагчид гэрээгээр шилжүүлэн бүртгүүлэх  хуулийн зохицуулалттай болно. Иймд иргэн С.О*** Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн зүйлийн 10.6.1-10.6.7-д заасан өмчлөх эрхийг нотлох баримт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, албан ёсны хаяг, кадастрын зураг зэрэг баримт бичгийг хавсарган ... Хан-уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хандан эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн үйл баримтууд тогтоогдов.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:”, 8.1.1-д “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан;”, 8.1.2-д “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй;”, 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй;”, 8.1.4-д “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй;”, 8.1.5-д “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй”, 8.1.6-д “энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан” гэж, мөн хуулийн 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл хариуцагч улсын бүртгэгчийн татгалзал нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан нөхцөл, тохиолдлуудаар хязгаарлагдах учиртай бөгөөд хариуцагчийн татгалзаж буй үндэслэл нь хуулийн энэ заалтад нийцэж гарсан байхыг хуулиар тусгайлан шаардсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгийг “...нотлох баримт зөрүүтэй, эрх шилжих гэрээгээр өмчлөх эрх бүртгэгдэх боломжгүй, нотариатын үйлдэл хийх зааврын 5.7, хүчинтэй газрын гэрээ, гэрчилгээг хавсаргах...” гэсэн үндэслэл дурдан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь дээрх хуулийн 8.1-д заасан аль үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй, хариуцагч хуульд заасан үндэслэлээр татгалзсан гэж үзэх хууль зүйн боломжгүй, хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан улсын бүртгэгчийн үндэслэлийг өөр байдлаар буюу “...иргэн С.О***ы өмчлөлд өмчлөх эрх үүсээгүй байна, ...өмчлөх эрх үүсч хүчин төгөлдөр болж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байхад тухайн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй,...Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрх нь дуусч байж дараагийн эрх шилжүүлэн авагчид гэрээгээр шилжүүлэн бүртгүүлэх хууль зүйн зохицуулалттай” гэх тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь иргэн С.О*** Д.Б*** нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** тоот гараашийг 13 800 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай хэлцлийн 3-т “Д.Б*** би дээрх гараашийг одоо байгаа бичиг баримтыг үндэслэн 13 800 000 төгрөгөөр худалдан авч улмаар өөрийнхөө нэр дээр хөрөнгийн эрхийн гэрчилгээ авах үүрэг гүйцэтгэнэ” гэж тохиролцсоноор худалдагч болох С.О*** нь уг гараашийн талаарх өөрийн эрх үүргээ, тухайлбал өмчлөгчөөр бүртгүүлэх эрхээ бүхэлд нь иргэн Д.Б***од шилжүүлсэн, талууд уг гэрээний талаар маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч Д.Б*** нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх удаа бүртгүүлэх мэдүүлэг гаргасан байх тул “...гараашийн өмчлөгчөөр анх иргэн С.О***ыг бүртгэх ёстой, үүний дараа өмчлөх эрх гэрээгээр шилжинэ” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл иргэн С.О*** нь тухайн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулж бий болгосноор уг хөрөнгийн талаар ирээдүйд үүсэх бүх эрх, үүргийг нэхэмжлэгч Д.Б***од шилжүүлсэн ба С.О***д өмчлөх эрх хараахан үүсээгүй, С.О*** нь өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа уг хөрөнгөө Д.Б***од худалдсан тул өмчлөгчөөр заавал С.О***ыг бүртгэх ёстой гэж үзэх хууль зүйн боломжгүй, энэ тохиолдолд хариуцагчаас Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэн татгалзаж байгаа нь хууль бус, нэхэмжлэгч Д.Б***ын тухайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлснийг бүртгүүлэхээр хүсэлт гаргаагүй, харин өмчлөх эрхээ анх удаа бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:”, 10.6.1-д “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;”, 10.6.2-д “газар өмчлөх эрх олгосон шийдвэр;”, 10.6.3-д “газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг;”, 10.6.4-д “иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;”, 10.6.5-д “барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гЭ*** зураг;”, 10.6.6-д тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг;”, 10.6.7-д “улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;”, 10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч Д.Б*** нь гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн дагуу дээр дурдсан мэдүүлэгт хавсаргавал зохих нотлох баримтуудыг бүрэн хавсаргаж мэдүүлгээ өгсөн байх ба энэ тохиолдолд нотлох баримтуудыг хоорондоо зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч улсын бүртгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 11-2115131 дугаар мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  улсын бүртгэгч М.О********ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11-2115131 дүгээр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, Д.Б***ын эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 1-р хороо, Дунд гол гудамж, Э***ийн 80 машины гарааш, 18 м.кв  талбайтай, ** тоот гараашийг нэхэмжлэгч Д.Б***ын өмчлөлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б***оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О********ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11-2115131 дүгээр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, Д.Б***ын эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 1-р хороо, дунд гол гудамж, Э***ийн 80 машины гарааш, 18 м.кв  талбайтай, ** тоот гараашийг нэхэмжлэгч Д.Б***ын нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН