Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2021/00408

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт албан ёсоор оршин суух бүртгэлтэй, ******* сумын 9 дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт оршин суух, ЖЛ86011219 регистрийн дугаартай, овогт д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох 116 490 000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга,

Нэхэмжлэгч Ч. /онлайнаар/,

Хариуцагч Ө. /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.тай ...2015 оноос эхлэн дотносож, найзалж үерхэн хайр сэтгэлийн холбоотой болж, 2015.09.03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэр бүл болж байсан. Бидний дундаас 2015.08.17-нд охин , 2017.07.26-нд хүү нар мэндэлсэн. Нөхөр Ө. намайг байнга хий хоосон харддаг, ааш зан хурц, төдийлөн олон дунд буюу хүмүүст муухай өөрийн хувийн зангаа ил гаргаад байдаггүй санаа муутай, өөрийн нэр нүүрээ их боддог, алдаа дутагдлаа аль болох нууж надад л бүх бурууг өгөх зорилгоор намайг буруутан болгох гэж санасан санаандаа хүрч хүний санаанд оромгүй зүйлс хийж, бусдад ойлгуулдаг. Анх 2017 оноос эхлэн ямар ч үндэслэлгүйгээр бусадтай хардаж, элдвээр дарамтлах үйлдлүүд гаргадаг болсон. Мөн дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжил эзэмшсэн давуу талаа ашиглаж миний хувь хүний нууцлал, хуваарьт эд хөрөнгө /гар утас/-д халдах, нэвтрэх, бүх файлыг өөр лүүгээ холбох, хуулах, бусдад миний өмнөөс мэдээлэл дамжуулах, хариу бичих, хянах, чагнах, мөшгих гэх мэтээр ...бүх зүйл энэ хүнээс хамааралтайгаар эхнэр нэрийн дор чимээгүй хаалттай гэр бүлийн хүчирхийллийн байдалтай амьдарч байдаг. Хэрүүл маргаан хийх, зодох бол өчнөөн л байдаг. Тэр бүр цагдаад дуудлага өгөөд байдаггүй. Нэг удаа 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШЗ2019/222 дугаар шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан. ...Бид хамт амьдрах хугацаанд тэсэж тэвчихийн аргагүй болж, салах гэж хоёр ч удаа тусдаа болж байсан. Энэ болгонд уучлал гуйгаад л араас очиж авчирдаг байсан. ...гэр бүл болсон цагаас хойш бидэнд бий болсон дундын өмч болох ******* сумын 9-р баг, *******-******* тоотын 2 өрөө орон сууц, хонь ямаа нийт 200 толгой, адуу 60 толгой, үхэр 18 толгой, ойролцоогоор 278 толгой мал зэрэг эд хөрөнгөтэй болсон. Цаашид гэр бүлийн хүчирхийлэл, дарамтан дунд амьдрахад маш хүнд байгаа тул нөхөр Ө.аас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, охин , хүү нарыгаа өөрийн асрамжид үлдээж, эцэг Ө.аас тэжээн тэтгэх тэтгэмжийг , нартаа хуулийн дагуу тогтоолгож, сар бүр олгуулахаар, мөн гэр бүлийн дундын өмчлөлийн дээрх бүх эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдийн хамт ногдох хэсэг буюу 116 490 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөө авахаар шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Ямар ч эвлэрэх боломж бидэнд байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ч. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: бид хоёр харилцан ярилцаад хүүхдийн асрамж болон тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар тохиролцсон. Нөхөр маань надаас хүүгээ өөрөө авч өсгөе гэж гуйсан болохоор хүүхдүүдийнхээ асуудлыг бид хоёр харилцан тохиролцоод хүүгээ аавынх нь асрамжинд өгч, охиноо би өөрийн асрамжиндаа үлдээхээр болсон. Ингээд хүүхдүүдээ нэг нэгээр нь өсгөх гэж байгаа учраас хүүхдийн тэтгэлгийг хэн нэгнээсээ нэхэхгүй. Мөн дундын хөрөнгөөс охин бид хоёр 2 өрөө орон сууцыг авч, малаас ногдох хэсэгт 20 сая төгрөгийг надад өгөхөөр болсон. Энэ харилцан тохиролцоо маань хэвээрээ байгаа. Иймд энэ харилцан тохиролцооны дагуу асуудлуудыг минь шийдвэрлэж, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гэхдээ хариуцагч ямар нэгэн байдлаар хүүгээ энд тэнд үлдээгээд явсан буюу хариуцлага алдсан тохиолдолд би өөрөө хүүгээ авч өсгөх болно гэв.

Хариуцагч Ө. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би Ч.тай анх 2015 онд танилцаж, 2015.09.03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болсон. Бид дундаасаа хүү, охинтой. Эхнэр бид хоёрын хувьд гэрлэлтээ цуцлуулах хэмжээний ноцтой асуудал гараагүй. Залуу хүмүүсийн хувьд бага зэрэг маргаан гардаг л байсан. Ч. нэгэнт гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа бөгөөд шүүхэд хандсан учир гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн асрамж болон тэтгэмж, дундын эд хөрөнгө хуваах тал дээр дараах саналыг гаргаж байна.

1. Хүүхдийн асрамжийн хувьд би хүү ыг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй бөгөөд охин ийг эхнэр Ч.ын асрамжид үлдээх,

2. Хүүхдийн тэтгэмжийн хувьд эхнэр Ч. хүүхдийн асрамжийг дээрх байдлаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрвөл хэн аль нь хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх учир хэн хэндээ хүүхдийн тэтгэмж төлөхгүй байхаар шийдвэрлүүлэх,

3. Дундын эд хөрөнгийн хувьд нэхэмжлэлд дурдсан ******* сум 9-р баг, *******-******* тоот 2 өрөө орон сууцыг эхнэр Ч. болон охин нарт шилжүүлэх саналтай байна. Мөн манай дансанд 200 толгой мал байгаа бөгөөд 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 78 толгой мал нэмж тоологдсон нь үнэн. Мал нэхэмжилсэнтэй холбоотойгоор эхнэр Ч.д 2021 оны 11 сард багтаан 20 000 000 төгрөг гаргаж өгөх саналтай байна. Миний дээрх саналуудыг хүлээн зөвшөөрвөл эд хөрөнгийг дээрх байдлаар шийдвэрлэж, эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч Ө. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Бид 2018 оны 1 сард Дорнод аймагт ирэхэд аав маань бидэнд байр авч өгч байсан. Би байнга хөдөө явчихдаг, энд ирж 7 юмуу 10 хоноод буцаад л хөдөө яваад өгдөг байсан. Иймэрхүү байдалтайгаар 3 жил гаруй амьдарсан байна. Энэ хугацаанд ар гэрээ хайхрахгүй, хайр халамжаар дутааж байснаас болж байнга маргаан үүсдэг байсан. Бид хоёр сая муудалцаад л шүүхэд салах гэж хандаагүй, өмнө нь зөндөө хэрэлдэж муудалцдаг байсан. Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд 7 хоног баривчлагдаж байсан. Тэгээд бид хоёр тус тусдаа амьдрах нь зөв юм байна гэж ярилцсан. Хүүхдүүдийн хувьд би нэг нэгээр нь өсгөе гэж д санал тавьсан, гуйсан. Мэдээж би хүүгээ хариуцлагатай өсгөнө. Бид хүүхдийн тэтгэлэг, дундын хөрөнгийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Байрны өмчлөлийг эхнэр болон охиндоо ямар нэгэн асуудалгүйгээр шилжүүлж өгнө, 20 сая төгрөгийг энэ оны 11 дүгээр сардаа багтааж эхнэртээ өгнө. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Балдан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 07 сард Ө.аас ******* сумын 9 дүгээр баг, *******-р байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан. Учир нь, ы аав болох Ө.Өлзийгөөс мөнгөний авлагатай байсан. Одоо бидний хооронд өр болон бусад асуудал байхгүй учир Ү-06*******000400 дугаар бүхий гэрчилгээтэй дээрх *******-р байрны ******* тоот 2 өрөө байрыг Ч.д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Мөн хөл хорио болон хаврын ажилтай байгаа тул миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг шүүх хуралдаанаас чөлөөлж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь тус шүүхэд хариуцагч Ө.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох 116 490 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1-2 тал)

Гэрлэгчид нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 12 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин , 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон хүүхдүүдийн 2134000079, 2134000047 дугаартай төрсний гэрчилгээ, 0129263/12 дугаартай гэрлэлтийн баталгаа зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай ******* сумын эрүүл мэндийн төв болон Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1-2, 6, 8, 11, 43-44 тал)

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж тусдаа амьдарч байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрэх боломжгүй болсон, хариуцагч Ө. нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн шинжийг агуулсан зөрчил гаргаж, улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу 7 хоногийн баривчлах шийтгэл авч байсан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 13-17 тал)

Нэхэмжлэгч Ч. нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин , 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү нарыг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан боловч зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж тэтгэлгийн талаар харилцан тохиролцож, охин ийг эх Ч., хүү ыг эцэг Ө. тус тус асрамжиндаа авч, харилцан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр эвлэрч, энэ тухай бичгийн гэрээ байгуулсан байх ба шүүх хуралдаанд хэн аль нь үүнийгээ дэмжсэн болно. (хх 45-46 тал)

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг ...тэжээн тэтгэх ...тухайгаа ...харилцан тохиролцож болно гэж заасны дагуу охин ийг эх Ч.ын, хүү ыг эцэг Ө.ы асрамжинд тус тус үлдээж, гэрлэгчид нь хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн талууд хоорондоо байгуулсан эвлэрлийн гэрээндээ мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар харилцан тохиролцсон байх ба ийнхүү тохиролцохдоо:

- Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 30 м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-06*******000400 дугаарт бүртгэгдсэн 000390316 дугаар бүхий гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч. болон охин нарын өмчлөлд шилжүүлж өгөх,

- 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор тоолуулсан 278 толгой малнаас ногдох хэсгийг малаар бус мөнгөөр тооцож 20 000 000 төгрөгийг хариуцагч Ө. нь 2021 оны 11 дүгээр сард багтаан нэхэмжлэгч Ч.д өгөхөөр тус тус тусгасан байна.

Хариуцагч Ө. нь дээрх 2 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Батхуяг, Л.Болормаа нараас Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 40 сая төгрөгөөр худалдан авч, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авч, тус орон сууцны өмчлөгч болж байсан болох нь, мөн 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 301 толгой мал тоолуулсан болох нь тус тус Улсын бүртгэлийн 000389916 дугаар гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого //Малын А данс/ зэрэг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байна. (хх 27-32, 34-35 тал)

Харин хариуцагч Ө. нь ******* сумын 9 дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Балдан /РД:ЖЭ79090413/-д шилжүүлж, одоо тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Балдан бүртгэлтэй болох нь Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 326 дугаар албан бичиг болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Балдан нарын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. (хх 32-35, 45-46, 52 тал)

Тус хэрэгт хариуцагч Ө. нь Б.Балданг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй, Б.Балдангийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзэж түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, түүнд эрх, үүрэг болон нөлөөллийн талаар тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувь гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн болно. (хх 47-50 тал)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Балдан нь ...2 өрөө орон сууцыг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан. Учир нь Ө.ы аав Ө.Өлзийгөөс мөнгөний авлагатай байсан. Одоо бидний хооронд өр болон бусад асуудал байхгүй учир ...2 өрөө байрыг Ч.д шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй... гэсэн бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. (хх 50 тал)

Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж, Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж тус тус заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 30 м2 бүхий талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч. болон охин нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч Ө.аас 20 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг болон энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч Ч. нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжид 55 328 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох 116 490 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжид 740 400 төгрөг, нийт 936 128 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч Ч. нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 936 128 төгрөгийг хариуцагч Ө.аас нэхэмжлэхгүйгээр талууд эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Балдангийн шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлт болон нэхэмжлэгч, хариуцагчийн гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлага байхгүй, шүүх хуралдаанаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг үндэслэж гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар овогт /РД: ЖЛ86011219/, ******* ******* овогт ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү /ЖЛ17272616/-ыг эцэг Ө.ы, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин /ЖЛ15281705/-ийг эх Ч.ын асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 30 м2 бүхий талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-06*******000400 дугаарт бүртгэгдсэн 000390316 дугаар бүхий гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч. болон охин нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч Ө.аас 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг, мөн гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр эвлэрсэн болохыг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 936 128 /есөн зуун гучин зургаан мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан ******* хоногийн хугацаа өнгөрмөгц ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш ******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ГАРГАЛТУЯА