Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 15 сая төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5 сая төгрөгийг нийт 20 сая төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух заар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ... 2020 оны 07 дугаар сард гээд алт авдаг гэдгээр таньдаг юм түүнээс 15.000.000 төгрөг авсан. Би энэ мөнгийг суманд уурхай гарна гэж авсан. Мөнгө зээлэх үед уурхай гараа гэрээ бүх зүйл хийгдсэн сумын гэдэг газарт үйл ажиллагаа явуулахаар. Миний техник хсэл бүгд бэлэн байсан тэдгээрийг бэлдэхдээ өөрийнхөө шүрэн хөөргийг ломбарданд 5.000.000 төгрөгөөр тавьж экскаватор авч ирсэн байсан мөн 15.000.000 төгрөг авахаас өмнө түлш зээлээр авсан өрнүүд нэхэгдээд байсан. Тэгээд тэр 15.000.000 сая төгрөгнөөс 6.800.000 төгрөгөөр ломбарданд тавьсан байсан хөөргөө авсан 1, 2 тонноор авсан байсан түлшний мөнгүүдээ өгсөн суманд гэх газар барьсан гэр болон техник хсүүлүүдээ аваачаад тавьсан байсан түүнийг түлшний мөнгө төгрөг з үйл ажиллагаанд хлээд дуусан. Дараагийн 5.000.000 төгрөгийг болохоор ард байрны зээл, банкны мөнгө нэхэгдээд байсан учир д банкны мөнгө төлөх гэсэн юм мөнгөгүй болчихоод байна эхнэр жирэмсэн мөнгөний х байна гэж үнэнээ хэлээд авсан тэр мөнгийг хувийнхаа хлээнд хлэсэн. 2020 оны 08 дугаар сүүлээр сумын гэх газарт ажиллах гээд байж байтал шалгалт ирээд техник хслүүдийг тэнд нь лацадсан аймгаас түр хүлээлгэж бай одоо бичил уурхай ажиллуулах боломжгүй байна гэсэн. Дараа нь хотоос ирсэн Экологийн албаны болон шалгалтын улсууд дрон нисгээд бүгдийг нь оруулж ирж хот руу явуулсан тэгээд ажиллах боломжгүй болсон тэгээд 10 дугаар сар болсон газар хөлдөөд ямар ажиллах боломжгүй болоод үргэлжлүүлээд өвчин гараад боломжгүй болсон хөл хорио тогтоосон тэгээд би шинэ жил өнгөртөл гэртээ харьж чадалгүй аймагт байсан. Тэгээд ямар ч ажил орлогогүй болсон. Би д мөнгө авсанаасаа хойш уурхайг гаргах гэж байгаад больчихоод байна аймаг орон нутгаас шалгалт хийгээд болохгүй байна 7 хоног харъя 10 хоног харъя гэтэл харин тиймээ мэдэж байгаа гэх зэргээр хэлж байсан. Нөхцөл байдлыг ч мэдэж байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 124 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2022 оны 05 дугаар сарын үед ******* ******* гэх залуутай танилцсан тэгээд таарахдаа мэнд устай байдаг байсан. 2020 оны 07 дугаар сарын 16-ны үед найг " ”-ийн гадаа талбай дээр ажил дээрээ байхад надтай уулзах х байна гээд хүрч ирж уулзсан. Уулзаад чайг металл буюу алт авдаг байсныг мэдээгүй байж байгаад мэдлээ. Би суманд уурхай гаргах гэж байгаа хотоос тоног төхөөрөмж бүх юм ирсэн. Түлшний 15.000.000 төгрөг шилжүүлэх хтэй байна. Тэрийг зээлээдхээч металлаа чд өгье. Хтран ажиллая гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд мөнгийг 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн дугаартай данснаас түүний өөрийн тоот данс руу шилжүүлж өгсөн. Тухайн үедээ надад хэлэхдээ 7 хоногийн дотор уурхай ажиллаад эхэлнэ. Тэгснээр 7-10 хоногийн дотор эхний металл гарна. Тухайн металлаа надад тушаагаад гарсан мөнгөнөөс миний мөнгийг гаргаж өгөхөөр тохиролцсон. Тэгээд нэг хэсэг холбоо бариагүй. Ер нь өмнөх жил суманд түүнийг хүнтэй хтарч уурхай гаргаж байсан гэдгийг мэдэж байсан болохоор уурхайгаа гаргаад ажиллаад байгаа байх гээд бодоод явж байсан. Тэгтэл 2020 оны 08 дугаар сарын 10-нд дахин над руу ******* яриад ирж уулзсан. Уулзаад уурхай гарах гэтэл бичиг баримт асуудалтай болоод хойшлоод одоо бүх зүйл бүтээд одоо гарахаар боллоо. Банкны зээлийн төлбөр хийх ёстой. Эхнэр жирэмсэн хийх боломжгүй. Би хийчхээд явахгүй бол болохгүй байна. 5 сая төгрөг хтэй байна. Тэгэхгүй бол би уурхайгаас мөд дөө орж ирэхгүй. Дахиад 5 сая төгрөг өгчхөөч нөгөө 15 сая төгрөг дээрээ нэмээд өгчихье гээд хэлсэн. Тэгэхээр нь тэгээд дахин түүнд 5 сая төгрөг мөн өөрийнх нь данс руу нь хийгээд явуулсан. Тэгээд би чимээгүй болохоор нь 2020 оны 08 дугаар сарын 24- нөөс түүний дугаарт залгахад дуудах мөртлөө утсаа авдаггүй байсан. Тэгэж байгаад 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр утсаа аваад надтай ярьсан. Тэгэхдээ “ сум руу уурхай гараагүй. суманд уурхай гаргасан хэд хоногоос аймаг орно. Тэгээд уулзъя гэсэн.” Тэгэж хэлснээс хойш орж ирээгүй. Утсаа аваагүй. Тэгээд саяхан оны өмнөхөн би нэг залгатал утсаа авсан. Уулзаад мөнгөө авъя гэхэд “харин тийм, удаачихлаа аймагт 100 тонн өвс нийлүүлсэн. Мөнгө нь орж ирдэггүй. 2-3 хоногоос мөнгө нь ороод ирнэ. Тэгэхээр нь хгийн түрүүнд чиний мөнгийг өгнө” гэж хэлээд салсан. Тэрнээс хойш миний утсыг аваагүй дахиад алга болсон. Тэгээд би дахиж залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь “цагдаад өргөдөл өглөө” гээд мессеж биччихээд өргөдлөө авч ирж өгсөн. Албан ёсны гэрээний бланкан дээр хийгээгүй гэхдээ би өөрөө “зээлийн гэрээ” гэж толгой бичээд, мөнгөө бичээд хугацаа хүүгээ бичээд, *******оор гарын үсэг зуруулж авсан зүйл бол байгаа. Түүнийг дансны хуулгийн хт хуулбарлан гаргаж өгнө. “Мөнгөө авъя” гэж хэлж үзсэн утсаа авахгүй байж байгаад нэг удаа авсан тэгэхдээ “ суманд уурхайн ажил эхэлсэн. Хэд хоногоос орно тэгэхээрээ мөнгийг чинь өгнө. Сүүлд аймагт 100 тонн өвс оруулсан мөнгийг нь орж ирэхээр чиний мөнгийг өгнө гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 /

4. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би энэ миний данс руу орж ирсэн мөнгийг тод санаж байна учир нь манайх Баянхонгор сумын өвөрт буюу дээр 2020 оны 06 дугаар сарын эхнээс 2020 оны 08 дугаар сарын сүүл хүртэл гэр түрээслэн ажиллуулсан. Энэ хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Д.******* нь 10 хоног гэр түрээслэн арсан. Ингээд тооцоо дансаар хийсэн өдрөө гараад явсан. Манайх хоногийн 50.000 төгрөгөөр гэрээ түрээсэлсэн. Гэрийн түрээсийн тооцоо 10 хоногийн 500.000 төгрөг болсон. Тэгээд ******* нь тооцоогоо хийхдээ 338.000 төгрөгийг миний гэсэн данс руу шилжүүлж, үлдэгдэл 162.000 төгрөгийг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 61-62 /,

5. Гэрч Б.Янжинлхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Анх мөнгө орж ирснийг ч би мэдээгүй байсан. Тухайн үед би өөрийн “Хаан банк”-нд холбоотой байсан дугаараа хаясан байсан. Би шинэ дугаар аваад тэр дугаараа “Хаан банк”-тай холбуулаагүй байсан учраас миний дансанд орж ирж байгаа мөнгөний мэдээлэл ирээгүй. Тэгээд над руу Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас залгаад “таны дансанд 6.800.000 төгрөг орсон уу” гэж асуухад нь “би сайн мэдэхгүй байна. Би банкнаас очоод харъя” гэж хэлсэн. Тэгээд би “Хаан банк” дээр очоод өөрийн дансыг шалгаад үзтэл 6.800.000 төгрөг ороод, дараа нь миний данснаас 2.800.000 эхэлж гараад, дараа нь 000 төгрөг миний данснаас гарсан байсан. Би Улаанбаатар хотод 2020 оны 03-09 сар хүртэл “Улаанбаатар их дэлгүүр”-ийн эсрэг талд байдаг “СИМ” гоо сайхны дэлгүүрт ажилладаг байсан. Гаднаас үйлчлүүлэгч орж ирээд бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа миний данс руу мөнгө хийгээд, миний картыг авч яваад АТМээс мөнгө авдаг байсан. Тухайн үед миний дансанд орж ирж байгаа орлого нь мэдэгддэггүй байсан болохоор өөрийн данс руугаа хийлгээд бэлэн мөнгөөр тооцоогоо авдаг байсан..гэх мэдүүлэг / хх-ийн 66-67/

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Албан ёсоор манай Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсээр джин өвс, тэжээл зарсан, нийлүүлсэн тийм гэрээ байхгүй. Албан бусаар ч Д.*******ыг өвс тэжээл аймагт нийлүүлсэн талаар сонсоогүй. Манай хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст танилцуулагдаж хянагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан, худалдан авах эсэх асуудлыг шийддэг. Д.*******той холбоотой ямар нэг өвс, тэжээл зарах гэрээ бол 2020 болон 2021 онд орж ирээгүй байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 112-113 /

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Иргэн аж ахуйн нэгж байгууллагаас аймаг орон нутагт өвөлжилт хүнд байсан учир Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслээд иргэн аж ахуй нэгж байгууллагатай гэрээ хийж бэлтгэсэн өвсийг нийлүүлж авсан. Ингэхдээ аймгийн Хууль зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсээс хянагдаж байж эцсийн худалдан авалтыг хийдэг. Иргэн Д.*******оос болон нэр орсон аж ахуй нэгж байгууллагаас манайд өвс, тэжээл нийлүүлж худалдсан зүйл бол байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 116 /,

8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.******* нь сумтай гэрээ байгуулаагүй. Мөн сумын 1 дүгээр багийн нутаг гэх газарт ямар нэгэн уул уурхайн чиглэлээр уйл ажиллагаа явуулаагүй. Техник хсэл байршуулаагүй болно...гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 /

9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би ******* гэх хүнийг сайн танихгүй. Зүгээр барилддаг гэдгээр нь л танина. Харьцаж байгаагүй. Би 2016 оны 11 дүгээр сараас эхлээд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сумын засаг даргаар ажиллаж байсан. 2020 оны 05 сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд сумын 1 дүгээр багийн “ ” гэх газарт ямар ч уурхай үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд надтай ямар ч хүн гэрээ хэлцэл хийж зөвшөөрөл аваагүй. Мөн тухайн газарт хууль бусаар газар ухаж, уурхай ажилласан нэг ч дуудлага, мэдээлэл ирээгүй. ******* гэх хүнтэй болон өөр хэн нэгэнтэй би гэрээ хийгээгүй. Худлаа мэдүүлсэн байна. Надаас өөр хүнтэй гэрээ хийх боломжгүй. Засгийн газрын 151 дүгээр тогтоол, журмын дагуу сумын засаг дарга л гэрээ хийх эрхтэй байдаг гэж заасан байдаг...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 134-135 / болон хохирогчд эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа /хх-ийн 53- 55/, улсын бүртгэлийн гэрчилгээ болон зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, гэрээний хавсралт /хх-ийн 94-96/, гэрч эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуудас, прокурорын албадан ирүүлэх тухай хүсэлт / хх-ийн 158 /, хохирогч Д.д эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны хуудас /хх-ийн 163 /, гэрч Г.Ганбаатарт эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны хуудас /хх-ийн 182/, нотлох баримтыг шинээр 2 хуудас нотлох баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хт хааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч *******аас 2022 оны 02 дугаарсарын 07-ний өдөр шүүхэд Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт явуулах хүсэлтийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.

Хэргийг шүүх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2021 оны12 дугаар сарын 08-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлон зарласан байна. Энэ хугацаанд талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүсэлтийггаргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасан байна.

Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д“прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн” эсэхийг прокурорын шатанд гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанаар хянаж шийдвэрлэх бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлосны дараа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хуульчлаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг ердийн журмаар явуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 15 сая төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5 сая төгрөгийг нийт 20 сая төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух заар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүндийн явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан авсан үйл баримт болсон нь хохирогч Д., гэрч , Б.Янжинлх, , , , нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг з нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.*******ыг хуурч, бодит байдлыг нуух заар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүндийн явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогчийг уул уурхай гаргана гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн нэр хүндийн явцад иргэдэд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт х, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ гэмт хэргийг анх удаа гэмт х үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.д учруулсан 20 сая төгрөгийг х хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан учир түүний хөнгөн гэмт х үйлдэж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Энэ хт шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир 08 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******од авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 , 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хуурч, бодит байдлыг нуух заар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүндийн явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, энэ хт 8 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******од авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2- д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******од авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ